Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2015/00351

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

             Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  байрлах *******-д холбогдох

Ахуй үйлчилгээний зориулалттай барилга бариулах гэрээний үүргийн 28975576 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2015 оны 07 сарын 01 ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* сумын Засаг дарга ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай Засаг даргын Тамгын газраас *******-тай 2013 оны 09 сарын 11 ний өдөр Ахуйн үйлчилгээний төв-ийн барилгын ажлыг захиалагч сумыг төлөөлөн Засаг дарга ******* миний бие төлөөлж барилга захиалах гэрээ байгуулсан. Тухайн барилгыг хийж гүйцэтгэх гэрээний үнийн дүн 73122117 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийг хүлээн зөвшөөрч уг өртгийг Орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөс 100 хувь санхүүжүүлэхээр тогтсон. Гүйцэтгэгч нь Ахуйн үйлчилгээний зориулалттай барилга угсралтыг 2013 оны 09 дүгээр сарын 11 ниы өдрөөс 2013 оны 10 сарын 26 ны өдрийн дотор гүйцэтгэж ашиглалтанд өгнө гэсэн. Гэтэл өнөөдрийг дуустал тухайн барилгыг ашиглалтанд оруулаагүй байж санхүүжилтын 90 гаран хувийг авсан боловч тухайн барилгыг хийж дуусгаагүй байна. Санхүүжилтанд 65636635 төгрөгийг өгсөн. Гэвч барилгын ажлыг 50 хувьтай гүйцэтгэж байгаад хаяж явсан одоо холбоо ярихаар хийнэ гэдэг боловч одоог хүртэл хийж гүйцэтгэхгүй байсаар байна. Бид тухайн барилгын ажлын гүйцэтгэгч компанийг нийт ажлын 50 хувийг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа ба *******-д 28975576 төгрөгийг илүү олгосон гэж үзэж байна. Иймд *******-иас барилга гүйцэтгэлийн ажилд зориулж илүү олгосон 28975576 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын хэлцэлд:

******* сумын Засаг даргын Тамгын газраас *******-тай 2013 оны 09 сарын 11 ний өдөр Ахуйн үйлчилгээний төв-ийн зориулалттай барилгын ажлыг захиалж Засаг дарга Б.Сайнбилэг нь *******-тай гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний ажил удааширч өнөөдрийг хүртэл эцсийн байдлаар баригдаагүй байгааг үндэслэж барилгын гүйцэтгэлд зориулж илүү олгосон 28975576 төгрөгийн буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ч талууд харилцан сайн дураараа дараах байдлаар хэлцэл хийв.

******* нь ******* сумын Ахуйн үйлчилгээний төв-ийн зориулалттай барилгын ажлыг 2015 оны 08 сарын 10 ны өдрийн дотор бүрэн хэмжээгээр хийж гүйцэтгэн холбогдох улсын комисст хүлээлгэн өгч захиалагчид шилжүүлнэ.

Тухайн барилгын ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой шүүхэд хандсан, холбогдох баримт материал бүрдүүлсэн зэрэг Засаг даргаас гаргасан бусад зардал болох 1500000 төгрөгийг тухайн ажлын үлдэгдэл санхүүжилтаас төлнө.

Нэхэмжлэгч тал нь хариуцагчтай харилцан тохиролцож эвлэрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 28975576 төгрөгөөс 27475576 төгрөгийг татгалзаж, 1500000 төгрөгийг хариуцагч тал төлөхөөр зөвшөөрсөн болно.

Хариуцагч тал барилгын ажлыг 2015 оны 08 сарын 10 ны өдөр хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хийж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг нэхэмжлэгч талд төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* сумын Засаг даргын Тамгын газар, *******-ийн хооронд 2013 оны 09 дүгээр сарын 11ний өдөр ахуй үйлчилгээний төвийн барилгын гэрээ байгуулсан, энэ асуудлаар зохигч талууд маргаангүй байна

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь барилга бариулах гэрээний үүргийн 28975576 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 27475576 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч ******* нь 1500000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн талаар зохигч талуудын шүүхэд гаргасан хэлцлийг үндэслэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь барилга бариулах гэрээний үүргийн 28975576 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 27475576 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч ******* нь 1500000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******-иас 19475 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ