Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 131/ШШ2024/00919

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******аймаг, ******* сум, **** дугаар ба****г, * тоотод оршин суух, ************* регистрийн дугаартай, ********************,

Гуравдагч этгээд: ************* аймаг, ************* сум, ***** дугаар баг, ************ тоотод оршин суух,******************* регистрийн дугаартай******************

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ***************, гуравдагч этгээд **********************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч **************** нь *тэ******************й 1993 оноос одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* би 1974 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 50 нас хүрээд өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул малын А данс*******ийн нэрээр гарсан*******тэй 1993 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр том хүү ******төрсөн, 1995 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ****** төрсөн, 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бага охин ******** төрсөн. 1993 оноос одоог хүртэл өөрсдийн хариуцлагагүй улмаас гэрлэлтээ батлуулаагүй тул 1993 оноос одоог хүртэл *************тэй хамтран амьдарч байгаа тул хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

1.2. Хүсэлт гаргагч ************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1974 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 50 нас хүрээд өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул малын А данс нь*******ийн нэрээр гарсан*******тэй 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрлэж, 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр том хүү Б.Даваа төрсөн, 1995 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б.Баасан төрсөн, 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бага охин Б.Цэцэгбуян төрсөн. 1993 оноос одоог хүртэл өөрсдийн хариуцлагагүй улмаас гэрлэлтээ батлуулаагүй тул 1993 оноос одоог хүртэл*******тэй хамтран амьдарч байгаа тул хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үүгэв.

2. Гуравдагч этгээд******* шүүхэд гаргасан тайлбартаа: Сандаг овогтой Батдэлгэр миний бие*******тай 1992 оноос одоог хүртэл хамтран амьдарч байгаа тул хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Бид Баянхонгор аймаг, Баянбулаг сумын Хангал 3 дугаар багт амьдарч байна гэжээ.

2.1 Гуравдагч этгээд******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хоёр 1992 онд гэр бүл болсон. 1993, 1994 онд хүүхдүүд төрсөн. Манай гэр бүлийн хүн 7 сард тэтгэвэртээ гарах ёстой байсан. Тэгээд одоо гэр бүлийн батлах хэрэг болоод байгаа. Уг нь бүртгүүлсэн байх одоо бүртгэл байхгүй гээд байгаа гэв.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тодорхойлолт, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн 578 дугаар лавлагаа, фото зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч Д.Бямбажав, Ж.Энхбаяр нараас мэдүүлэг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ******* нь*******тэй 1993 оноос одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.

4. Хүсэлт гаргагч ******* нь Баянхонгор аймгийн Баянбулаг суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

5. Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь*******тэй 1993 оноос эхлэн гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаандаа 1994 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүү *******, 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдөр охин *******, 1995 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүү ******** нар төрж, аав*******ээр овоглосон байх бөгөөд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар тодорхойлолт, зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Хүсэлт гаргагч *******,******* нарыг үр хүүхэд төрүүлэн өсгөж хамтран амьдарч байгаа талаар *******гийн төрсөн эгч *************,*******ийн хүргэн ах ******************* нар нь мэдүүлсэн байх тул *******,******* нарыг хамтын амьдралтай байжээ шүүх дүгнэв.

8. Иймд хүсэлт гаргагч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,*******тэй 1993 оноос 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

9. Хүсэлт гаргагч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан*******,******* нарыг 1993 оноос 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА