| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00975/И |
| Дугаар | 131/ШШ2024/00909 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 131/ШШ2024/00909
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: ******************** *******гудамж, *******, *******давхар, *************** тоотод байрлах, ************ регистрийн дугаартай, “**********************” ХХК,
Хариуцагч:**********************************т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүргийн 16,031,806.01 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********************-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ****************** нь манай компанитай 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1.24405500 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч ********************ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ************** аппликейшнаас 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 7801129381 зээлийн дансны дугаартай, 2,026,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 440000779 банкны тоот дансанд;
2024 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 7100389383 зээлийн дансны дугаартай, 11,060,000.00 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 440000779 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна.
Үүнд:
1. 2024 оны 2 дугаар сарын 8-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 1,823,399.11 төгрөг
- Шимтгэл: 36,000 төгрөг
- Үндсэн хүү: 420,830.51 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 67,980.32 төгрөг
- Нийт: 2,348,209.94 төгрөг
2. 2024 оны 2 дугаар сарын 1-ний зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 10,674,135.18 төгрөг
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 2,911,183.71 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 90,777.18 төгрөг
- Нийт: 13,676,096.07 төгрөг
Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 төгрөг. Иймд хариуцагч ****************аас нийт 16,031,806.01 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ************ шүүхэд гаргасан тайлбартаа: ***************** миний бие нь “*************” ХХК-аас нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. 16,031,806.01 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “********************” ХХК нь *************т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 16,031,806.01 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***************** нь зээлийн гэрээний үүргийн 16,031,806.01 төгрөгийг нэхэмжлэгч “********************” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч ******************нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 119,054.5 төгрөг, хариуцагч ******************аас 119,054.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “***********************” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч * з****************ээлийн гэрээний үүргийн 16,031,806.*****************01 төгрөгийг “*” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 119,054.5 төгрөг, хариуцагч *********************аас 119,054.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*********************” ХХК-д ыыолгох нь зүйтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА