Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 126/ШШ2015/0040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хєвсгєл аймгийн А.......... сумын ..... дугаар багт оршин суух иргэн Б.......... Д.Д*******-ыннэхэмжлэлтэй,

Хєвсгєл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох "Д.Г-г О.Д-д үрчлүүлсэн тухай 1990 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Арбулаг сумын үрчлэлтийн бүртгэлийн 17 дугаарт бүртгэгдсэн үрчлэлтийг хүчингүй болгож, М.Г*******-ыг Д.Д*******-т1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үрчилсэн тухай үрчлэлтийн бүртгэл хийх даалгах" шаардлага бїхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Хєвсгєл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийнитгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Оюунчимэгнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Миний бие Н.Д*******нь 1978 оны 4 сард хүү Г*******ийг үрчлэн авч өсгөсөн юм. Ингээд өөрөөрөө овоглож буюу Д.Г*******гэсэн төрсний гэрчилгээг гаргуулж авсан бөгөөд би 1990 оны 1 сард О.Ц.*******той гэр бүл болж, 1990 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулахдаа өөрийн хүүхдүүдийг нөхрөөрөө овоглож, овог нэрийн өөрчлөлт хийлгэн хуучин гэрчилгээг нь хураалгаад шинээр Ц.Г*******гэсэн төрсний гэрчилгээ авсан. Улмаар би олон хүүхэдтэй эх гэдгээр 2013 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байтал нийгмийн даатгалын байцаагч таны хүүхэд үрчлэлтийн бүртгэл 1990 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр буюу Г*******ийг гурваас дээш настайд нь үрчилж авсан байгаа учир таны тэтгэврийг зогсоож байна гэсэн. Улсын бүртгэлийн үндсэн бүртгэлд үрчлэгдэж байгаа хүүхдийн эх гэдэгт Д******* миний нэр байгаа бөгөөд үрчлэгч эцэг Ц.******* гэж бичээд 1990 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн бүртгэл хийсэн байгаагаас овог нэрийн өөрчлөлтийн бүртгэлийг үрчлэлтийн бүртгэл гэж андуурч хийсэн болох нь харагдаж байна. Би хүү Г*******ийг дөнгөж төрөнгүүт үрчилж авч өсгөн одоог болтол эх үрийн холбоотой байдаг. Сургуульд суралцаж байх үеийн журналын ирцийн бүртгэл, хувийн хэрэг зэрэг нь бүгд Д******* гэж надаар овоглосон байдаг байсан юм. Иймд 1990 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 17 дугаартай үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож, анх хүүхэд үрчилж авсан 1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр үрчлэлтийн бүртгэл хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Д*******шүүхэд гаргасан тайлбартаа: Би М******* гэдэг хүний хоёр ихэр хүүхдийнх нь нэгийг 1978 онд үрчилж авсан юм. Үрчилж аваад Д.Г*******нэр өгсөн. Сумын захиргааны Д*******-ын Г******* нэрээр цагаан хуудас бичиж өгснийг нь алга болгочихсон юм. Би 1982 онд Г*******ийн дүүг төрүүлж ахтай нь адилхан Ганцэцэг гэдэг нэр өгсөн юм. Би 1990 онд О******* Ц.******* гэдэг хүнтэй суусан юм. Тэгээд нөхөр Ц.******* маань миний хүүхдүүдийг өөрийн нэрээр овоглоно гэж яваад өөр дээрээ бүртгүүлээд ирсэн. Тэгсэн чинь Ц.Г*******гэдэг нэртэй болсон байсан. Хүүгээ сургуульд ороход нь Д.Г*******нэрээр оруулж Г******* нэрээрээ сургуулиа төгссөн. Нэгдүгээр ангийн багш нь Дашдондог гэж хүн байж байгаад нас барсан. Дараа нь Цагаанчулуун гэдэг багш авч сургууль төгсгөсөн. Би нийт 4 хүүхэдтэй. Хамгийн том нь Д.Г******* буюу Ц.Г*******юм. Иргэний бүртгэл дээр буруу бүртгэгдсэн гэдгийг янзлуулж засуулаагүй явсаар өдий хүрсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өнөөдрийн шүүх хуралдаанд ээж Д.Д*******нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Миний ээж Н.Д*******нь 1978 онд намайг 4 сартай байхад миний төрсөн эх М******* гэх хүнээс үрчилж авсан бөгөөд энэ нь төрсний гэрчилгээ болоод Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байсан бичиг баримтуудаар батлагдах юм. Миний ээж Н.Д*******нь 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн үрчлэлтийн бүртгэлд үндэслэж өндөр насны тэтгэврээсээ хасагдсан юм. ИймдД*******-ын Г*******ийг О******* Ц.*******ид үрчлүүлсэн тухай 1990 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Арбулаг сумын үрчлэлтийн бүртгэлийн 17 дугаарт бүртгэгдсэн үрчлэлтийг хүчингүй болгож, М.Г*******-ыгД.Д*******-т1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үрчилсэн тухай үрчлэлтийн бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү.

... 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан төрсний бүртгэлийн лавлагаанаас эцэг эхийн нэр гэдэгт О******* Ц.*******, Д*******-ынМ******* гэж бичсэн бөгөөд 1978 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн Ц.******* овогтой Г*******т 1978 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймаг 1711 дугаарт бүртгэсэн төрөлтийн бүртгэл байгаа учир лавлагаа олгов гэсэн байна. Үүнээс дүгнэхэд 1978 оны 03 дугаар сарын 09-ний өдөр миний аав Ц.*******оор овоглочихсон байсан юм шиг, нөгөө талдаа Ц.******* нь М******* гэх хүнтэй гэр бүл ч юм шиг, би дундаас нь гарсан хүүхэд нь юм шиг дүгнэгдээд байгаа юм. Миний эцэг Ц.******* 1990 онд төрсний гэрчилгээний хуучин цагаан хуудсыг солиулаад хөх саарал өнгийн төрсний гэрчилгээ авчирсан юм. Үндсэн төрсний бүртгэлийн баримтын дугаар 18 байсан байхад миний цагаан хуудас бүхий төрсний гэрчилгээ 8 дугаартай, мөн шинээр солиулсан төрсний гэрчилгээ 8 дугаартай байсан. Үүнээс дүгнэхэд миний бие 1990 он хүртэл М*******ын Г*******, Д*******-ын Г******* гэсэн хоёр бүртгэлтэй байсан бөгөөд төрүүлсэн эх нь 18 дугаарт бүртгүүлээд, үрчилсэн эх нь 8 дугаарт бүртгүүлсэн байгаа юм.

... Миний ээж Н.Д*******нь 2015 оны 06 дугаар сараас өнөөдрийг хүртэл өндөр насны тэтгэвэр авч чадахгүй байгаа нь Улсын бүртгэлийн хэлтсийн хууль бус актаас болсон гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Н.Д*******нь 1978 онд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын эмнэлэгт амаржсан юм. Тухайн үед Ц.Г*******ийн төрсөн ээж Д.М******* нь хоёр ихэр хүүхэд төрүүлсэн бөгөөд Д.Д*******төрүүлсэн хүүхэд эндэж Д.М*******ын хүүхэд буюу Ц.Г*******Н.Д*******хөхүүлж байгаад үрчилж авсан байдаг. Энэ нь тухайн үед эх барьж авсан бага эмч Долгоржав, сумын Засаг даргаар ажиллаж байсан Энэбиш, Даржаа зэрэг гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Н.Д*******нь 1990 онд О.Ц.******* гэх хүнтэй гэр бүл болж 4 хүүхдээ О.Ц.*******ийн нэрээр овоглох үүднээс хүүхдүүдийнхээ бичиг баримтыг хураалгаж овгийг нь өөрчилсөн бөгөөд Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан овог өөрчилсөн бүртгэл бус үрчлэлтийн бүртгэл хийсэн байдаг. Энэ тухай баримт хавтаст хэрэгт байгаа. Иймд 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн үрчлэлтийн бүртгэлийг хүчингүйд тооцож өгнө үү.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д******* шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Д*******нь М******* овогтой Г******* /РБ78021415/-ийг 1978 оны 4 дүгээр сард үрчлэн авч өсгөсөн гэх боловч тухайн үед хууль журмын дагуу үрчлэлтийн бүртгэл хийгдээгүйн улмаас иргэний баримтын архивт хүүхэд үрчилсний бүртгэл ХААТР-12 маягт болон 1978-1980 оны Арбулаг сумын үрчлэлтийн бүртгэлд бүртгэгдээгүй байна. Иргэн Д.Д*******тай холбогдох материал зөвхөн Арбулаг сумын үрчлэлтийн бүртгэлийн дэвтрийн 17 дугаарт үрчлэгдсэн бүртгэлтэй мөн 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хүн амын регистрийн дугаар олголтын бүртгэлийн 264-д Д.Г*******т регистрийн дугаар олгогдсон байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Д*******нь М******* овогтой Г*******ийг 1978 оны 04 дүгээр сард үрчлэн авч өсгөсөн гэх хэдий ч үрчлэлтийн бүртгэл хийгдээгүйн улмаас Иргэний баримтын архивт хүүхэд үрчлэгдсэн бүртгэл буюу ХААТР 12 баримт болоод 1978 оноос 1980 оны Хөвсгөл аймгийн Арбулаг сумын үрчлэлтийн бүртгэлд бүртгэгдээгүй байдаг. ИргэнЦ.Г*******тай холбоотой дараах хоёр баримт байдаг. Үүнд: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1990 оны үрчлэлтийн бүртгэлийн дэвтрийн 17 дугаарт үрчлэгдсэн бүртгэл, мөн 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хүн амын регистрийн дугаарын олголтын бүртгэлийн 264 дүгээрт  Г*******т регистрийн дугаар олгогдсон тухай байдаг бөгөөд үүнээс өөрД******* нь Г*******ийг үрчилж авсан гэх холбоотой баримт байдаггүй юм. Н.Д*******нь 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож, анх хүүхэд үрчлэн авсан 1978 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн үрчлэлтийн бүртгэл хийхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм. Учир нь Д.Д*******хүү Ц.Г*******тай холбоотой 1990 оны үрчлэлтийн бүртгэл, төрсний бүртгэл гэсэн 2 бүртгэл байдаг. 1978 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн үрчлэлтийн бүртгэл хийхтэй холбоотой ямар ч баримт байхгүй. 1992 оноос өмнөх үрчлэлтийн бүртгэлийг сумын нарийн бичгийн дарга хийдэг байсан бөгөөд Үндсэн хууль батлагдсанаас хойш Улсын бүртгэлийн хэлтэс үрчлэлтийн бүртгэл хийдэг болсон гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хамтран хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Хєвсгєл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багт оршин суух иргэн Д.Д*******нь Хєвсгєл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан "Д*******-ын Г*******ийг О******* Ц.*******ид үрчлүүлсэн тухай 1990 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Арбулаг сумын үрчлэлтийн бүртгэлийн 17 дугаарт бүртгэгдсэн үрчлэлтийг хүчингүй болгож, М.Г*******-ыгД.Д*******-т1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үрчилсэн тухай үрчлэлтийн бүртгэл хийх даалгах" шаардлага бїхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шаардлага, тайлбарыг шинжлэн судлаад доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Д*******2013 онд тэтгэвэр тогтоолгон авч байтал 2015 оны 6 дугаар сараас эхлэн 1990 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр буюу Ц.Г*******гурваас дээш настайд нь үрчилж авсан гэх шалтгаанаар тэтгэврийг нь зогсоосон тул Д*******-ын Г*******ийг О******* Ц.*******ид үрчлүүлсэн тухай 1990 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Арбулаг сумын үрчлэлтийн бүртгэлийн 17 дугаарт бүртгэгдсэн үрчлэлтийг хүчингүй болгож, М.Г*******-ыгД.Д*******-т1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үрчилсэн тухай үрчлэлтийн бүртгэл хийлгэх-ээр Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад түүнд 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1/988 тоот албан бичгээр Д******* овогтой Г******* /рб78021415/-ийн Д.Д*******-т1978 онд үрчлэгдсэн үрчлэлтийн бүртгэл тус хэлтсийн иргэний баримтын архивт байхгүй болно гэсэн хариу өгч хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзжээ.

Иймд нэхэмжлэгчийг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

Нэг. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1978 оны иргэний бүртгэлийн төрөлтийн бүртгэлийн баримтын 18 дугаарт 39 настай эх Д*******-ынМ******* нь хүү Г*******ийг, 19 дугаарт охин Ганчулууныг 1978 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрүүлсэн болохыг 1978 оны 3 дугаар сарын 9-ний өдөр тус тус бүртгэжээ. /ХХ-ийн 6 дугаар хуудас/

Дараа нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1990 оны иргэний бүртгэлийн үрчлэлтийн бүртгэлд Должингийн Д******* нь хүү Д.Г*******ийг О******* Ц.*******ид үрчлүүлж Ц.Г*******болсон тухай 1990 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр бүртгэсэн байна.

Харин Д*******-ынМ*******аас түүний хүү М.Г*******ийг Должингийн Д******* үрчилж авсан тухай бүртгэл байхгүй болох нь хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба нэхэмжлэгч, хариуцагч нар энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Д*******Ц.Г*******1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Д.М*******аас үрчлэн авч Д.Г*******нэр өгсөн гэх тайлбар үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Би М******* гэдэг хүний хоёр ихэр хүүхдийнх нь нэгийг 1978 онд үрчилж авсан юм. Үрчилж аваад Д.Г*******нэр өгсөн гэх тайлбар, Д*******-ын Г*******ийн 1986 онд ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж, 1996 онд төгссөн тухай Сурагчийн хувийн хэрэг, Д*******-ын Г*******ийн 9412005 дугаартай суурь боловсролын гэрчилгээ, Ц.*******ийн Г*******ийн 9600756 дугаартай дунд боловсролын үнэмлэх, Д.Д*******олон хүүхэдтэй эхийн дэвтэр, гэрч М.Ганчулууны Ц.Г*******гэдэг миний ихрийн өрөөсөн юм. Ц.Г*******бид хоёр Арбулаг сумын хүн эмнэлэгт 1978 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. Бидний төрүүлсэн эх Д*******-ынМ******* гэж хүн байсан. ... 17-18 настай байхад л Ц.Г*******манайд ирж байсан. Их л том болсон хойноо ихэр маань байдаг гэдгийг мэддэг болсон. Бид төрсөн цагаасаа эхлэх хамт байгаагүй. Ц.Г*******6 дугаар бригад руу авч яваад, харин би ээжийн хамт 1 дүгээр бригадад амьдарч байсан. Ц.Г*******Ганаа л гэж дууддаг байсан. Бүтэн нэрийг нь мэддэггүй байсан. Цаад өргөж авсан ээж нь нэр өгсөн байх. Ээж маань чи ихэртэй байсныг нь төрөнгүүт нь айлд өргүүлчихсэн юм гэдэг байсан гэх мэдүүлэг, гэрч Ч.Ц*******-ынЦ.Г*******Д*******-ын Г******* гэж дууддаг байсан. ... Д******* гуайн өргөмөл хүүхэд юм гэнэ билээ гэх яриаг сонсож байсан. Г*******ийн ээж Д******* нь Ц.******* гэдэг хүнтэй суусан байсан. Тэгээд л Ц.*******оор овоглосон байх. Тухайн үед бүрэн дунд боловсролын гэрчилгээн дээр өөрсдийнх нь хэлсэн овог нэрээр л бичдэг байсан. Түүнээс биш иргэний иргэний бүртгэлийн лавлагааг нь шалгаж шаардаж бичдэггүй байсан гэх мэдүүлэг, гэрч Д.Батсайхан, Д.Отгонцэцэг нарын мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хүн амын регистрийн дугаар олголтын бүртгэлийн 264-т Д*******-ын Г*******т регистрийн дугаар олгогдсон байна гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан баримтуудаас харахад 1990 оноос өмнө Н.Д*******нь хүү Д.Г*******ийг үрчлэн авч Д.Г******* нэрээр сургуульд суралцуулж, регистрийн дугаар авч байжээ.

Ц.Г*******нь 1986 онд Д*******-ын Г******* нэртэйгээр ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцсан, 1988 онд Д.Г*******нэрээр регистрийн дугаар олгогдсон зэрэг байдлуудаас харахад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан М******* гэдэг хүний хоёр ихэр хүүхдийнх нь нэгийг 1978 онд үрчилж аваад Д.Г*******нэр өгсөн гэх тайлбар үндэслэлтэй байна.

Түүнчлэн 1990 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр нэхэмжлэгч нь өөрийн хүүхдүүдийг хожим гэрлэсэн нөхөр О.Ц.*******ийн нэрээр овоглуулахын тулд түүнд үрчлүүлсэн болох нь Арбулаг сумын 1990 оны үрчлэлтийн бүртгэл, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Арбулаг сумын үрчлэлтийн бүртгэлд Д.М*******аас Д.Д*******т 1978 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүү М.Г*******ийг үрчлүүлсэн тухай бүртгэл байхгүй атлаа 1990 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Д.Д*******аас О.Ц.*******ид хүү Д.Г*******ийг үрчлүүлсэн тухай бүртгэл хийгдсэн байна.

Иймд 1990 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Арбулаг сумын үрчлэлтийн бүртгэлийн 17 дугаарт Должингийн Д*******аас О******* Ц.*******ид хүү Г*******ийг үрчлүүлсэн бүртгэл нь хууль бус бөгөөд Д.М*******аас хүү М.Г*******ийг нь 1978 онд үрчлэн авсан бүртгэлийг зохих ёсоор хийлгүй орхигдуулснаас нэхэмжлэгч Д.Д*******тэтгэвэр тэтгэмж авах субьектив эрх нь зөрчигдөхөд хүргэсэн байх тул Д*******-ын Г*******ийг О******* Ц.*******ид үрчлүүлсэн тухай 1990 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Арбулаг сумын үрчлэлтийн бүртгэлийн 17 дугаарт бүртгэгдсэн үрчлэлтийг хүчингүй болгож, М.Г*******-ыгД.Д*******-т1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үрчилсэн тухай үрчлэлтийн бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар улсын бүртгэлийн үйл ажиллагаанд ...үнэн зөв, бодитой, ... иргэний хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх ... зарчмыг баримтлахаар заасан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо дараахь хэсгээс бүрдэнэ: 4.2.1.иргэний улсын бүртгэл гэжээ.

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэний бүртгэл нь гэр бүлийн байдлын ... бүртгэлээс тус тус бүрдэнэ, 11.2-т Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл дараахь төрөлтэй байна: 11.2.5. үрчлэлтийн гэж заасан байх тул үрчлэлтийн бүртгэлийг үнэн зөвөөр бүртгэж, буруу бүртгэсэн үрчлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож иргэний хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлэх бөгөөд Н.Д*******нь Д.М*******аас хүү Г*******ийг нь 1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үрчлэн авсан үрчлэлтийг бүртгээгүй орхигдуулсан захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь хууль бус байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д*******т олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зїйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 5.1, 11.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Д*******-ын Г*******ийг О******* Ц.*******ид үрчлүүлсэн тухай 1990 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Арбулаг сумын үрчлэлтийн бүртгэлийн 17 дугаарт бүртгэгдсэн үрчлэлтийг хүчингүй болгож, М.Г*******-ыгД.Д*******-т1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр үрчилсэн тухай үрчлэлтийн бүртгэл хийх даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зїйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид тєлсєн 70 200 /далан мянга хоёр зуу/ тєгрєгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д*******т олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зїйлийн 73.2, 81 дїгээр зїйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хїчинтэй болох бєгєєд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн тєлєєлєгч буюу ємгєєлєгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ