Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 131/ШШ2024/00895

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:   оршин суух *********** овгийн ************************** хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ************** оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдэлд малчнаар, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1987 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдэлд малчнаар1987 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн Бурхантын хэсэгт нярваар, 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн Бурхантын хэсэгт даргаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: ******* миний бие нь 1964 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн. Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч, шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Хөдөлмөрийн дэвтэр/*******/, нийгмийн даатгалын дэвтэр/*******/, Үндэсний төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03-10/5003 дугаар архивын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08/3335 дугаар архивын лавлагаа

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 41 дүгээр Илгээлтийн эздэд тэтгэмж олгох тухай тогтоол, Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар Цэрэгт явах малчдад хадгаламж нээх тухай тогтоол, Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн даргын 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар Ажилд томилох тухай тушаал, Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн даргын 1987 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1988 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар Зарим хүмүүсийг шагнах тухай тогтоол, Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1989 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаар Шагнах тухай тогтоол, Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 74 дүгээр Нэмэгдэл хөлс, шагнал олгох тухай тогтоол

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-ийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13/770 дугаар албан бичиг, регистрийн карт/*******/,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:

2.1. Хөдөлмөрийн дэвтэр:

Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлээс 1981 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Лхагвын *******д олгосон хөдөлмөрийн дэвтэрт Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн даргын 1981 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр тушаалаар 1981 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2 дугаар бригадад хоньчин ажилд томилсон, 1981 оны 01-12, 1982 оны 01-12, 1983 оны 01-07, 1986 оны 08-12, 1987 оны 01-12, 1988 оны 01-12, 1989 оны 01-12, 1990 оны 01-12 дугаар саруудад цалин хөлс олгосон бичилт тус тус хийгджээ.

2.2. Ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа:

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар архивын лавлагаанд Лхагвын ******* нь ******* сумын Ургац нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар 1980-1983, 1986-1987 онуудад, 1988-1990 онуудад нярваар ажилласан жилийн, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс 1980,1983, 1986-1990 онуудад нотлох баримт, 1987-1990 онуудад цалин гарлаа гэжээ.

Уг архивын лавлагааны хавсралт цаасан суурьтай бичмэл нотлох баримт:

- Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 41 дүгээр Илгээлтийн эздэд тэтгэмж олгох тухай тогтоолын 1 дэх хэсэгт 1980 онд 8 дугаар анги төгсөж мал аж ахуйн үйлдвэрлэлд эвлэлийн илгээлтээр хуваарилагдаж ирсэн нэр бүхий 20 хүүхдэд тус бүр 50 төгрөгийн буцалтгүй тэтгэмжийг олгохоор тогтоосугай, уг тогтоолын хавсралтын 16 дахь заалтад Лхагвын ******* эрэгтэй, 2 дугаар баг, 50 төгрөг,

- Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар Цэрэгт явах малчдад хадгаламж нээх тухай тогтоолын 1 дэх хэсэгт Мал аж ахуйд ажиллаж байсан буюу цэргээс халагдаж ирээд мал аж ахуйд ажиллах сонирхолтой, цэргийн албанд дайчлагдаж байгаа нэр бүхий 14 хүнд тус бүр 50 төгрөгөөр хадгаламжийн дэвтэр нээхээр тогтоосугай, уг тогтоолын хавсралтын 3 дахь заалтад Лхагва *******, 2 дугаар бригадад малчин ажилтай, хадгаламж нээсэн дүн 50 төгрөг,

- Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх хэсэгт Нэгдлийн үйлдвэрлэлд ажиллаж байгаа нэр бүхий 21 малчид цэргийн албанд татагдсан тул үүрэгт ажлаас нь хавсралтаар чөлөөлсүгэй, уг тушаалын хавсралтын 3 дахь заалтад Лхагва *******г 2 дугаар бригадын малчнаас,

- Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн даргын 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар Ажилд томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт Цэргийн албанаас халагдаж ирсэн нэр бүхий 13 хүнийг тус тусын хэсэгт малчнаар ажиллуулсугай, тушаалын хавсралтын 1 дэх заалтад ******************* 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Бурхантын хэсэгт малчин,

- Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн даргын 1987 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын 1 дэх хэсэгт Бурхантын хэсгийн нярав Л.Нэргүйг үүрэгт ажлаас нь 03 сарын 10-ны өдрөөс чөлөөлж, хэсгийн няраваар *******г томилон ажиллуулсугай,

- Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын 2 дах хэсэгт Бурхантын хэсгийн даргаар *******г, бороожуулагчийн жолоочоор *******, эхийн байрны үйлчлэгчээр ******* тус тус томилон ажиллуулсугай,

-Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1988 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар Зарим хүмүүсийг шагнах тухай тогтоолын 1 дэх хэсэгт Тэргүүний амжилттай нэр бүхий 48 хүнийг хавсралт ёсоор 6705 төгрөгөөр шагнасугай, уг тогтоолын хавсралт хэсгийн хариуцлагатанг шагнасан жагаалтын 3 дахь заалтад Лхагва *******г 280 төгрөгөөр,

- Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1989 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаар Шагнал олгох тухай тогтоолын 1 дэх хэсэгт 1989 оны нэг наст малын онд оролтоор идэвхтэй сайн ажиллаж, хариуцсан хэсэгтээ үр бүтээлтэй ажилласан нэр бүхий 57 хүнд хавсралтаар 35,947 төгрөгийн шагнал олгохоор тогтоосугай, уг тогтоолын хавсралтын 8 дахь заалтад *******г 250 төгрөгөөр,

- Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 74 дүгээр Нэмэгдэл хөлс, шагнал олгох тухай тогтоолын 1 дэх хэсэгт Нэгдлийн 1990 оны мөнгөн орлогын төлөвлөгөө 106 хувиар биелэгдсэн удирдах ажилтан 8 хүнд 6,150 төгрөг, төлөвлөгөө биелүүлэхэд идэвхтэй ажилласан 14 хүний 4,100 төгрөг, 27 хүний 7,410 төгрөгөөр тус тус шагнахаар тогтоосугай, тогтоолын хавсралтын 11 дүгээр заалтад *******г 350 төгрөгөөр гэжээ.

2.3. Цэргийн алба хаасан лавлагаа:

Тагнуулын ерөнхий газрын тусгай архив-ын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн архивын лавлагаанд Лхагвын ******* нь Баянхонгор аймгаас Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 05 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн б/390 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 26-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан-ыг тодорхойлжээ.

2.4. Иргэний улсын бүртгэлийн мэдээлэл:

Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс-ийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13/770 дугаар албан бичгийн хавсралт БНМАУ-ын иргэний регистрийн картад Лхагва ******* нь 1964 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, халх, хоршоолсон ард, 1980 онд ажил орсон, одооо ******* сумын Ургац нэгдлийн хэсгийн ахлагч ажилтай гэжээ.

2.5. Хүн амын тооллогын лавлагаа:

Үндэсний төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03-10/5003 дугаар архивын лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн ******* сумын төвд оршин суух, өрхийн тэргүүлэгч Лхагвын ******* 24 настай, эхнэр 19 настай тоологдсон-ыг тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, хүн амын тооллогын лавлагаа, регистрийн карт зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч ******* нь 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдэлд малчнаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдэлд малчнаар,  1987 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдэлд Бурхантын хэсгийн нярваар, 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдэлд Бурхантын хэсэгт даргаар тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч *******гийн ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн даргын 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар тушаалаар цэргийн албанаас халагдажн ирсэн *******г 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн малчнаар томилжээ.

Иймд *******гийн 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг зөвтгөн шийдвэрлэсэн болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдлийн Бурхантын хэсэгт даргыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн зарим шийдвэр олдоогүй, хөдөлмөр эрхлэлтийн байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бүрэн тусгагдаагүйн улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч *******д үүссэн нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар архивын лавлагаагаар нотлогдож байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч *******гийн онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн Лхагвын *******г 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдэлд малчнаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1987 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдэлд малчнаар,  1987 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдэлд Бурхантын хэсгийн нярваар, 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Ургац нэгдэлд Бурхантын хэсэгт даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.МӨНХБАТ