Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2024/00220

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Б, Ц.Мнарт холбогдох “зээлийн гэрээний үүрэгт нийт 14,640,022.4 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад    

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х овогтой Б, батлан даагч Ц овогтой Мнар нь Хны Бор-Өндөр тооцооны төвөөс 2021 оны 06 сарын 29-ний өдөр 1430017249 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 29,900,000 /Хорин есөн сая есөн зуун мянга/ төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2021 оны 06 сарын 29-ны өдөр зээлдэгч Х.Бы Х дахь ************** тоот дансанд 29,900,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 6,848,236.35 төгрөг, зээлийн хүү 1,697,448.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,138.77 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Х.Б нь Банктай байгуулсан 1430017249 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 03 сарын 15-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 601 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч болон батлан даагчид сануулж, мэдэгдэж байсан бөгөөд 2024 оны 02 сарын 26-ны өдөр зээлдэгч Х.Б-д зээлийг нийт дүнгээр хаах мэдэгдэл хүргүүлэн зээлдэгч Х.Б хүлээн авч гарын үсэг зурсан боловч 2024/11/06-ны байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453,1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1430017249 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 10,724,179.03 төгрөг, 2023 оны 11 сарын 06-ны өдрийн байдлаарх хүү 3,406,584.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 509,258.87 төгрөг, нийт 14,640,022.4 төгрөгийг зээлдэгч Х.Б, батлан даагч Ц.Мнараас гаргуулах

2. 3ээлдэгч /батлан даагч/ нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхийл ажиллагаг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Хэнтий аймгийн .......  тоотод оршин суух, .... регистрийн дугаартай Ж  овогт Хын Б, ................. регистрийн дугаартай Б  овогт Цийн Мнар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хнаас нэхэмжилсэн 14,640,022.4 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулах болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Х.Б, Ц.Мөнхсайхан  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,640,022.4 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Х.Б, Ц.Мнар нь 14,640,022.4 төгрөгийг “Х” ХХК -д төлөх үүрэгтэй болох нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1430017249 дугаартай барьцаат зээлийн гэрээ, мөн өдрийн 1430017249-01 дугаартай батлан даалтын гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Х.Бы зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 14,640,022.4 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 14,640,022.4 (арван дөрвөн сая зургаан зуун дөчин мянга хорин хоёр бүхэл аравны дөрөв) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,150.11 төгрөгийн тавин хувь 115,575.05 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 115,575.05 төгрөгийг, хариуцагч Х.Б, Ц.Мнараас улсын тэмдэгтийн хураамж 115,575.05 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжилсэн 14,640,022.4 (арван дөрвөн сая зургаан зуун дөчин мянга хорин хоёр бүхэл аравны дөрөв) төгрөгийг хариуцагч Х.Б, Ц.Мнар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 231,150.11 төгрөгийн тавин хувь 115,575.05 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 115,575.05 төгрөгийг, хариуцагч Х.Б, Ц.Мнараас улсын тэмдэгтийн хураамж 115,575.05 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Х.Б, Ц.Мнар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР