Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

            Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

Улсын яллагч                                   А.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч              Г.Амартүвшин, Р.Атарцэцэг, М.Гансүх

Хохирогч                                           Ю.Энхбат

Хохирогчийн өмгөөлөгч                Б.Цэдэндамбаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Нямдаваагийн Мөнх-Эрдэнэд холбогдох 201618000170 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол Улсын харьяат 1990 оны 7 дугаар 20-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Филисофич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3 ээж, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1-р баг 41 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Нямдаваагийн Мөнх-Эрдэнэ РД:МЖ90072017

 

                                      Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны 05 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1-р баг Жаргалантын 1-42 тоот хашааны үүдэнд Ю.Энхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний зүүн гарын мөр, бугалганы хэсэгт 2 удаа хутгалан улмаар зүүн мөр, зүүн бугалганы орчим артерийн судас тасарсны улмаас Ю.Энхбат нь гараа тайруулан  биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2016 оны 06 дугаар сарын 12-ны орой сумын төвийн караокены гадаа найзтайгаа байж байтал Ю.Энхбат ах хүрч ирээд гэрт хүргээд өг гэхээр нь эхлээд жоохон маргасан. Тэгэж байгаад хүргэж өгсөн юм. Согтуу байсан болохоор очоод бага зэрэг маргалдаж ноцолдсон юм. Ю.Энхбат гэр рүүгээ ороод гарч ирэхдээ том алх аваад ирсэн би машиндаа сууж байсан болохоор машинаа асаагаад зугтаасан, би тэгээд гэр лүүгээ яваа орсон. Хутга гаргаад ирсэн тэгэхээр нь хутгыг нь хариулах гэж байгаад ийм зүйл болсон. Үүнд маш их харамжсаж байгаа...” гэх мэдүүлэг

Хохирогч Ю.Энхбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би тэр өдөр хөдөөнөөс төв рүү орж ирээд пиво уучихаад гэр рүүгээ харих гэтэл орой 10 цаг болчихсон байсан. Тэгээд явж байтал нэг портер машин байхаар нь очсон чинь Н.Мөнх-Эрдэнэ найзтайгаа байж байсан. Ахыгаа хүргээд өгчих гэсэн чинь өөдөөс маргалдсан. Гэхдээ сүүлдээ бид хоёр эвлэрсэн. Тэгээд намайг хүргэж өгөхөөр явж байхдаа нэмж ууя айлаас нэрмэл авъя гээд айлруу яваад дөрвүүлээ ууцгаасан. Манай гэрийн гадаа ирээд дахиж маргацгаагаад зодоон болсон. Би гэр рүүгээ ороод алх авчраад машин руу нь шидсэн байна лээ. Гэртээ амарч байгаад өглөө нь 06 цаг өнгөрөөгөөд очиж уулзъя гэж бодоод очтол гэртээ байгаагүй. Явах гэж байтал Н.Мөнх-Эрдэнэ гэртээ ирж байсан. Тэгээд шууд гэр рүүгээ ороод гарч ирэхдээ хутга бариад гар руу 2 хутгалсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг

Хохирогч Ю.Энхбатын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”.....2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр найз Отгонжаргалтай хамт Зүүнбүрэн сумын гудамжинд пиво хувааж уугаад гэр рүүгээ шөнийн 21 цагийн үед харихаар явж байтал сумын төвийн “Залуус” караокены үүдэнд Мөнх-Эрдэнэ машинтайгаа Оогийгийн хамт зогсож байхаар нь уулзаад “Ахын дүү хүргээд өг” гэхэд Мөнх-Эрдэнэ намайг “хэзээ чи бид 2 ах дүү байсан юм бэ” гэж бид хоёр маргалдаж муудалцаад хоорондоо эвлэрсэн. Бид хоёр хөдөө айлаас нэрмэл авч ууя гэж хэлээд бид 3 машинтай яваад Энхээ гэж айлаас 5 литр нэрмэл аваад хөдөө тал дээр машин дотроо ууж эхэлсэн. Гэтэл Ука согтоод надтай “ахын дүү” гэснээс болж хэрэлдээд бид хоёр маргалдаж Мөнх-Эрдэнэ гараараа цохьсон. Оогийгийн машиныг нь унаад бүгдээрээ яваад би ганцаараа үлдэж, үүрээр 5 цагт гэртээ орсон. Гэртээ ороод нүүрээ хартал шалбарсан болохоор нь Мөнх-Эрдэнэтэй уулзахаар очиход гэртээ дөнгөж ирээд гэртээ шууд ороод хурдан гарч ирээд намайг машин дотроо сууж байхад миний зүүн дал мөр рүү хутгаар хатгаж /2 удаа/ цус гаргасан. Би гэрээс гарч ирэхэд нь хутга гарт нь байхыг хараагүй. Би түүнийг хөлөөрөө жийж холдуулсан. Гэрээс нь аав нь гарч ирж холдуулаад би сумын эмнэлэг ороогүй. Гэрт нь цусаа тогтоосон. Аав нь тэр даруй уучлал гуйж, цагдаа сэргийлэх гэж яахав гэж гуйгаад байхаар нь би гомдоогүй. Маргааш нь гар чинэрч өвдөөд босч чадахгүй байхаар нь нэгдсэн эмнэлэгт очиход даатгалгүй гэж хэлээд хүлээж авч үзээгүй. Дархан-Уул аймагт 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хэвтэн эмчлүүлж байна. ....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/

Гэрч Б.Чулуунбаатарын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би 2016 оны 06 дугаар  сарын 12-нд би гэртээ байж байх үед Наранзул, Мөнх-Эрдэнэ хоёр манай гэрийн гадаа ирээд надад Энхбат хутгалуулсан, Нямдаваа ахынд байна очоод та үзэж өгөөд оёдол тавиад өг гэсэн. Тэгээд бид гурав эмнэлэг ороод Наранзул эмнэлэг рүү орж оёдлын багаж авсан. Гарч ирэхээр нь бид гурав Нямдаваа ахынд очсон. Гэр рүү нь ороход Энхбат ахын зүүн мөр хэсгийг даавуугаар боосон байдалтай байхаар нь би боолтыг нь задлаад харахад шарх ангайсан байсан болохоор нь шархны гүнийг үзэх гээд зүү баригч хийж үзтэл гүн нь 4 см орчим өргөн нь 2 см, урт нь 3-4 см орчим байсан. Тэр үед Энхбат согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай бөөлжих гээд байна гээд бөөлжсөн. Намайг шархыг нь үзэхэд цус гарахгүй байсан ба харин бөөлжихтэй зэрэгцээд шархнаас цус гарч байсан. Би Энхбат ахад шархнаас цус гараад байна эмнэлэг дээр очиж эмчид үзүүлье гэж хэлэхэд Энхбат ах би явахгүй эмнэлэг дээр очвол цагдаа сэргийлэх болно. Бид нар өөрсдөө эндээ учраа олъё чи надад оёдол тавиад өг эсвэл буцаагаад даавуугаар нь боо гэсэн. Тэгээд би зүүн гарны мөр хэсэгт оёдол тавьсан. Оёдол тавихад шархны дээд талд 4 оёдол, мөн зүүн гарны шууны хэсгийн арьс нь өнгөц зүсэгдсэн хэсэгт 3 оёдол тавьсан. Би оёдол тавихаасаа өмнө Энхбат ахад аналгин /өвчин намдаагч/ гэх тариа хийсэн мөн лидакайн /хэсэг зуурын мэдээ алдуулагч/ шархны эргэн тойронд шахаж байгаад оёдол тавьсан. Оёдол тавьж дуусаад 250 граммын натрийн хлорид /дусал/ залгасных нь дараа оёдол дээрээ цэвэр боолт хийгээд харьсан. Аль нүд гэдгийг сайн санахгүй байна. Ямар ч байсан нүд нь хөхрөөд хавдсан байдалтай бас хацрын хэсэг нь хөхөрсөн байсан. Өөр ямар нэгэн шарх сорви олж хараагүй....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 23 дугаар тал/

Гэрч Б.Чулуунбаатарын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дахин мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”....Зүүн мөрний далны ар хэсэгт 4 см орчим урттай 1 шарх байсныг би оёсон. Өмнө өгсөн байцаалтанд гүн 4 см орчим гэж мэдүүлсэн. Шархны гүнийг нарийн хэмжиж чадаагүй, учир нь Энхбат хэмжүүлээгүй, нүдэн баримжаагаар 4 см гэж үзсэн. Цааш хир гүн болохыг мэдэхгүй. Уг шархны ойр орчим урагдалт, шарх байгаагүй. Харин зүүн шууны бугалга орчим мөн шархтай. Нүд /аль нүдийг сайн санахгүй байна/ хацар орчим хөхөрсөн байдалтай байсан. Хамар ясны гэмтэл байсан үгүйг мэдэхгүй байна. Өөр биеийн аль хэсэгт гэмтэл байсан үгүйг санахгүй байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/

Гэрч Н.Мөнхгэрэлийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2016 оны 06 дугаар сарын 12-ны үүрээр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гэртээ өглөө унтаж байсан. Тэгтэл ээж Наранцацралт өглөө эрт үхэртээ явсан. Тэгээд хэсэг байж байгаад гэртээ орж ирэхдээ манай гэрийн гадаа Энхбат буюу Ээгий ирээд суучихсан явахгүй гээд байна гээд намайг унтаж байхад дуудаж босгоод гэр рүүгээ битгий оруулаарай хараад сууж бай гэсэн. Тэгээд би гэрийнхээ гадаа үүдэнд сууж байтал манай ээж Энхбатад хандан Энхбатаа одоо гэр рүүгээ яв би учрыг нь олж өгье. гэж хэлсэн чинь Энхбат ах явахгүй танай хүү Мөнх-Эрдэнэтэй заавал уулзана гээд байсан. Тэгэхээр нь ээж би Мөнх-Эрдэнийг олоод ирье гэж хэлээд машинаа унаад явсан. Тэр үед би гэрийн гадаа хараад сууж байхад Энхбат цаашаа яваад өгөхөөр нь би явчихлаа гэж ойлгоод гэр орныхоо ажлыг хийж байтал манай төрсөн ах Мөнх-Эрдэнэ машинтайгаа ирж байгаа харагдсан. Ингээд Мөнх-Эрдэнэ хашааны гадаа машинаа тавиад гэр рүү гүйгээд орохыг нь Энхбат ах гаднаас хараад машинтайгаа их хурдан давхиж ирээд хашааны гадаа зогссон. Тэгэхээр нь би Энхбатыг аргалаад согтуу байна гэр орондоо очиж амар гэж хэлэхэд Энхбат ах өөдөөс би явахгүй танай гэр рүү орно. Мөнх-Эрдэнэд би өнөөдөр сануулга өгнө гээд хашааны гадаа зогсоод байсан. Би оруулахгүй гэж хэлэхэд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би “та яваад өг шийдэх асуудал байвал цагдаагийн газар очиж хэл” гэж хэлсэн. Тэр үед Мөнх-Эрдэнэ гэрээс гарч ирэхэд нь би “та яах юм бэ би аргалж байгаад явуулъя” гэсэн. Тэгээд Мөнх-Эрдэнэ Энхбат ах дээр очиход шууд дайраад байхаар нь би айгаад аавыг дуудъя гэж бодоод гэр рүүгээ гүйгээд орсон. Тэгсэн чинь аав өөдөөс чи яагаад орилоод байгаа юм юу болоод байгаа юм гээд босоод ирсэн. Би үүнээс цаашаа юу болсныг мэдэхгүй байна ....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 25 дугаар тал/

Гэрч Б.Наранзулын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Би 2016 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн орчим гэртээ байж байх үед Мөнх-Эрдэнэ манай гэрийн гадаа ирээд надад “Энхбат ахыг хутгалчихлаа яаралтай тусламж үзүүлээд өгөөч” гээд Нямдаваа ахынд байгаа гээд очиход Энхбат ах зүүн мөрөн тус газраа даавуугаар боосон байсныг задалж үзэхэд шархнаас бага зэрэг цус шүүрч байсан. Тэгээд Энхбат ахаас ямар зовиур байна гэж асуухад Энхбат ах гар жоохон өвдөж байна өвчин намдаах эм байна уу гэхээр нь би аналгин /өвчин намдаагч/ тариагаар булчинд нь хийсэн. Тухайн үедээ Энхбат ах согтууруулах ундааны хэрэглэсэн байсан ба би тухайн үед Энхбат ахад эмнэлэг явж эмчид үзүүл оёулах шаардлагатай шарх байна гэж хэлэхэд Энхбат ах эмнэлэг явахгүй эмнэлэг дээр очвол цагдаа сэргийлэх болно гээд ахдаа энд буюу Нямдаваагийн гэрт оёод өг гээд гуйсан. Ингээд Мөнх-Эрдэнэ бид хоёр бага эмч болох Чулуунбаатарын гэрт  нь очиж дуудаж юу болсон талаар хэлэхэд эмч Чулуунбаатар юу ч гэсэн очиж үзье гэж хэлсэн. Бид 3 эмнэлэг ороод би оёдлын багаж авсан. Нямдаваа ахынд очоод гэр рүү нь ороход Энхбат ахын зүүн мөр хэсгийг даавуугаар боосон байдалтай байсныг бага эмч Чулуунбаатар үзээд шууд эмнэлэг авч явъя гэхэд Энхбат нь би явахгүй цагдаа сэргийлэх болно эндээ зохицно гээд ерөөсөө босохгүй байсан. Тухайн үед Энхбат нь оёоод өгөөч гээд гуйгаад байхаар нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлага гарсан тул боолтыг нь тайлаад цэвэрлээд бага эмч Чулуунбаатар зүүн мөрөн тус газар байсан шарханд 4 оёдол тавьсан мөн зүүн гарын шууны хэсэгт 3 оёдол тавьсан. Дараа нь оёдол тавьсан шархыг цэвэрлээд боож өгсөн. Оёдол тавиад цэвэрлэсний дараа бага эмч Чулуунбаатар бид 2 гэртээ харьсан.....” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 27 дугаар  тал/

Гэрч Т.Мөнхбаярын 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн орой 23 цаг орчим Мөнх-Эрдэнийн машинтай бид хоёр Өлзий-Орших гэж айлд очиж хашаа руу нь би ороход гэрт нь хүн байгаагүй. Хашаанаас гараад ирэхэд Энхбат ах ирчихсэн Мөнх-Эрдэнэтэй маргалдаад зогсож байсан. Сүүлдээ Мөнх-Эрдэнийг архи авч өг, гэрт хүргэж өгөөд машинд суулгаж, гэр рүү нь хүргэж өгөхөөр болсон. Дэлгүүрээс архи авах гэсэн онгорхой дэлгүүр байгаад зам дээр бид гуравыг зогсож байхад Оргио мотоцикльтой ганцаараа явж байгаад бид нартай мэндлээд ойр зуурын юм яриад өнгөрсөн. Энхбат ах бид хоёр онц зүйл яриагүй. Мөнх-Эрдэнэтэй яриад удаагүй яваад өгсөн. Ингэж ярьж байхад бид гурав машин дотроо сууж байсан. Машинаас гараагүй. Энхбат ахын гэр рүү явах замдаа Энхээ гэж айлаас шимийн архи авахаар очиход гэрийнхээ хаалгыг тайлж өгөөгүй, нэрмэл архи авч чадаагүй. Энхбатыг гэрт нь хүргэж өгөөд гэрт нь ороход эхнэр нь унтаж байсан. Бид хоёр машиндаа суухаар гарахад Энхбат бид хоёрын араас гарч ирээд Мөнх-Эрдэнэтэй барилдаж, Мөнх-Эрдэнэ давсан. Мөнх-Эрдэнэтэй хэрэлдээд маргалдаад салахгүй байсан. Гэр рүүгээ буцаж ороод бор иштэй хутга, алх бариад гараад ирсэн. Бид хоёр зугатаахад Мөнх-Эрдэнийн араас төмөр иштэй алх шидэж, модон иштэй бор хутга бариад хөөсөн. Энэ үед би зугатаасан. Мөнх-Эрдэнийн араас хөөж байхад нь би Энхбатын гэрийн гаднаас хөх өнгийн портер машиныг асаагаад Мөнх-Эрдэнийг суулгаад явсан. Гэтэл Энхбат машинаа асаагаад бид хоёрын  араас ирсэн. Бид хоёр машинтайгаа бургасанд нуугдаад хэсэг хугацааны дараа хөдөлж би гэртээ буусан. Үүнээс хойш би юу болсныг мэдэхгүй... гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 29-30 дугаар тал/

Гэрч О.Оргилболдын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 06 дугаар сарын 11-ний орой нилээн харанхуй болчихсон 23-00 цагийн үеэр шиг сангадаж байна. Сумын төвд байрлах Караоке үйлчилгээний төвийн ард байрлах зам дээр явж байтал замын дээр Мөнх-Эрдэнэ өөрийнхөө цэхнэр өнгийн портер машинтайгаа зогсож байсан. Дотор кабен дотор нь Мөнхбаяр /Оогий/ Энхбат /Ээгий/  хоёртой гурвуулаа сууж байсан. Машиныг Мөнх-Эрдэнэ өөрөө жолоодож явсан. Би машинаас буугаагүй цонхоор тэд нарын мэндийг мэдээд цаашаа яваад өгсөн. Мөнх-Эрдэнээс хаа хүрэх гэж байгааг асууутал “Энхбат ахыг хүргэж өгөх гэж байгаа” гэж хэлсэн. Энхбат, Оогий хоёр юу хийж байгаа хаашаа явах гэж байгаа тухайгаа хэлж, надтай юу ч яриагүй. Ингээд цаашаа яваад юу болсон талаар мэдэхгүй ...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 31 дүгээр  дугаар  тал/

Гэрч Б.Нямдаваагийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Мөнх-Эрдэнэ миний ууган хүүхэд байгаа юм. 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Зүүнбүрэн суманд гэртээ хувийн ажлаар өдөр ирсэн. Ирсэн өдрийнхөө орой цэнхэр өнгийн портер машинтай гарч яваад оройдоо гэртээ ирээгүй. Намайг өглөө унтаж байхад охин Мөнхгэрэл “Мөнх-Эрдэнэ ах гадаа зодоон хийгээд байна” гэж хэлэхээр нь гэрээс гарахад хашааны гадаа Энхбат өөрийнхөө бонго машины хажууд зүүн гарны мөр орчим барьчихсан, барьсан хэсгээс нь цус гарч байсан ба Мөнх-Эрдэнэ хажууд нь хараад зогсож байсан. Би юу болоод байгааг ойлгоогүй Энхбатыг гэр рүү оруулаад цусыг тогтоож эмч, сумын цагдаа дуудах гэтэл Энхбат “ эмч цагдаа сэргийлэх гээд яахав” гэж хэлсэн. Цус гараад тогтохгүй болохоор нь сумын бага эмч Чулуунбаатарыг дуудаж оёдол тавиулж, цусыг тогтоосон. Цус тогтоосны дараа Энхбат манай гэрт унтаж, тэр оройдоо хоносон. Өглөө нь буюу  2016 оны 06 дугаар сарын 13-ны өглөө Энхбат гараа барьчихаад “гар янгинаад байна” гэж хэлэхээр нь би “яаралтай эмнэлэг яв” гэж хэлээд Аймгийн  нэгдсэн эмнэлэг дээр ирж үзүүлэхэд “маргааш хүрч ирээд рентгений зураг авахуул” гэж хэлэхэд нь маргааш нь эмнэлэг явалгүй Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/

Гэрч Б.Солонгын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ю.Энхбат 18 цагийн үед хаашаа ямар ажлаар явах гэж байгаагаа хэлэлгүй, гэрээс гараад явсан. Энэ өдрийнхөө орой гэртээ ирээгүй. Гэтэл 06 дугаар сарын 11-12-нд шилжих үүрээр 05 цаг 30 минутанд гэрийн гадаа машин дуугарч гаднаас Энхбат, Мөнх-Эрдэнэ, Мөнхбаяр нарын хамт орж ирэхэд нь би сэрсэн. Энхбат надад “Энэ хоёр намайг зодоод би дагуулаад ирлээ” гэж хэлсэн. Энэ үед Мөнх-Эрдэнэ “би чамайг зодоогүй чи юу яриад байгаа юм” гэх зэргээр гэрт маргалдаж байгаад гэрээс гурвуулаа гараад маргалдаад байсан. Би гэрээс гарахад Мөнх-Эрдэнэ манай нөхөр Энхбатын дээр нь гараад суучихсан энгэрээс нь заамдаад “чамайг цохино шүү” гэж маргалдах үед нь би болиулах гэхэд хоёулаа болихгүй, маргалдаад байсан. Энхбат доороос нь босоод түүнийг цохих гэхэд Мөнх-Эрдэнэ загатаагаад баригдаагүй. Мөнх-Эрдэнэ Энхбатаас зугатаад “наашаа хүрээд ир хоёулаа зодолдоё” гэж орилоод хэл амаар өдөж доромжилоход Энхбат “чи хүрээд ир ах нь яах ч үгүй” гэж хэлээд нилээн удсан. Мөнхбаяр нь маргалдаанд оролцоогүй, машинд суугаад Мөнх-Эрдэнийг аваад цаашаа явсан. Энхбат Мөнх-Эрдэнийн араас өөрийнхөө цэнхэр өнгийн бонго машинд суугаад явсан. Энэ явдлаас хойш 1 хоногийн дараа буюу 06 дугаар сарын 13-ны өдөр 16 цаг орчим Энхбат ирэхдээ нүүр нь хавдаж хөхөрсөн, зүүн мөрөндөө хутгалуулсан шархтай Мөнх-Эрдэнэ эхнэртэйгээ хамт машинаар авчирсан. Гэрт байхдаа бие нь өвдөж шаналалтай байхаар нь Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хүрч ирэхэд “ даатгалгүй” гэж хэлээд үзээгүй. Бид нар Дарханы нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/

Гэрч Б.Наранцацралтын 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....06 дугаар сарын 12-ны өдөр 06-07 цагийн хооронд би үхрээ бэлчээрээс тууж ирэх гээд явж байтал цэнхэр өнгийн машин гэрийн гадаа хурдтай давхиж ирсэн. Очоод харсан чинь Энхбат манай гэр рүү орох гээд явж байхаар нь би гэртээ оруулахгүй гэтэл би заавал орно. Мөнх-Эрдэнэтэй орж учраа олно бас Нямдаваатай уулзана гэхээр нь би байхгүй гэсэн чинь Энхбат байгаа заавал орно гэсэн. Тэгээд би согтуу байж хэрэггүй эрүүл болохоороо уулз гэж хэлэхэд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би хүүгээ олоод ирье чи гэртээ хариад байж бай гээд би гүүрний ар хэсэг рүү хүү болох Мөнх-Эрдэнийг олохоор явсан хойгуур ийм зүйл болсон байсан. Ингээд 06 дугаар сарын 13-ны өглөө Сэлэнгэ амйгийн нэгдсэн эмнэлэгт Энхбатыг үзүүлэх гээд очтол бичиг баримтгүй гээд аваагүй гэсэн.Тэгэхээр нь би Зүүнбүрэн сумаас бичиг баримтыг нь аваад очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр тал/

Гэрч Ц.Алтанцэцэгийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Ю.Энхбат нь 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Н.Мөнх-Эрдэнэд хутгалуулсан тухай гомдол мэдээлэл дуудлага ирээгүй. Харин манай эрүүл мэндийн бага эмч Чулуунбаатар оёдол тавьж, анхан шатны тусламж үзүүлсэн байна. Энэ асуудлыг би 06 дугаар сарын 13-ны орой 17 цагт эмнэлэг дээр Энхбатыг ирэхэд мэдсэн. Дархан хотод хэвтэн эмчлүүлэхээр явсан. Чулуунбаатар эмчийн хувьд ажил үүргийн хуваарийн дагуу анхан шатны тусламж үзүүлж, оёдол тавьсан боловч эрүүл мэндийн төв, цагдаагийн байгууллагад үзсэн даруйдаа мэдэгдээгүй учраас цалинг 3 сар 20 хувиар хасах арга хэмжээг хамт олны хурлаар хэлэлцэж авсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар тал/

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт  ¹246 тоот:

“1.Ю.Энхбатын биед зүүн мөр, бугалганд хутганы хатгагдсан шарх, хамар хугарсан, эгэмний хугарал, зулайд хаван, зовхи цээж, бугалга, гарын шуунд цус хуралтын зөөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62-63 дугаар тал/

            Шинжээч эмчийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ¹797 тоот  

“1.Урьд гаргасан 246 тоот дүгнэлт үндэслэлгүй байна.

  2.Ю.Энхбатын биед артерийн 2 судсыг гэмтээсэн зүүн мөр, бугалганы гүн шархнууд, хурц гадуур болон дотуур цус алдалт, хурц цус алдалтын дараах хурц цус багадалт, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүр, хуйх, цэж, баруун тохой орчмын цус хуралтын тогтоогдлоо.

 3.Хохирогчид учирсан дээрх гэмтэл нь 2016.06.12-нд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Ю.Энхбатын биед учирсан зүүн мөр, бугалганы шарх нь хурц ир үзүүртэй багажийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

5.Уг шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

6.Дээр гэмтэл нь шинжилгээнд хүргүүлсэн 13 см урт, ажлын хэсгийн урт 4.4 см хэмжээтэй модон иштэй хугаар үүсгэгдэх боломжгүй байна.

7.Ю.Энхбатын биед учирсан тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүр, хуйх, цээж, баруун тохой орчмын цус хуралт нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

8.Ю.Энхбатын биед учирсан энэ дүгнэлтийн 7-д заасан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

 9.Ю.Энхбатад учирсан шарханд Зүүнбүрэн сумын бага эмч Б.Чулуунбаатарын үзүүлсэн анхан шатны тусламж болох өвчин намдаах болон хэсэг газрын мэдээ алдуулах, шингэн сэлбэх эм хийж, мэс заслын оёдол тавьсан эмчилгээ нь стандартын дагуу анхан шатны тусламж үйлчилгээг зөв үзүүлсэн байна.

10.Ю.Энхбатад учирсан зүүн мөр, бугалганы гүн шархнууд нь артерийн 2 судсыг гэмтээсэн байх ба зүүн гараа тайруулахгүй байх боломжгүй, амь насыг аврах заалтаар зүүн гарыг тайрсан болно.

          11.Ю.Энхбатад учирсан зүүн гар үгүй байдал нь хөдөлмөрийн чадварыг 70 хувиар алдагдуулна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-66 дугаар тал/

 

Шинжээч эмчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ¹344 тоот :

“1.Н.Мөнх-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 71 дүгээр тал/

Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр  сэжигтнээр өгсөн”....Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд эхнэр хүүхдийн хамт хувиараа ажил хийж амьдардаг юм. 2016 оны 06 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед өөрийн найз Мөнхбаярыг сумын төвд айлын гадаа хүргэж өгөхөөр явж байгаад нутгийн ах Энхбаттай тааралдсан. Энхбат ахтай тааралдахад архи уучихсан согтуу байсан ба намайг машинаасаа буу машиныг чинь унаж явна гээд миний машины түлхүүрийг булаацалдаад байхаар нь би түлхүүрээ өгөхгүй та согтуу байна гэж хэлсэн чинь Энхбат ах миний нүүрэн тус газар баруун гараараа 3 удаа цохьсон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад Энхбат ахтай маргалдсан. Маргалдаж байх хугацаандаа намайг дахин цохиод байхаар нь би уурлаад зөрүүлээд 4-5 удаа цохиж бид 2 хоорондоо зодолдсон. Бид хоёрыг зодолдож байх үед манай найз Мөнхбаяр ирчихсэн бид хоёрыг болиулахаар салгах гэхэд Энхбат салахгүй над руу дайрч намайг цохиод орилж хашгираад дайраад байсан. Ингээд бид хоёр болихгүй болохоор нь машиндаа суугаад зугатаад Мнөхбаярын гэрийн гадаа очиход Энхбат ах араас хүрээд ирсэн. Тэгээд хоорондоо ярилцаад учир зүгээ олж тайвшруулаад Энхбат ахыг гэрт нь хүргэж өгөхөөр машиндаа суулган аваад явж байтал манай нутгийн найз Оргилболдтой таарсан. Ингээд Оргилболдтой юм ярьж зогсож байгаад Энхбат ахын гэр рүү нь явж гэрийнх нь гадаа буулгасан. Тэгсэн чинь Энхбат ах манайд орж цай уу гээд байхаар нь ороход эхнэр болох Солонго нь хүүхдүүдтэйгээ унтаж байсан. Ингээд гэрт нь цай уугаад Энхбат ахыг гэрт нь үлдээгээд гэрээс нь гартал Энхбат ах араас дагаж гарч ирээд намайг барьж аваад хоёулаа одоо барилдъя гээд байхаар нь би Энхбат ахтай барилдаж би Энхбат ахйг унагаачаад машин руугаа явсан. Машиндаа суух гэж явтал Энхбат ах араас төмөр иштэй алх зүүн гартаа барьчихсан миний араас гүйж ирж байгаа харагдсан. Над руу дөхөж ирээд гэдэсний урд хэсгээс өмдөн дотроосоо бор өнгийн иштэй хутга баруун гараараа татаж гаргаж ирээд намайг хутгалах гээд далайхаар нь би бултаж айсандаа машинаа Энхбат ахын гэрийн гадаа үлдээгээд гүйж зугатаасан. Ингээд намайг зугатааж байхад Энхбат ах миний араас хутга, алх хоёроо бариад хөөгөөд байсан. Тухайн үед манай найз Мөнхбаяр надаас өөр тийшээ гүйж зугатаасан. Тэгээд намайг зугатааж байхад Энхбат ах миний араас баруун гар талдаа барьж байсан хутгаа шидэж, бас зүүн гар талдаа барьж байсан алхаа шидсэн. Тухайн үед алх болон хутга нь намайг онож гэмтэл бэртэл учруулаагүй. Шидэх үедээ чамайг ална гээд хөөж байсан. Тэгээд алх, хутга хоёроо хаяахаар нь юу боловоо Ээгий ахаа гээд өөдөөс нь яваад очтол Энхбат ах өмднийхөө хойно нурууны хэсгээс эрээн алаг иштэй хутга гаргаж ирээд над руу дахин далайхаар нь би айгаад дахиад зугатсан. Тэгээд намайг зугатаж байхад манай найз Мөнхбаяр миний машиныг асаагаад миний хажууд ирээд зогсохоор нь би машинд орж суугаад бид хоёр машинтайгаа зугатаад явж байхад Энхбат ах араас машинаа асаагаад ирж байгаа харагдахаар нь замаа буруулах гээд мод руу орж зогссон чинь бид хоёрыг харалгүй чигээрээ яваад өгсөн. Тэгээд бид хоёр хэсэг зогсож байгаад одоо явсан байлгүй гэж бодоод би Мөнхбаярыг гэрт нь буулгаад цаашаа гэр рүүгээ ганцаараа явсан. Ингээд гэртээ ирэхэд Энхбат ах манай гэрийн хажуугийн зам дээр машинтайгаа зогсож байсан. Ингээд би машинаа гэрийнхээ хашааны гадаа тавиад гэр рүүгээ орсон. Энэ үед Энхбат ах миний араас машинтайгаа хашаанд орж ирээд гэрийн хашааны хаалган дээр машинаа тулгаж зогсоогоод манай гэр рүү орох гэхээр нь манай дүү Мөнхгэрэл миний хажуугаар зөрж гараад Энхбат ахыг оруулахгүй гэхэд гэрийн гадаа “ална” гэх мэтээр орилж хашгираад байсан. Энэ үед манай дүү Мөнхгэрэл орилоод байхаар нь би айгаад дүүг маань зодож цохиод байгаа юм болов уу гэж бодоод гэрийн гадаа сараанд байдаг морины судас хатгах зориулалт бүхий модон иштэй хатгуурыг баруун гар талдаа бариад гарахад Энхбат ах намайг цохих гээд над руу дайрсан. Тэгээд би Энхбат ахыг айлгах санаатай далайтал зүүн гарын булчин тус газар нь шүргэх шиг болсон. Тэгээд Энхбат ах надруу ална гэх мэтээр дайраад байхаар нь та одоо болио согтсон байна гэтэл зогсохгүй дайраад байхаар нь дахиад айлгах санаатай далайтал зүүн гарын булчинд хутгаар хатгасан. Тэгсэн чинь Энхбат ахын булчингийн хэсгээс цус гарахаар нь би цусыг нь тогтоох зорилгоор цэвэр боолтоор боогоод эмнэлэгт очиж үзүүлье гэхэд Энхбат ах “Би эмнэлэгт очиж үзүүлэхгүй эмнэлэгт үзүүлэх юм бол цагдаа сэргийлэх болно. Би эндээ байж байгаад зүгээр болгоно гээд байсан. Тэгээд манай гэрт орж хэвтэнэ гэхээр нь гэртээ оруулж хэвтүүлээд манай гэрт унтсан. Ингээд маргааш өглөө нь босоод эрүүл болохоор нь дагуулан машинаараа эмнэлэгт авчирч үзүүлээд эмчээр оёдол тавиулсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  48-49 дүгээр тал/

Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн”... 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн  орой 23 цаг орчим  найз Мөнхбаяр бид хоёрыг Залуус баарны урд зогсож байхад Энхбат ах нилээн согтуу хүрч ирээд “..намайг хүргэж өг..” гэхэд би ажилтай байна. хүргэж өгч чадахгүйгээ хэлэхэд “Нямдаваагийн шээс” гэх зэргээр доромжилж надаас архи нэхээд явахгүй машины түлхүүр булаацалдсан.  Сумын төвд айлын гадаа хүргэж өгөхөөр явж байгаад нутгийн ах Энхбаттай тааралдсан. Энхбат ахтай тааралдахад архи уучихсан согтуу байсан ба намайг машинаасаа буу машиныг чинь унаж явна гээд миний машины түлхүүрийг булаацалдаад байхаар нь би түлхүүрээ өгөхгүй та согтуу байна гэж хэлсэн чинь Энхбат ах миний нүүрэн тус газар баруун гараараа 3 удаа цохьсон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад Энхбат ахтай маргалдсан. Маргалдаж байх хугацаандаа намайг  дахин цохиод байхаар нь би уурлаад зөрүүлээд 4-5 удаа цохиж бид 2 хоорондоо зодолдсон. Бид хоёрыг зодолдож байх үед манай найз Мөнхбаяр ирчихсэн бид хоёрыг болиулахаар салгах гэхэд Энхбат салахгүй над руу дайрч намайг цохиод орилж хашгираад дайраад байсан. Ингээд бид хоёр болихгүй болохоор нь машиндаа суугаад зугатаад Мөнхбаярын гэрийн гадаа очиход Энхбат ах араас хүрээд ирсэн. Тэгээд хоорондоо ярилцаад учир зүгээ олж тайвшруулаад Энхбат ахыг гэрт нь хүргэж өгөхөөр машиндаа суулган аваад явж байтал манай нутгийн найз Оргилболдтой таарсан. Ингээд Оргилболдтой юм ярьж зогсож байгаад Энхбат ахын гэр рүү нь явж гэрийнх нь гадаа буулгасан. Тэгсэн чинь Энхбат ах манайд орж цай уу гээд байхаар нь ороход эхнэр болох Солонго нь хүүхдүүдтэйгээ унтаж байсан. Ингээд гэрт нь цай уугаад Энхбат ахыг гэрт нь үлдээгээд гэрээс нь гартал Энхбат ах араас дагаж гарч ирээд намайг барьж аваад хоёулаа одоо барилдъя гээд байхаар нь би Энхбат ахтай барилдаж би Энхбат ахыг унагаачаад машин руугаа явсан. Машиндаа суух гэж явтал Энхбат ах араас төмөр иштэй алх зүүн гартаа барьчихсан миний араас гүйж ирж байгаа харагдсан. Над руу дөхөж ирээд гэдэсний урд хэсгээс өмдөн дотроосоо бор өнгийн иштэй хутга баруун гараараа татаж гаргаж ирээд намайг хутгалах гээд далайхаар нь би бултаж айсандаа машинаа Энхбат ахын гэрийн гадаа үлдээгээд гүйж зугатаасан. Ингээд намайг зугатааж байхад Энхбат ах миний араас хутга, алх хоёроо бариад хөөгөөд байсан. Тухайн үед манай найз Мөнхбаяр надаас өөр тийшээ гүйж зугатаасан. Тэгээд намайг зугатааж байхад Энхбат ах миний араас баруун гар талдаа барьж байсан хутгаа шидэж, бас зүүн гар талдаа барьж байсан алхаа шидсэн. Тухайн үед алх болон хутга нь намайг онож гэмтэл бэртэл учруулаагүй. Шидэх үедээ чамайг ална гээд хөөж байсан. Тэгээд алх, хутга хоёроо хаяахаар нь юу боловоо Ээгий ахаа гээд өөдөөс нь яваад очтол Энхбат ах өмднийхөө хойно нурууны хэсгээс эрээн алаг иштэй хутга гаргаж ирээд над руу дахин далайхаар нь би айгаад дахиад зугатсан. Тэгээд намайг зугатаж байхад манай найз Мөнхбаяр миний машиныг асаагаад миний хажууд ирээд зогсохоор нь би машинд орж суугаад бид хоёр машинтайгаа зугатаад явж байхад Энхбат ах араас машинаа асаагаад ирж байгаа харагдахаар нь замаа буруулах гээд мод руу орж зогссон чинь бид хоёрыг харалгүй чигээрээ яваад өгсөн. Тэгээд бид хоёр хэсэг зогсож байгаад одоо явсан байлгүй гэж бодоод би Мөнхбаярыг гэрт нь буулгаад цаашаа гэр рүүгээ ганцаараа явсан. Ингээд гэртээ ирэхэд Энхбат ах манай гэрийн хажуугийн зам дээр машинтайгаа зогсож байсан. Ингээд би машинаа гэрийнхээ хашааны гадаа тавиад гэр рүүгээ орсон. Энэ үед Энхбат ах миний араас машинтайгаа хашаанд орж ирээд гэрийн хашааны хаалган дээр машинаа тулгаж зогсоогоод манай гэр рүү орох гэхээр нь манай дүү Мөнхгэрэл миний хажуугаар зөрж гараад Энхбат ахыг оруулахгүй гэхэд гэрийн гадаа “ална” гэх мэтээр орилж хашгираад байсан. Энэ үед манай дүү Мөнхгэрэл орилоод байхаар нь би айгаад дүүг маань зодож цохиод байгаа юм болов уу гэж бодоод гэрийн гадаа сараанд байдаг морины судас хатгах зориулалт бүхий модон иштэй хатгуурыг баруун гар талдаа бариад гарахад Энхбат ах намайг цохих гээд над руу дайрсан. Тэгээд би Энхбат ахыг айлгах санаатай далайтал зүүн гарын булчин тус газар нь шүргэх шиг болсон.Тэгээд Энхбат ах над руу ална гэх мэтээр дайраад байхаар нь та одоо болио согтсон байна гэтэл зогсохгүй дайраад байхаар нь дахиад айлгах санаатай далайтал зүүн гарын булчинд хутгаар хатгасан. Тэгсэн чинь Энхбат ахын булчингийн хэсгээс цус гарахаар нь би цусыг нь тогтоох зорилгоор цэвэр боолтоор боогоод эмнэлэгт очиж үзүүлье гэхэд Энхбат ах “Би эмнэлэгт очиж үзүүлэхгүй эмнэлэгт үзүүлэх юм бол цагдаа сэргийлэх болно. Би эндээ байж байгаад зүгээр болгоно гээд байсан. Тэгээд манай гэрт орж хэвтэнэ гэхээр нь гэртээ оруулж хэвтүүлээд манай гэрт унтсан. Ингээд маргааш өглөө нь босоод эрүүл болохоор нь дагуулан машинаараа эмнэлэгт авчирч үзүүлээд эмчээр оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр тал/

Шинжээч эмч Д.Туяагийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Ю.Энхбатын биед зүүн мөр, бугалганд 2 шархтай байсан нь хэрэгт авагдсан шүүх эмнэлгийн анхны үзлэг хийсэн эмч С.Бүрэнжаргалын 246 тоот дүгнэлт, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн №3656 тоот өвчний түүхэнд бичигдсэн байсан. 2 болон түүнээс дээш шархыг олон удаагийн гэж үздэг. Хурц ир үзүүртэй багж гэдэг нь хутга, хагарсан шил, бусад ямар нэг байдлаар ир үзүүр гаргасан багжууд орно...” гэх мэдүүлэг

Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №65 тоот:

“1.Ю.Энхбатын биед учирсан гэмтэл нь бүрэн оношлогдоогүй байх үед 246 тоот дүгнэлтийг гаргасан учир уг дүгнэлт нь үндэслэлгүй байна. Харин 797 тоот дүгнэлт нь үндэслэлтэй байна.

2.Ю.Энхбатын биед учирсан гэмтлийг нарийн мэргэжлийн мэс заслын эмч оношлох эмнэлгийн тусламж үзүүлэх бөгөөд бага эмчийн мэдлэгийн түвшинд оношлох боломжгүй. Харин үзүүлсэн эмнэлгийн тусламж нь зөв байна. Тухайн нөхцөлд артерийн 2 том судас гэмтсэн байсан тул зүүн гарыг тайруулахгүйгээр амь насыг аврах боломж муутай.

3.Хүн гэмтсэн тохиолдолд эмч, эмнэлгийн ажилчид нь тухайн нөхцөлд тохирсон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үүрэгтэй байдаг.

4.Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар оношийг зөв тогтоож стандартын дагуу эмчилгээг зөв хийсэн байна.

5.Уг асуултанд шинжээч эмч хариулах боломжгүй.

6.Сумын эрүүл мэндийн төвд тухайн гэмтлийг оношлосон ч эмчлэх боломжгүй.

7.Ю.Энхбатын биед учирсан хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

8.Шинжээч эмч Д.Туяагийн өгсөн тайлбар мэдүүлэгт хохирогчийн зүүн мөр бугалга орчимд артерийн судас тасарснаас судасны багц орчимд их хэмжээний цус хуралт аажмаар үүсэх боломжтой гэсэн нь үндэслэлтэй байна.

9.Артерийн судас тасарснаас үүсэх цус алдалтын хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. ...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 177 дугаар тал/

Шинжээч М.Энхбаярын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Би хохирогч Ю.Энхбатын учирсан гэмтлийн зэргийг тогтоох шүүх эмчийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Ю.Энхбатын биед зүүн мөр, зүүн бугалганы хэсэгт үүссэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас бугалганы хэсэг дахь артерийн 2 том судас гэмтсэн байсан ба эдгээр судас нь булчингийн гүнд байрлах учраас аажмаар цус алдалт өгч тухайн хэсэгтээ цус хурсан байсныг эмч нарын мэс засал хийсэн тэмдэглэлд дурьдсан байна. Энэ талаар Дархан-Уул аймгийн шинжээч эмч Д.Туяа байцаалтандаа дурьдсан байгаа. №65 дугаартай шинжээч нарын дүгнэлтийн 2 дахь хэсэгт дурьдсан “тухайн нөхцөлд артерийн хоёр том судас гэмтсэн байсн тул зүүн гарыг тайруулахгүйгээр амь насыг аврах боломж муутай” гэсэн нь дээрхи асуудлаас тусдаа ойлголт юм. Мэс засал хийсэн тэмдэглэлээс үзэхэд дээрхи хоёр судас нь бүрэн зүсэгдэж тасарсан гэж дурьдсан байна. Дүгнэлтэнд гэмтсэн, тасарсан” гэж бичсэн нь артерийн хоёр том судас “тасарсан” гэмтлийг тодорхойлж бичсэн болно. Ю.Энхбатын зүүн бугалга , зүүн мөрний хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас артерийн хоёр том судас нь зүсэгдэж судас тасарсан байна...” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 227 дугаар тал/

Шинжээч Ч.Эрдэмболорын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”..Би хохирогч Ю.Энхбатын учирсан гэмтлийн зэргийг тогтоох шүүх эмчийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Ю.Энхбатын биед зүүн мөр, ззүн бугалганы хэсэгт үүссэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас бугалганы хэсэг дахь артерийн 2 том судас гэмтсэн байсан ба эдгээр судас нь булчингийн гүнд байрлах учраас аажмаар цус алдалт өгч тухайн хэсэгтээ цус хурсан байсныг эмч нарын мэс засал хийсэн тэмдэглэлд дурьдсан байна. Энэ талаар Дархан-Уул аймгийн шинжээч эмч Д.Туяа байцаалтандаа дурьдсан байгаа. №65 дугаартай шинжээч нарын дүгнэлтийн 2 дахь хэсэгт дурьдсан “тухайн нөхцөлд артерийн хоёр том судас гэмтсэн байсан тул зүүн гарыг тайруулахгүйгээр амь насыг аврах боломж муутай” гэсэн нь дээрхи асуудлаас тусдаа ойлголт юм. Мэс засал хийсэн тэмдэглэлээс үзэхэд дээрхи хоёр судас нь бүрэн зүсэгдэж тасарсан байсан тухай тэмдэглэл үйлдсэн байна. Дүгнэлтэнд гэмтсэн тасарсан гэж бичсэн байгаа. Гэмтэл буюу гэмтсэн гэдэг үг нь ерөнхий ойлголт ба артерийн хоёр том судас тасарсан гэмтлийг тодорхойлж бичсэн болно. Ю.Энхбатын зүүн бугалга, зүүэ мөрний хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас артерийн хоср том судас нь зүсэгдэж судас нь тасарсан байна....” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 228-229 дүгээр тал/

Хохирогч Ю.Энхбатын 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”... Тайруулсан гарын хэсгээр байнгын янгинаж өвдөж байгаа, тэнгэр муухайрах юм бол бүр аймар хүчтэйгээр өвдөж байгаа, даралт маань ихэсдэг болсон. Мөн толгойгоор өвддөг болсон байнгын л өвчин намдаадаг эм уудаг болсон. Би хиймэл гар хийлгэмээр байна. Дахин эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэмээр байна. Мөнгөгүй болохоор яаж ч болохгүй байна. Өмнө нь гарсан эмчилгээний зардлыг Мөнх-Эрдэнэ цувуулж өгсөн ба дахин мөнгө өгөөгүй. Биеийг маань ч асуухгүй, хийсэн хэрэгтээ огт гэмшээгүй байгаа. Үнэхээр сэтгэлгүй, хүн муутай хүн юм гэж бодож байна. Надад барагдуулсан хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна. Миний хувьд маш их гомдолтой байна....” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 169 дүгээр тал/

Шинжээч эмч Д.Туяагийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Артерийн судас бол хүний биеийг хүчил төрөгчөөр хангадаг тараагуур судас юм. Том болон дунд хэмжээний артерын судас гэмтэж тасрахад эргэлдэх цусны хэмжээ огцом багасаж амьдралын чухал шаардлагатай эрхтнүүдэд очин хүчил төрөгчийн хэмжээ огцом буурснаас 5-10 минутын дотор хүнийг үхэлд хүргэх аюултай, бага хэмжээний цусыг богино хугацаанд алдахад мөн үхлийн аюултай юм. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт амь насны заалтаар хийгдсэн мэс ажилбарын үеийн тэмдэглэл дээр Ю.Энхбатын зүүн гарын артерийн судас тасарсан талаар тодорхой тусгагдсан байгаа. Тухайн хагалгаа хийж гарын тайралт хийгдсэн хэсэгт артерын том судсууд, мэдрэлийн сүлжээний багц байрладаг...” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 170 дугаар тал/

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №47/17

“1.Яллагдагч Н.Мөнх-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан.

2.Н.Мөнх-Эрдэнэ нь сэтгэцийн хувьд ямар нэгэн удамшлын өвчин байхгүй.

3.Н.Мөнх-Эрдэнэ нь сэтгэцийн хувьд эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно.

4. Н.Мөнх-Эрдэнэ нь сэтгэцийн хувьд эрүүл учир албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно....” гэх дүгнэлт / 3 дугаар хавтаст хэргийн 172 дугаар тал/

Гэрч Б.Уранбилэгийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Би Н.Мөнх-Эрдэнийг танихгүй. Садан төрлийн холбоо байхгүй. Би Дархан-Уул аймгийн сэтгэцийн тасгийн их эмчээр 28 жил ажиллаж байна. Миний хувьд сэтгэцийн магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргахад татгалзах зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 175 дугаар тал/

Гэрч Б.Туяагийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Би Н.Мөнх-Эрдэнийг танихгүй. Садан төрлийн холбоо байхгүй. Би Дархан-Уул аймгийн сэтгэцийн тасгийн их эмчээр 8 жил ажиллаж байна. Миний хувьд сэтгэцийн магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргахад татгалзах зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 176 дугаар тал/

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн  983 тоот:

“1.Шинжээч эмч С.Бүрэнжаргалын гаргасан №246 тоот дүгнэлт үндэслэлгүй байна, Шинжээч эмч Д.Туяа, Э.Отгончимэг, Т.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй гаргасан №797 тоот дүгнэлт, ШШҮХ-ийн ШЭШХ-ийн шинжээч эмч М.Энхбаяр, Ч.Эрдэмболор, Г.Ханхүү нарын бүрэлдэхүүнтэй гаргасан №65 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

2,3.Хохирогч Ю.Энхбатын биед үзлэг хийсэн бага эмч Б.Чулуунбаатар нь өвчин намдаах, хэсгийн мэдээгүйжүүлэлт, оёдол тавих, шингэн юүлэх зэрэг эмчилгээ хийсэн нь анхны тусламжийг зөв үзүүлсэн байна. Сумын нөхцөлд бага эмч хүн артерийн судас тасарсан гэмтлийг оношлох боломжгүй. Тухайн нөхцөлд артерийн том судас гэмтсэн байсан тул зүүн гарыг тайрахгүйгээр амь насыг аврах боломж муутай.

4,6,13. Хохирогч Ю.Энхбат нь Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт ирэх үед зүүн гарын тэжээгч артерийн судас тасарснаас зүүн гар үхэжсэн байсан тул амь насны заалтаар зүүн гарыг тайрах мэс засал хийсэн байна. Нэгэнт гар үхэжсэн байсан тул судсыг залгасан ч үр дүнгүй бөгөөд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт судас залгах мэс заслыг хийх боломжгүй болно. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг оношийг зөв тогтоож, эмчилгээг зөв хийсэн байна.

5,6,7.Эмч нар буруутай эсэх болон эмнэлгийн байгууллагын эмч, сувилагч нар уг хэргийг зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүрэг хүлээдэг эсэхийг шинжээч эмч нар тогтоохгүй.

8.Сумын эмнэлгийн түвшинд судасны гэмтлийг оношлох боломжгүй. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хохирогч Ю.Энхбатын биед учирсан артерийн судас зүсэгдсэн гэмтлийг оношилсон байна. Сум болон орон нутгийн эмнэлэгт судас тасарсан гэмтлийг оношлох аппарат, тоног төхөөрөмж байхгүй болно.

9.Хохирогч Ю.Энхбатын биед зүүн мөр, бугалганы гадна дээд хэсэгт болон зүүн бугалганы дотор дунд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учиржээ. Дээрх 2 шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд зүүн мөр, бугалганы гадна дээд хэсгийн шарх гэмтлийн үед артерийн судас гэмтсэн байх боломжтой.

10.Шинжээч эмч Д.Туяагийн өгсөн тайлбар мэдүүлэгт хохирогчийн зүүн мөр, бугалга орчимд артерийн судас тасарсанаас судасны багц орчимд их хэмжээний цус хуралт аажмаар үүсэх боломжтой гэсэн нь үндэслэлтэй.

11,12.Артерийн судас бүрэн тасарсан нөхцөлд цус алдалт ямар хугацаанд үргэлжлэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Артерийн судас гүнд байрладаг тул оёдол тавьж даралттай боолт хийсэн тохиолдолд тасарсан судасны хэсэгт бүлэн үүсч цус алдалт аажим үргэлжилж болно....” гэх дүгнэлт / 3 дугаар хавтаст хэргийн 196-199 дүгээр тал/

Ю.Энхбатын Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх./ хавтаст хэргийн 73-158 дугаар тал/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан  тэмдэглэл /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/          

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/

2016 оны 05 сарын 01-нээс 05 сарын 30-ны өдөр хүртэлх яаралтай тусламжийн хуудас, үйлчлүүлэгчийн хуудас / 2 дугаар хавтаст хэргийн 12-13, 15-17 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн захиргааны зөрчлийн материалуудын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/

Эд зүйл түр хураан авч, үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2 дугаар хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас/

Ю.Энхбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2 дугаар хавтаст хэргийн 168-170 дугаар хуудас/

Хохирогч талаас хохирлын талаарх гаргаж өгсөн баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд

 

           Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны 05 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1-р баг Жаргалантын 1-42 тоот хашааны үүдэнд Ю.Энхбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний зүүн гарын мөр, бугалганы хэсэгт 2 удаа хутгалан улмаар зүүн мөр, зүүн бугалганы орчим артерийн судас тасарсны улмаас Ю.Энхбат нь гараа тайруулан  биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

        Үүнд Хохирогч Ю.Энхбатын шүүх хуралдааны болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Чулуунбаатарын /хх23/, Н.Мөнхгэрэлийн /хх25/, Б.Наранзулын /хх27/, Т.Мөнхбаярын /хх29-30/, О.Оргилболдын /хх31/, Б.Нямдаваагийн /хх32-33/, Б.Солонгын /хх34-35/, Б.Наранцацралын /хх40/ мэдүүлгүүд, шинжээчийн 797, 65 983 тоот дүгнэлтүүд /1хх 65-66, 2хх175-177, 3хх196-199/ болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, бичгийн чанартай бусад баримтууд зэрэг болно.               

        Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.

         Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ю.Энхбатын мэдүүлэг нь тухайн үед байсан болон үзлэг хийсэн эмч нарын тодорхойлолт болон шинжээч эмч нарын дүгнэлтүүдээр нотлогдож байх ба энэ нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгтэй тохирч байна.

        Иймд түүнд Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “..Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч  Н.Мөнх-Эрдэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

            Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж байгаа зэргийг харгалзан прокуороос санал болгон ялын хэмжээ хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Н.Мөнх-Эрдэний ажил төрөл эрхэлдэггүй байдал, хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан оногдуулах торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

      Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн энэ гэмт хэргийн улмаас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 86 хоног, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 64 хоног бүгд 150 хоног цагдан хоригдсныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 150 хоногийн нэг хоногийг 15 нэгж буюу 150000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж тооцвол 2.250.000 төгрөг болж байгааг оногдуулах торгуулийн ялаас хасч биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.

     Шүүгдэгч Н.Мөнх-эрдэнэ нь хохирол төлбөрт 13.300.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

    Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй байхгүй  болно.

     Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсаргаж үлдээн, хутга, алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.     

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт Нямдаваагийн Мөнх-Эрдэнийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Нямдаваагийн Мөнх-Эрдэнэд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Н.Мөнх-Эрдэнийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 150 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 150 хоногийн нэг хоногийг 15 нэгж буюу 150000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж тооцвол 2.250.000 төгрөг болж байгааг оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгуулийн ялаас хасч биечлэн эдлэх ялын хэмжээг 7.750.000 төгрөгөөр тогтоосугай.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Н.Мөнх-Эрдэнэд оногдуулсан торгуулийн ялын зарих хэсэг болох 3.875.000 төгрөгийг  2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор, 3.875.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахыг үүрэг болгосугай.

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.Мөнх-Эрдэнэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг  анхааруулсугай.

           7.Ялтан бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрт 13.300.000 төгрөг төлснийг, энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

           8.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсаргаж үлдээн, хутга, алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

           9.Ялтан Н.Мөнх-Эрдэнэ урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

       

             

 ДАРГАЛАГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ