Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 157/ШШ2024/00221

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Ут холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 5,726,964 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х ХХК нь А.Утай 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2010087071 дугаартай  барьцаат зээлийн гэрээ байгуулсан. А.У нь зээлийн гэрээний дагуу 1,441,730 төгрөгийг төлсөн. 2024 оны 04 дүгээр сарын 03-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхлэсэн тул хариуцагч А.Уаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,949,408 төгрөг, хүү 751,251 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,306 төгрөг, нийт 5,726,964 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Хэнтий аймгийн ... тоотод оршин суух, ............... регистрийн дугаартай Б  овогт А-ын У шүүхэд гаргасан тайлбартаа: “Х-аас нэхэмжилсэн 5,726,964 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч А.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,726,964 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч А.У нь 5,726,964 төгрөгийг “Х” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2010087071 дугаартай  барьцаат зээлийн гэрээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,726,964 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,726,964 (таван сая долоон зуун хорин зургаан мянга есөн зуун жаран дөрөв) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,581.42 төгрөгийн тавин хувь 53,290.71 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 53,290.71 төгрөгийг, хариуцагч А.Уаас улсын тэмдэгтийн хураамж 53,290.71 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжилсэн 5,726,964 (таван сая долоон зуун хорин зургаан мянга есөн зуун жаран дөрөв) төгрөгийг хариуцагч А.У нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 106,581.42 төгрөгийн тавин хувь 53,290.71 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 53,290.71 төгрөгийг, хариуцагч А.Уаас улсын тэмдэгтийн хураамж 53,290.71 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А.У нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР