Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 131/ШШ2015/00353

 

Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч:  суух, эмэгтэй,  регистрын дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч:  оршин суух, эрэгтэй,  регистрын дугаартай, ******* ******* холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 06 сарын 15-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оны 06 сараас С.*******ай үерхэж, 2010 оны 09 сарын 29-нд хүү *******, 2014 оны 06 сарын 27-ны өдөр ******* нарыг төрүүлсэн. Бид 2014 оны 06 сард хуримаа хийж, 2014 оны 12 сард -д ажилд орсон. 2014 оны 12 сараас нөхөр гэртээ ирэх нь багасаж, 2015 оны 05 сарын 27-ны өдрөө хойш гэртээ ирээгүй байна. Бид гэрлэсэн боловч нөхөр хөдөө ажилтай тул гэрлэлтийн батлах авч чадаагүй байсан. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие *******тэй 2014 онд гэрлэсэн. 2 хүүхэдтэй. Хамт амьдрах хугацаандаа архи ууж, агсам тавих зэрэг зан авир гаргаж байгаагүй. Эхнэр хардаж, байнга хэрүүл хийх болсон. Хүүхдийн тэтгэлэг олгохыг зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие С.*******ай 2 хүүхдээ бодон эвлэрэх хүсэлтэй байна. Иймд эвлэрүүлэн зуучлах хэсэгт хандах хүсэлтэй байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж өгнө үү гэжээ 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь С.******* холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргаснаар тус шүүхийн1264 дүгээр шүүгчийн захирамжаар А.******* нэхэмжлэлтэй, С.******* холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргааны талаар харилцан ярилцаж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр, л뿿 эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Уг эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн байх тул шүүхээс эвлэрлийн гэрээг баталгаажуул, нь зүйтэй гэж үзнэ.

Эвлэрсэн талууд хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.

123 123.1-т

ЗАХИРАМЖЛАХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 зүйлийн 741.6- зааснаар А.******* С.******* холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай эгт зохигч талуудын эвлэрлийг гэрээг баталгаажуулж, хэргийг .

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 зүйлийн 41.1.1- зааснаар ******* өхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.9-т зааснаар эвлэрүүлэн зуучлах журмаар эвлэрсэн тохиолдолд талууд, тэдгээрийн төлөөлөгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Л.НАРАНГЭРЭЛ