Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 157/ШШ2024/00231

 

    

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-од холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 10,683,968.84 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч “Х” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Б- нь нь Хны Хэнтий салбарын Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 06 дүгээр сарын 22-ны өдөр №31751884589 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 15,500,000 /арван таван сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг сарын 1,55 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь хугацаа хэтэрч, /130 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул 2023 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн №31751884589 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж зээлийн нийт төлбөр 10683968,84 төг /арван сая зургаан зуун наян гурван мянга есөн зуун жаран найман төгрөг наян дөрвөн мөнгө/, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185893,50 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

 

Хариуцагч Хэнтий аймгийн ...оршин суух, ... регистрийн дугаартай Б овогт Б-гийн Б- шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Б- миний бие нь Хнаас нэхэмжилсэн 10,683,968.84  төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч Б.Б-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,683,968.84 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Б.Б- нь 10,683,968.84төгрөгийг “Х” ХК-д төлөх үүрэгтэй болох нь нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,683,968.84 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,683,968.84 (арван сая зургаан зуун наян гурван мянга есөн зуун жаран найман бүхэл зууны наян дөрөв) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,893.5 төгрөгийн тавин хувь 92,946.75 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 92,946.75 төгрөгийг, хариуцагч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамж 92,946.75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХК-ийн нэхэмжилсэн 10,683,968.84 (арван сая зургаан зуун наян гурван мянга есөн зуун жаран найман бүхэл зууны наян дөрөв) төгрөгийг хариуцагч Б.Б- нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 185,893.5 төгрөгийн тавин хувь 92,946.75 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 92,946.75 төгрөгийг, хариуцагч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамж 92,946.75 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХК-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Б- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР