Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 157/ШШ2024/00224

 

 

     2024          11            14                                         157/ШШ2024/00224

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “М ” ТӨҮГ-ын харьяа ........ ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Д-д холбогдох “орон сууцны ашиглалтын зардал 592,572 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа ***************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Ц.Д- нь *****************тэй байгуулсан гэрээг удаа дараа зөрчиж, ашиглалтын зардлаа төлөхгүй байгаа тул Ц.Д-гээс ашиглалтын зардал болох 592,572 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нь шүүхэд гаргасан тайлбартаа: “***************** нь Ц.Д-гээс 2023 оны 09 сараас 2024 оны 10 сар дуустал халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 462,224 төгрөг мөн алданги 130,348 төгрөг нийт 592,572 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч Ц.Д- нь төлж барагдуулах тайлбар гаргасан тул тайлбарыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

Хариуцагч Хэнтий аймгийн ..... тоотод оршин суух, .......... регистрийн дугаартай Боржгон овогт Цэрэндоржийн Д- шүүхэд гаргасан тайлбартаа: “*****************ийн ашиглалтын зардал болох 592,572 төгрөгийг төлж барагдуулна. 2024 оны 11-12 сард төлж барагдуулна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа ***************** нь хариуцагч Ц.Д-д холбогдуулан орон сууц ашиглалтын зардал 592,572 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Ц.Д- нь 592,572 төгрөгийг “М” ТӨҮГ-ын харьяа *****************т төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00000214 дугаартай  дулаан эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах гэрээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 592,572 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 592,572 (таван зуун ерэн хоёр мянга таван зуун далан хоёр) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,427 төгрөгийн тавин хувь 9,213.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 9,213.5 төгрөгийг, хариуцагч Ц.Д-гээс улсын тэмдэгтийн хураамж 9,213.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа *****************т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа *****************ийн нэхэмжилсэн 592,572 (таван зуун ерэн хоёр мянга таван зуун далан хоёр) төгрөгийг хариуцагч Ц.Д- нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 18,427 төгрөгийн тавин хувь 9,213.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 9,213.5 төгрөгийг, хариуцагч Ц.Д-гээс улсын тэмдэгтийн хураамж 9,213.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа *****************т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Д- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР