| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2015/00263/И |
| Дугаар | 131/ШШ2015/00349 |
| Огноо | 2015-07-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 131/ШШ2015/00349
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай ******* овогт ******* ******* холбогдох
22 ямаа, 12 хонь буюу үнийн 3880000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2015 оны 05 дугаар сарын 20 ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би 2000 оноос хойш хамт амьдарч байсан бөгөөд 2014 оны 12 сар 27 ны өдөр хөдөөнөөс аймагт орж ирээд байж байтал нөхрийн маань хуучин эхнэр ирсэн. Тэгээд нөхөр нь хуучин эхнэртэйгээ амьдарна гээд дагаад явсан. Бид хоёр хамт амьдарч байхдаа мал маллаж 22 ямаа, 12 хоньтой болсон тул эдгээр малыг аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Би аас 22 ямаа, 12 хонь нэхэмжилсэнээс 3 хонь 5 ямаа үхсэн юм байна. Үлдэгдэл 19 ямаа, 7 хониноос 10 ямаа 3 хонь авахаар боллоо. Иймд нэхэмжилсэн нийт малаасаа 12 ямаа 9 хониноос татгалзаж 10 ямаа, 3 хонийг 2015 оны 08 сарын 23 ны өдрийн дотор авахаар эвлэрлээ гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Би *******тэй хамт мал маллаж байсан нь үнэн. Түүний нэхэмжилсэн 22 ямаа, 12 хонь байсан. Түүнээс хавар 3 ямаа, 5 хонь нь үхсэн. Үлдсэн 19 ямаа, 7 хонийг тэнцүү хувааж авна. Би 9 ямаа, 4 хонь, ******* 10 ямаа, 3 хонийг авахаар эвлэрлээ. Д.******* 10 ямаа, 3 хонийг 2015 оны 08 сарын 23 ны өдрийн дотор өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь 22 ямаа, 12 хонь буюу үнийн 3880000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 12 ямаа, 9 хониноос татгалзаж, 10 ямаа, 3 хонь авахаар, хариуцагч нь 10 ямаа 3 хонь өгөхийг зөвшөөрсөн талаар зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Дөрөвдүгээр тойргийн Баянхонгор аймаг дахь Тахарын хэсэг нь тус шүүхийн шүүгчийн 2015 оны 06 сарын 17 ны өдрийн 1094 дүгээр захирамжийн дагуу ыг гэх газраас 2015 оны 07 сарын 22 ны өдөр албадан авчирсаны бензины зардалд гарсан 150000 төгрөгийг тус Тахарын хэсэгт төлсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар нэхэмжлэгч ******* нь 22 ямаа, 12 хонь гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 12 ямаа, 9 хониноос татгалзсан, хариуцагч нь 10 ямаа, 3 хонь өгөхийг зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид аас 38515 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн зардал буюу бензины 150000 төгрөгийг Дөрөвдүгээр тойргийн Баянхонгор аймаг дахь Тахарын хэсэгт төлсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ