| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00949/И |
| Дугаар | 131/ШШ2024/00914 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 131/ШШ2024/00914
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймаг, **** сум, ** дүгээр багт оршин суух, ********регистрийн дугаартай, ***********х
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *, *****шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч * ******нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 1969 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. Өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн. Гэтэл бичиг баримтын зөрчил гарсан тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянхонгор аймгийн Богд сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 36 дугаар тодорхойлолт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11121 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 3215 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тушаал, хавсралт, нийгмийн даатгалын 0746472 дугаар дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13/867 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч ********ийн ХААТР-1 маягт, гэрч ********гийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч **********ийн 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Цэлгэр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: ********* нь 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Цэлгэр хэсэгт малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Богд сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 36 дугаар тодорхойлолт, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11121 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 3215 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21 тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тушаал, хавсралт, ****хийн ХААТР-1 маягт, гэрч ******гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Дээрх Баянхонгор аймгийн архивын тасгийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 3215 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 21 тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тушаал, хавсралтуудаар тус газарт малчнаар ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
5. Иймд хүсэлт гаргагч********** *ийн 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Цэлгэр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *************************ийн 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Цэлгэр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******************ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА