| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2015/00332/И |
| Дугаар | 131/ШШ2015/00347 |
| Огноо | 2015-07-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 131/ШШ2015/00347
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: оршин суух, эрэгтэй, регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: оршин суух, эрэгтэй, регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох
Тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохирол 1175000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2015 оны 06 сарын 24 ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2015 оны 05 сарын 19 ний өдөр Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр тоот хашааны үзүүрт ******* улсын дугаартай автомашиныг жолоодон явж байхад иргэн ******* нь улсын дугаартай каидани маркийн автомашинаар мөргөж, миний машины урд карлан, хаалга, цап, амартизатор эвдэрсэн. Үнэлгээ хийлгэхэд 560000 төгрөгийн хохирол гарсан бөгөөд Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 11 ний өдрийн 275 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлүүлсэн. Гэвч ******* нь уг мөнгийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд машин засварын үнэ 250000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 400000 төгрөг, эд зүйлийн 580000 төгрөг болон өөрийн эзэмшлийн машинаар таксинд явж өдөрт дунджаар 15000 төгрөгийн орлого олдог байсан машин эвдэрч зогссоноос хойш 35 хоног өнгөрсөн тул энэ хугацаанд олох байсан орлого 525000 төгрөг нийт 1175000 төгрөгийг гаргуулэ өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Би *******аас 1175000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Өмнө нь энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол 1175000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан талаархи хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасаныг үндэслэн нэхэмжлэгч С.******* татгалзсан татгалзыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч С.******* автомашинд учирсан гэм хорын хохирол 1175000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 16374 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ