| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00320/И |
| Дугаар | 131/ШШ2015/00348 |
| Огноо | 2015-07-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 131/ШШ2015/00348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: багт оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******
Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2015 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар бригадад 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оныг дуустал, мөн 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсан тул ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, тус аймгийн архивын тасгийн 2015 оны 02 сарын 12-ны өдрийн 67, 2015 оны 06 сарын 15-ны өдрийн 332 дугаар лавлагаа, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч ******* нь 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд болон 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 2015 оны 02 сарын 12-ны өдрийн 67, 2015 оны 06 сарын 15-ны өдрийн 332 дугаар лавлагаа, гэрч *******, ******* нарын мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* ******* 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд болон 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ