Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 157/ШШ2024/00201

 

        2024           11            01                                             157/ШШ2024/00201

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “З ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Т-т холбогдох “4,428,154.42 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “З ББСБ” ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Т- нь 2024 оны 10 сарын 25-ны өдөр сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20% хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож 3Г/2023/0101130101001393 тоот "Зээлийн гэрээ" байгуулж 5,050,000.00 төгрөгийг зээлж, 1 ширхэг "IPHONE 15 PRO" загварын гар утас"-ийг "Ант онлайн молл" ХХК-аас авсан байдаг ба өнөөдрийг хүртэл нийт 133 өнөөдрийн байдлаар /2024.09.27/ хоног алдалттай болсон байна.

Манай ББСБ-ын зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлийн төлбөрийн үлдэгдэлийг "Зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарь"-ийн дагуу яаралтай төлөхийг шаардсан ч хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл нь зээлийн гэрээний 3.2.2 "зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь ББСБ-д төлнө", Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д "Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ” тус тус заасныг ноцтой зөрчиж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч З ББСБ нь дээрх төлбөрийн үлдэгдлийг мөн зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохиролыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал /Улаанбаатар хотоос бусад аймаг сумдад товлогдсон шүүх хуралд оролцох үеийн ажилчдын томилолтын зардал/-ыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд зээлдэгчээс зээлийн үлдэгдэл нийт 4,428,154.42 /дөрвөн сая дөрвөн зуун хорин найман мянга нэг зуун тавин дөрвөн төгрөг дөчин хоёр мөнгө/  төгрөг.

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 85,800.47 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Хэнтий аймгийн .... сум ...-р багт оршин суух бүртгэлтэй, Хэнтий аймгийн ...сум .. дугаар баг . тоотод түр орш..ин суух, ... регистрийн дугаартай Б  овогт Э-ын Т- шүүхэд гаргасан тайлбартаа: “Э  овогтой Т- миний бие нь “З”-ээс нэхэмжилсэн 4,428,154.42 (дөрвөн сая дөрвөн зуун хорин найман мянга нэг зуун тавин дөрөв зууны дөчин хоёр) төгрөгийг төлөхөд татгалзах зүйгүй” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “З ББСБ” ХХК нь хариуцагч Э.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,428,154.42 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Э.Т- нь 4,428,154.42 төгрөгийг “З ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3Г/2023/0101130101001393 дугаартай зээлийн гэрээ, 0101130101001393 барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э.Т-ын зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,428,154.42 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,428,154.42 (дөрвөн сая дөрвөн зуун хорин найман мянга нэг зуун тавин дөрвөн бүхэл зууны дөчин хоёр) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,800.47 төгрөгийн тавин хувь 42,900.2 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 42,900.2 төгрөгийг, хариуцагч Э.Т-аас улсын тэмдэгтийн хураамж 42,900.2 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “З ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “З ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 4,428,154.42 (дөрвөн сая дөрвөн зуун хорин найман мянга нэг зуун тавин дөрвөн бүхэл зууны дөчин хоёр) төгрөгийг хариуцагч Э.Т- нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 85,800.47 төгрөгийн тавин хувь 42,900.2 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 42,900.2 төгрөгийг, хариуцагч Э.Т-аас улсын тэмдэгтийн хураамж 42,900.2 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “З ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Т- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР