Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 131/ШШ2024/00913

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *******аймаг, ****** сум, **** дүгээр баг, ***** тоотод оршин суух*******, * регистрийн дугаартай, ***********************,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ********г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *********г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

************ нь 1,500,000 төгрөгийг 20 хоногийн 10 хувийн хүүтэй 8 сарын хугацаатай зээл авсан юм. 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төлж дуусгахаар тохиролцсон. Гэвч тэрээр иргэний үнэмлэхийн хаяг дээрээ оршин суудаггүй, 89950615 дугаар утсаа барьдаггүй болсон. Утас нь холбогдохгүй хаашаа явсан нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 131/ШЗ2024/02489 дүгээр захирамжийн хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч ************* нь ***************д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 3,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах шаардлагатай, ************ нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа тул *г эрэ*************н сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ************ нь оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд *ийн хүсэлтий**************г хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул ******** /***************/-г эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******************** /*/-г эрэн *************сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ****************** /*****************/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ****** /*************************/-г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч *************************т мэдэгдэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдав

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА