Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2015/00355

 

 

Талуудын эвлэрлийг баталгаажуулах

 тухай

Эвлэрлийн гэрээ баталгаажуулах тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д зааснаар нэхэмжлэгч ******* нь гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр эвлэрч амьдралаа үргэлжлүүлж, хариуцагч ******* нь өөрт байгаа дутагдлаа засаж, талууд бие биенээ, үр хүүхдээ халамжлан тусалж дэмжих үүргээ харилцан биелүүлж амьдрахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******гаас 35100 төгрөг, төрийн сангийн данснаас 35100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

Иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                      БОЛОР-ЭРДЭНЭ