Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 126/ШШ2015/0038

 

Нэхэмжлэлээс татгалзсаныг батлах тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хариуцагч А.Даваадорж,гуравдагч этгээд Ч.Наранхүү нарыг оролцуулан хийж ,

Нэхэмжлэгч: Ө.О*********ын нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдох;

Гурвалсан гэрээ байгуулах, ажилласан хугацааны цалин хөлсөө нөхөн гаргуулахыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.О********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Ө.... овогтой О.......... миний бие 2014 онд Цагдаагийн Ерөнхий газрын Сургалт дадлагын төвд Олон нийтийн цагдаагийн ажилтан бэлтгэх сургалтанд суралцаж төгссөн юм. Улмаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тушаалаар Цэцэрлэг сумын Олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилогдсон боловч Засаг дарга А.Д*********гурвалсан гэрээ байгуулахгүй, өмнөх Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1-р багийн иргэн /сургалтанд суугаагүй/ Ч.Наранхүүг олон нийтийн цагдаагийн албан тушаалд томилон ажиллуулж хаацаалан хамгаалж одоог хүртэл ажиллуулж байна. 2015 оны 01 дүгээр сарын 08-наас 2015 оны 06 дугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байх хугацаанд гарвалсан гэрээ байгуулахгүй мөн цалин урамшуулал авахгүйгээр ажиллаж хохирсон. ...Иймд Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул тушаал номын дагуу гурвалсан гэрээ байгуулах, ажилласан хугацааны цалин урамшуулалыг нөхөн олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэсэн бөгөөдӨ.О********* миний бие Цэцэрлэг сумын Засаг дарга А.Даваадоржид гарвалсан гэрээ байгуулах, цалин нөхөн олгох шаардлага тавьж гаргасан нэхэмжлэлээ хариуцагч талтай тохиролцсон тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээж авна уу гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга А.Д*********шүүхэдгаргасан тайлбартаа: Манай сумын Зуунмод багийн иргэн Өлзийн Отгонжаргал нь Олон нийтийн цагдаагийн ажилтнаар томилж, гарвалсан гэрээ байгуулж ажилд аваагүй тул цалин хөлсийг нөхөн олгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. 1997 онд батлагдан мөрдөгдөж байсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын хуулийн дагуу Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хаъяа нутаг дэвсгэртээ ажиллах Олон нийтийн байцаагчийн тоог тогтооно гэсэн заалтын дагуу 1997 оноос суманд Олон нийтийн байцаагч 1 /нэг/ байхаар тогтоож, тогтоолын дагуу Олон нийтийн байцаагчийг 1997 оноос эхлэн Засаг дарга томилж өдийг хүртэл мөрдөгдөж, цалин хөлсийг ИТХ-аар шийдвэрлүүлж ирсэн. Шинээр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуульд суманд Олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллана гэж заасан ба олон нийтийн цагдаагийн ажилтныг сургаж бэлтгэх, томилоход тухайн сумын Засаг даргын саналыг харгалзан аймгийн Цагдаагийн газрын дарга томилно гэж заасан. Ө.О*********ыг сургалтанд хамруулах, цагдаагийн ажилтнаар ажиллуулах талаар Засаг даргын зүгээс ямар нэг нь санал явуулаагүй ба харин сургалтанд хамруулахаар өөр хүнийг дэмжиж саналаа хүргүүлсэн болно. Ө.О*********ыг ямар шугамаар сургалтанд хамрагдаж, ямар замаар томилогдон ирснийг огт мэдэхгүй юм байна. Аймгийн Цагдаагийн газрын даргын томилсон Олон нийтийн байцаагчийг хаанаас яаж санхүүжүүлэх цалинжуулах нь тодорхой биш 2015 оны Засаг дарга, түүний Тамгын газрын бүтэц орон тоонд багтаагүй, цалингийн сан нь ч батлагдаагүй болно. Надад санал тавьж орж ирэхэд нь өөрт нь энэ талаар сайн тайлбарлаж хэлээд явуусан гэжээ.

Хамтран хариуцагч Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга /цагдаагийн дэд хурандаа/ Д.Уртбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Тус цагдаагийн газарт 2014 оны 08 дугаар сард Олон нийтийн цагдаагийн ажилтан бэлтгэх сургалтыг 21 хоногийн хугацаатай бэлтгэж 2015 оны 01 дүгээр сараас эхэлж Хөвсгөл аймгийн 36-н иргэнийг Олон нийтийн цагдаагийн ажилтанаар ажлуулахаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гарсан. Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тушаалаар томилсон. Цагдаагийн Ерөнхий газраас ирүүлсэн цагдаагийн газрын дарга, сумын Засаг дарга, иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, олон нийтийн цагдаагийн ажилтан гурвын гурвалсан гэрээний үлгэрчилсэн загвар нь сум орон нутгийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргатай байгуулахаар загварчилсан тул уг асуудлыг шийдвэрлэж шийдвэр гаргуулахаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Болдбаатарын нэр дээр 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 49/5-91 дугаартай албан бичгийг гэрээний үлгэрчилсэн загварын хамт хүргүүлсэн боловч одоогоор ямар ч шийдвэр болон хариуг ирүүлээгүй. Цагдаагийн газрын даргын тушаалыг хүлээн авсан сумуудад гурвалсан гэрээгээ байгуулж ажиллаж байгаа бөгөөд Цэцэрлэг сумд томилогдсон Олон нийтийн цагдаагийн ажилтан Ө.О*********ыг тухайн ажлын байранд ажлуулахгүй байгаа тул гурвалсан гэрээг байгуулаагүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ө.О********* нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдуулан Гурвалсан гэрээ байгуулах, цалин хөлсөөө нөхөн гаргуулахыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх, иргэн Ө.О*********ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэн, холбогдох хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхявцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдуулан Гурвалсан гэрээ байгуулах, цалин хөлсөөө нөхөн гаргуулахыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг нэхэмжлэгч Ө.О********* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүйболгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжиндурьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Монгол Улсын Захиргааны Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөдэнэхүү захирамжинд гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН