| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2015/00345/И |
| Дугаар | 131/ШШ2015/00346 |
| Огноо | 2015-07-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 131/ШШ2015/00346
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Баянхонгор дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох
Зээлийн гэрээний үүргийн 9475810.76 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 07 дугаар сарын 07 ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн *******, ******* нар нь 2013 оны 01 сарын 21 ний өдөр дугаар 13/013-108 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 15000000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, 20,4 хувийн хүүтэй авсан. Мөн 2013 оны 8 сарын 26 ны өдөр дугаар 2226 тоото барьцаат зээлийн гэрээ, дугаар 2226 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулан 1690000 төгрөгийн цалингийн зээлийг нэмэлтээр авсан. Нийтдээ 16690000 төгрөгийн зээл авсан ба 2015 оны 07 сарын 07 ны өдрийн байдлаар үндсэн зээлээс 8135749.07 төгрөг төлсөн байна. ******* нь дугаар 2226 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан ******* улсын дугаартай мөнгөлөг өнгөтэй Тоёота Хариарь маркийн суудлын автомашиныг Төрийн банкны өмчлөлд шилжүүлэн барьцааалсан байдаг. 2015 огы 07 сарын 07 ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8554250.93 төгрөг, зээлийн хүүний өр 900087.02 төгрөг, торгуулийн хүүний өр 21472.81 төгрөг нийт 9475810.76 төгрөгийг төлөөгүй байна. Иймд банк зээлдэгч нарын хооронд 2013 оны 01 сарын 21 ний өдөр байгуулсан 13/013-108 тоот барьцаат зээлийн гэрээ болон 2013 оны 08 сарын 26 ны өдөр байгуулсан 2226 тоот барьцаат зээлийн гэрээний 5.1 дэхь заалтыг үндэслэн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, төлөгдөөгүй байгаа 9475810.76 төгрөгийг иргэн *******,******* нарас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* гаргасан тайлбартаа:
Би ******* сургуулийн захирал байх үедээ цалингийн зээл авсан болно. 2013 онд ажлаас халагдаж цалингүй болж зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Гэвч зээлийн эргэн төлөгдөх хугацаанд тус банкийг хохиролгүй болгоно. Нэхэмжилсэн 9475810.76 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч ******* нь *******-ийн Баянхонгор аймаг дахь салбартай зээлийн гэрээ байгуулан нийт 16690000 төгрөгийг 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлээр авсан, зохигч талууд энэ талаар маргаангүй байна.
Хариуцагч ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн 16690000 төгрөг төлөх үүргээс 8135749.07 төгрөгийг төлсөн, төлөгдөөгүй үүргийн 9475810.76 төгрөгийг нэхэмжлэгч *******-ийн Баянхонгор аймаг дахь салбарт төлөхийг зөвшөөрсөн талаар хариуцагч *******ын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгов.
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүргийн 9475810.76 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлөхийг зөвшөөрсөн хариуцагч *******ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 83281.5 төгрөг, хариуцагч *******оос 83281.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ