Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 126/ШШ2015/0042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Д.Б************-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга нарт холбогдох,

Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын албан тушаалын сул орон тоо гарсан талаар нийтэд мэдээллэхийг, Төрийн албаны бэлтгэл нөөцийн санд хандаж Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх тухай захиалгыг Хөвсгөл аймгийн Төрийн албаны Салбар зөвлөлд ирүүлэхийг, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын албан тушаалд Д.Б************намайг томилуулахыг тус тус Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгах, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн санд бүртгэлтэй байгаа Д.Б************-ныг томилуулахаар нэр дэвшүүлж, дүгнэлт гаргахыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд даалгах үндсэн шаардлага болон Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 3 сарын 27-ны өдрийн 06 дугаартай /Нөөцөөс ажилд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай/ тогтоолыг хүчингүй болгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б-22 дугаартай /Б.Г************-ыгаймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд томилох тухай/ тушаалыг хүчингүй болгохнэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Б************,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Амаржаргал,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г************,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г************,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б************шүүхэд гаргасан нэхэмжлэлээ шүүх хуралдаанд дэмжиж тайлбарлахдаа: Би анхны сонгон шалгаруулалтад ороод Хүнс хөдөө аж ахуйн даргын ажлын байрны нөөцөд бүртгүүлсэн ажилдаа эгүүлэн томилуулах хүсэлттэй байгаа. Үүнийг хуралдаанаар хэлэлцээд өгөөч гэсэн хүсэлт өгөхөд Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд албан тоотоор хариу өгч байсан. Түүнийг өмнөх шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнээс юуг нотлох гэж байгаа вэ, одоо намайг нөөцөд бүртгэлтэй талаар баримт байхгүй гэж байгаа боловч энэ тоотоос харахад миний бие төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байсан нь харагдаж байна. Мөн үүнээс гадна холбогдох баримтаар батлагдаж байгаа учир нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Төрийн албаны хууль болоод 2013 оны УИХ-ын 13 дугаар тогтоолд зааснаар тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад орсон албан тушаалдаа дахин ажиллахыг хүсвэл нэр дэвших эрхтэй гэсэн агуулга бүхий заалт байдаг. Эрхтэй гэсэн энэ зохицуулалтаас харахад би төрийн албан хаагчийн ТЗ-9 ангилалын албан тушаалыг эрхэлж байсан. Нөөцөд бүртгэлтэй, төрийн албан тушаалыг тасралтгүй эрхэлж байсан. Төрийн удирдах албан тушаалыг эрхэлж байгаа нь нөөцөд бүртгэлтэй хэвээр байгаа байдал нь үргэлжилж байгаа гэсэн ойлголт юм. 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр миний ажиллаж байсан ажлын орон тоо татан буугдсан. 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл миний төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байх хугацаа үргэлжилж, түүнээс хойш тасалбар болгоно гэсэн хуулийн зохицуулалт бий. Үүнийг Төрийн албаны тухай хуулийн 39 дүээр зүйлээр зохицуулж өгсөн байдаг. Тиймээс би Хүнс Хөдөө аж ахуйн даргын албан тушаалд нэр дэвших эрхтэй. Иймд намайг дахин нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл байхгүй учир Төрийн албаны салбар зөвлөлд хурлаар хэлэлцээд намайг дахин нэр дэвшүүлээч гэсэн хүсэлтийг гаргаж байсан. Би гэмт хэрэг үйлдээгүй, арга хэмжээ авагдаж байгаагүй, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй учир нэр дэвшүүлэхгүй байх үндэслэлгүй юм. Тиймээс намайг Төрийн албаны салбар зөвлөлд Хүнс хөдөө аж ахуйн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах нь мөн үндэслэлтэй гэж үзэж байна. Би Хүнс Хөдөө аж ахуйн даргын албан тушаалыг эрхлэж байхад туршилтын хугацаа 6 сар байсан. Энэ хугацааг дуусгаад жинхлэн томилсон тушаал мөн холбогдох 10 гаруй төрлийн баримт бичиг байгаа. Төрийн албаны салбар зөвлөл удаа дараа миний хүсэлтийг хэлэлцээд дахин томилох боломжгүй гэсэн хариу өгч байсанаас өөр ямар нэгэн үндэслэл бүхий хариу өгч байгаагүйг дурдах нь зүйтэй. Миний бие урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангах үүднээс Төрийн албаны төв зөвлөлд олон удаагийн хүсэлт гомдол өгч байсан боловч намайг эргэн ажилд томилогдох боломжтой гэсэн хариуг 2 удаа өгч байсан. УИХ-ын 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 13 дугаар тогтоолын 40 дүгээр зүйл болоод төрийн албаны бусад хууль тогтоомжийг үндэслэж Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 22 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй. УИХ-ын 13 дугаар тогтоолын 40 дүгээр зүйлийн 1,2,3,4,5-д заасан зохицуулалтууд байдаг. Б.Г************-ыгтомилохоос өмнө сонгон шалгаруулалт зарлаж байсан. Тухайн үед нь би нөөцөд байгаа намайг нэр дэвшүүлж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлээд байхад Б.Г************нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдаанд Төрийн албаны салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Г.Г************ хэн нэгэн гомдол гаргаж байгаагүй гэж мэдүүлсэн нь намайг гомдол, хүсэлт гаргаж байсан гэдгийг нуун дарагдуулсан, шүүхэд худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаа. Сонгон шалгаруулалт зарлахдаа нягтлан бодогч мэргэжилтэй гэх зэргээр шалгуур үзүүлэлт нь зөвхөн нэг хүнд зориулсан байсан. Үүнээс хүний эрх ашгийг зөрчсөн явдал үүсч байгаа.Надад шалгуур үзүүлэлтэд тэнцэхгүй зүйл байхгүй. 2009 онд зарласан сонгон шалгаруулалтад хөдөө аж ахуйн төрөл мэргэжилтэй хэн ч байж болно гэж заасан байдаг. Тиймээс олон хүн өрсөлдсөн. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмаар нэг сонгон шалгаруулалтад нэг хүн нэр дэвших эрх байхгүй. Мөн Үндсэн хуулиар олгосон нэр дэвших, ажил албан тушаал эрхлэх гэх мэт эрх зөрчигдөж байна гэж үзэж байна. Төрийн албаны ТЗ-7-д албан тушаал эрхэлж байсан хүн ТЗ-9-д албан тушаал эрхлэх ямар ч боломж байхгүй. ТЗ-7 бол Төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалд ангилагддаг албан тушаал харин ТЗ-9 бол Төрийн жинхэнэ албан тушаалын удирдах албан тушаалтаны ангилал юм. Энэ хоёр ангилал нь өөрөөр хэлбэл 2 өөр ангилал юм. Гэтэл хариуцагч талаас төрийн албаны ТЗ-7-д албан тушаал эрхэлж байгаа хүнийг ТЗ-9-д дэвшүүлэн томилуулж болох мэтээр хариу тайлбар ирүүлсэн байгаа нь УИХ-ын 13 дугаар тогтоолын 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан заалтыг зөрчиж байгаа гэж үзэж байна. Төрийн захиргааны албан тушаалтан ангилал дотроо нэр дэвших асуудлыг мушгин гуйвуулсан гэж үзэж байна. Б.Г************нь анх удаа нөөцөд бүртгэлтэй, ТЗ-7-д ангилалтай байгаа хүнийг хүнс хөдөө аж ахуйн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн явдал нь санаатай зохион байгуулалтай үйл ажиллагаа гэж үзэж байна. Намайг төрийн албаны нөөцөд бүртгэлтэй, мөн тухайн албан тушаалыг эрхэлж байгаа шүүхийн шийдвэрээр ажлаас халагдсан, мөн ижил ангилалын буюу ТЗ-9 албан тушаал эрхэлж байхад намайг төрийн албаны нөөцөд бүртгэлтэй материал байхгүй гэж байгаа нь ялгаварлан гадуурхаж байгаа зүйл гэж бодож байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Засаг даргыг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалын сул орон тоо гарсан талаар нийтэд мэдээлэхийг даалгах гэжээ. Аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1/1765 дугаар албан бичгээр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын даргын ажлын байрны орон тоонд захиалга хүргүүлсэн мөн Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн хуралдааны 9 дүгээр тэмдэглэлээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргын ажлын бхйранд сонгон шалгаруулалт явуулахаар зарласан байсныг зарим иргэдийн нэхэмжлэлээр Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 03 дугаар сарын 10-ны өдрийн 126/ШШ2015/0006 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон. Хөвсгөл аймгийн Засаг даргад Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд Батчулуун намайг томилохыг даалгах гэжээ. Б.Г************-ыгаймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар Хөдөө аж ахуйн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ажилд томилох тухай Б/03 дугаар тушаалын хавсралтын 18 дугаар заалтаар томилж мөн Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б-10 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ажилд томилох тухай Б-11 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 19 дүгээр заалтаар Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар томилсон нь Д.Б************-ныг аймгийн засаг дарга шийдвэр гарган томилох хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд иргэн Д.Б************-ны нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй өгнө үү;

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай нь холбогдуулж шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/22 дугаартай Ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: аймгийн Засаг дарга Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийннэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасан бүрэн эрхийн хүрээнд гаргах эрх зүйн шийдвэр нь захирамж байдгийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байгаа аймгийн Засаг даргын 2013 оны Б/22 дугаар захирамж нь хууль тогтоомжид нийцэж гарсан бөгөөд Засаг өөрөө эсхүл Монгол улсын Ерөнхий сайдаас хүчингүй болгоогүй, хууль тогтоомж зөрчсөн талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гаргаагүй байгаа тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгох боломжгүй. Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалын сул орон тоо гарсан талаар нийтэд мэдээллэхийг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан Сул орон тоо гарсан гэж хуулийн 23, 24, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсан төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлнэ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэдэгт хамааруулна гэж Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны тухай хуулийн тайлбарт дурджээ. Одоогоор Хөвсгөл аймгийн ХХАА-н газрын даргын албан тушаалд Б.Г************ажиллаж, тус төрийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа тул сул орон тоо гарсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх тухай захиалгыг Хөвсгөл аймгийн Төрийн албан салбар зөвлөлд ирүүлэхийг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд: Нэгэнт маргаж байгаа албан тушаалын ажлын байранд тухайн албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагын хангаж байгаа албан хаагч үр дүнгийн гэрээгээ маш сайн буюу А үнэлгээтэйгээр дүгнүүлэн 2013 оны 04 дүгээр сарын 01-нээс тасралтгүйгээр ажиллаж байгаа учраас сул орон гарсан гэж үзэхгүй бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлд сул орон тоог нөхөх захиалгыг өгөх боломжгүй юм. Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд Д.Б************намайг томилохыг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд: Нэхэмжлэгчийн маргаж байгаа албан тушаалын ажлын байранд хууль тогтоомжийн дагуу шаардлага хангасан иргэн үр дүнтэй ажиллаж байгаа бөгөөд түүний хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байхад нэхэмжлэгч Д.Б************-ныг зэрэгцүүлэн томилох хууль эрх зүйн боломж байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн худалдаанаар үйлдвэр хөдөө аж ахуйн газрын даргын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах тухай шийдвэр гаргасан. Харин уг шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 126/шш2015/0006 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон болно. Иймээс Д.Б************-ныг бус Б.Г************-ыгтомилон ажиллуулж байгааг зөв гэж үзэж байна;

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулж, шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Б************2008 оны 08 дугаар сарын 12-ны өдөр удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд оролцож, тэнцэн төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн гэх боловч аймгийн ЗДТГ-ын архивт тус баримт одоог хүртэл байхгүй байна. Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд ажиллаж байгаа Б.Г************-ыгТЗ-7-д хамаарагдах зэрэглэлийн нөөцөд бүртгэлтэй байхад ТЗ-9 гэсэн зэрэглэлд хамаарах албан тушаалд томилсон нь хууль бус гэж үзэж байгаа гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Энэ нь Төрийн албаны Зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ын 6.3 дахь хэсэгт Нөөцөд байгаа иргэн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын зэрэглэлтэйгээ адил зэрэглэлийн төрийн жинхэнэ албаны өөр албан тушаалд томилогдон ажиллаж болно. Хэрэв Төрийн албаны салбар зөвлөл нөөцөд байгаа иргэн тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын зэрэглэлээсээ тухайн ангилал дотроо түүнээс дээших зэрэглэлийн төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж болно гэж зааснаас үзэхэд Б.Г************-ыгтомилсон нь хууль, журмын дагуу гэж үзэх үндэслэлтэй юм. Иймээс иргэн Д.Б************-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Г************нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Г************миний бие 2011 онд төрийн албаны шалгалтанд орж тэнцэж, тангараг өргөж нөөцөд бүртгэгдсэн билээ. Ингээд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар томилогдсон болно. 2014 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын даргын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах тухай шийдвэр гаргасан ба уг шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 126/шш2015/0006 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон юм. Хүнс хөдөө аж ахуйн газар нь 2013 оноос хойш 3 удаа нэр нь өөрчлөгдсөн бөгөөд анх 2013 онд Хүнс Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар, 2014 онд Хүнс, Хөдөө аж ахуйн газар, 2015 онд Үйлдвэр хөдөө аж ахуйн газар нэртэйгээр өөрчлөгдсөн ба нэр өөрчлөгдөх тутамд миний бие ажлаас чөлөөлөгдөн дахин томилогдсон болно. Иймд миний бие хууль тогтоомжийн дагуу Үйлдвэр Хөдөө аж ахуйн газрын даргаар томилогдон ажиллаж байгаа тул нэхэмжлэгч Д.Б************-ны гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү;

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулж шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Г************нь Д.Б************-ны гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцлаа. Миний бие Хөвсгөл аймгийн Хүнс Хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрын даргын албан тушаалд холбогдох хууль тогтоомжийн дагуу томилогдон ажиллаж байгаа бөгөөд өмнө Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс миний биеийг уг албан тушаалд томилогдоход ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй гэсэн шийдвэр гарсан тул Д.Б************-ны гаргасан нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн 3/1620 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч нь 2008 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн даргын ажлын байранд сонгон шалгаруулалтад орж тэнцсэн гэдэг нь харагдаж байна. Хүнс хөдөө аж ахуйн даргаар өмнө ажиллаж байсан албан тушаалтан нь шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгоход төрийн албаны ижил ангилалын албан тушаалд мөн томилогдон ажилласан байдаг. 2015 оны 3 дугаар сард Хүнс Хөдөө аж ахуйн газрын даргын сул орон тоо гарсанаар нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар мэргэжлийнх нь түвшингээр шилжүүлэн томилуулахаар хүсэлт гаргасан. Гэвч энэ хүсэлтийг хүлээн авахгүйгээр Б.Г************-ыгТөрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.15-д заасан үндэслэлийг дурдаж Засаг даргад санал болгож Хөвсгөл аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн даргаар нэр дэвшүүлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-д заасан заалтыг зөрчсөн эс үйлдэхүй байсан. Энэ байдлаас үүдэж нэхэмжлэгчийн хуульд заасан эрх ашиг хөндөгдөж ирсэн. Улмаар хүсэлтээ гаргаж байсан боловч шийдэж өгөхгүй байсаар шүүхэд хандсан. Түүний гаргасан хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа нь хуульд заасан журмаа зөрчиж үйл ажиллагаа явуулсан нь харагдаж байна. Тиймээс тухайн байгууллагааас гаргаж байгаа акт баримтууд нь анхнаасаа хууль зөрчиж гарсан баримт бичиг юм. Нэхэмжлэгчийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй этгээд ажиллаж байгаа гэж байна, тийм зүйл байхгүй. Томилгооны тухайд одоо тухайн албан тушаалыг эрхэлж байгаа албан тушаалтанд хамааралгүй. Төрийн албаны ангилал алгасуулж томилсон нь еөрнхий болон тусгай шаардлагад хамаархгүй зүйл. Төрийн албаны зөвлөлд удаа дараагийн гомдол шаардлага тавьж байсан боловч Хөвсгөл аймгийн Засаг даргын зүгээс сул орон тоо гарсан гэж захиалга өгсөн гэж байна, энэ бол Хөвсгөл аймгийн Аудитын газраас зөвлөмжийн хүрээнд захиалга хүргүүлсэн байдаг. Энэ асуудал нь 2015 оны 06 дугаар бүхий Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн шийдвэрт тусгагдсан байгаа учир үүнтэй маргах учиргүй. Нэхэмжлэгч Хүнс Хөдөө аж ахуйн даргын ажлын сул орон тоонд шалгалт өгөөд тэнцэж байсан талаар хүсэлт өгсөн асуудлыг шийдвэрлэж байсан гэж тайлбартаа дурдаж байна. Энэ цаг үед нөөцөд бүртгэлтэй биш, төрийн албаны ажил эрхэлжбайсан үе байх. Нэхэмжлэгчийн зүгээс Тээвэр авто замын газрын даргын үүргийг гүйцэтгэж байх үедээ Хүнс, хөдөө аж ахуйн даргыг албан тушаалтанд томилогдох хүсэлттэй байсан гэдгээ Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөл, Хөвсгөл аймгийн Засаг даргад удаа дараа хандаж байсан гэдэг асуудал яригдлаа. Үүнийг мөн Үндсэн хуулийн заалттай холбогдуулан тайлбарлаж байна. Өмгөөлөгчийн тайлбарт хүндэтгэлтэй хандаж байгаа боловч энэ нь төрийн албан тухай хуульд заасан шилжин ажиллах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд шилжин буюу сэлгэн ажиллахтай холбоотой зохицуулалтыг дурдаж өгсөн байдаг. Тээвэр авто замын газрын даргаас Хүнс, хөдөө аж ахуйн даргын ажилд шилжин ажиллах хүсэлттэй байсан бол 2 албан хаагчийн зөвшөөрсөнөөр мөн эрх бүхий байгууллагын шийдвэр гарсанаар шийдвэрлэгддэг гэтэл үүнийг журамд зааснаар шийдвэрлээгүй гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай. Эхэлж хэлсэн тайлбартаа иргэний гаргасан өргөдлийн дагуу нөөцөөс нэр дэвшүүлэх гэж тайлбарлаж байсан боловч сүүлийн тайлбартаа арай өөр байдлаар тайлбар хэлсэн тул би тодруулж тайлбарлах шаардлагатай байна. Нэхэмжлэгчийн тэнцсэн сонгон шалгаруулалтыг 3 шатны шүүх хууль бус явагдсан гэдгийг шийдвэрээр тогтоосон байдаг. Гуравдагч этгээдээр оролцож багаа Б.Г************ажлын байрыг зарласан томилсонтой холбоотой шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэр байдаг. Энэ маргааны гол зүйлтэй холбоотой шат шатны шүүхийн шийдвэр байдаг гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Төрийн албан тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэдэг нь мөн хуулийн 23, 24, 25, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас бууруулсан, халагдсан, төрийн албан хаагч нас барсан байхыг ойлгон гэж заасан байдаг. Гэтэл Хүнс, хөдөө аж ахуйн газрыг дарга Б.Г************2015 оны 3 дугар сарын 28-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байгаа. Түүнийг томилсно Хөвсгөл аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн Б22 дугаар захирамж, Хүнс Хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б11 гэсэн тушаал нь хүчинтөгөлдөр хэвээрээ байдаг. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй гэж заасны дагуу Б.Г************ерөнхий болон тусгай шаардлага хангасан иргэж ажиллаж байгаа учир сул орон тоо гарсан гэж зарлах үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Хүнс Хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд ТЗ-7 ангилалын албан тушаалд сонгон шалгаруулалт өгч тэнцсэн хүнийг ТЗ-9 буюу удирдах албан тушаалтаны албан тушаалд томилсон үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. ТЗ-7 ангилалын албан тушаалд хэлтэс агентлагийн албан тушаалын дарга нар гэж байдаг. ТЗ-7, ТЗ-8, ТЗ-9 бол ижил ангилалын албан тушаал юм. Миний хувьд төрийн захиргааны ТЗ-9 ангилалын албан тушаалд томилогдсон боловч хөрөнгө зарцуулдаггүй, хүн томилдоггүй. Харин ТЗ-7 ангилалд багтад сумын Засаг даргын Тамгын газрын дарга бол харин хөрөнгө зарцуулдаг, томилгоо хийдэг. Тиймээс энэ нь ямар нэгэн ялгаагүй ижил түвшний төрийн албаны ангилал юм. Ангилал дотор нь дэвшүүлэн томилгоо хийж болдог үүнийгээ тайлбартаа тусгасан байгаа учир, шүүхийн зүгээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б************нь Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга нарт холбогдуулан

Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын албан тушаалын сул орон тоо гарсан талаар нийтэд мэдээлэхийг,

Төрийн жинхэнэ албан хаагчдын нөөцийн сангаас Д.Б************намайг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх тухай захиалгыг Хөвсгөл аймгийн Төрийн албаны Салбар зөвлөлд ирүүлэхийг,

Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын албан тушаалд Д.Б************-ныг томилохыг Аймгийн Засаг даргад даалгах,

Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн санд бүртгэлтэй байгаа Д.Б************-ныг томилуулахаар нэр дэвшүүлж, дүгнэлт гаргахыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд даалгах-ыг хүссэн шаардлагатай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан;

Шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад мөн хариуцагч нарт холбогдуулан

Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 3 сарын 27-ны өдрийн 06 дугаартай /Нөөцөөс ажилд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай/ тогтоолыг хүчингүй болгох,

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б-22 дугаартай /Б.Г************-ыгаймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд томилох тухай/ тушаалыг хүчингүй болгох-ыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. /хх-171-172 х/

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, дүгнээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараахүндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Н************-тажлаас нь чөлөөлж, мөн өдрийн 08 дугаар захирамжаар тухайн албан тушаалд Д.Б************-ныг түр томилон ажиллуулсан байна.

Улмаар Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс тухайн албан тушаалд сул орон тоо гарсан гэж үзэж 2008 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг явуулсан байх бөгөөд Д.Б************нарын нэр бүхий иргэд уг сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн учир ... Хөвсгөл аймгийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр 111 дүгээр захирамжаар Д.Б************-ныг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, төрийн албаны шалгалтанд орж тэнцсэн, улмаар төрийн жинхэнэ албаны туршилтын хугацаа дууссан гэж үзээд Д.Б************-ныг тухайн албан тушаалд 2009 оны 04 дүгээр сарын 15-наас эхлэн жинхлэн томилжээ. /хх-х/

Гэтэл Булган аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 12 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны 2009 оны 52 дугаар магадлал, мөн шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2009 оны 113 дугаар тогтоолоор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн даргын албан тушаалд ажиллаж байсан Б.Н************-талбан тушаалаас нь хууль бусаар чөлөөлсөн болох нь тогтоогдсоноор Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ц************шат, шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Д.Б************-ныг албан тушаалаас нь чөлөөлж, Б.Н************-таймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын албан тушаалд нь эгүүлэн томилсон байна. /хх- х/

Харин Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Б.Наранчулуун нас барсан тул аймгийн Засаг даргын 2013 оны 02 сарын 05-ны өдрийн Б-11 дугаар захирамжаар түүнийг чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр Г.Баттулгыг түр томилсноор тухайн албан тушаалын сул орон тоо гарсан байна.

Нэг. Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын албан тушаалын сул орон тоо гарсан талаар нийтэд мэдээлэх- ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Б************нь 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг дарга Л.Ц************-тхандан тухайн үед зарласан сонгон шалгаруулалтанд орж тэнцэн аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар ... ажиллаж байсан, иймд шинээр үүссэн байдлыг шалган хуулийн хугацаанд нь эргүүлэн уг албан тушаалд томилохыг хүсч өргөдөл гаргаж байсан байна гэсэн өргөдөл гаргаж байсан ажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д ... иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг эс үйлдэхүй гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч Д.Б************тухайн ажлын байранд сул орон тоо гарсан талаар нийтэд мэдээллэх талаар хүсэлт гаргаж байгаагүй, түүний гаргасан өргөдлөөс үзэхэд зөвхөн уг орон тоонд өөрийгөө нөөцөөс шууд томилуулах тухай хүсэж байсан байх ба олон өргөдлийн хариуг өгөхгүй байгаа гэх боловч Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын албан тушаалын сул орон тоо гарсан талаар нийтэд мэдээлэхийг хүсэж өргөдөл гаргаж байсан нь нотлогдохгүй байна. Иймд дээрх хуулийн дагуу хариуцагчийг хуульд заасан хугацаанд иргэдийн гомдлыг биелүүлээгүй буюу шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүй байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёр. а/.Төрийн жинхэнэ албан хаагчдын нөөцийн сангаас Д.Б************намайг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх тухай захиалгыг Хөвсгөл аймгийн Төрийн албаны Салбар зөвлөлд ирүүлэхийг аймгийн Засаг даргад даалгах,

б/. Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалын сул орон тоонд Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн санд бүртгэлтэй байгаа Д.Б************-ныг томилуулахаар нэр дэвшүүлэх дүгнэлт гаргахыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Д.Б************нь 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг дарга Л.Ц************-тхандаж Миний бие тухайн үед зарласан сонгон шалгаруулалтанд орж тэнцэн аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар 2008-2010 онд ажиллаж байсан, иймд шинээр үүссэн болон үүсэх нөхцөл байдлыг шалган хуулийн хугацаанд нь эргүүлэн уг албан тушаалд томилохыг хүсч өргөдөл гаргаж байна гэсэн өргөдөл гаргаж байсан нь нотлогдож байх боловч тэрээр Хөвсгөл аймгийн Тээвэр, авто замын газрын даргаар томилогдсон байна. Улмаар төрийн жинхэнэ албан хаагчдын нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон бол түүнийг нөөцийн сангаас хасах эрх зүйн үр дагавар үүсэх тул Д.Б************-ныг Төрийн жинхэнэ албан хаагчдын нөөцийн сангаас Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын албан тушаалын сул орон тоонд нөхөх тухай захиалгыг Хөвсгөл аймгийн Төрийн албаны Салбар зөвлөлд хүргүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд Д.Б************-ны 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргад гаргасан өргөдлийн дагуу түүнийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх тухай захиалгыг Хөвсгөл аймгийн Төрийн албаны Салбар зөвлөлд хүргүүлээгүй эс үйлдэхүй нь хууль зүйн үндэслэлбүхий байх тул хариуцагчийг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын хавсралтын 11-д заасанчлан сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг томилох эрх бүхий этгээдээс Төрийн албаны зөвлөлд ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй байна.

Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд Д.Б************намайг томилохыг Аймгийн Засаг даргад даалгах, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн санд бүртгэлтэй байгаа Д.Б************-ныг томилуулахаар нэр дэвшүүлэх дүгнэлт гаргахыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд даалгахыг хүсч байна гэж маргаж, тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал:

Тухайн үед буюу 2008 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Н************-тхууль бусаар ажлаас чөлөөлсөн нь тогтоогдсон боловч аймгийн төрийн албаны салбар зөвлөл нь тухайн албан тушаалын байранд сул орон тоо гарсан гэж үзэж Монгол Улсын Их хурлын 13 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлаж шалгаруулалтанд тэнцсэн нэр бүхий иргэдийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн санд бүртгэснийг буруутгах боломжгүй юм. Учир нь төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн иргэдийн хувьд энэ нь эерэг үйлчлэл бүхий захиргааны акт юм.

Иймээс ч аймгийн Засаг дарга Л.Ц************2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б-73 дугаар захирамжаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн санд бүртгэгдсэн Д.Б************-ныг Хөвсгөл аймгийн Тээвэр, авто замын газрын даргаар томилсон байна.

Нэхэмжлэгч Д.Б************нь Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн санд бүртгэлтэй байгаа Д.Б************намайг томилуулахаар нэр дэвшүүлэх дүгнэлт гаргахыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд даалгах ёстой байсан, би 2013 оны 03 сарын 21-ний өдөр энэ тухай өргөдлөө өгсөн боловч хариу өгөлгүйгээр Б.Г************-ыгнэр дэвшүүлж, томилсонд гомдолтой, би олон удаа өргөдөл, хүсэлт гаргасан боловч хариу өгдөггүй... гэж тайлбарлаж байгаа ч Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ын 3.2-ын 3.2.2-д нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон бол түүнийг нөөцийн сангааас хасахаар зохицуулагдсан байх тул Д.Б************нь аймгийн Тээвэр, авто замын газрын даргаар томилогдсоноор Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн сангийн бүртгэлээс хасагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд аймгийн Тээвэр, авто замын газрын даргаар ажиллаж байхдаа Д.Б************нь 2013 оны 3 сарын 21-ний өдөр Төрийн албаны салбар зөвлөлд хандаж ... уг албан тушаалын нөөцөд байгаа иргэн намайг томилуулах санал дүгнэлт гарган хариуг өгөхийг хүсье гэсэн утга бүхий өргөдөл гаргаж байсныг /хх-114 х/, нэгэнт нөөцөөс хасагдсан тул дээрх журмын дагуу түүнийг сул орон тоо гарсан аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн даргын албан тушаалд нөөцөөс шууд нэр дэвшүүлэх боломжгүй байжээ. Өөрөөр хэлбэл Д.Б************нь нөөцөөс хасагдсан учир түүнийг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлээгүй аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн эс үйлдэхүйг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас ... сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөж Д.Б************-ныг сул орон гарсан Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн даргын албан тушаалд томилохоор нэр дэвшүүлэх, томилох ёстой ... гэж маргаж тайлбарлах боловч энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасан энэхүү хуулийн зохицуулалтаас үзэхэд тухайн байгууллагад /Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар/ буюу төрийн холбогдохбусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас ... сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөхөөр зохицуулагдсан байна. Тодруулбал:

Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтын дагуу ... төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх боловч Д.Б************нь аймгийн Тээвэр, авто замын газрын дарга бөгөөд аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газартай уг төрийн байгууллага нь чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлээр ч холбогдохгүй, төрийн өөр байгууллага болох Тээвэр, авто замын газрын даргын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь шалгаруулж, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын сул орон тоог нөхөх үндэслэлгүй юм.

Түүнчлэн тухайн үед буюу Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын албан тушаалын сул орон тоо гарсан үед Д.Б************нь өөрийн албан тушаалын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр сул орон тоог нөхүүлэх талаар хүсэлт, өргөдөл гаргаж байгаагүй тул шүүх зөвхөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагын хүрээнд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргалын шүүх хуралдаанд гаргасан хуулийн тайлбарын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Дөрөв. Д.Б************-ныг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд томилохыг Аймгийн Засаг даргад даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн Тээвэр, авто замын газрыг Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газартай нэгтгэн зохион байгуулсантай холбогдуулан Д.Б************нь аймгийн Тээвэр, авто замын газрын даргын албан тушаалаас 2015 оны 04 сарын 23-ны өдөр чөлөөлөгдсөнөөр Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 99 тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ын 2.2-ын 2.2.3-д Төрийн албаы тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу төрийн байгууллага ... өөрчлөн байгуулагдсан ... тохиолдолд ... төрийн жинхэнэ албаны ямар нэгэн албан тушаалд ажиллахгүйгээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн сангийн жагсаалтад бүртгэгдэхээр журамлагдсан байна. Иймээс түүнийг 2015 оны 04 сарын 23-ны өдрөөс эхлэн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй хэмээн тооцох боломжтой болохыг тэмдэглэж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: ... төрийн жинхэнэ албан хаагч Д.Б************-ныг Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу ...сонгон шалгаруулах замаар сул орон тоог нөхөх ёстой учир аймгийн Засаг даргад уг албан тушаалд томилохыг даалгах гэж тайлбарлаж байгаа боловч уг хуулийн тухайн заалтанд ... төрийн жинхэнэ албан хаагчдын дотроос тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг нь тодруулж, албан тушаалын сул орон тоог нөхөх эрх нь зөвхөн тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээдэд хамааралтай бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын сул орон тоог нөхөхдөө энэ заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хэмээн аймгийн Засаг даргыг буруутгаж, нэхэмжлэгчийг тухайн суларсан албан тушаалын ажлын байранд томилохыг даалгах үндэслэлгүй.

Тава/ Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 3 сарын 27-ны өдрийн 06 дугаатай /Нөөцөөс ажилд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай/ тогтоолыг хүчингүй болгох-ыг,

б/ Хөвсгөл аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б-22 дугаартай /Б.Г************-ыгаймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд томилох тухай/ захирамжыг хүчингүй болгох-ыг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Б.Наранчулуун нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларч уг сул орон тооны ажлын байранд Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар тогтоолоор иргэн Б.Г************нэрийг томилуулахаар нөөцөөс нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад хүргүүлж, аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б-22 дугаар захирамжаар түүнийг томилжээ.

Б.Г************нь 2011 онд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын сул ажлын байранд зарлагдсан төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Төрийн абаны салбар зөвлөлийн 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байжээ.

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэалбаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ынхавсралтын 40-д Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөхсонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэжурмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгоншалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтаддахин орно гэж заасныг зөрчин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад тэнцэжтөрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн санд бүртгэлтэй байсан иргэн Б.Г************-ыгаймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын албан тушаалд томилуулахаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нь буруу боловч ийнхүү түүний нэрийг дэвшүүлсэн тогтоолыг үндэслэн Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар томилох эрх бүхий этгээд буюу аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б-22 дугаар захирамж гарснаар төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой хөдөлмөрийн харилцаа үүссэн тул Төрийн албаны салбар зөвлөлийн буруутай үйл ажиллагааг нэгэнт төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдсон этгээдэд хамааруулан буруутгаж түүний эрхийг хөндөх боломжгүй болно.

Тодруулбал: Б.Г************нь Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар 2013 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн одоог хүртэл уг албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд төрийн захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагаанаас болж төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндөх үндэслэл байхгүй.

Нэхэмжлэгчээс: тухай ажлын байрны сонгон шалгаруулалтанд оролцоогүй, ТЗ-7-д хамаарагдах зэрэглэлийн, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтанд оролцож, нөөцөд бүртгэлтэй байсан иргэнийг нэр дэвшүүлж, томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж маргаж байгаа боловч сул орон тоо гарсан маргаан бүхий ажлын байранд Б.Г************-ыгтомилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн тогтоолыг үндэслэн түүнийг Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар томилсон нь нэхэмжлэгч Д.Б************-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь доорх үндэслэлүүдээр тогтоогдож байна. Тухайлбал:

  1.   Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын албан тушаалд ажиллаж байсан Б.Н************-талбан тушаалаас нь хууль бусаар чөлөөлсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсоноор Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ц************нь шат, шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Д.Б************-ныг чөлөөлж, Б.Н************-таймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын албан тушаалд нь эгүүлэн томилсон,
  2.   Аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б-73 дугаар захирамжаар /төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн санд бүртгэгдсэн / Д.Б************-ныг Хөвсгөл аймгийн Тээвэр, авто замын газрын даргаар томилсоноор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсан,
  3.   Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйүийн 17.1-д зааснаар ... төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх боловч Д.Б************нь аймгийн Тээвэр, авто замын газрын дарга бөгөөд аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газартай уг төрийн байгууллага нь чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлээрээ холбогдохгүй, төрийн өөр байгууллага болох Тээвэр, авто замын газрын даргын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээрээ шалгаруулалтад оролцох эрхгүй бөгөөд тухайн үед өргөдөл, гомдол гаргаж байхдаа энэ талаар хүсэлт гаргаж байгаагүй болох ньтогтоогдсон.

Эдгээр үндэслэлүүдээс дүгнэхэд Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 3 сарын 27-ны өдрийн 06 дугаартай /Нөөцөөс ажилд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай/ тогтоол, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б-22 дугаартай /Б.Г************-ыгаймгийн Хүн,с Хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргын албан тушаалд томилох тухай захирамж нь /маргаан бүхий захиргааны акт/ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Б.Г************-ыгтөрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нөөцөөс нэр дэвшүүлсэн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар 2013 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн томилсон аймгийн Засаг даргын шийдвэрийн талаар буюу хууль бусаар томилсон эсэх асуудал нь Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхээр тогтоогдсон болохыг;

Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргыг томилох, чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймгийн Засаг дарга, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар томилох, чөлөөлөхөөр тухай бүр шийдвэр гаргаж байсан талаар хэргийн оролцогчид маргаагүй болохыг тус тус дурдаж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,17.2, 17.3-д заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга нарт холбогдох Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуй газрын даргын албан тушаалын сул орон тоо гарсан талаар нийтэд мэдээлэхийг, Төрийн албаны бэлтгэл нөөцийн санд хандаж Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалын сул орон тоо нөхөн тухай захиалгыг Хөвсгөл аймгийн Төрийн албаны Салбар зөвлөлд ирүүлэхийг, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд Д.Б************намайг томилуулахыг тус тус Аймгийн Засаг даргад даалгах, Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн санд бүртгэлтэй байгаа Д.Б************-ныг томилуулахаар нэр дэвшүүлэх дүгнэлт гаргахыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд даалгахХөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 3 сарын 27-ны өдрийн 06 дугаатай/ Нөөцөөс ажилд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай/ тогтоолыг хүчингүй болгох, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б-22 дугаартай /Б.Г************-ыгаймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд томилох тухай/ тушаалыг хүчингүй болгох-ыг хүссэн шаардлага бүхий иргэнД.Б************-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН