| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2024/00615/И |
| Дугаар | 148/ШШ2024/00536 |
| Огноо | 2024-10-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 148/ШШ2024/00536
| *******0*******4 оны 10 сарын *******9 өдөр | Дугаар 148/ШШ*******0*******4/00536 | ******* ******* |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* ******* дахь ******* дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би
Нэхэмжлэгч: ******* *******, ******* ******* ******* ******* *******, *******-******* , /НУ7504*******35*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* *******, ******* ******* 3 ******* *******т бүртгэлтэй боловч , 4******* ******* , , /РД:, утас:99410*******90, 99459*******70/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний дагуу 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний бие нь ******* *******ын суугч Шарав ээс газар хашаа авахаар тохироод уг хашаа газрыг охин д авч өгөж байгаа *******0************** оны 06 ******* сарын *******-нд ******* Хаан банк-аас онлайнаар 7,590,000 төгрөгийн зээл гаргуулаад өөрийн охин д /5676*******49611/ тоот дансанд 7,300,000 төгрөг хийж байгаад охин , *******0************** оны 06 ******* сарын *******-нд Шарав ийн // тоот дансанд шилжүүлсэн 500,000 төгрөг, *******0************** оноос хойш одоог хүртэл гэрчилгээ шилжүүлж өгөхгүй байгаа учраас 5,000,000 төгрөгөө ирүүлж авах төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Уг хашаа байшинг авахдаа анх 6,000,000 төгрөгөөр тохироод бичиг баримтаа авахдаа 1,000,000 төгрөг өгнө гээд 5,000,000 төгрөгийг бэлэн өгөж байсан. Одоо хашаа гэрчилгээ өгөхгүй байгаа учраас мөнгө авч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ... /хавтаст хэргийн *******4 дүгээр тал/
... Ц. нь Ш. надад холбогдуулан газар худалдах, худалдан авах гэрээний дагуу 5,000,000 төгрөг нэхэмжилснийг миний бие хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг төлөхөд ямар нэгэн маргаан байхгүй. Үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.гийн нэхэмжлэлтэй Ш.т холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, уг тэмдэгтийн хураамжийн тал хувь 47,475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 47,475 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар Ц.гийн нэхэмжлэлтэй Ш.т холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, уг тэмдэгтийн хураамжийн тал хувь 47,475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 47,475 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН