Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 157/ШШ2024/00225

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа **********************ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Эт холбогдох “орон сууц ашиглалтын зардал 436,992 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа ********************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Д.Э нь **********************тэй байгуулсан гэрээг удаа дараа зөрчиж, ашиглалтын зардлаа төлөхгүй байгаа тул Д.Эаас ашиглалтын зардал болох 436,992 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т  нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгийг төлж, үлдсэн 236,992 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасан байна. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сарыг дуусталх төлбөр болно.” гэжээ.

 

Хариуцагч Хэнтий аймгийн ... тоотод оршин суух, СК82012402 регистрийн дугаартай О овогт Д гийн Э шүүхэд гаргасан тайлбартаа: “**********************ээс ашиглалтын зардал 436,992 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс 200,000 төгрөгийг 2024 оны 11 сарын 05-ны өдөр төлсөн. Үлдсэн 236,992 төгрөгийг төлж барагдуулна. Маргах зүйлгүй” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа ********************** нь хариуцагч Д.Эт холбогдуулан орон сууц ашиглалтын зардал 436,992 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Д.Э нь 436,992 төгрөгийг “М” ТӨҮГ-ын харьяа **********************т төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 00001119 дугаартай  дулаан эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангах гэрээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 432,992 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 436,992 (дөрвөн зуун гучин зургаан мянга есөн зуун ерэн хоёр) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,760 төгрөгийн тавин хувь 6,880 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 6,880 төгрөгийг, хариуцагч Д.Эаас улсын тэмдэгтийн хураамж 6,880 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа **********************т олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа **********************ийн нэхэмжилсэн 436,992 (дөрвөн зуун гучин зургаан мянга есөн зуун ерэн хоёр) төгрөгөөс хариуцагч Д.Э нь 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг төлж, үлдэх 236,992 (хоёр зуун гучин зургаан мянга есөн зуун ерэн хоёр) төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 13,760 төгрөгийн тавин хувь 6,880 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 6,880 төгрөгийг, хариуцагч Д.Эаас улсын тэмдэгтийн хураамж 6,880 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа **********************т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР