Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
Хэргийн индекс | 126/2015/0040/З |
Дугаар | 126/ШШ2015/0048 |
Огноо | 2015-12-03 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 126/ШШ2015/0048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Х*********н хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.С*********а, Л.О*********гнарт холбогдох;
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 23-06-025/205, 23-06-025/206 дугаар Хөрөнгө төлүүлэх тухай актуудыгхүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х*********н хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П*********м, хариуцагч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсынбайцаагч Б.С*********а, улсын байцаагч Л.О*********г, гуравдагч этгээд Б.Г*********а, О.Б*********г, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х*********н хэлтсийн дарга П.А*********г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн хамгааллын улсын байцаагчийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 23-06-025/206 дугаар бүхий 2013 оны 6 дугаар сард зохион байгуулсан Ажилтай оролготой Монгол хүн Х*********н бага чуулганд 250 хүн оролцохоор төлөвлөсөн хэдий ч 121 хүн оролцсон баримт хавсаргасан бөгөөд зардлыг төлөвлөсөн дүнгээр шилжүүсэн. Анхан шатны баримтанд тулгуурлаж тооцоо хийгээгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-г зөрчиж илүү шилжүүлсэн 3.267.200 төрөгийг тухайн үед ажиллаж байсан дарга П.А*********г, нягтлан бодогч О.Б*********г нараар хувь тэнцүүлэн төлүүлж, Мэргэжлийн хяналтын газрын Төрийн сан дахь төсвийн орлогын 170000982 дансанд тушаахыг хариуцуулсан утга бүхий хөрөнгө төлүүлэх акт, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 23-06-025/205 дугаар бүхий 2014 оны 2 дугаар сард зохион байгуулсан Х*********н ажилтаныг чадавхижуулах сургалтанд 40 хүн хамрагдахаар төлөвлөсөн хэдий ч 35 хүн оролцсон. 2014 оны 03 дугаар сард зохион байгуулсан Хөгжлийн төлөө ажил олгогчдийн оролцоо зөвлөгөөнд 150 хүн оролцохоор төлөвлөсөн хэдий ч 87 хүн оролцсон бөгөөд сургалтын зардлыг төлөвлөсөн дүнгээр шилжүүлсэн гэж үзэн анхан шатны баримтад тулгуурлаж тооцоо хийгээгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-г зөрчиж 1.852.800 төгрөгийг тухайн үед ажиллаж байсан даргаП.А*********г, нягтлан бодогч Б.Г*********а нараар хувь тэнцүүлэн төлүүлж, Мэргэжлийн хяналтын газрын Төрийн сан дахь төсвийн орлогын 170000982 дансанд тушаахыг хариуцуулсан утга бүхий хөрөнгө төлүүлэх тухай актууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.1, 9.1.6, 9.1.7, 9.1.9-т зааснаар утга агуулгын хувьд илт алдаатай, нийтийн ёс зүйн хэм хэмжээг илт зөрсөн, өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 23-06-025/205, 23-06-025/206 актуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П*********м шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагч Б.С*********а,Л.О*********гнарын тавьсан актыг 2 зүйлээр үндэслэлгүй гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2013 оны 6 сард зохион байгуулсан Ажилтай оролготой Монгол хүн гэсэн Х*********н бага чуулганд 250 хүн оролцох ёстой байсан хэдий ч 121 хүн оролцсон баримт хавсаргасан бөгөөд төлөвлөсөн дүнгээр шилжүүлсэн анхан шатны баримт дээр тулгуурлаж гүйлгээ хийгээгүй гэдэг үндэслэлээр акт тавьсан. Үүнийг манай байгууллагын зүгээс үндэслэлгүй юм гэж үзэж байна. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно гэж заасан байдаг. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Анхан шатны баримтын загвар аргачлалыг санхүү бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, үндэсний статистикийн байгууллагатай хамтран батлана гэж заасны дагуу Санхүү эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 171/110 дугаартай тушаалаар батлагдсан өмчийн бүх хэлбэрийн байгууллагад нийтлэг хэрэглэгдэх, мөрдөгдөх, нөхөх зааврыг бүхэлд нь мөрдөж ажиллана гэсэн байдаг. Нөхөх зааврын 1 дэх хэсэгт нэхэмжлэх нь ачуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний хөлс нь үндсэн баримт болох бөгөөд бүх төрлийн тооцооны маягт болно гэснийг мөрдөж манай байгууллага харилцагч байгууллагын нэхэмжлэлийн дагуу төлбөр тооцоог шилжүүлсэн юм. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-тХөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно гэж заасан заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр акт тавигдсан. Энэ хуулийн заалтыг барьж акт тавьсаныг манай байгууллагаас мөн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд хөдөлмөр эрхлэх байгууллагын эрх, үүргийг зааж өгсөн. Үүнээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9.2-д Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих; мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9.6-т хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомжийг байгууллага, иргэнд сурталчлах; 29.9.10-д мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх;29.9.11-т жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих арга хэмжээний хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих, мэдээллийн сан бүрдүүлэх; 29.9.12-т Х*********н харилцаа, Х*********н аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлах, хяналт тавих гэж хуулиар тогтоож өгсөн эрх үүргийнхээ хүрээнд манай байгууллага тус арга хэмжээг зохион байгуулаад дээд шатны эрх бүхий байгууллагаас баталж өгсөн төсвийн хүрээнд зориулалтын дагуу зарцуулалтыг хийж ажилласан гэв.
Хариуцагч Б.С*********а, Л.О*********гнар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ажилтай оролготой Монгол Хүн хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 06 дугаар сард зохион байгуулагдсан Х*********н бага чуулганд 250 хүн оролцохоор төсөв гаргаж, хоол, цайны зардалд 6.750.000 төгрөгийг төсөвлөсөн байсан. 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Танил Жаргалан ХХК-ийн 5890913101 тоот дансанд Х*********н чуулганы хоолны зардал гэж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 6.750.000 мянган төгрөг шилжүүлсэн байсныг анхан шатны баримттай тулгаж шалгахад анхан шатны баримтаар 121 хүн бага чуулганд оролцож, хоолны зардалд 3.483.000 төгрөг төлөх ёстой байтал 3.267.000 төгрөг илүү шилжүүлсэн тул илүү шилжүүлсэн зардлыг төлүүлэхээр акт тогтоосон болно. Х*********н хэлтэс 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан Х*********н ажилтаныг чадавхижуулах сургалтанд 40 хүн оролцохоор, сургалтын зардалд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулахаар 2.487.600 төгрөг төсөвлөсөн байна. 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр иргэн Л.Г*********нХААН банкны хувийн 5890449839 тоот дансанд хоолны үнэ 805.000 мянган төгрөг, МСҮТөвийн төрийн сангийн нэмэлт санхүүжилт 170037401 тоот дансанд 320.000мянган төгрөгийн хоолны зардалд, Х*********н хэлтсийн картын данс болох 5890940599 тоот дансаар нярав Насанжаргал 147.600 төгрөгийг бэлэн авсан боловч тайландаа тусгаагүй, ямар нэгэн баримтгүй байсан. Мөн самбарын үнэ 1.035.500 төгрөгийг Хөвсгөл принт ХХК-н Төрийн банкны 2016011035 тоот дансанд, бичгийн цаасны үнэ 187.500 төгрөгийгҮзэсгэлэнт Мөрөн ХХК-ийн 4905007788 тоот дансанд тус тус шилжүүлж, бүгд 2.495.100төгрөгийг сургалтын зардалд шилжүүлсэн байна гэжээ.
Хариуцагч Б.С*********ашүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирсэн удирдамжийн дагуу Хөвсгөл аймгийн Х*********н хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2013-2014 оны санхүүгийн баримтанд шалгалт хийсэн. Шалгалт хийх явцад 2013 оны 6 дугаар сард зохион байгуулагдсан Ажилтай, оролготой Монгол хүн Х*********н баг чуулган-ны анхан шатны баримтанд шалтгалт хийхэд 250 хүн оролцохоор төлөвлөснөөс 121 оролцсон анхан шатны баримт бүрдэгдсэн байсан. Үүний зөрүү дээр 3.267.000 төгрөгийн акт тавьсан байдаг. Мөн 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан Х*********н ажилтаны чадваржуулах ажил зохион байгуулах үйл ажиллагаанд 150 иргэн оролцох ёстой байснаас 87 иргэн гарын үсэг зурсан байсан. Анхан шатны баримтанд 87 хүн байсан учир буруутай албан тушаалтанаар нөхөн төлүүлэхээр 1.852.800 төгрөгийн акт тавьсан. Эдгээр актууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-т анхан шатны акт бүрдүүлэхээс бусад тохиолдолд өөрөөр баримт бүрдүүлэхийг хориглоно гэж заасны дагуу, мөн Хөдөлмөр эрхэлэлтийг дэмжих тухай хуульд хөрөнгийг өөр зориулалтаар хэрэглэхийг хориглоно гэж заасан заалтуудтай нийцэж байгаа учраа тухайн Х*********н хэлтсийн гаргасан үйлдэл нь хууль зөрчсөн байна гэж үзэж акт тавьсан. Тиймээс тус байгууллагаас гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийн гаргасан актыг хуулийн дагуу гаргасан гэж үзэж байгаа учир тавьсан актуудаа нөхөн төлүүлэх саналтай байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.С*********а,Л.Отгончимэг нарт холбогдуулж "Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 23-06-025/205, 23-06-025/206 дугаар Хөрөнгө төлүүлэх тухай актуудыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.П*********нбаталсан 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Хяналт шалгалтын 23-06-040/60 дугаар удирдамжийн дагуу тус газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О*********гнь Хөдөлмөр эрхлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 05 дугар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2013-2014 оны холбогдох баримтанд хяналт шалгалтыг хийж, улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23-06-040/105 дугаар актаар 3.267.000 төгрөгийг, 23-06-040/107 дугаар актаар 1.852.800 төгрөгийгхөдөлмөр эрхлэх сангийн хөрөнгийг хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанаас өөр зориулалтаар зарцуулсан гэж үзэн тухайн үед ажиллаж даргаар ажиллаж байсан П.А*********г, ня-бо, Б.Г*********а, О.Б*********г нараар төлүүлэхээр тогтоосон байна.
Гэвч Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 28/05/006/002, 28/05/006/003 дугаар Улсын байцаагчийн актыг хүчингүй болгож, зөвтгүүлэх тухай актуудаар улсын байцаагч Л.О*********гийн дээрхи 2 актыг хүчингүй болгож, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-д зааснаар аймгийн Х*********н хэлтэст шалгалтыг дахин хийж, илэрсэн зөрчилд нь хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг Х*********н хяналтын улсын байцаагч Б.С*********а, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О*********гнарт үүрэг болгосоноор:
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Хяналт шалгалтын 23-06-040/60 дугаар удирдамжийн дагуу Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О*********г, Х*********н улсын байцагч Б.С*********анар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2013-2014 оны холбогдох баримтанд тулгуурлан хяналт шалгалтыг хийж, улсын байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 23-06-025/205, 23-06-025/206 дугаар акт /маргаан бүхий захиргааны акт/-ыг үйлджээ.
Дээрхи актуудаар Хөвсгөл аймгийн Х*********н хэлтэс 2013 оны 06 дугаар сард Ажилтай орлоготой Монгол хүн Х*********н бага чуулганыг зохион байгуулсан боловч чуулганд оролцсон хүний тоогоор хоолны зардал төсөвлөсөнөөр санхүүгийн анхан шатны баримтанд тулгуурлан тооцоо хийлгүйгээр илүү 3267,0 мянган төгрөгийг шилжүүлсэн тул, мөн улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23-06-040/107 дугаар актаарХөвсгөл аймгийн Х*********н хэлтсийн 2014 оны 02 дугаар сардХ*********н ажилтны чадавхжуулах сургалтанд 40 хүнээс 35 хүн оролцсон байхад, 2014 оны 03 сард зохион байгуулсан Хөгжлийн төлөө ажил олгогчдын оролцоо зөвлөгөөнд 150 хүн оролцуулахаар төсөвлөсөн боловч 87 хүн оролцсон байхад сургалтын хоолны зардлыг төсөвлөсөн дүнгээр 1.852.800 төгрөгийг илүү шилжүүлж гэж үзэн дарга П.А*********г, ня-бо, Б.Г*********а, О.Б*********гнараар төлүүлэхээр болжээ.
Хэдийгээр улсын ахлах байцаагчийн актаар хяналт шалгалтыг дахин хийх бүрэлдэхүүнд улсын байцаагч Б.С*********агийн нэр заагдсан боловч шалгалт хийх удирдамжийг дахин гаргалгүйгээр өмнө Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О*********гийг томилсон Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Хяналт шалгалтын 23-06-040/60 дугаар удирдамжаар хяналт шалгалтыг хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2- Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны удирдамжийн дагуу хийх бөгөөд ... гэсэн заалтыг зөрчсөн байна.
Түүнчлэн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.О*********г, Х*********н улсын байцагч Б.С*********анар нь Х*********н хэлтсийн 2013-2014 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн баримтуудыг бүрэн, нарийвчлан шалгалгүйгээр, зөвхөн өмнө шалгалт хийсэн гэх санхүүгийн зарим баримтыг хянаж, акт тогтоосон нь буруу бөгөөд өөрөөр хэлбэл дахин хяналт шалгалт хийх тухай Х*********н хэлтэст мэдэгдээгүй, хуульд заасан холбогдох ажиллагааг хийлгүйгээр урьд өмнө хийсэн материалд үндэслэн акт тогтоосон зэрэг хариуцагч нарын хууль бус үйлдлүүд хариуцагч Б.С*********агаас Х*********н хэлтсийн дарга, ня-бо нар дуудаад ирэхгүй болохоор нь өмнө тавьсан актуудыг зөвшөөрч байна гэж үзээд Л.О*********гийн өмнө шалгалт хийсэн баримтанд тулгуурлан акт гаргасан хэмээн тайлбар зэрэг нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэсэн заалттай нийцэхгүй төдийгүй санхүүгийн анхан шатны баримтуудыг шалгуулагч байгуулагаас гаргуулахгүйгээр, мөн харилцагч байгууллагын тооцоо нийлсэн акт, сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан эсэх, хууль бусаар ашигласан эсэхийг тогтоолгүйгээр шууд төлбөр төлүүлэх тухай акт үйлдсэн нь үндэслэлгүй байна.
Тухайлбал: Хариуцагч нарын шалгасан гэх санхүүгийн /сургалт, зөвлөгөөнд оролцогчдын гарын үсэг зуруулаагүй гэх/ баримтууд нь нэхэмжлэгч нарыг гэм буруутайд тооцож, төлбөр төлүүлэх үндэслэл биш бөгөөд Хөдөлмөр эрхлэх сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, хууль бусаао ашигласан эсэх нь шалгалт хийсэн гэх баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна үзэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 72 дугаар зүйлийн 72.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 33 дугаар зүйлийн дугаар зүйлийн 33.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х*********н хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 23-06-025/205, 23-06-025/206 дугаар Хөрөнгө төлүүлэх тухай актуудыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН