| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/06045/И |
| Дугаар | 182/ШШ2024/04876 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 182/ШШ2024/04876
| 2024 11 22 | 182/ШШ2024/04876
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч байрлах, Г ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: О.Э /РД:***/, Н.Ү /РД:***/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхжаргал.
/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Э, Н.Ү нар нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Голомт банктай ЗГ3405112740 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 17,900,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авч, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн хэмжээг 10,800,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй банкийг хохироож байсан тул банк шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 184/I32024/16680 дугаар шүүгчийн захирамжаар зээлдэгч нь зээл авахдаа оршин сууж байсан СХХ тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд зээлдэгчийн хаягийг тодруулсны дараа энэхүү зээлийн маргаан шийдвэрлэгдэх болсон тул О.Э /РД: ***/, Н.Ү /РД: ***/ нарыг эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.
2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, итгэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээ-ний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, Хүү тооцооллын хүснэгт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШЗ2024/10 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч ГХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.Э /РД:***/ болон Н.Ү /РД:***/ нарйг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.
О.Э /РД:***/ болон Н.Ү /РД:***/ нь ГХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Зээл болон барьцааны гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд О.Э, Н.Үнар хариуцагч болох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь О.Э, Н.Үнар нь СХХ тоот хаягт бүртгэлгүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШЗ2024/ дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу О.Э /РД:***/ болон Н.Ү /РД:***/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ГХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар О.Э /РД:***/ болон Н.Ү /РД:***/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.Э /РД:***/, Н.Ү /РД:***/ нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ГХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. О.Э /РД:***/, Н.Ү /РД:***/ нарыг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г/Утас:93/, Г.Со /Утас:52/ нарт мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС