Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 126/ШШ2015/0037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Т*********ын нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Аудитын газрын аудитор Г.О*********, шинжээч Б.С********* нартхолбогдох

"Хөвсгөл аймгийн Аудитын газрын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ҮАГ-ГАГ/2014/02-ГА-ХӨААГ 01/49 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлага бүхийзахиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төсвийн ерөнхийлөн захирагчийн ахлах нягтлан бодогч Ц.М*********, хариуцагч Хөвсгөл аймгийн Аудитын газрын аудитор Г.О*********, шинжээч Б.С*********, гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Г.Г*********, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.С*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Т********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээХөвсгөл аймгийн Аудитын газрын 2014 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн ҮАГ-ГАГ/2014/02-ГА-ХӨААГ 01/49 дугаартай аудитор Ж.Отгончимэг, шинжээч Б.С********* нарын бичсэн аймгийн Засаг даргын 2014 оны А/220 дугаар захирамжийн төсөл боловсруулахад болон виз олгоход хариуцлагагүй хандсан аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.С*********, ХЗХ-ийн дарга Г.Г********* нарт хариуцлага тооцож хариу мэдэгдэх албан шаардлагыг эс зөвшөөрч, Үндэсний Аудитын газрын Ерөнхий аудитор А.Зангадад гомдол гаргасан боловч, Үндэсний Аудитын газрын дэд дарга, тэргүүлэх аудитор Б.Баттуяагийн ирүүлсэн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 21 дугаартай албан бичгээр албан шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, эс зөвшөөрвөл шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариуг өгсөн тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Тухайн албан шаардлагад хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, стандарт журмыг зөрчсөн албан шаардлага гэж үзэж байна. Монгол Улсад мөрдөгдөж байгаа MNS-5140:2011баримт бичгийн стандартад Албан шаардлага-ыг тодорхойлохдоо ... Албан шаардлага гэж хууль тогтоомжийг чанд мөрдөх илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар шуурхай арга хэмжээ авахыг байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж хүргүүлсэн баримт бичиг ..., Монгол Улсын Ерөнхий аудиторын 2009 оны 47 дугаар тушаалаар батлагдсан Төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам-ын албан шаардлага өгөх үндэслэлд ч гэсэн энэ талаар тодорхой заасан байна. Гэтэл 01/49 дүгээр албан шаардлагын шаардах хэсэгт ... Иймд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-т заасан ... заалтыг үндэслэн ШААРДАХ НЬ: 1. Аймгийн Засаг даргын 2014 оны А/220 дугаар захирамжийн төслийг боловсруулахад болон виз олгоход хариуцлагагүй хандсан аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Г.С*********, ХЗХ-ийн дарга Г.Г********* нарт хариуцлага тооцож, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Т*********т үүрэг болгон хариуцуулав ... гэсэн нь зөрчлийг арилгуулах заалт бус, албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

2.Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь заалт ... аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих ... гэснийг үндэслэсэн байгаа нь шаардах хэсэгт дурдсан агуулгатай холбогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шалгалтаар илэрсэн зөрчил-ийг барагдуулах албан шаардлага эсхүл эрх зүйн хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг боловсронгуй болгох санал холбогдох байгууллагад өгч байгаа бол аймгийн Засаг даргын 2014 оны А/220 дугаар захирамжийн зөрчилтэй гэх хэсгийг хүчингүй болгож зөрчлийг арилгах талаар албан шаардлагын шийдвэрлэх хэсэгт дурдана. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын 2014 оны А/220 дугаар захирамжийн Орон нутгийн замын сан, орон нутгийн хөгжлийн сан, захиалагчийн хяналтын зардал зэрэг 7 бүртгэлийн дансдад аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж.Жавзанпагмыг 2 дугаар гарын үсэг зурах эрх олгосон заалтыг хүчингүй болгон захирамжийн зөрчлийг арилгах үүрэг өгөөгүй байна.

3. Хэрвээ Төрийн аудитын тухай хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэн хариуцлага тооцуулах албан шаардлага өгсөн гэж үзвэл хуулийн ямар заалтыг зөрчсөн тухай дурдаагүй байх бөгөөд энэхүү зөрчилтэй гэх шийдвэрээс шалтгаалан гүйцэтгэлийн аудитаар ямар материаллаг шинжтэй зөрчил илэрсэн талаар /хөрөнгө мөнгөний дутагдал гарсан, эд хөрөнгө дутаасан ашигласан/ дурдаагүй байгаа нь материаллаг шинжтэй зөрчил гараагүй атал төрийн албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулахаар үүрэг болгосон байгааг илт хууль бус захиргааны акт болсон гэж үзэхээр байна.

Аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/220 дугаар захирамжаар Хөрөнгө оруулалтын дансны 2 дугаар гарын үсгийг хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр зуруулах тухай шийдвэр гаргасан шалтгааныг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1. 2014 оны 4 сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны хугацаанд аймгийн Аудитын газраас Төрийн сангийн тогтолцооны 2013 оны үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн гүйцэтгэлийн аудитаар Төсвийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчид тусгай шилжүүлгийн байгууллагуудын төсөв 2013 оноос орон нутагт шилжиж ирсэн нь аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийн ажлын ачааллыг ихэсгэсэн, нөгөө талаар аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч төрийн сангийн гүйлгээг хянаж баталгаажуулах, мөн тусгай сангуудын баримтад хоёрдугаар гарын үсэг зурах зэрэг ажлуудыг давхар гүйцэтгэж байгаа нь төрийн сангийн хяналтад сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн.

2. Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалаар батлагдсан Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам-ыг баримтлан орон нутагт хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж байгаа бөгөөд энэхүү журам нь зөвхөн сангийн яаманд хөрөнгө оруулалтын талаар заагаад орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх санхүүжүүлэх талаарх ойлголт бүрхэг байдлаар боловсруулагдсан тул журмыг өөрийн аймгийн ЗДТГ-ын бүтцэд тулгуурлан хэрэгжүүлж ирсэн. Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн нь уг журмын 3.5 заалтад заасан үүргийг хэрэгжүүлэн хянаж, санхүүжүүлнэ гэж журмыг ойлгож хэрэгжүүлсэн. Гэхдээ аймгийн Засаг даргын 2014 оны А/220 дугаар захирамж гарахаас өмнө хөрөнгө оруулалтын дансны 2 дугаар сарын үсгийг аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч зурж байсан. Ингэхдээ хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн баримтууд нь Хөгжлийн бодлогын хэлтэст үлдэж, ерөнхий нягтлан бодогчид хөрөнгө оруулалтын Хяналтын хүснэгт, хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтын хамт ирж, гүйцэтгэлийн баримтууд ирэхгүй байсан тул хяналт тавих боломжгүй байсан. Төрийн санд зөвхөн төлбөрийн хүсэлт л баримт болж үдэгдэхээр, бусад баримт нь хөгжлийн бодлогын хэлтэст үдэгдэхээр байсан тул аймгийн аудитаас төрийн сангийн үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитаар хийсэн дүгнэлтийн дагуу хөрөнгө оруулалтын дансны 2 дугаар гарын үсгийг хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр зуруулж, төсвийн байгууллагын нягтлан бодогч нарын нэгэн адил гүйлгээ хийлгэхээр ирэхдээ гүйцэтгэгч байгууллагуудаас ирүүлсэн баримтуудыг төрийн санд хянуулснаар хөрөнгө оруулалтад тавигдах хяналт сайжирна гэж үзсэний үндсэн дээр аймгийн Засаг даргын А/220 дугаар захирамжид хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр гарын үсэг зуруулахаар оруулсан.

Гэтэл аймгийн Аудитын газраас замын сангийн гүйцэтгэлд аудит хийхдээ өмнө хийсэн дүгнэлтээ үгүйсгэж хөрөнгө оруулалт, замын сангийн дансны 2 дугаар гарын үсгийг төсвийн ерөнхий нягтлан бодогч зурах ёстой, хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр зуруулсан нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчиж байсан гэсэн дүгнэлт гаргаж өмнөх дүгнэлтээ үгүйсгэж Аудитын дүгнэлт үнэн зөв, эргэлзээгүй байх зарчмыг алдагдуулсан үйлдэл боллоо.

1. Төсвийн хуульд төсвийн ерөнхий нягтлан бодогч дансдад гарын үсэг зурах талаар ямар ч заалт байхгүй байхад уг хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан.

2. Засгийн газрын 2013 оны 287 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн сангийн үйл ажиллагааны журам-ын 7.1 заалтыг зөрчсөн гэж аудитын байгууллага үзсэн байна. Гэтэл энэ заалтад нь зөвхөн төсөвт байгууллагын нягтлан бодогчид хамаарах бөгөөд хөрөнгө оруулалт, тусгай сангуудад хамаарахгүй заалт юм. Төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд хяналт тавих, зарлагын гүйлгээ хийх эрхийг хоёр гарын үсэгтэйгээр баталгаажуулна. 1 дүгээр гарын үсгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн тушаалаар эрх олгосон албан тушаалтан, 2 дугаар гарын үсгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн ерөнхий нягтлан бодогч, ахлах бодогч нарт гарын үсэг зурах эрх олгогдоно гэж журамд заасан. Төсвийн тухай хуулийн 4.1.34 заалтад Төсвийн байгууллага гэж батлагдсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээ хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.3-т заасны дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээд гэж тодорхойлсноос харахад хөрөнгө оруулалт, тусгай сангуудын дансуудыг төсвийн байгууллагын данс гэж хэлэх үндэслэлгүй байна.

3. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалтыг зөрчсөн гэж аймгийн Аудитын байгууллага үзсэн байна. Нягтлан бодох бүртгэлийн 17.1 заалтад нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ гэж заасны дагуу аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн багцад хамаарах дансдад хэн гарын үсэг зурахыг захирамжаар зааж өгсөн нь хуулийн энэ заалттай нийцэж байна. Нөгөө талаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17.3 заалтад аж ахуйн нэгж байгууллага өөрийн нягтлан бодох бүртгэлийн ажлыг мэргэжлийн буюу мэргэшсэн нягтлан бодогчоор гүйцэтгүүлнэ гэж заасан ба уг хуулийн 3.1.7 заалтад мэргэжлийн нягтлан бодогч их сургууль, коллежийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн хүн гэж тодорхойлсон бөгөөд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй хүн тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрхээс үзэхэд аймгийн Аудитын байгууллагаас хэдхэн сарын өмнө хийсэн дүгнэлтээ үгүйсгэж, хууль зөрчсөн үйлдэл байхгүй байхад удаа дараагийн өгсөн тайлбар, тодруулгыг үл хэрэгсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж арга хэмжээ авахуулахаар албан шаардлага бичсэн нь ямар нэгэн ашиг сонирхол байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Төсвийн тухай хуулийн 36.6 заалтад заасны дагуу Төв төрийн сан нь аймаг, нийслэлийн төрийн санд дотоод хяналтыг хэрэгжүүлэхээр заасны дагуу 2014 оны 7 дугаар сард Сангийн сайдын 2014 оны 1 сарын 30-ны өдрийн 15 дугаар тушаалаар баталсан удирдамж графикийн дагуу Хөвсгөл аймгийн Төрийн санд Сангийн яамны төрийн сангийн газраас дотоод хяналт хийх явцдаа аймгийн төрийн санд байршиж байгаа бүх данснуудын гарын үсгийн баталгааг холбогдох баримттай нь тулгаж шалгаад хөрөнгө оруулалт, тусгай сангуудын гарын үсгийг хөрөнгө оруулалтын мэргэжилтэн зурсныг буруу гэж үзээгүй төдийгүй аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч гүйлгээг хянаж баталгаажуулахын хажуугаар дансны 2 дугаар гарын үсэг зурах нь хяналтыг сулруулж байгаа талаар зөвлөмжийг өгсөн.

2014 оны 10 сард санхүү, төрийн сангийн удирдах ажилтны 9 дүгээр зөвлөгөөнд Төрийн сангийн газраас төрийн захиргааны төв байгууллагууд болон аймгийн төрийн санд хийсэн дотоод хяналтын дүнг нэгтгэн танилцуулахдаа орон нутгийн хөгжлийн сангийн журам батлагдаагүй учир сум, аймагт тус сангийн 1, 2 дугаар гарын үсэг зурах албан тушаал тодорхойгүй, үүнээс шалтгаалан өөр өөр албан тушаалтан төлбөрийн баримтад гарын үсэг зурсан, аймагт гүйлгээ баталгаажуулах эрхтэй ерөнхий нягтлан бодогч орон нутгийн орлогын данс болон сангуудын 2 дугаар гарын үсэг зурж байгаа нь төрийн сангийн үйл ажиллагаанд тавигдах хяналтыг сулруулж байна гэж дүгнэсэн.

Дээрхээс харахад төрийн сангийн гүйлгээг баталгаажуулж, хяналт тавих хүн нь өөрөө гүйлгээ хийлгэх төлбөрийн баримтыг үйлдээд гүйлгээнд оруулж, баталж байгаа нь хяналтыг сулруулж байгаа талаарх төрийн сангийн үйл ажиллагаанд хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлт нь Төв төрийн сангаас хийсэн дотоод хяналтын дүгнэлттэй тохирч байна. Мөн хөрөнгө оруулалтын мэргэжилтний хүлээн авч хянасан баримтуудыг төрийн сан давхар хянадаг болсон нь хяналтыг сайжруулсан үйлдэл болсон.

Аудитын газрын албан шаардлага нь:

  1.     Аймгийн ЗДТГ-ын дарга Г.Т********* надад хаяглагдсан.
  2.     Албан шаардлагаар манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зөрчил гарсан гэж үзэж хууль зүйн үндэслэлгүйгээр дүгнэж, хоёр хэлтсийн даргад хариуцлага тооцсон шийдвэр гаргахыг надаас шаардсан. Миний хувьд байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зөрчил гарсан гэж дүгнэсэн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба уг албан шаардлагыг хууль бус гэж үзэж хууль бус болох талаар нэхэмжлэлд тодорхой тайлбарласан. Нэгэнт хууль бус гэж үзэж байгаа учраас Аудитын газрын албан шаардлагыг биелүүлж, хоёр хэлтсийн даргад хариуцлага тооцох боломжгүй байна.

Иймээс Аудитын газрын албан шаардлага нь надаас хууль бус үйлдэл хийхийг шаардаж байна гэж үзэж байна гэж үзэж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх зөрчигдсөн гэж үзэж буй тул Хөвсгөл аймгийн Аудитын газрын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ҮАГ-ГАГ/2014/02-ГА-ХӨААГ 01/49 дугаартай аудитор Ж.Отгончимэг, шинжээч Б.С********* нарын ирүүлсэн илт хууль бус албан шаардлагыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн санд байршиж байгаа дансыг 2 бүлэг болгож авдаг.

1 дүгээрт Төсвийн тухай хуулийн 4.1.34-д заасан төсөвт байгууллагуудын данс.

2 дугаарт Төсвийн байгууллагад хамаарахгүй боловч төсвийн байгууллагын нэгэн адил төрийн санд данс нээж ажилладаг зарим хөтөлбөр арга хэмжээний шинжтэй төсвийн байгууллагын статусгүй данс гэж ангилдаг.

1 дүгээр бүлгийн дансанд төсөвт байгууллагын дарга нар гарын үсгээ зураад явж байгаа. 2 бүлгийн дансанд хэн гарын үсэг зурахыг нь хууль, эрх зүйн актаар тодорхой заагаагүй байдаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар нягтлан бодох бүртгэлийг зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж байгууллагын удирдлага хүлээнэ гэж заасны дагуу аймгийн Засаг даргын захирамжаар тухайн дансанд хэн гарын үсэг зурахыг захирамжилж өгсөн. дугаар бүлэгт хамаарч байгаа дансанд хэн гарын үсэг зурахыг хууль журмаар журамлаж өгөөгүй учир аймаг болгон өөр өөр практиктай. ... Төсвийн тухай хууль 2013 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Төсвийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 6.5-д төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрийн батлагдсан төсвийг төвлөрүүлэн захирагч бүрээр, төвлөрүүлэн захирагчид харьяалагдахгүй бол төсвийн шууд захирагч бүрээр нь батална гэсэн заалт байдаг. Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх процесс 2013 оноос үе шаттай хэрэгжиж байгаа.2013, 2014 онуудад энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэх бэлтгэл үе шат байсан. 2015 оноосХөтөлбөрт суурилсан төсөвт шилжих буюу хуулийн заалтыг хэрэгжүүлэх үе шат эхлэн хэрэгжээд явж байгаа. Энэ хуулийн заалтаас харахад төсөв бол аль нэг байгууллагын төсвийн шууд захирагчаар дамжиж батлагдана. Цаашдаа төсвийн байгууллагын статусгүй данс байхгүй болох процесс явагдаж байгаа. Ийм процесс явагдаж байгаа, 2 дугаар гарын үсгийг хэн зурах талаар хуулийн тусгайлсан зохицуулалт байхгүй учир маргаан үүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

... Төсвийн бүрэлдэхүүн хэсэгт төсөвт байгууллагын данс болон төсвийн байгууллагын статусгүй данс ч хамаарна. Сангийн яамны сайтад Замын сангийн данс байршиж байсан уу үгүй юу гэдэгтэй хэн ч маргаагүй, гарын үсэг зурсан эсэх дээр маргаж байгаа. Хэн дуртай этгээдээр гарын үсэг зуруулаагүй. Ажлын байрны тодорхойлолт дээр заасан чиг үүрэгт нь нийцсэн хүнээр гарын үсэг зуруулсан. Хөрөнгө оруулалтын мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтод хөрөнгө оруулалтын ажлыг санхүүжүүлэх гэсэн үг байсныг санаж байна. Сангийн сайдын 2012 оны 290 дугаар тушаалаар батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтын журам гэж бий. Энэ журам 2012 оны 12 дугаар сард батлагдсан 2013 оноос мөрдөгдөж эхэлсэн журам. Энэ журмын дагуу хөрөнгө оруулалтын мэргэжилтэн хөрөнгийн жагсаалт, хуудас гэсэн 2 хуудас авч ирж төрийн санд гүйлгээ хийлгэдэг. Цаана нь ямар баримт байгааг үзэх боломжгүй байсан учир аудитын өгсөн зөвлөмжийн дагуу ажиллах болсон. Мөн сангийн яамны дотоод аудитын шалгалтаар хөрөнгө оруулалтын мэргэжилтэн гарын үсэг зурж байгааг буруутгаагүй. Аудитын өгсөн зөвлөмжийн дагуу баримтуудыг шалгаж үзэхийн тулд ганцхан нягтлан бодогч гарын үсэг зурах нь учир дутагдалтай байсан учир нэгэнт тухайн хүн бусад нягтлан бодогч нарын хамт баримтаа авч ирээд төрийн санд гүйлгээ хийхдээ надад шалгуулаад гүйлгээ хийлгэж байсан нь хяналт сайжирч байна гэж үзсэн.

Төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой төсвийн нягтлан бодогч нарын ажлын ачаалал нэмэгдсэн. ...Төрийн сангийн үйл ажиллагаанд хяналт суларч байгаа гэдгийг аудитор Б.Тэгшдэлгэр хэлсэн. Энэ тал дээр түүнтэй бид санал солилцсон. Тэгээд дээрх үндэслэлүүдээр хөрөнгө оруулалтын мэргэжилтэнээр гарын үсэг зуруулж байхаар захирамжийн төсөл боловсруулсан.

... Хөтөлбөрт суурилсан төсөвт шилжсэн учир Сангийн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 4-1/416 дугаар албан тоотоор чиглэл хүргүүлсэн. Энэ албан бичигт төрийн санд байршиж байгаа зарим дансыг хаасан. Заримыг шинээр нээсэн гэсэн байсан. Засаг дарга гэсэн дансны гарын үсгийг аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн нягтлан бодогч зурна гэсэн чиглэл ирсэн учраас гарын үсгээ өөрчлөх шаардлага гарсан учир өмнөх А/220 дугаар захирамжийг хүчингүй болгосон.

Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 7.1-д төсвийн байгууллагын данс гэж заасан байгаа. Гэтэл энэ дансууд нь төсвийн байгууллагын статусгүй данс байдаг.

... Төрийн сангийн үйл ажиллагаанд аудит хийсэн Тэгшдэлгэр аудитортой зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцож байсан. Энэ бол Сангийн яаманд хамаарах асуудал учир сангийн яаманд энэ асуудлыг нэг мөр болгох талаар асуудал дэвшүүлнэ гэж ярилцаж байсан.

Төрийн сан нь Засаг даргын Тамгын газар дотроо байгаад байгаа нь өөрөө маргаандагуулж байгаа асуудал юм. Төрийн сан нь төсвийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн нягтлан бодогч, төрийн сангийн нягтлан бодогч тусдаа байхаар хуулийн төсөл явагдаж байсан. Гэтэл хууль батлагдахдаа нэг болоод гарсан. Түүний улмаас 2 хүний ажлыг 1 хүн хийх ёстой болсон. Иймээс нэг хүнд хэт их ачаалал ирээд энэ асуудал үүссэн.

... Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-д төсвийн байгууллага гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг нэрлэнэ гэж заасан байдаг. Тусгай сан нь энэ хуулийн заалтад бүрэн нийцэхгүй байгаа. Яагаад гэвэл хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлээгүй, тусдаа регистр байхгүй, төсвийн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй байгууллагын дансыг төсвийн байгууллагын статусгүй данс гэж Сангийн яам өөрөө хүлээн зөвшөөрсөн. Сангийн яамнаас Танай байгууллагаас ирүүлсэн хүсэлттэй танилцлаа. Төсвийн байгууллагын статусгүй данс хөрөнгө оруулалтын талаар гарын үсэг зурах эсэх асуудал тодорхой бус байгаа асуудлыг цэгцлэх зорилгоор 2015 оноос эхлэн төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэн төсөвт байгууллага бус, төсөл хөтөлбөрт тусгайлсан данс нээхгүй байх зарчим хэрэглэж байгаа бөгөөд хэрэв тусгайлсан данс барьцаа, хөрөнгө оруулалтын данс үүсгэсэн бол тухайн харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчийн шууд захирагчид хамаарах, тус байгууллагын ерөнхий нягтлан бодогч 2 дугаар гарын үсэг зурах нь зүйтэй юм гэсэн албан тоотыг ирүүлсэн. Засаг даргын А/41 захирамжид 2015 оны Замын сан гэж байгаа боловч төрийн санд нээсэн данс байхгүй, сангийн яамнаас хаачихсан байгаа.

... Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/2564дугаартай албан тоотын 2 дахь заалтад 2 дугаар гарын үсэг зуруулж байгаа асуудлыг холбогдох байгууллагуудтай нь зөвлөлдөж байж шийднэ гэсэн. Үүний улмаас Сангийн яаманд албан тоот явуулж сангийн яамнаас хариу ирүүлсэн. 4 дэхь заалтад ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох гэсэн өгүүлбэрийг уншихад шууд Г.Г*********Г.С********* нартхариуцлага тооцох гэсэн үг өгүүлбэр байхгүй гэж ойлгож байна. Энэ дээр хэн нэгэн хариуцлага алдсан этгээдэд хариуцлага тооцно гэж ойлгогдохоор байна.

... Өл, Тоомын давааны 60 сая төгрөгийн санхүүжилт 2013 оны 12 дугаар сард хийгдсэн байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед миний бие буюу төсвийн ерөнхий нягтлан бодогч 2 дугаар гарын үсэг зурж байсан. Засаг даргын хүчингүй болгуулах гээд маргаад байгаа А/220 дугаартайзахирамжийг гарахаас өмнө миний бие 2 дугаар гарын үсэг зурж байсан гэсэн үг юм.

... Төсвийн байгууллагын тамга, тэмдгийн талаар нэмэлт тайлбар хийхэд Төрийн сангийн үйл ажиллагааны журам-д зааснаар төрийн сан нь тусгайлсан тамга, тэмдэгтэй байна гэж тусгайлан нэг бүлгээр энэ асуудлыг зохицуулж өгсөн байдаг.

2014 оны А220 дугаартай Засаг даргын захирамжаар хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Ж.Жавзанпагмад тусгай сангуудын 2 дугаар гарын үсэг зурах эрх олгогдсон. 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сард Сангийн сайдын зөвлөмж ирэх хүртэл 7 сар орчим хугацаанд хөрөнгө оруулалтын мэргэжилтэн буюу Ж.Ж*********2 дугаар гарын үсэг зурж байсантай холбоотой илэрсэн зөрчил одоогоор байхгүй.

... 2013 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн Өл, Тоомын давааны засварын ажлын 60 сая төгрөг олгосон төлбөрийн хүсэлтийн 2 дугаар гарын үсгийг ерөнхий санхүү би зурсан гэв.

Хариуцагч аймгийн Аудитын газрын аудитор Ж.О*********шүүхэд гаргасан тайлбартаа:1. УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар тогтоол, МУ-ын Ерөнхий аудиторын баталсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу Авто замын хөрөнгө оруулалт, үр дүн-д хийсэн гүйцэтгэлийн аудитаар аудитор Ж.Отгончимэг, шинжээч Б.С********* нарын гаргасан Хөвсгөл аймгийн Аудитын газрын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ҮАГ-ГАГ/2014/02-ГА-ХӨААГ 01/49 дугаартай албан шаардлага нь хууль зүйн үндэслэл бүхий бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 287 дугаар тогтоолоор баталсан журмын 7 дугаар зүйлийн 7.1-д Төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд хяналт тавих, зарлагын гүйлгээ хийх эрхийг хоёр гарын үсэгтэйгээр баталгаажуулна. 1 дүгээр гарын үсгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн тушаалаар эрх олгосон албан тушаалтан, 2 дугаар гарын үсгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогч нарт гарын үсэг зурах эрх олгогдоно. Шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрээр Төрийн өмчийн хорооны гуравдагч этгээдийн гарын үсгийн баталгаа байж болно гэж заасныг зөрчин аймгийн Засаг даргын 2014 оны А/220 дугаар захирамжаар орон нутгийн замын сан, орон нутгийн хөгжлийн сан, захиалагчийн хяналтын зардал зэрэг 7 бүртгэлийн дансдад аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Жавзанпагмыг 2 дугаар гарын үсэг зурж, санхүүжилтийг олгох эрх бүхий этгээдээр томилсон /дээрх журмын холбогдох заалтыг зөрчсөн/ байх тул Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь заалтыг үндэслэн хариуцлагагүй хандсан холбогдох хэлтсийн дарга нарт хариуцлага тооцож ажиллахыг Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга Г.Т*********аас шаардсан албан шаардлага болно.

ҮАГ-ын 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 21 тоот албан бичигт аудитор Ж.Отгончимэг, шинжээч Б.С********* нарын гаргасан Хөвсгөл аймгийн Аудитын газрын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ҮАГ-ГАГ/2014/02-ГА-ХӨААГ 01/49 дугаар бүхий албан шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж урьдчилан шийдвэрлэж дүгнэлт гаргасан байдаг.

Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга Г.Т*********ын гаргасан нэхэмжлэлд Аудитын байгууллагын гаргасан албан шаардлага нь зөрчлийг арилгуулах бус албан тушаалтанд хариуцлага ногдуулах утга бүхий байна гэжээ. Гэтэл аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамаарах төрийн сангийн бүртгэлийн дансдын 1 болон 2 дугаар гарын үсэг зурах албан тушаалтныг шинэчлэн баталсан захирамж нь 2014 оны 6 дугаар сарын 2-нд гарсан бөгөөд Аудитын байгууллагаас энэхүү зөрчлийг 2014 оны 10 дугаар сард хийгдсэн Авто замын хөрөнгө оруулалт, үр дүн гүйцэтгэлийн аудитаар илрүүлсэн байх ба дээрх хугацаанд холбогдох хууль журам, зааврыг зөрчсөөр байсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг заасан байдаг. Үүнд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө эсхүл, сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан байдаг.

Энэхүү заалтын дагуу аймгийн Засаг дарга нь өөрийн гаргасан захирамжийг өөрөө, аль эсвэл Ерөнхий сайд хүчингүй болгохоор зохицуулж өгсөн бөгөөд харин төрийн аудитын байгууллагаас Төрийн аудитын тухай хуульд зааснаар энэхүү зөрчлийг бий болгосон этгээдэд хариуцлага тооцох учиртай байдаг.

Аймгийн Засаг даргын 2014 оны А/220 дугаар захирамжийг төслийг боловсруулж виз олгосон аймгийн ЗДТГ-ны СТСХ-ийн дарга Г.С*********, ХЗХ-ийн дарга Г.Г********* нар нь Төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд хяналт тавих, зарлагын гүйлгээ хийх эрх бүхий 2 дугаар гарын үсэг зурах субьект нь ЗДТГ-ын ХБХ-ийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн бус, зөвхөн төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогч гэдгийг мэдсээр байж энэхүү үр дагаврыг бий болгосон байна гэж үзэж байна. Энэ нь аймгийн Засаг даргын 2014 оны А/220 дугаар захирамжид Төрийн сангийн үйл ажиллагааны журам-ын 7 дугаар зүйлийн 7.1, 7.3 дахь заалтыг тус тус иш татан захирамжийн үндэслэл болгосноос харагдаж байгаа болно.

2. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн А/41 тоот Гарын үсэг зурах эрх олгох тухай захирамжаар дээрх журам, Аудитын газрын албан шаардлага зэрэгт нийцүүлэн Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг 2 дугаар гарын үсэг зурах эрх бүхий этгээдээр томилсон бөгөөд аймгийн Засаг даргын 2014 оны А/220 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна. Үүнээс харахад хууль зүйн хувьд үйлчлэхгүй, хууль зүйн үндэслэлгүй захирамж гаргаснаа Засаг дарга хүлээн зөвшөөрч өөрөө хүчингүй болгосон байгаа тул хууль зүйн үндэслэлгүй, хууль журмыг зөрчсөн 2014 оны А/220 дугаар захирамжийн төслийг боловсруулсан, виз олгоход хариуцлагагүй хандсан албан хаагчдад хариуцлага тооцохоос өөр арга байхгүй юм.

Тийм ч учраас төрийн аудитын байгууллагын нэг онцлог бол зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох, төрийн албан хаагч давтан алдаа зөрчил гаргахгүй байх, төрийн алба тогтвортой мэргэшсэн байх, холбогдох хууль эрх зүйгээ сайтар мэддэг байх тал дээр анхаарлаа хандуулж ажилладаг бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн 15.1.12-т зааснаар илэрсэн зөрчлийг барагдуулах үүднээс албан шаардлага өгөх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажилласан тул Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга Г.Т*********ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, аудитор Ж.Отгончимэг, Б.С********* нарын гаргасан Хөвсгөл аймгийн Аудитын газрын ҮАГ-ГАГ/2014/02-ГА-ХӨААГ 01/49 дугаар бүхий албан шаардлагыг хэвээр үлдээж өгнө үү.

Манай төрийн аудитын байгууллагаас гарч буй аливаа акт, албан шаардлага нь хууль зүйн үндэслэлийг хэрхэн хангаж буй эсэхийг Тэргүүлэх аудитор, аудитын менежерийн зүгээс хянан баталгаажуулж гаргадаг эрх зүйн акт юм... гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Аудитын газрын аудитор Ж.О*********шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Албан шаардлага гарах болсон үндэслэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төсвийн тухай хуулийн 26 дугаар зүйл гэж яриад байна. Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлд хуульчилсан байдаг. ... Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэнЗасгийн газрын 287 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийн 7.1-д ... зааснаар гарын үсэг зурах эрх байхгүй. ... Нягтлан бодогч мэргэжилтэй бүхэн төрийн сангийн хяналтанд байгаа дансанд гарын үсэг зурвал төрийн сангийн хараат бус байдал, төсвийн тухай хуулийн зарчим алдагдана байх гэж бодож байна.

... 2012 оны 290 дүгээр захирамжаар журам гаргаж батлуулж ажиллуулж байгаа гэх боловч Монгол Улсын нийтээр дагаж мөрдөх хэм хэмжэээ тогтоосон акт биш. Сангийн сайдын 290 дүгээр журамд заагдаагүй, хууль зүйн яаманд бүртгэлгүй байгаа нь хүчин төгөлдөр гэж үзэхэд хүндрэлтэй. Мөн журамд хөрөнгө оруулалтын мэргэжилтэн гарын үсэг зурна гэж заасан байдаг. Энэ нь мөн учир дутагдалтай. Нэгэнт гарын үсэг зурж байгаа хүн нь тайлагнах ёстой байхад тайланг ахлах нягтлан бодогч гаргаж байгаа. Хяналт тавих хүн гарын үсэг зурж байгаа нь журамд нийцэхгүй байгаа. ... Төсвийн тухай хуульд Засгийн газрын тусгай сан, орон нутгийн тусгай сан нь улсын төсвийн бүрэлдэхүүн нэг хэсэг байна гэж заасан байдаг. Орон нутгийн данс мөн юм бол төсвийн дансанд бүртгэлтэй данс юм.

Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн гарын үсэг зурах эрхтэй гэж тайлбарлаадбайна. Гэтэл түүний ажлын байрны тодорхойлолт дээр хууль журамд заасан хугацаанд багтаан санхүүжилтийн мэдэгдлийг бэлтгэж, холбогдох албан тушаалтны гарын үсэг, тэмдэгээр баталгаажуулан санхүү, төрийн сангийн хэлтэст шилжүүлнэ гэж заасан байдаг.

Төрийн сангийн тогтолцооны 2013 оны үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтэд дурдсанаар орон нутагт хүндрэлтэй зүйл байгаа. Түүнийг үгүйсгэхгүй. Гэвч дүгнэлт дээр хөрөнгө оруулалтын мэргэжилтэнээр 2 дугаар гарын үсэг зуруул гэсэн зөвлөмж байхгүй. Төсвийн ерөнхий нягтлан бодогч гарын үсэг зурна гэдэг бол маш нарийн зохицуулалттай зүйл шүү дээ.

Төрийн алба удирдах, удирдуулах зарчмаар явагддаг учир тухайн 2 албан тушаалтан нь хориг тавих эрх бүхий албан тушаалтан мөн учраас виз олгохгүй эрх зөрчигдөж байна гэж үзэж хориг тавих эрх бүхий албан тушаалтан мөн юм. ... Төрийн аудит нь төрийн албаны тухай хуулийн зарчмын дагуу үйл ажиллагагаа явуулдаг. Зөрчлийг эх үүсвэр, анхан шатнаас нь авч үздэг.Аудитын олон улсын стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн тунхаг гэж байдаг. Тиймээс доороос нь дээшээ явдаг. ... албан шаардлагаар гуравдагч этгээд нарыг ажлаас халах, цалингийн арга хэмжээ ав гэж хэлээгүй. Тухайн байгууллагын Засаг даргын Тамгын газрын дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд л арга хэмжээ авах эрх нь бий. Эх үүсвэр нь юунаас үүссэн гэдгийг замын тайлангаар нотлох баримт болгож явуулсан.

... Г.С*********, Г.Г********* нарын тухайд хөрөнгө оруулалтын мэргэжилтэн гарын үсэг зурах эрхийг нь олгосон. Хэлтсийн дарга нар тухайн байгууллагын албан хаагч нарыг удирдан зохион байгуулж чиглүүлэх үүрэгтэй. ... Материаллаг зөрчил гаргасан өөр албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан шаардлага өгсөн зүйл байхгүй. ... Хөрөнгө оруулалтад хяналт тавьдаг эрх бүхиймэргэжилтэн маань хөрөнгө олгоод гарын үсэг зураад байгаа нь байж боломгүй зөрчил гэж үзсэн юм. ...Хоёр албан тушаалтанд хариуцлага тооцсноор зөрчил арилах үр дагаврыг бол тооцоогүй. ...Эх үүсвэрийг нь засаад явчихвал цаашдаа зөрчилгүй явна гэж үзсэн. Гуравдагч этгээд нар төрийн албан хаагчид юм чинь алдаагаа ухамсарлаад засаж залруулах байх. ... Аудитор Б.Т*********дүгнэлт байна. Энэ дүгнэлт дээр 2 дугаар гарын үсэг хэн зурж байгаа талаар гаргасан дүгнэлт байхгүй. Хүндрэл бэрхшээлээ дотооддоо зохион байгуулах ёстой. Манай байгууллага хөндлөнгийн зүгээс оролцох боломжгүй.

... Төсвийн ерөнхийлөн захирагчийн нягтлан бодогч гэрээг дүгнээд гарын үсэг зурсан бол материаллаг шинжтэй зөрчил гарахгүй байх байсан. ... Материаллаг шинжтэй 60 000 000 төгрөгийн зөрчил гаргасан байна гэдгийг манай байгууллага тогтоогоод явж байтал Х.Ган-Очир дарга Өл, Тоомын давааны асуудлыг шүүхэд өгсөн гэж хэлсэн. Тиймээс давхардуулж шалгах ёсгүй. Энэ асуудал шүүхийн шатанд явж байгаа, авилгатай тэмцэх газар хандсан боловч манай байгууллагад албан ёсоор хариу ирүүлээгүй байна. ... аймгийн Засаг дарга 60 төгрөгөө алдчихлаа, энэ асуудал дээр хариуцлага тооцъё гэж амаараа хэлж байсан. Тэгээд дараагаар нь тодорхой албан тушаалтанд хариуцлага тооцъё гэж албан бичгээр ирүүлсэн.

... Тусгай сан бол Улсын төсвийн 25 хувийг эзэлдэг. Улсын төсвийн санд Засгийн газрын тусгай сан, орон нутгийн сан орно гэж Төсвийн тухай хуульдаа хуульчилсан байдаг. Улсынтөсвийг төв төрийн сан гүйцэтгэнэ. Орон нутагт аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Хуульчилаад өгсөн зүйлийг хамааралгүй, эрх зүйн зохицуулалтгүй,төсвийн статусгүй гээд байгааг би ойлгохгүй байна.

Тусгай хөтөлбөр, сангууд нь төсвийн байгууллагад хамаарна. Төсвийн тухай хууль болон Засгийн газрын тусгай сангийн хуульд заасан байгаа. Улсын төсвийн бүрэлдэхүүн нэг хэсэг юм. Улсын төсвийг хэн захиран зарцуулах эрхтэй вэ гэхээр төсвийн байгууллага захиран зарцуулна. Төсвийн байгууллага нь төрийн сан юм. ... Төрийн сангийн чиг үүрэг нь төсөв мөнгөн хөрөнгө, төлбөр тооцоог гүйцэтгэх, төсвийн гүйцэтгэлийг тайлагнах юм. Замын сан нь тусгай тайлангаа тайлагначихсан. Төрийн сангийн бүртгэлийн дансанд 2014 онд бүртгэлийн данс нэртэй байж байгаа. ... Төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д Засгийн газрын тусгай сан нь улсын төсвийн, орон нутгийн тусгай сан нь орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна гэж заасан байдаг.

... Төсвийн байгууллага гэж ямар байгууллагыг хэлэх вэ гэдгийг Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-д зааснаар болон Засгийн газрын 287 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар тодорхойлсон байдаг. Гэтэл энэ зөрчигдсөн байгаа. Зөрчигдөх эх үүсвэрийн хувьд ахлах мэргэжилтэн 2 дугаар гарын үсэг зурах талаар виз олгосноор зөрчсөн. Мөн захирамжийг төсвийн ерөнхийлөн захирагчийн нягтлан бодогч Ц.М********* боловсруулсан байсан.

... Төсвийн байгууллага гэдэг нь санхүү төрийн сангийн хэлтэс юм. Төсөв гэдэг нь орон нутгийн замын сангийн хөрөнгө юм.

... Зөрчил гарах эх үүсвэр их байгаа, материаллаг зөрчил байгаа гэж Өл, Тоомын давааны асуудлыг манай шинжээч жишээ болгож ярьсан. 2013-2014 оны хөрөнгө оруулалтыгшалгасан материалыг авч ирсэн. Үүнд Өл, Тоомын давааны 60 сая төгрөг, Мөрөн сумын 6,12 дугаар хорооны замын тэнхлэг 10,3 метр зөрсөн 1 тэрбум 539,1 сая төгрөгийн зөрчил гээд дурдаад байх юм бол зөндөө зөрчил байна.

... Маргаан бүхий захиргааны акт болох 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ҮАГ-ГАГ/2014/02-ГА-ХөААГ 01/49 дугаартай албан шаардлагын зорилго нь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/220 дугаар захирамжаар хөрөнгө оруулалтын мэргэжилтэнд 2 дугаар гарын үсэг зурах эрх олгосон байгаа зөрчлийг таслан зогсоох гэж ойлгож болно.

... Гуравдагч этгээд болох хоёр албан тушаалтанд арга хэмжээ авагдсанаар албан шаардлагын зорилго биелэгдэх эсэхийг би сайн мэдэхгүй. Харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрлэх асуудал.

Аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А220 дугаар захирамжаас хойш гарсан Жавзанпагматай холбоотой зөрчил байгаа. 2014 оны Засгийн газрын тусгай санд шалгалт хийхэд материаллаг шинжтэй зөрчил мөн илэрсэн. ... ямар зөрчил илэрснийг тодорхой санахгүй байна. Гэхдээ зөрчлийн жагсаалт бол байна. УИХ-ын захиалгаар хийсэн Авто замын сангийн аудитын хамрах хугацаа нь 2013 оноос 2014 оны эхний хагас жил байсан. ... Засгийн газрын тусгай сангийн тайланг 2014 оны хагас жилээр тасалбар болгосон. Хагас жилийг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэж үзэх юм бол энэ 28 хоногт Ж.Жавзанпагмын гаргасан зөрчил байна уу гэдгийг тэр болгон шинжээчийн нарийвчилсан дүгнэлт гаргаагүй. Хэрвээ тооцож гаргах юм бол материаллаг зөрчил байгаа, ... ямар материаллаг зөрчил гарсан байсныг санахгүй байна.

... Гол нь Засаг даргын А220 дугаар захирамж болоод виз олгосон нь хууль бус үйлдэлболсон байна гэж албан шаардлага өгсөн. ... Виз олгосны тухайд Хууль зүйн хэлтэс хариуцлага хүлээх субьект мөн. Аймгийн Засаг даргад зөвлөмж оруулж өөрт нь өгсөн. Тайлангийн төслийг нягталж үзээд холбогдох тоотыг манай байгууллагад ирүүлсэн.

... Хууль зүйн хэлстийн даргад сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байгаа тул албан шаардлага биелсэн гэж үзэж байна. Мөн аймгийн Засаг даргын шийдвэрийг урьдчилан хянах асуудал удаашралтай байгаа зэрэг үндэслэлээр Г.Г********* даргад сахилгын шийтгэл ногдуулсан зэргээс харахад түүний ажлын хариуцлага бага байгааг харуулж байна. Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн бол төрийн жинхэнэ албан хаагч буюу ТЗ-ээр цалинждаг. Харин нягтлан бодогч бол төрийн үйлчилгээний албан хаагч буюу ТҮ-ээр цалинждаг. Нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн хүн болгон хөрөнгө оруулалтын 2 дугаар гарын үсэг зурж болохгүй. Үүнийг хариуцлагагүй үйл ажиллагаа гэж үзэж байна.

Хамтран хариуцагч Хөвсгөл аймгийн Аудитын газрын шинжээч Б.С********* шүүхэд гаргасан тайлбартаа: ... Монгол Улсын Ерөнхий аудиторын 2009 оны 47 дугаар тушаалаар баталсан Төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам-ын 3 дугаар зүйлийн 3.1.1-д Төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж байгаа аудитын дүнд шалгагдагч байгууллагын удирдлагаас тодорхой арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлэх нь тухайн алдаа, зөрчлийг таслан зогсоож, давтан гаргуулахгүй байхад чухал өр нөлөөтэй гэж үзсэн дараах алдаа зөрчлийг арилгуулахаар төрийн аудитын байгууллага холбогдох албан тушаалтанд албан шаардлага өгнө гэж зааснаас

Албан шаардлага өгөх нь тухайн алдаа зөрчлийг таслан зогсоож, давтан гаргуулахгүй байхад чухал үр нөлөөтэй гэж үзсэн бусад нөхцөл байдал болох нь харагдаж байна.

Иймд энэхүү асуудал нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2009 оны 47 дугаар тушаалаар баталсан журамд заасан заалтыг зөрчсөн зүйлгүй гэж үзэж байна.

... Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь заалт нь ... төрийн аудитын байгууллагын аудитор, шинжээчдийн албан шаардлага бичих үндэслэл мөн гэж үзэж байна. Харин аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт манай байгууллагын мөрдөх хуульд байхгүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг заасан байдаг. Үүнд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг даргын эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана. /Хууль тогтоомжийн нийцлийг аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс хянан нягталж виз олгох эрх, үүрэг хүлээсэн болно. Өөрөөр хэлбэл олгосон виз-дээ хариуцлага хүлээх эрх бүхий хуулийн субьект юм/

Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.

Энэхүү заалтын дагуу Засаг дарга нь өөрийн гаргасан захирамжийг хүчингүй болгох эрхтэй юм. Төрийн аудитын байгууллагын аудитор, шинжээчид аймгийн Засаг даргын бүрэн эрхэд халдаж, энэхүү захирамжийг хүчингүй болго гэж шаардах эрхгүй, зөвхөн холбогдох хууль эрх зүйд нийцэхгүй байгаа тул дахин нягтлах талаар танилцуулж, харилцан санал солилцсон болно. Харин хариуцлага алдсан албан тушаалтанд аймгийн ЗДТГ-ын дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцлага тооцож тухайн захирамжийн хууль эрх зүйн үндэслэлийг дахин нягтлан шалгах байсан гэж үзэж байна.

Иймд асуудал 2-т дурдсан зүйл нь гомдол юм уу? Төрийн аудитын байгууллагын хараат бус аудиторын ажлыг заагаад байгаа юм уу? Эсвэл аймгийн Засаг даргын бүрэн эрхэд халдаад байгаа юм уу? Учрыг нь нарийн ойлгоход бэрхшээлтэй асуудал байна. Сайтар уншвал Хариуцлага гэдэг асуудлыг огт ойлгоогүй зөвхөн бусдад буруугаа тохож, хариуцлагаас мултрах гэсэн оролдлого юм гэсэн ойлголтонд хүргэж байна.

... Төрийн аудитын тухай хуулийн 26 дугаар зүйл нь Үндэсний аудитын газрын үйл ажиллагааны тайлангийн талаарх заалт юм. Харин Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт /Төрийн аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, аудит хийлгэхээс зайлсхийсэн, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан, аудитад нөлөөлөхийг оролдсон, санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай, сөрөг санал, дүгнэлт авсан, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ/ нь дээр хэлсэнчлэн материаллаг шинжтэй зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг Төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх заалт юм. Харин Албан шаардлага бичих үндэслэл биш юм. Албан шаардлага бичих үндэслэл нь Төрийн аудитын тухай хууль-ийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь заалт /аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах, акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих/-д тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл Төрийн аудитын тухай хууль-ийн 28 дугаар зүйл /Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага/ нь хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын заалт болохоос бус Албан шаардлага бичих үндэслэл биш гэдгийг ойлгох нь зүйтэй юм.

Харин Албан шаардлага-д ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, Хууль зүйн хэлтсийн дарга нар дараах хууль эрх зүйд нийцэхгүй захирамж боловсруулж, виз олгосон байна гэж тэмдэглэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Учир нь

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 287 дугаар тогтоолоор Төрийн сангийн үйл ажиллагааны журам-ыг баталсан бөгөөд энэхүү журмын 7 дугаар зүйлийн 7.1-д Төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд хяналт тавих, зарлагын гүйлгээ хийх эрхийг хоёр гарын үсэгтэйгээр баталгаажуулна. 1 дүгээр гарын үсгийг төсвийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчийн тушаалаар эрх олгосон албан тушаалтан, 2 дугаар гарын үсгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /19 дүгээр зүйлийн 19.3-т Аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө, орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд ерөнхий, ахлах нягтлан бодогч 2 дугаар гарын үсэг зурна/, Төсвийн тухай хууль 37 дугаар зүйлд Төрийн сангийн нийтлэг чиг үүрэгт заасны дагуу төсвийн ерөнхий, ахлан нягтлан бодогч нарт гарын үсэг зурах эрх олгогдоно. Шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрээр Төрийн өмчийн хорооны гуравдагч этгээдийн гарын үсгийн баталгаа байж болно гэж заасан байна. Дээрх Засгийн газрын тогтоолоор зөвхөн Төрийн сангийн үйл ажиллагааны журам-ыг баталснаас бус аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн үйл ажиллагаанд огт хамааралгүй журам гэдгийг ойлгох нь зүйтэй юм. Мөн МУ-ын Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд бүх шатны төсвийн нягтлан бодогчийн талаар тодорхой заасан байдаг. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасанчлан хөрөнгө оруулалт, тусгай сангуудыг төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг гэж үзнэ. Төсөв биш гэж үзэн тайлагнах эрхгүй хэн нэгэн гарын үсэг зурж гүйлгээ хийх нь холбогдох хууль эрх зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Мөн Засгийн газрын 287 дугаар тогтоолоор баталсан Төрийн сангийн үйл ажиллагааны журам-ын 7 дугаар зүйлийн 7.2-т Тухайн байгууллагын төсвийн ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчийг Төсвийн тухай хуулийн 19.4, 19.5, 19.6-д заасны дагуу томилогдсоноор бүртгэлийн данснаас гүйлгээ хийх эрх үүснэ гэж заасан байна.

Мөн дээр тайлбарласан Нягтлан бодох бүртгэлийн 19.1 заалтад нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ гэж заасны дагуу аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн багцад хамаарах дансдад хэн гарын үсэг зурахыг захирамжаар зааж өгсөн нь энэ хуулийн заалттай нийцэж байна. Нөгөө талаар нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17.3 заалтад аж ахуйн нэгж байгууллага өөрийн нягтлан бодох бүртгэлийн ажлыг мэргэжлийн буюу мэргэшсэн нягтлан бодогчоор гүйцэтгүүлнэ гэж заасан ба уг хуулийн 3.1.7 заалтад мэргэжлийн нягтлан бодогч их сургууль, коллежийг нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлээр төгссөн хүн гэж тодорхойлсон бөгөөд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй хүн тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэсний тухайд аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн /Ж.Жавзанпагма/ ажилтныг төсвийн ерөнхийлөн захирагчийн нягтлан бодогчоор захирамжлаагүй байна.

Мөн хэдийгээр ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн нь нягтлан бодогч мэргэжилтэй боловч гүйцэтгэж буй ажил үүрэг нь /албан тушаал/ нягтлан бодогчийн үүрэгт ажил бус ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн хөрөнгө оруулалтын бодлого, гүйцэтгэл, санхүүжилт хариуцсан мэргэжилтний ажлын байр болно. Түүний Ажлын байрны тодорхойлолт-д 2 дугаар гарын үсэг зурах талаар байхгүй бөгөөд ажлын байрны 3 дугаар зүйлийн 3.2-т заасан үндсэн зорилтын хүрээнд хууль журамд заасан хугацаанд багтаан санхүүжилтийн мэдэгдлийг бэлтгэж, холбогдох албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулан Санхүү, төрийн сангийн хэлтэст шилжүүлэх гэсэн байна.

Нягтлан бодогч мэргэжилтэй бүхэн бүртгэлийн дансдад 2 дугаар гарын үсэг зурна гэж ойлгох нь дэндүү ташаа ойлголт болно гэж үзэж байна. Мөн гарын үсэг зурж гүйлгээг баталгаажуулж байгаа тохиолдолд тухайн ажилтан тус хөрөнгө оруулалт болон тусгай сангийн тайланг гаргаж тайлагнах /Төсвийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7. Төсвийн орлого, зарлага, хөрөнгө, өр төлбөрийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу холбогдох дансанд бүртгэх, тайлагнах/ үүрэг оногдох болно. Зөвхөн бичиг баримт бүрдүүлж, үдэх төдийгөөр хязгаарлагдахгүй болно. /Тайлбарт бичиг баримт бүрдүүлж, үддэг гэсэн байна./

Иймд дээрх хөндсөн асуудал болон Албан шаардлага-д ирүүлсэн тайлбар зэрэг нь МУ-ын нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомжийг зөрчсөн, гаргасан алдаа, зөрчилдөө дүгнэлт хийдэггүй, хариуцлагаа үл ухамсарласан асуудал болох нь аудитын явцад цуглуулсан нотлох баримтаар дэмжигдэж байгаа тул Хариуцлага-аас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

... Сангийн сайд нь 290 дүгээр тушаалаар Төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн журам-ыг баталсан нь Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд Төсвийн хөрөнгөөр хийгдэх барилга байгууламжийн угсралт, их засварын ажил, худалдан авах тоног төхөөрөмж /цаашид төсвийн хөрөнгө оруулалтын ажил гэх/-ийг санхүүжүүлэх, хяналт тавих, тайлагнах харилцааг зохицуулахаар гаргасан гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл ямар албан тушаалтан хяналт тавьж, ямар албан тушаалтан санхүүжүүлэхийг нарийн зааглаж өгсөн журам гэж үзэж байна. Энэхүү журмын хүрээнд Аймгийн ЗДТГ нь төсвийн хөрөнгө оруулалтын ажлын захиалагч нь юм. Захиалагчийг төлөөлөлж ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Ган-Очир гэрээнд гарын үсэг зурж байгаа. Гэтэл захиалагч хяналтыг хэрэгжүүлээд санхүүжилтэнд гарын үсэг зурах нь холбогдох хуульд нийцэхгүй ноцтой алдаа гэж үзэж байна. Учир нь захиалагчийн зүгээс санхүүжилтийн баримтад гарын үсэг зурснаар бүрэн гүйцэт хийгдээгүй зам засварын ажил /Улаан-Уул сумын Өл, Тоомын даваа/, Хотгор зам ХХК-ний гүйцэтгэсэн хатуу хучилттай авто замын ажил ...

Мөн зурагт өгөгдсөн замын муруйн эхлэл, төгсгөлийн цэгийн координатыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын программд оруулан шалгахад Хотгор зам ХХК-ын барьсан хатуу хучилттай зам нь уг координатын дагуу хийгдээгүй байна.

Нөгөө талаар 7 дугаар багийн замын зурагт эргэлтийн өнцөг нь 9-18-08,78 байна. Хотгор зам ХХК-ны барьсан замын эргэлтийн өнцөг нь 12-12-16 байгаа нь зургаас зөрсөн ба ойролцоогоор 30-р илүү эргүүлснээс замын тэнхлэг 10,3 метрээр зөрсөн бөгөөд зургийн дагуу хийгдээгүй байна гэж үзэж байна/-ын санхүүжилтийн ихэнх хувийг өгсөн болно.

Төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн журмын 3 дугаар зүйлийн 3.3-т Захиалагч байгууллага төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын батлан гаргасан норм, норматив, дүрэм болон тухайн барилгын ажлын төлөвлөгөөг үндэслэн ажил нэг бүрээр нь тулган шалгаж баталгаажуулна гэж заасан байдаг. Бид энэхүү зөрчлийн талаар Авто замын хөрөнгө оруулалт, үр дүн гүйцэтгэлийн аудитын тайланд тодорхой бичсэн болно.

Төрийн сангийн тогтолцооны 2013 оны үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн аудитаар төрийн сангийн үйл ажиллагаа, хяналтад гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар нөхцөл байдлыг дүгнэж бичсэн байна. Харин Авто замын хөрөнгө оруулалт, үр дүн гүйцэтгэлийн аудитаар төрийн сангийн үйл ажиллагаанд байгаа зөрчлийг илрүүлэн гаргасан нь өмнөх аудитын дүгнэлтийг үгүйсгэсэн үйлдэл биш юм. Мөн аудитор Ж.Отгончимэг, шинжээч Б.С********* нарын хувьд өөрсдийн гүйцэтгэсэн аудитаар илрүүлсэн зөрчлийн тухайд анх удаа хэлтсийн дарга эдгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцох санал хүргүүлсэн болохоор ямарваа нэгэн ашиг сонирхол байхгүй, төрийн аудитын байгууллагын нэрийн өмнөөс чиг үүргээ шударгаар хэрэгжүүлэн ажилласан болно гэж үзэж байна.

... Засгийн газрын 2013 оны 287 дугаар тогтоолоор баталсан Төрийн сангийн үйл ажиллагааны журам-ын 4.2-д төсвийн байгууллага нь төрийн санд ямар данстай байж болох талаар тодорхой дурдсан, мөн Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д төсвийн захиалагч нь нэмэлт төсвийг холбогдох арга хэмжээнд зарцуулж болохоор заасан байна. Хуулийн 47.2-д Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна гэж заасан атал дээрх дансуудыг төсвийн данс биш гэж үзэж тайлбарласан нь үнэхээр учир дутагдалтай бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн /хуулийн мэргэжилтэй/ мэдлэг, мэргэжил хангалтгүй байна гэж үзэж болохоор байна. /...Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтууд болон тусгай сангууд нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг юм./

Мөн аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар нь 2014 оны А/220 дугаар захирамжаа 2015 оны А/41 дүгээр захирамжаар хүчингүй болгосон бөгөөд уг захирамжийн 1-д Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамаарах төрийн сангийн бүртгэлийн дансдын нэг болон хоёрдугаар гарын үсэг зурах эрх олгосон албан тушаалтныг хавсралтаар баталсугай/ гэсэн атлаа дээрх дансдаа төсвийн байгууллагын бүртгэлийн данс бус гэж байгаа нь ойлгомжгүй байна. /Аймгийн Засаг даргын А/41 дүгээр захирамжаар замын сангийн дансны 1, 2 дугаар гарын үсгийг хэн зурахыг тусгаагүй орхигдуулсан нь мөн л учир дутагдалтай байна/

Эцэст нь аймгийн Засаг даргын 2014 оны А/220 дугаар захирамж нь холбогдох хууль эрх зүйд нийцээгүй байна. /Гүйцэтгэлийн аудитын тайлангийн төслийг Засаг даргад танилцуулах үед захирамжийг эргэж нягтлана гэж байсан/ Үүнд Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 287 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн сангийн үйл ажиллагааны журам-ын 7.1, 7.3 заалт, Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар хурлын тэмдэглэл, Сангийн сайдын 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 100 дугаар тушаалыг үндэслэн гаргасан захирамжийн 1. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамаарах төрийн сангийн бүртгэлийн дансдын нэг болон хоёрдугаар гарын үсэг зурах албан тушаалтныг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай гэсэн нь ч учир дутагдалтай байна. Аудитад хамрагдсан дансдын 2 дугаар гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтан нь Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн гэсэн бөгөөд 290 дүгээр тушаалаар баталсан Төсвийн хөрөнгө оруулалт санхүүжилтийн журам-ын дагуу Хөгжлийн бодлогын хэлтсийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн гэсэн нь ч хууль эрх зүйд нийцэхгүй, юуг илэрхийлэх гээд байгаа нь тодорхой бус байна. Холбогдох хууль эрх зүйд нийцэхгүй захирамж, шийдвэр ганц энэхүү захирамжаар хязгаарлагдахгүй байх гэж мэргэжлийн үл итгэх үзлээр бид үзэж байна. Иймд энэхүү зөрчлийг таслан зогсоох үүднээс хариуцлага гэдгийг үл ухамсарласан, ажлын хариуцлага алдсан, бусдад буруугаа тохдог төрийн албан хаагчдад хуулийн дагуу зохих арга хэмжээ авч, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх тал дээр зөвлөмж өгч бидний ажилд тусална гэдэгт итгэж байна.

Өмнөх Дүгнэлт гэсний тухайд: Аймгийн Төсвийн ерөнхий нягтлан бодогч, аймагт төрийн сангийн гүйлгээг хянаж баталгаажуулах, мөн тусгай сангуудын санхүүгийн баримтад 2 дугаар гарын үсэг зурах гэх мэт ажлуудыг давхар гүйцэтгэж байгаа нь төрийн сангийн хяналтад сөргөөр нөлөөлж байна гэсэн нь 2 дугаар гарын үсгийг хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн гэх мэт хэн нэгэн нягтлан бодогч мэргэжилтэй хүнээр зуруулж, хариуцлагаас зугтаа гэсэн үг биш юм гэж үзэж байна.

Жич: Гүйцэтгэлийн аудит хийж Зөрчил илрүүлсэн тухай бүр ийм эсэргүүцэлтэй удаа дараа тулгарч байгаа нь аудитад хянамгай хандах, зарчимч байх Төрийн аудитын байгууллагын аудитор, шинжээчдийн хараат бус байдалд халдаж, хүндрэл учруулж байна гэж үзэж байна.

Аймгийн Засаг дарга А.Э*********аудитын менежер Г.Э*********аудитор Ж.О*********нар Авто замын хөрөнгө оруулалт, үр дүн гүйцэтгэлийн аудитын төслийг танилцуулахад Замын арга хэмжээн дээр хариуцлага алдсан холбогдох албан хаагчдад хариуцлага тооцож, алдаа зөрчлийг арилгаж ажиллах талаар албан бичгийг бидэнд ирүүлсэн болно. Гэсэн атал хариуцлагаа үл ухамсарлан ийм үйлдэл гаргаж байгаа нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй асуудал гэж бид үзэж байна ... гэжээ.

Хамтран хариуцагч Хөвсгөл аймгийн Аудитын газрын шинжээч Б.С********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Засгийн газрын 287 дугаар тогтоолоор баталсан журмын нийтлэг үндэслэлд төрийн санд нээсэн төсвийн хэрэгжилт, төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг хангахтай холбоотой төсвийн ерөнхий данс болон бүртгэлтэй холбоотой дансны бэлэн болон бэлэн бус тооцоог энэхүү журмаар зохицуулна гэж заасан байдаг. Ерөнхий дансанд тухайн сангууд орж байгаа. Ялгаагүй энэ журмаар зохицуулагдах данс, түүнээс гадуур авч үзэх нь буруу юм.

Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар албан шаардлагаар хариуцлага тооцохын тулд гүйцэтгэлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан байна гэж заасан байдаг. УлаанУул сумын зам засвар дээр ямар ч гүйцэтгэл хийгээгүй байхад 60 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Үүнийг материаллаг шинжтэй зөрчил гэж үзэж байгаа. Энэ асуудлаар авилгатай тэмцэх газар хандсан байгаа. Тиймээс Аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийг үндэслэн албан шаардлагаар хариуцлага тооцохоор хүргүүлсэн. Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.12-д заасан заалт нь акт, албан шаардлага гаргахад үндэслэл болгодог хуулийн заалт байгаа юм.

... Замын аудитын тайлан дээр материаллаг шинжтэй зөрчил гаргасан гэдэг асуудлаарАвилгатай тэмцэх газар хандсан. Албан ёсоор хариу ирээгүй байгаа. ... Зөрчлийг хэн гаргасан гэж үзэж байгаа вэ гэхээр захирамжаараа үүрэг авсан хүн буюу хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Ж.Ж*********юм. ... Ж.Ж*********материаллаг шинжтэй зөрчил гаргасан тул түүнд арга хэмжээ авна уу гэсэн албан шаардлага өгөөгүй. Энэ талаар авилгатай тэмцэх газар шилжүүлсэн учир энэ тал дээр дахин давхцуулан акт албан шаардлага гаргахгүй.

... Төсвийн байгууллагын харьяалалгүй данс гэсэн асуудлаар маргаж байгаа. ... Төрийн сан нь хэвлэмэл хуудас, өөрийн гэсэн тэмдэг хэрэглэдэг. Байгууллага тэмдэг хэрэглэх заавар дээр улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн байгууллага, шийдвэр зэрэг баримтаа цагдаагийн байгууллагад өгч хянуулаад хэвлэмэл хуудас баримт авдаг. Төрийн сан нь ямар баримт бүрдүүлж хэвлэмэл баримт авсан юм бол. Эдгээр зүйлсийг хэрэглэж байгаа учраас Төрийн сангтөсвийн байгууллага гэж үзэж байна.

... Хууль зүйн хэлтсийн даргад арга хэмжээ авагдчихсан байгаа нь албан шаардлага биелчихсэн байгаа мэт харагдаж байна. Г.Т********* дарга аудитын албан шаардлага арга хэмжээ авах үндэслэл болсон гэж хэлсэн байдаг. Арга хэмжээ авчихаад байхад маргалдаад байгаа нь ойлгомжгүй байна.

... Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн 2 дугаар гарын үсэг зурж байгааг болиулах талаар энэ албан шаардлагаас гадна тайлангийн 42 дугаар хуудсанд үүнтэй холоотой зөвлөмжийгГ.С********* даргад өгсөн байдаг.

... Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.С*********ад өгсөн зөвлөмж бол аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болго гэсэнтэй утга нэг шүү дээ. Тухайн захирамжид өөрчлөлт орж байж Засгийн газрын 287 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн сангийн үйл ажиллагааны журам-ын 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт хэрэгжих боломжтой.

Гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.С********* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Аймгийн аудитын газраас Засгийн газрын 2013 оны 287 дугаар тогтоолоор баталсан Төрийн сангийн үйл ажиллагааны журам-ын 7.1 заалтад төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд хяналт тавих, зарлагын гүйлгээ хийх эрхийг хоёр гарын үсэгтэйгээр баталгаажуулахаар заасан заалтыг аймгийн Засаг даргын 2014 оны А/220 дугаар захирамж зөрчсөн гэж үзэж албан шаардлага өгсөн. Төрийн сангийн үйл ажиллагааны журам-ын 7.1 заалтыг авч үзэхэд Төсвийн байгууллагын бүртгэлийн данс гэж заасан ба замын сан, орон нутгийн хөрөнгө оруулалтын данс зэрэг нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хуулийн этгээд биш учир төрийн сангийн үйл ажиллагааны журмын энэ заалтад хамаарахгүй төсвийн байгууллагын стасусгүй данс юм. Нэгэнт төсөвт байгууллагын стастусгүй, төсвийн шууд захирагчгүй төсвийн ерөнхийлөн захирагчид хамаарах данс учир аймгийн Засаг даргын өөрийн эрх мэдлийн хүрээнд 1 ба 2 дугаар гарын үсэг зурах албан тушаалтныг 2014 оны А/220 дугаар захирамжаар зааж өгсөн.

Өмнө нь эдгээр дансдын 2 дугаар гарын үсгийг аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч зурж байсан боловч 2014 онд аймгийн аудитын газраас төрийн сангийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийх явцдаа гүйлгээг баталгаажуулж байгаа нягтлан бодогч нь дансдын 2 дугаар гарын үсгийг зурж байгаа нь хяналтыг сулруулж байна гэсэн дүгнэлт өгснийг харгалзан үзээд А/220 дугаар захирамжаар Хөгжлийн бодлогын хэлтсийн хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр 2 дугаар гарын үсэг зуруулахаар уг захирамжид оруулсан.

Хөрөнгө оруулалтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын мэргэжлийн шаардлагад нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй байна гэж заасан байгаа ба Ж.Ж*********нь нягтлан бодогчийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй хүн тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17.3 заалтад нягтлан бодох бүртгэлийн ажлыг мэргэжлийн нягтлан бодогчоор гүйцэтгүүлэхээр заасан. Өмнө нь хөрөнгө оруулалтын мэргэжилтэн манай хэлтэст байхад хөрөнгө оруулалтын мэргэжилтэн 2 дугаар гарын үсэг зурдаг байсан бөгөөд хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг хянаж санхүүжилтийн эрхийг нээж баримт материалын бүрдлийг хянаж архивлаж байгаа нь энэ ажлыг гүйцэтгэхэд харшлах зүйлгүй гэж үзэж байгаа. Харин аймгийн Засаг даргын 2014 оны А/220 дугаар захирамжид Төрийн сангийн үйл ажиллагааны журам-ын 7.1-т заалтыг авахдаа эдгээр дансуудад 1 дүгээр гарын үсэг зурах эрхийг Санхүү төрийн сангийн хэлтсийн даргад олгох эрхийг баталгаажуулж 1 дүгээр гарын үсгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн тушаалаар олгосон албан тушаалтан гэсэн заалтыг үндэслэл болгож авсан. Гарын үсгийг дагуулаад хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн баримтыг хэн хариуцаж хаана архивлах талаар энэ мэт маргаан гарахаас урьдчилан сэргийлж захирамжийн 2 дугаар заалт болгон оруулж өгсөн. Учир нь замын сангийн аудитын явцад замын сангийн гүйцэтгэлийн баримтуудыг аудитор Ж.О*********төрийн сангийн гүйлгээний баримт гэж яриад байсан. Төрийн сангийн гүйлгээний баримт нь Төрийн сангийн үйл ажиллагааны журамд заасны дагуу өдөр бүр архивын нэгж үүсгэн, төрийн санд хадгалагдаж байдаг бол хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн баримтууд нь Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалаар батлагдсан хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх журмын дагуу хариуцсан хөрөнгө оруулалтын мэргэжилтэн дээрээ архивлагддаг. Дээрхи захирамж гарсанаар улс нийгэмд ямар нэгэн хохирол учраагүй, төрийн сангийн гүйлгээ, баримт материалын бүрдэлтэнд тавих хяналт сайжирсан гэж үзэж байгаа гэжээ.

Гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.С********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аудитын явцад зөрчил гэж үзэж байгаа зүйл дээр нь тайлбар зэргээ хүргүүлж ажилладаг. Маргаан гаргаж байгаа гарын үсгийнасуудлын тухайд хэд хэдэн удаа аудитын газар тайлбарыг хүргүүлж ойлгуулах гэж үзсэн.Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн маань ажлын байрны тодорхойлолт дээрээ заагаад өгсөн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл санхүүжилтийг бүрэн хариуцна гэж заасан байдаг. Мэргэжлийншаардлага дээр нягтлан бодогч, эдийн засагч хүн байна гэж заасан байдаг. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоонд орсон өөрчлөлттэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын мэргэжилтэн хөгжлийн бодлогын хэлтэст очсон. Өмнө нь хөрөнгө оруулалтын мэргэжилтэн манай хэлтэст 2 дугаар гарын үсэг зураад миний бие 1 дүгээр гарын үсэг зурдаг байсан. Хөгжлийн бодлогын хэлтэст Хөрөнгө оруулалтын бодлогын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилтэнд хяналт тавих үйл ажиллагаа нь шилжсэн юм.

... Манай төрийн санд төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий санхүүч гэж нэг л албан тушаалтан бий. ... Төлбөр тооцоо хийгээд байгууллагаас мөнгө гаргаж байгаа хүн нь ерөнхий санхүүч байдаг юм. Тухайн хүн төсвийн байгууллагын статусгүй дансанд 2 дугаар гарын үсэг зурж байгаа нь хяналтыг сулруулж байна гэж үзсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт бий. ... Төсвийн байгууллагын статусгүй дансанд 1, 2 дугаар гарын үсэг зурах албан тушаалтан нь тодорхойгүй байгаа. ... Өмнөх зөвлөмжөөрөө өгсөн зүйлээ дараа нь зөрчил гэж үзээд байгаа нь буруу юм.

Төсвийн байгууллага гэж юуг хэлэх вэ гэдгийг хуульчлаад өгсөн. Төрийн сан нь болтөсвийн байгууллага биш юм. Төсвийн байгууллага нь аж ахуйн нэгж хуулийн этгээдийн бүртгэлтэй байгууллага байна гэж Төсвийн тухай хуульд заасан. ...Төрийн сангийн тухайд төсвийг захиран зарцуулах эрх бүхий байгууллага биш юм. Төсвийн тухай хуулийн 38 дугаар зүйлд төрийн сангийн төв чиг үүргийг заасан байдаг. ...Төрийн сангийн үйл ажиллагааны журамд төрийн сан гэдэг нь төсөв захирагч төсөв тооцооны үнэлгээ өгөх, үйлчилгээ үзүүлэх байгууллага гэж заагаад өгсөн байдаг. Төсөв захирагчид үйлчилгээ үзүүлэх гэж Засаг даргын Тамгын газрын бүтэц байгаа болохоос манай хэлтэс төсвийн байгууллага бол биш юм. ... 2 дугаар гарын үсэг зурсанаас болж материаллаг зөрчил гарсан гэж үзэхгүй байна. Хэрвээ энэ асуудал нь таслан зогсоохоор ноцтой алдаа гэж үзсэн бол зөвлөмж хүргүүлнэ. ... Төрийн аудитын тухай хуулийн ерөнхий заалтын дагуу хөндлөнгийн 2 хүнд арга хэмжээ ав гэж албан шаардлага хүргүүлж байгаа нь үнэнд нийцэхгүй гэж үзэж байна. Тиймээс албан шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Өмнөх шүүх хуралдаанд гуравдагч этгээд нар нь 2 дугаар гарын үсгийг Жавзанпагмаар зуруулах боломж олгосноор ямар хохирол учирсан юм бэ гэхэд хариуцагч нар Өл, Тоомын давааны зам засварын ажлын 60 сая төгрөг хяналтгүйгээр алга болсон, түүний гүйцэтгэлд хяналт тавьж байсан хүн нь зөрчил гаргасан гэж тайлбарлаж байсан. Түрүүчийн шүүх хурлын дараа очоод баримтаа харахад Өл, Тоомын давааны зам засварын 60 сая төгрөг нь 2013 оны 12 дугаар сард гүйлгээнээс гарсан байдаг. Энэ үед Б.Мөнхтуяа нягтлан гарын үсэг зурдаг байсан. Түүний дараа 2014 оны 4 дүгээр сард Төрийн сангийн үйл ажиллагаанд нийцлийн аудит хийх явцад төлбөр тооцоо хийж байгаа хүн нь гарын үсэг зурж байгаа нь хяналтыг сулруулж байгаа талаар Тэгшдэлгэр аудитор хэлсэн байдаг. Тиймээс манай зүгээс ч үнэхээр хяналт суларч байгаа юм байна гэж үзээд аудиторын өгсөн зөвлөмжийн дагуу 2 дугаар гарын үсгийг төрийн сангийн мэргэжилтэнээр зуруулсан. Бид нар хяналтыг сайжруулах үүднээс хөрөнгө оруулалтын мэргэжилтэнээр гарын үсэг зуруулсан нь гэрчийн мэдүүлгээс харахад зөв үйлдэл болсон гэж харагдаж байна. Гэрч Жавзанпагмын мэдүүлэгт түүнийг 2 дугаар гарын үсэг зурж байх явцад түүнтэй холбоотой зөрчил илрээгүй, аудитын дүгнэлт, зөвлөмж ирээгүй талаар хэлсэн байдаг. Энэ хөрөнгө оруулалтын мэргэжилтэнээр 2 дугаар гарын үсгийг зуруулсан нь хэлтсийн дарга нарт хариуцлага тооцох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

... Бид нарт ирүүлсэн замын сангийн тайлан, аудитын албан шаардлагад аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А220 дугаар захирамжийг хүчингүй болго гэсэн ямар ч баримт ирээгүй. Гуравдагч этгээд нарт арга хэмжээ авагдах юм бол тусгай сангуудын 2 дугаар гарын үсгийг хөрөнгө оруулалтын мэргэжилтэн зурж байгаа асуудал нь таслагдана гэж ойлгосон юм уу? Танай гаргасан захирамж нь аль нэгэн хуулийн заалт зөрчиж байгаа тул үүнийгээ хүчингүй болгоно уу гэсэн зөвлөмжийг яагаад өгч болоогүй юм бэ? Гуравдагч этгээд нарт арга хэмжээ авахуулж л байвал тухайн захирамж хүчинтэй, хүчингүй байх эсэх нь хамаагүй юм уу.

... Хөрөнгө оруулалтын мэргэжилтэнээр 2 дугаар гарын үсэг зуруулсан нь Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, Хууль зүйн хэлтсийн дарга нарт арга хэмжээ авахуулах үндэслэл болохгүй ... гэв.

Гуравдагч этгээд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Г.Г********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Аудитын гаргасан албан шаардлага нь өөрөө захиргааны илт хууль бус акт гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар захиргааны илт хууль бус акт гэж үзэх үндэслэлтэй. ... Албан шаардлагад Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-д аудитын явцад үүсэн төлбөр, зөрчил, актыг барагдуулах, акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоох бусад хэм хэмжээ тогтоосон актыг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих гэсэн заалтыг үндэслэсэн байгаа нь илт хууль бус захиргааны акт юм. ... Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар төрийн аудитын үйл ажиллгаанд саад учруулсан бол, аудит хийлгэхээс зайлсхийсэн бол, шаардлагатай баримт мэдээлэл гаргаж өгөөгүй бол, санхүүгийн тайлан нь аудитаар хязгаарлалттай сөрөг санал авсан бол, гүйцэтгэлийн аудитын явцад материаллаг шинжтэй зөрчил гаргасан бол сахилгын шийтгэл ногдуулахаар албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас холбогдох баримтыг эрх бүхий байгууллагад хүргүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл албан шаардлагын утга агуулгыг дүгнээд үзэхэд Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан зөрчлийг хэрхэн тогтоосон юм бэ. Энэ байдлыг эрх бүхий байгууллагаар тогтоогоогүй байж албан шаардлага хүргүүлж байгаа нь илт хууль бус юм. Арга хэмжээ авах талаар ямар нэгэн үндэслэл дурдаагүй, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-д заасан үндэслэлийг дурдсан. ... Албан шаардлага гэж хууль тогтоомжийг зөрчиж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар, шуурхай арга хэмжээ авахуулахаар тодорхой байгууллага албан тушаалтанд хүргэсэн баримт бичгийг ойлгоно гэсэн баримт бичгийн стандарт байдаг. Хариуцлага тооцсоноороо зөрчил гээч зүйл нь арилах байсан уу гэдэг нь тусдаа яригдах байх. ..Аймгийн Засаг даргын маргаан дагуулаад байгаа захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах эрх нь аудитын газарт байсан. Гэтэл шууд албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан шаардлага өгч байгаа нь миний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэж үзэж байна. Тиймээс аудитын гаргасан актыг хүчингүй болгож өгнө үү.

... Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-д хуулиар тогтоосон албан үүргээ биелүүлээгүй бол, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй бол сахилгын шийтгэл хүлээлгэх талаар эрх бүхий холбогдох байгууллагад албан шаардлага хүргүүлнэ гэсэн заалт байдаг. ... сахилгын шийтгэл хүлээлгэх гэж байгаа санал хүргүүлэх гэж байгаа бол Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.13-д заасан заалтыг яагаад үндэслээгүй юм бэ, Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйл яагаад үндэслэл болоогүй юм бэ гэдгээс харахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан захиргааны илт хууль бус акт гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. ... Засаг даргын А/220 дугаар захирамж гарахад Тэгшдэлгэр аудиторын дүгнэлт оруулж ирж байсан. Энэ дүгнэлт нөлөөлсөн гэж үзэж байна.

... Манай хэлтэс аймгийн Засаг даргаас гаргаж байгаа эрх зүйн баримт бичиг боловсруулахтай холбоотой виз, санал, дүгнэлт гэсэн 3 баримт бичгийг гаргаж өгдөг. ... Төсвийн тухай хууьд зааснаар төсвийн байгууллага гэж юуг хэлэх вэ гэдэг асуудлыг тодорхой заасан байгаа. Замын сангийн аудитад хийсэн дүгнэлтээр Засгийн газрын 2013 оны 287 дугаар тогтоолоор Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн. Тухайн заалт нь төсвийн байгууллагын нягтлан бодогч нарт хамаарах асуудал юм. Энэ талаар эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа. Тухайн үед мөрдөгдөж байсан эрх зүйн зохицуулалтын тухайд Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-д заасан заалтаар Замын сан гэсэн байгууллага хуулийн этгээд байхгүй, нарийвчилсан хуулийн зохицуулалт байхгүй учир журамд нийцүүлээд явсан. Энэ нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйл ажиллагаа биш.

... Маргаан бүхий акттай холбоотой эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа зөрчигдөж болзошгүй албан хаагчдад тухайн зөрчил гэсэн зүйлийг арилгах боломж, дээд шатны байгууллагад хандах эрхээр нь хангаагүй байгаа нь хууль ёсны байх гэсэн үндэслэлийг хангаагүй байгаа нь харагдаж байна. Энэ нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар аудитын албан шаардлага нь илт хууль бусзахиргааны акт гэж үзэж байна. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.З-д зааснаар захиргааны акт гаргах эрх хэмжээгүй этгээд албан тушаалтан гаргасан байх гэсэн эргэлзээ төрж байна. Ерөнхий аудитор нь орон нутгийн тэргүүлэх аудиторт эрхээ шилжүүлсэн талаар ярьж байна. Гэхдээ маргаан бүхий албан шаардлагыг аудитор Ж.Отгончимэг, шинжээч Б.С********* нар нь гаргах эрхтэй субьект эсэх нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Маргаан бүхий эрхийн актыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Гуравдагч этгээд нарт яагаад арга хэмжээ авахуулаар албан шаардлага хүргүүлэх болсон талаарх үндэслэлээ шүүх хуралдааны явцад хариуцагч аудитор, шинжээч нарын зүгээс тайлбарлахдаа хөрөнгө оруулалтын мэргэжилтэнээр 2 дугаар гарын үсэг зуруулсанаараа 60 сая төгрөгийн материаллаг шинжтэй зөрчил гарсан гэдэг нь гүйцэтгэлийн аудитын явцад илэрсэнучраас хөрөнгө оруулалтын мэргэлжилтэнд 2 дугаар гарын үсэг зурах эрх олгосон аймгийн Засаг даргын А/220 дугаар захирамжийг боловсруулахад хайнга хандсан хэлтсийн дарга нарт арга хэмжээ авах үндэслэл болсон гэж тайлбарладаг. Гэтэл энэ зөрчил нь бидэнд хамааралгүй гэдэг нь хавтаст хэргийн 112, 165 дугаар хуудсанд байгаа гэрч Х.Ган-Очир, гэрч Б.Жавзанпагма нарынмэдүүлэг, төлбөр тооцоо хийсэн баримтанд төсвийн нягтлан бодогч Б.Мөнхтуяа 2 дугаар гарын үсэг зурсан зэргээс харахад тодорхой байна. Гэтэл гуравдагч этгээд нарт сахилгын шийтгэл ногдуулж өгнө үү гэсэн саналыг хүргүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа юм.

Төрийн Аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Төрийн аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, аудит хийлгэхээс зайлсхийсэн, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан, аудитад нөлөөлөхийг оролдсон, санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай, сөрөг санал, дүгнэлт авсан, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ гэж заасан байдаг. Хариуцагч нар материаллаг шинжтэй зөрчлийн талаар тодорхой хэлсэн, мөн гэрчүүд давхар нотолсон тиймээс захиргааны акт нь өөрөө илт хууль бус захиргааны акт болохыг нотлон харуулж байна. Энэ үндэслэлээр арга хэмжээ авахуулсан тушаалыг тушаалыг шүүхэд өгсөн. Гэвч сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд холбогдох байгууллагад гомдол гаргах хугацаа дуусаагүй байгаа. Магадгүй аудитын албан шаардлага нь хууль бус гэж шүүхээс үзэх юм бол сахилгын шийтгэл ногдуулах тушаал хүчингүй болохыг үгүйсгэхгүй. Сахилгын шийтгэлийн талаар миний гомдол гаргах хугацаа дуусаагүй.

... Хөвсгөл аймгийн Засаг даргын 134 дүгээр захирамж одоо болтол хүчинтөгөлдөр үйлчилж байгаа. Хууль бус гэдгийг эрх бүхий байгууллагаас тогтоосон зүйл байхгүй. 2 хэлтэс ярьж байгаад тогтоосон гэж яриагүй. Өмнө гарч байсан Сангийн сайдын 290 дүгээр тушаалаар батлагдсан журам орон нутгийн хүрээнд үйлчлэх боломжгүй байсан тул холбогдох байгууллагууд ярилцаж байгаад аймгийн Засаг даргын захирамжаар орон нутагтаа тохирох журам гаргасан юмгэв.

Шүүх нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Т********* нь Хөвсгөл аймгийнАудитын газрын аудитор Ж.О*********, шинжээч Б.С********* нарт холбогдуулан "Хөвсгөл аймгийн Аудитын газрын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ҮАГ-ГАГ/2014/02-ГА-ХөААГ 01/49 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Т********* нь маргаан бүхий дээрх албан шаардлагыг урьдчилан шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторт хандаж улмаар Монгол Улсын Үндэсний аудитын газраас 2015 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 21 тоот албан бичгээр хариу өгсөн байх тул нэхэмжлэгч нь Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн байна гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хамтран хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хөвсгөл аймгийн Аудитын газрын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ҮАГ-ГАГ/2014/02-ГА-ХөААГ 01/49 дугаартай албан шаардлагаар ... Авто замын хөрөнгө оруулалт, үр дүн-д гүйцэтгэлийн аудит хийхэд:

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 287 дугаар тогтоолоор баталсан журмын 7.1-д Төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд хяналт тавих, зарлагын гүйлгээ хийх эрхийг хоёр гарын үсэгтэйгээр баталгаажуулна. 1 дүгээр гарын үсгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн тушаалаар эрх олгосон албан тушаалтан, 2 дугаар гарын үсгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогч нарт гарын үсэг зурах эрх олгогдоно. Шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрээр Төрийн өмчийн хорооны гуравдагч этгээдийн гарын үсгийн баталгаа байж болно гэж заасныг зөрчин аймгийн Засаг даргын 2014 оны А/220 дугаар захирамжаар Орон нутгийн замын сан, орон нутгийн хөгжлийн сан, захиалагчийн хяналтын зардал зэрэг 7 бүртгэлийн данстад аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Жавзанпагмыг 2 дугаар гарын үсэг зурж, санхүүжилтийг олгох эрх бүхий этгээдээр томилсон байна гэж үзээд Монгол Улсын Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т заасныг үндэслэн Аймгийн Засаг даргын 2014 оны А/220 дугаар захирамжийн төслийг боловсруулахад болон виз олгоход хариуцлагагүй хандсан аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Г.С*********, ХЗХ-ийн дарга Г.Г********* нарт хариуцлага тооцож, хяналт тавьж ажиллахыг аймгийн ЗДТГ-ын дарга Г.Т*********т үүрэг болгон хариуцуулж, албан шаардлагын биелэлтийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны дотор ҮАГ-ын харьяа Аудитын газарт мэдэгдэхийг аймгийн ЗДТГ-ын дарга Г.Т*********т шаардсан байна.

Энэхүү албан шаардлагын агуулгаас үзэхэд аймгийн Засаг даргын 2014 оны А/220 дугаар захирамжийн төсөл боловсруулахад хариуцлагагүй хандсан гэж үзэн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.С*********, Хууль зүйн хэлтсийн дарга Г.Г********* нарт хариуцлага тооцуулах утга бүхий байна.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т аудитын явцад илэрсэн төлбөр зөрчлийг барагдуулах, акт тавих, албан шаардлага өгөх ... бүрэн эрхийг Үндэсний аудитын газар эдлэхээр заасан байна.

Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 121 дугаар тушаалаар тухайн орон нутгийн түвшинд Монгол Улсын ерөнхий аудиторыг төлөөлж Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг нийслэлийн болон аймгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор нарт зөвшөөрчээ.

Улмаар маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн Аудитын газрын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ҮАГ-ГАГ/2014/02-ГА-ХөААГ 01/49 дугаартай албан шаардлага нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2009 оны 47 дугаар тушаалаар батлагдсан Төлбөрийн акт тавих, албан шаардлага өгөхөд баримтлах журам-д зааснаар албан шаардлагын нотлох зүйлийн хяналтын хуудсаар хянагдаж хүчинтэй болсон байна.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т зааснаар төрийн аудитын байгууллага нь албан шаардлага өгөх бүрэн эрхтэй бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд хууль тогтоомж зөрчигчид хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага хүргүүлнэ.

Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д хууль тогтоомж зөрчигчид хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага хүргүүлэх дараахь үндэслэлүүдийг хуульчилсан байна. Үүнд:

-       Төрийн аудитын үйл ажиллагаанд саад учруулсан,

-       Аудит хийлгэхээс зайлсхийсэн,

-       Шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан,

-       Аудитад нөлөөлөхийг оролдсон,

-       Санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай, сөрөг санал дүгнэлт авсан,

-       Гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.

Хамтран хариуцагч шинжээч Б.С*********ын шүүх хуралдаанд гаргасан ...Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар албан шаардлагаар хариуцлага тооцохын тулд гүйцэтгэлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан байна гэж заасан байдаг. УлаанУул сумын зам засвар дээр ямар ч гүйцэтгэл хийгээгүй байхад 60 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Үүнийг материаллаг шинжтэй зөрчил гэж үзэж байгаа гэх тайлбараас харахад гүйцэтгэлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан гэж үзэн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.С*********, Хууль зүйн хэлтсийн дарга Г.Г********* нарт Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хариуцлага тооцуулахаар албан шаардлага өгсөн аж. Гэвч хуулийн энэ заалтыг албан шаардлагадаа бичээгүй, ямар хуульд заасан ямар эрх зүйн үндэслэлээр албан шаардлага өгсөн болох нь тодорхойгүй байгаа нь хууль бус болжээ.

2013 оноос 2014 оны эхний хагас жилийн хугацааг хамарч хийсэн Авто замын хөрөнгө оруулалт, үр дүн гүйцэтгэлийн аудитын тайлангаас үзэхэд Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.С*********, Хууль зүйн хэлтсийн дарга Г.Г********* нарын ямар нэгэн материаллаг зөрчил гаргасан нь тогтоогдоогүй ба уг тайлангийн 17 дугаар хуудсанд ...аймгийн Засаг даргын захирамж нь МУ-ын Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Засгийн газрын 287 дугаар тогтоолын холбогдох заалтуудыг зөрчиж зарим нэгэн албан тушаалтанд төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг нээж өгсөн байна. Мөн энэхүү Захирамж-ийг гаргахад виз олгосон ЗДТГ-ын ХЗХ-ийн ажилтны хариуцлагагүй үйл ажиллагаанаас энэхүү зөрчил үүсчээ гэж үзсэн байна.

Харин хариуцагч Ж.Отгончимэгийн шүүхэд гаргасан ... хууль журмыг зөрчсөн 2014 оны А/220 дугаар захирамжийн төслийг боловсруулсан, виз олгоход хариуцлагагүй хандсан албан хаагчдад хариуцлага тооцохоос өөр арга байхгүй гэх тайлбар, шүүх хуралдаанд гаргасан ... гол нь Засаг даргын А220 дугаар захирамж болоод виз олгосон нь хууль бус үйлдэл болсон байна гэж албан шаардлага өгсөн гэх тайлбар, 2013 оноос 2014 оны эхний хагас жилийн Авто замын хөрөнгө оруулалт, үр дүн гүйцэтгэлийн аудитын тайлан, маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн Аудитын газрын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ҮАГ-ГАГ/2014/02-ГА-ХөААГ 01/49 дугаартай албан шаардлагын тэмдэглэх хэсэгт бичигдсэн зүйл зэргээс харахад гуравдагч этгээд Г.С*********, Г.Г********* нарыг материаллаг шинжтэй зөрчил гаргасан гэж үзээгүй байна.

Иймд Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан Төрийн аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, аудит хийлгэхээс зайлсхийсэн, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөхөөс үндэслэлгүй татгалзсан, аудитад нөлөөлөхийг оролдсон, санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай, сөрөг санал, дүгнэлт авсан, гүйцэтгэлийн болон нийцлийн аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан гэх үндэслэлүүдийн аль нь ч бүрдээгүй байх ба материаллаг шинжтэй бус виз олгоход хариуцлагагүй хандсан гэх зөрчил нь сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлага өгөх хуульд заасан үндэслэл биш юм.

Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур өөр үндэслэлээр хариуцлага ногдуулах нь Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан ... хууль дээдлэх, шударга ёсыг хангах ... зарчимд нийцэхгүй.

Түүнчлэн хариуцагч нарын зүгээс ... Зөрчил гарах эх үүсвэр их байгаа, ... Өл, Тоомын давааны 60 сая төгрөг, Мөрөн сумын 6,12 дугаар хорооны замын тэнхлэг 10,3 метр зөрсөн 1 тэрбум 539,1 сая төгрөгийн зөрчил гээд дурдаад байх юм бол зөндөө зөрчил байна гэх боловч маргаан бүхий захиргааны акт болох Хөвсгөл аймгийн Аудитын газрын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ҮАГ-ГАГ/2014/02-ГА-ХөААГ 01/49 дугаартай албан шаардлагад эдгээр зөрчлүүдийн талаар огт дурдаагүй тул уг албан шаардлагыг өгөх үндэслэл болоогүй, хамааралгүй байна гэж үзэв.

Иймд Өл, Тоомын давааны 60 сая төгрөг, Мөрөн сумын 6,12 дугаар хорооны замын тэнхлэг 10,3 метр зөрсөн 1 тэрбум 539,1 сая төгрөгийн зөрчил зэрэгт шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Хоёр. Хөвсгөл аймгийн Аудитын газрын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ҮАГ-ГАГ/2014/02-ГА-ХӨААГ 01/49 дугаартай албан шаардлагад дурдсанаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 287 дугаар тогтоолоор баталсан журмын 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчин аймгийн Засаг даргын 2014 оны А/220 дугаар захирамжаар орон нутгийн замын сан, орон нутгийн хөгжлийн сан, захиалагчийн хяналтын зардал зэрэг 7 бүртгэлийн дансдад аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Жавзанпагмыг 2 дугаар гарын үсэг зурж, санхүүжилтийг олгох эрх бүхий этгээдээр томилсон гэх зөрчил гаргасан гэж үзсэн боловч энэхүү зөрчлийг арилгах тухай шаардлага өгөөгүй, харин албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах албан шаардлага өгчээ.

Хариуцагч аудитор Ж.Отгончимэгийн шүүх хуралдаанд гаргасан ... Маргаан бүхий захиргааны акт болох 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ҮАГ-ГАГ/2014/02-ГА-ХөААГ 01/49дугаартай албан шаардлагын зорилго нь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/220 дугаар захирамжаар хөрөнгө оруулалтын мэргэжилтэнд 2 дугаар гарын үсэг зурах эрх олгосон байгаа зөрчлийг таслан зогсоох гэж ойлгож болно гэх тайлбар,

Хамтран хариуцагч шинжээч Б.С*********ын шүүхэд гаргасан ... Албан шаардлага өгөх нь тухайн алдаа зөрчлийг таслан зогсоож, давтан гаргуулахгүй байхад чухал үр нөлөөтэй гэж үзсэн ... гэх тайлбар зэргээс үзэхэд орон нутгийн замын сан, орон нутгийн хөгжлийн сан, захиалагчийн хяналтын зардал зэрэг 7 бүртгэлийн дансдад аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Жавзанпагмыг 2 дугаар гарын үсэг зурж, санхүүжилтийг олгох эрх бүхий этгээдээр томилсон байдлыг зөрчил гэж үзэн уг зөрчлийг арилгуулах зорилготойгоор 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ҮАГ-ГАГ/2014/02-ГА-ХөААГ 01/49 дугаартай албан шаардлагыг өгчээ.

Гэвч ... Маргаан бүхий захиргааны акт болох 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ҮАГ-ГАГ/2014/02-ГА-ХөААГ 01/49 дугаартай албан шаардлагын шаардах хэсэг нь энэхүү зөрчил гэх зүйлийг арилгахыг шаардаагүй, албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан байх ба хариуцагч аудитор Ж.Отгончимэгийн ... Гуравдагч этгээд болох хоёр албан тушаалтанд арга хэмжээ авагдсанаар албан шаардлагын зорилго биелэгдэх эсэхийг би сайн мэдэхгүй. Харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрлэх асуудал. ...Хоёр албан тушаалтанд хариуцлага тооцсноор зөрчил арилах үр дагаврыг бол тооцоогүй. ...Эх үүсвэрийг нь засаад явчихвал цаашдаа зөрчилгүй явна гэж үзсэн. Гуравдагч этгээд нар төрийн албан хаагчид юм чинь алдаагаа ухамсарлаад засаж залруулах байх гэх тайлбараас үзэхэд маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт болох 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ҮАГ-ГАГ/2014/02-ГА-ХөААГ 01/49 дугаартай албан шаардлагын зорилго нь аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А220 дугаар захирамжаар орон нутгийн замын сан, орон нутгийн хөгжлийн сан, захиалагчийн хяналтын зардал зэрэг 7 бүртгэлийн дансдад аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Жавзанпагмыг 2 дугаар гарын үсэг зурж, санхүүжилтийг олгох эрх бүхий этгээдээр томилсон-ийг болиулах явдал байсан авч Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.С*********, Хууль зүйн хэлтсийн дарга Г.Г********* нарт хариуцлага тооцсноор дээрх үр дагаварт хүрэх эсэх нь тодорхойгүй, албан шаардлага нь зорилгодоо чиглээгүй байна.

Захиргааны байгууллага, албан тушаалтнаас гарч байгаа аливаа захиргааны акт нь үр нөлөөтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх шаардлагатай бөгөөд үр нөлөөгүй, чиглэсэн зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, үндэслэлгүй шийдвэр нь хууль бус байна.

Хариуцагч талаас Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 287 дугаар тогтоолоор баталсан Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 7.1-д заасныг зөрчин аймгийн Засаг даргын 2014 оны А/220 дугаар захирамжаар Орон нутгийн замын сан, орон нутгийн хөгжлийн сан, захиалагчийн хяналтын зардал зэрэг 7 бүртгэлийн дансанд аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Жавзанпагмыг 2 дугаар гарын үсэг зурж, санхүүжилтийг олгох эрх бүхий этгээдээр томилсон байна гэж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын талаас Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 7.1-д заасныг зөрчөөгүй бөгөөд төрийн санд байршиж байгаа Орон нутгийн замын сан, орон нутгийн хөгжлийн сан, захиалагчийн хяналтын зардал зэрэг бүртгэлийн дансууд нь төсвийн байгууллага биш учраас уг журмыг зөрчөөгүй гэж тус тус маргаж буй боловч

Гэрч Б.Т*********...Төрийн сангийн тогтолцооны 2013 оны үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн гэх энэ аудитаар аймгийн 5 сум болон аймгийн төрийн сангийн 2013 оны үйл ажиллагаанд аудит хийсэн бөгөөд тусгай сангуудын 1, 2 дугаар гарын үсгийг хэн зурах талаар хууль журмаар тодорхой заагаагүй байгаа талаар дурдсан. Тусгай сангуудын нэг хоёрдугаар гарын үсгийг хэн зурах вэ гэдгийг орон нутгийн түвшинд шийдэх асуудал биш гэж үзсэн учраас МУ-ын Сангийн сайд Ч.Улаанд зөвлөмж хүргүүлсэн гэх мэдүүлэг болон Төрийн сангийн тогтолцооны 2013 оны үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн гүйцэтгэлийн аудитаар ... тусгай сангууд дээр 1, 2 дугаар гарын үсгийг хэн зурж баталгаажуулж байхыг хууль журмаар тодорхой заагаагүй учраас нэлээд хүндрэлтэй байна гэж үзээд Тусгай сангуудын санхүүгийн үйл ажиллагаанд нэг, хоёрдугаар гарын үсэг зурах албан тушаалтан тодорхойгүй байгаагаас аймаг, сум бүр өөр өөрийнхөөрөө ойлгон хэрэгжүүлж эхэлсэн байна гэх зөрчлийг Сангийн сайд Ч.Улаанд хариуцуулсан зэргээс дүгнэвэл аудитын байгууллага нь өөрөө тусгай сангуудын 1, 2 дугаар гарын үсэг зурах эзэн тодорхойгүй гэдэгтэй санал нийлж байсан ажээ.

Өөрөөр хэлбэл аудитын байгууллага Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 287 дугаар тогтоолоор баталсан Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 7.1-д заасныг шууд баримтлах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 287 дугаар тогтоолоор баталсан Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 7.1-д Төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд хяналт тавих, зарлагын гүйлгээ хийх эрхийг хоёр гарын үсэгтэйгээр баталгаажуулна. 1 дүгээр гарын үсгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн тушаалаар эрх олгосон албан тушаалтан, 2 дугаар гарын үсгийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогч нарт гарын үсэг зурах эрх олгогдоно. Шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын шийдвэрээр Төрийн өмчийн хорооны гуравдагч этгээдийн гарын үсгийн баталгаа байж болно гэж зааснаас үзвэл Төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд хяналт тавих, зарлагын гүйлгээ хийх эрхийг зохицуулсан байна.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т зааснаар төсвийн байгууллага гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулагад бүргүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг ойлгохоор заасан байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заажээ.

Хариуцагч Ж.О*********шүүх хуралдаанд ...тусгай хөтөлбөр, сангууд нь төсвийн байгууллагад хамаарна. ...Төсвийн байгууллага гэдэг нь санхүү, төрийн сангийн хэлтэс юм. Төсөв гэдэг нь орон нутгийн замын сангийн хөрөнгө юм гэх тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нараас тусгай хөтөлбөр, сангууд нь төсвийн бүрдэл хэсэг гэдэгтэй маргаагүй харин төсвийн байгууллага, хуулийн этгээд биш юм гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.

Гэрч Б.Т*********Төрийн сангийн тогтолцооны 2013 оны үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн гүйцэтгэлийн аудитаар Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд байна гэж заасан боловч өнөөдрийн байдлаар орон нутагт аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Санхүү, төрийн сангийн хэлтэс, сумын Засаг даргын Тамгын газрын орон тоонд төрийн сангийн төлөөлөгч, мэргэжилтэн гэсэн тогтолцоо бий болсон байна. Төрийн сангийн бүтэц зохион байгуулалт оновчгүй байгаагаас ажил үүргийн хуваарь нь давхардсан, бусад ажилтайгаа харшилсан, хяналт тавих үйл явц алдагдах гэх мэт зөрчил байна гэж үзсэн гэх мэдүүлгээс үзэхэд Санхүү, төрийн сангийн хэлтэс нь тусдаа бие даасан байгууллага болж чадаагүй, Засаг даргын Тамгын газрын бүтцэд хамаарч байгааг аудитын байгууллага дүгнэлтдээ дурджээ. Түүнчлэн тусгай сан хөтөлбөрүүд нь хуульд заасан хуулийн этгээд байх шаардлагыг хангаагүй талаар хариуцагч, хамтран хариуцагч нар нь маргаагүй бөгөөд хариуцагч Ж.Отгончимэгийн ...Төсвийн байгууллага гэдэг нь санхүү, төрийн сангийн хэлтэс юм гэж үзээд Засгийн газрын 287 дугаар тушаалаар батлагдсан Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 7 дугаар зүйлийн 7.1-ийг тусгай хөтөлбөр, сангуудад хэрэглэх ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Аудитын байгууллагын өмнө хийсэн Төрийн сангийн тогтолцооны 2013 оны хэрэгжилт, үр дүн гүйцэтгэлийн аудитаар тусгай сангуудын 1, 2 дугаар гарын үсгийг хэн зурах талаар хууль журмаар тодорхой заагаагүй байгаа талаар дурдаж, тусгай сангуудын нэг хоёрдугаар гарын үсгийг хэн зурах вэ гэдгийг орон нутгийн түвшинд шийдэх асуудал биш гэж үзэн МУ-ын Сангийн сайд Ч.Улаанд зөвлөмж хүргүүлсэн бөгөөд МУ-ын Сангийн сайд Ж.Э*********2015 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 12-1/936 тоот албан бичгээр энэ талаар хариу ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Гурав. Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт нь хууль бус болох нь хангалттай тогтоогдож байх тул нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч, хамтран хариуцагч, гуравдагч этгээд нарын маргаж буй бусад үндэслэлүүдэд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж байгаа тулЗахиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Хөвсгөл аймгийн Аудитын газраас 70 200 гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 15 дугаар зүйлийн 15.1.12, 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Аудитын газрын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ҮАГ-ГАГ/2014/02-ГА-ХөААГ 01/49 тоот албан шаардлагыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Хөвсгөл аймгийн Аудитын газраас 70 200 гаргуулан улсын орлогод оруулсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ