Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 140/ШШ2024/00453

 

                   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ........ хороо, .......... байрлах ........ ББСБ ХХК /РД:.........../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ........... сумын ........... 0 тоотод оршин суух, ........... овогт ..........д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 864,740 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........... ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: .......... нь "....... ББСБ"-тай 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ........... дугаартай зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн .......... дугаарын ......... дансыг ашиглан зээл авсан болно. .......... нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөгийг 2,4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлээр авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна.

............ хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худлаа хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар ......... үндсэн зээлийн үлдэгдэл 500,000 төгрөг, зээлийн хүү 305,959 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,781 төгрөг, нийт 864,740 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, сайн дугаар төлж барагдуулахгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч .......... итгэмжлэгдсэн төлөөлөгч ........ нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний хүү ........ нь ......... ББСБ ХХК -иас зээл авсан нь үнэн бөгөөд .......... хотын ойролцоо мал маллаж байгаа юм. Хүү маань намайг итгэмжлэлээр төлөөлөөд зээл, зээлийн төлбөр 864,740 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрч байгаа юм.

........... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 864,740 төгрөгийг бүрэн барагдуулна гэсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч .ББСБ ХХК  нь хариуцагч .........д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 864,740 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ............ нь тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа ............. ББСБ ХХК -иас зээл авсан нь үнэн. ............ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөр 864,740 төгрөгийг бүрэн барагдуулна... гэсэн байна.

Нэхэмжлэгч .......... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 864,740 төгрөгийг хариуцагч .......... бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ............... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,304 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............ээс 12,652 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 12,652 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 25,304 төгрөгийг нэхэмжлэгч ..........ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д  зааснаар нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ...............д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 864,740 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч .......... бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч..............ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,304 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .......... 12,652 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 12,652 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 25,304 төгрөгийг нэхэмжлэгч ............ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ............ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ