| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2015/00266/И |
| Дугаар | 131/ШШ2015/00356 |
| Огноо | 2015-07-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2015/00356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: оршин суух, эмэгтэй, регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2015 оны 05 дугаар сарын 25 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чингис нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *******чимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:
1981-1989 оныг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1986 оны хөдөлмөрийн дэвтэрийг тухайн үеийн тоо бүртгэгч буруу бичсэн байсан тул хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ж.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
*******чимэг нь 1981-1989 оныг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, мөн энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэрийн тухайн үеийн тоо бүртгэгч ******* гэж буруу бичсэн байсан тул хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Ж.******* иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 287 дүгээр албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа Ж.******* ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ******* мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
*******чимэг нь 1983-1986 онуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардлагаа багасгасан байна.
*******чимэг нь 1983 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймаг дахь Төрийн архивын тасагт хадгалагдаж буй сан хөмрөгөөс түүвэрлэн авч архивын лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 287 дүгээр албан бичиг, Ж.******* ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт ******* ******* 1983 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоогсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар Ж.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч *******чимэг, түүний төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ