Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 126/ШШ2015/0049

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Х*** банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга нарт холбогдох,

"Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаартай захирамжийн С.Б******-дгэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 210701388 дугаар бүхий 730,4 м.кв газрын өмчлүүлэхтэй холбогдсон хэсгийг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаартай захирамжид үндэслэн гаргасан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны Иргэний газар өмчлөх эрхийг цуцлах, шилжүүлэх, газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/05 дугаар захирамжийн С.Б******-нгазар өмчлөх эрхийг цуцалж, өмчлөлийн газрыг Х*** банкны Хөвсгөл аймаг дахь 117 дугаар салбарт өөрчлөх өмчлүүлэхтэй холбогдсон хэсгийг болон Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны Албан бичгийн хариу хүргүүлэх тухай 4/74 дугаартай албан бичгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх" шаардлага бүхийнэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х*** банкны Хөвсгөл салбарын зээлийн менежер Л.Н**********, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга болон Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Б**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Х*** банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ; 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Х*** банк болон зээлдэгч С.Б******-нхооронд байгуулагдсан 65000049 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч биелүүлээгүйгээс Х*** банк шүүхэд хандсан бөгөөд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 282а дугаартай шийдвэрээр зээлдэгчээстөлбөр гаргуулж Х*** банкинд олгох, сайн дураар төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Мөрөн сумын 11 дүгээр багийн 35 дугаар гудамжны 01 тоотод байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-1723002019 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай 48 м.кв бүхий 8х6 хэмжээтэй палкан байшинг, нэгж талбарын 210701388 дугаар бүхий 600 м.кв газрын хамт барьцааны үүргийн гүйцэтгэл хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан.

Гэтэл шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд С.Б********** нь Хөвсгөл аймгийн Засаг даргад барьцааны зүйл болох газрыг өмчлөх өргөдөл гаргасан бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг дарга нь нэгж талбарын 210701388 дугаар бүхий 600 м.кв газрыг өмчлүүлэх тухай 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/95 дугаартай захирамж гаргасан. Энэхүү Засаг даргын захирамж нь дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бус байна.

Засаг дарга нь газар өмчлөх тухай иргэний гаргасан өргөдөл хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад захирамж гаргасан.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасан байна. Энэ заалтад заасан Иргэний гаргасан өргөдөл гэдэгт ямар баримт бичиг хавсаргах талаар мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан бөгөөд 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг ... хавсаргана гэж заасан байна.

Гэтэл С.Б********** нь 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Х*** банктай барьцаат зээлийн гэрээ байгуулсан байгуулсан бөгөөд гэрээ байгуулсантай холбоотойгоор Х*** банк нь барьцааны зүйл болох нэгж талбарын 210701388 дугаар бүхий 600 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг бүрдүүлэн авч, гэрээ байгуулснаас эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд уг баримт бичиг нь банкинд хэвээр хадгалагдаж байна. Уг газрын эзэмших гэрчилгээ нь Х*** банкинд байх хугацаанд газар өмчлөх тухай С.Б******-нгаргасан өргөдлийн бүрдүүлбэр дутуу байхад Иргэнд газар өмчлүүлэх захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1/970 дугаартай албан бичигт Мөрөн сумын 11 дүгээр багийн 35 дугаар гудамжны 01 тоотод байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-1723002019 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 48 м.кв бүхий 8х6 хэмжээтэй палкан байшинг, нэгж талбарын 210701388 дугаар бүхий 600 м.кв газрын хамт барьцааны үүргийн гүйцэтгэл хангуулж, албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Х*** банкны нэр дээр бүртгэл хөдөлгөөн хийх -ийг мэдэгдсэн. Үүний дагуу Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаартай захирамжийг цуцалж, Х*** банкинд барьцааны газрыг шилжүүлэхээр заасан боловч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/74 дугаартай албан бичгээр Засаг даргын А/05 дугаар захирамжийн ...барьцааны газрыг Х*** банкинд шилжүүлэх тухай заасан хэсгийг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдлийн дагуу Х*** банк нь барьцааны зүйл болох нэгж талбарын 210701388 дугаар бүхий 600 м.кв газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, худалдан борлогдоогүй бол өөрийн нэр дээр бүртгэх эрхтэй. Гэтэл С.Б******-нгаргасан өргөдлийн бүрдүүлбэр дутуу байхад Хөвсгөл аймгийн Засаг дарга хууль зөрчиж захирамж гаргасан бөгөөд энэхүү хууль зөрчиж гаргасан захирамжид үндэслэн Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Засаг даргын захирамжийн ... барьцааны газрыг Х*** банкинд шилжүүлэх тухай заасан хэсгийг хүчингүй болгож, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбогдуулан барьцааны зүйлийг эзэмших эрхийг шилжүүлэн авах Х*** банкны барьцааны эрхийг зөрчиж байна.

Иймд газар өмчлөх эрх олгох тухай иргэний гаргасан өргөдлийн бүрдүүлбэр дутуу байхад хууль зөрчиж гаргасан Засаг даргын захирамж нь Х*** банкны барьцааны зүйлийн эзэмших эрхийг шилжүүлэх авах, нэр дээрээ бүртгэх барьцааны эрхийг зөрчиж байгаа тул Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү

Х*** банк нь нэгж талбарын 210701388 дугаар бүхий 600 м.кв газар нь банкны барьцаанд хэвээр байгаа эсэх талаар мэдээгүй байсан ба Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02/612 дугаартай албан бичгийг хүлээн авч, банкны барьцаанд хэвээр байгаа, зээлийн барьцаанаас Х***алт хийлгээгүй болохыг мэдснээс хойш нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч Х*** банкны Хөвсгөл салбар нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: Х*** банкны Хөвсгөл салбар нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дараах байдлаар тодруулах буюу багасгаж байна.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаартай захирамжийн хавсралтаар баталсан жагсаалтын 678 дугаар мөрд байрлах иргэн С.Б******-дхолбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж багасгав гэжээ.

Нэхэмжлэгч Х*** банкны Хөвсгөл салбар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ... 1. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаартай захирамжийн С.Б******-дгэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 210701388 дугаар бүхий 730,4 м.кв газрыг өмчлүүлэхтэй холбогдсон хэсгийг хүчингүй болгох, мөн 2. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаартай захирамжид үндэслэн гаргасан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны Иргэний газар өмчлөх эрхийг цуцлах, шилжүүлэх, газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/05 дугаар захирамжийн С.Б******-нгазар өмчлөх эрхийг цуцалж, өмчлөлийн газрыг Х*** банкны Хөвсгөл аймаг дахь 117 дугаар салбарт өөрчлөх өмчлүүлэхтэй холбогдсон хэсгийг болон Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2015 оны Албан бичгийн хариу хүргүүлэх тухай 4/74 дугаартай албан бичгийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х*** банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх харилцагчтай байгуулсан гэрээний дагуу барьцаа хөрөнгөд газар эзэмших гэрээ гэрчилгээ нь барьцаалуулагчийн хүсэлтээр Х*** банкинд барьцаалагдсан байдаг. Барьцаалагч гэрээний үүргээ биелүүлээгүй учир шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба банкны барьцаанд байгаа эд хөрөнгийг банкны эзэмшилд шилжүүлэх явцад газар манай эзэмшилд байгаа газарт өмчлөх захирамж гарсан байсан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогссон.... Иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд иргэний бүрдүүлэх ёстой материалд, газар эзэмших гэрээ гэрчилгээ нь эх хувиараа байх ёстой гэж заасан байдаг. ... Гэтэл иргэний хүсэлтийн дагуу газар өмчлөх захирамж гарсан байдаг. Мөрөн сумын газрын албанд банкны барьцаат зээлийн гэрээгээ явуулж тухайн газар барьцаанд байгаа талаараа албан ёсоороо тоот, гэрээгээ явуулж бүртгүүлдэг. Банкны барьцаанд байгаа тохиолдолд ямар ч иргэнд өмчлөх эрхийн захирамж гарсан тохиолдол байдаггүй. ... Тухайн иргэн зээлээ бүрэн төлөөд гэрээний үүргээ биелүүлсэний дараа иргэний газар өмчлөх эрх нээгдэнэ. ... Иргэнд газар өмчлүүлэх аян зарласан ч гэсэн хууль дүрмээ зөрчихгүй байх ёстой. 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 4/74 дугаартай албан бичигт танай байгууллагын албан тоот ирүүлсэний дагуу Мөрөн сумын 11 дүгээр баг 36-01 тоот хашаа нийт 730 м.кв талбайтай газрыг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн А/05 захирамжаар иргэний газар өмчлөх эрхийг цуцлах, захирамжийн хавсралтын 2 дахь заалтыг хүчингүй болгож байгааг мэдэгдье гэж Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын дарга албан ёсоор манай байгууллагад мэдэгдсэн байдаг. Засаг даргын захирамжийг хүчингүй болгох бүрэн эрх нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад байдаггүй. ... Харилцагч хугацаанаасаа өмнө зээлээ төлөөд хаалгасан тохиолдолд банкнаас барьцаа хөрөнгийг суллаж өгнө үү гэсэн албан тоотыг газрын албанд явуулсанаар түүний газрыг захиран зарцуулах эрх нь нээгддэг гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймаг дахь Х*** банкны 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн №117/413 тоот шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад Мөрөн сумын 11-35-01 тоот хашааны газрыг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаар захирамжаар иргэн С.Б******-дхууль зөрчиж өмчлүүлсэн байх тул тухайн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Иймд тухайн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох нь бусад иргэдийн эрхэнд халдах бөгөөд иргэн С.Б**********тай холбоотой хэсгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны А/05 дугаар захирамжаар цуцалж Х*** банкны нэр дээр шилжүүлсэн болно.

Дээрх асуудалтай холбогдуулан аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгох боломжтой.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар газар өмчлөгч иргэн өөрөө хүсэлт гаргасны дагуу аймгийн Засаг дарга шийдвэр гаргадаг бөгөөд бусад тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлэдэг болно.

... нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэлийн нэгдэх шаардлагын хувьд:

Газар өмчлүүлэх асуудлыг эрчимжүүлэх зорилгоор 2012 оны аймгийн Засаг даргын захирамжаар комисс томилж Газар таны өмч аяныг зохион байгуулсан. Энэхүү аяныг өрнүүлэх явцад Мөрөн сумын газар эзэмшигч иргэдийн ихэнх хувь нь газраа банкны барьцаанд тавьсан байсан бөгөөд Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг бүх банкны удирдлагатай уулзаж эзэмшлийн гэрчилгээг өмчлөлийн гэрчилгээгээр солих ажлыг зохион байгуулсан. Энэхүү аяны хүрээнд иргэн С.Б********** нь хүсэлтээ өгч аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаар захирамжаар 730,4 м2 газрыг өмчилж авсан байдаг.

Иймд газар өмчлөгч болон барьцаалагч нарын хооронд байгуулсан гэрээний үүрэг биелэгдсэн тохиолдолд аймгийн Засаг даргын захирамжийн С.Б******-дхолбогдох хэсгийг цуцлах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хувьд:

Аймгийн Засаг даргын 2015 оны А/05 дугаар захирамжийн хоёр дахь заалт буюу С.Б**********гаас Х*** банкинд шилжүүлсэн хэсгийг цуцлах болно гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Нэгдэх шаардлагын хувьд: Газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2012 онд аймгийн Засаг даргын захирамжаар комисс томилж Газар таны өмч аяныг зохион байгуулсан. Энэхүү аяныг өрнүүлэх явцад Мөрөн сумын газар эзэмшигч иргэдийн ихэнх хувь нь газраа барьцаанд тавьсан байсан бөгөөд Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг бүх банкны удирдлагуудтай уулзаж эзэмшлийн гэрчилгээг өмчлөлийн гэрчилгээгээр солих ажлыг зохион байгуулсан. Аяны хүрээнд иргэн С.Б********** нь хүсэлтээ өгч аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаар захирамжаар 730,4 м2 газрыг өмчилж авсан байдаг.

Иймд иргэн С.Б******-дэзэмшүүлсэн захирамж нь хууль бус гэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын хувьд: Аймгийн Засаг даргын 2015 оны А/05 дугаар захирамжийн хоёр дахь заалт буюу С.Б**********гаас Х*** банкинд шилжүүлсэн хэсгийг цуцлах болно гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас очсон 4/74 дугаар албан тоот захиргааны акт биш учир үүнийг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагад тайлбар хэлэх шаардлагагүй. Манай байгууллага газрын хуульд заасны дагуу мэдэгдэл өгсөн. Тухайн мэдэгдлийн дагуу Засаг дарга захирамжаа гаргадаг. Тухайн мэдэгдлээрээ Засаг даргын захирамжийг хүчингүй болгож байгаа юм биш. Засаг даргын алдаатай шийдвэрийг хүчингүй болгохын өмнө мэдэгдэж байгаа процедурын ажиллагаа хийгдсэн зүйл юм. Хөвсгөл аймгийн Засаг даргын А/95 тоот захирамж Газар таны өмч аяны хүрээнд гарсан захирамж юм. Газар өмчлөх захирамж иргэн С.Б******-дгарсан байгаа хэдий ч улсын бүртгэлд газар эзэмших гэрээ гэрчилгээгээ эх хувиараа бүртгүүлж байж түүний газар өмчлөх эрх нь нээгддэг. Одоогийн байдлаар өмчлөх эрх нь нээгдээгүй байгаа. Эзэмшлийн газрыг барьцаалж байна гэдэг нь нэг ёсондоо төрийн газрыг барьцаалж байна гэсэн үг юм. Эзэмшлийн газрыг худалдан борлуулж зарж болохгүй. Зөвхөн эрх шилжүүлэх гэсэн ойлголт байдаг. Газар иргэдэд өмчлүүлэх аяны хүрээнд арилжааны банкуудтай Хөвсгөл аймгийн Засаг дарга ярилцсан байдаг. Тухайн хурал дээр юу яригдсан талаар би сайн мэдэхгүй байна. Гэхдээ газар өмчлөх аяныг эрчимжүүлэх ажил улсын хэмжээнд явагдаж байсан. Иргэдэд хэрхэн газар өмчлүүлж байсан талаар тухайн үеийн мэргэжилтэн Г.Цээпилмаа энэ талаар сайн мэдэж байгаа байх. Хөвсгөл аймгийн Засаг даргын А/05 захирамжийг цуцлуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

... 2012 оны А/95 дугаар захирамжийн хавсралтаар газар өмчлүүлсэн 217 хүнээс хойшхи хүмүүст газар өмчлөх захирамжийг цаг тухайд нь гаргаж өгч байсан байх. Тухайн үед энэ ажлыг хариуцаж хийж байсан мэргэжилтэн энэ талаараа тодорхой хариулт өгсөн байх. Тэр талаар тайлбарлах зүйлгүй. Ямар учраас сүүлчийн хүмүүсийг хавсралтанд нэмсэнийг мэдэхгүй байна ... гэв.

Гуравдагч этгээд С.Б********** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие С.Б********** нь Х*** банкны Хөвсгөл салбараас гаргасан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны А/95 захирамжийн хавсралтаар баталсан иргэн надтай холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь би Х*** банкнаас ямар нэгэн зээл авч ашиглаагүй. 2008 оны 06 дугаар сарын 24-нд миний төрсөн эх Д.Раднааханд нь Х*** банкнаас зээл хүсэхэд нь банк та авч болно гэсэн гээд ээж өөрийн өмчлөл болох 18 дугаар байрны 3 өрөө орон сууцаа С.Б********** миний нэр дээр шилжүүлж 20 сая төгрөгийн зээл авч байсан. Тэр үед миний эх Д.Раднааханд нь Монгол банкны ерөнхий нябо ажилтай байсан бөгөөд миний нэр дээр шилжүүлж 20 сая төгрөгийн зээл авч байсан. Тэр үед миний эх Д.Раднааханд нь Монгол банкны ерөнхий нябо ажилтай байсан бөгөөд миний нэр дээр авсан зээлээрээ Улаанбаатар хотод 1 өрөө орон сууц худалдаж авсан. Ээж авсан зээлээ төлж дуусаад 2009 оны 10 сард байрныхаа гэрчилгээг авах гээд очиход нь долларын ханшны зөрүү 3273 доллар /монгол төгрөгөөр 4 сая гаруй төгрөг/ үлдэгдэл төлж байж орон сууцаа чөлөөлүүл гэж шаардахад нь ээж Д.Раднааханд миний өмнөөс банкинд бичгээр хүсэлт гарган, зээлийн мэргэжилтэн Д.Батдаваа хүсэлтийг хүлээн авч харилцан тохиролцож одоогийн маргаантай гэрээ болох 2 дахь гэрээг миний өмнөөс, намайг байлцуулахгүйгээр хийсэн байсан. Уг гэрээ нь урьдны зээлийн төлбөрөөс үлдсэн долларын ханшны зөрүү гэгдэх 3273 долларыг 18 сарын хугацаатай төлөхөөр Д.Раднаахандын өөрийн 3 өрөө байрыг барьцаанаас чөлөөлсөн бөгөөд оронд нь миний өмчлөлийн хашаа байшингийн гэрчилгээ, ээж өөрийнхөө эзэмшлийн Honda CRV маркийн автомашиныг 4 сая гаруй төгрөгийн барьцаанд тавьж гэрээ хийсэн байсан. Миний хашаа байшингийн бичиг баримтыг ээж Д.Раднааханд 2003 оноос хойш авч өөрийн болон миний төрсөн дүүгийн авсан зээлийн барьцаанд тавьж байсан бөгөөд 2009 оны 10 дугаар сард Хадгаламж банкны зээлийн барьцаанаас чөлөөлөгдсөн байсныг авч миний гар дээр өгөлгүйгээр Х*** банкинд барьцаалуулсан байсан. Энэ зээлийн гэрээнд ээж намайг гарын үсэг зурж өгөхийг шаардаж 6, 7 хоног болсон. Би энэ зээлийн гэрээг /2 дахь/ үзээгүй учир ямар ч ойлголтгүй байсан ба маш их дургүйцсэн. Ээж Д.Раднааханд хэлэхдээ Би 3 өрөө байраа зарахын тулд суллаж авсан, зараад чиний хашаа байшингийн гэрчилгээ, өөрийн машины гэрчилгээгээ барьцаанаас авна. 25 сая төгрөг төлж болсон юм, 4 сая төгрөг төлж өгч болно биз. Чиний санаа зоволтгүй гэж өдөр бүр очиж шахаж, зарим үед гуйж байсан. Гэрээнд гарын үсэг зурж өгсөнгүй гээд ээж маш их уурлаж, бид зөндөө муудалцсан. Итгэхгүй байгаа бол банкин дээр очиж зээлийн мэргэжилтэнтэй уулз гэж авч очсон. Банкин дээр очиход одоо Х*** банкны захирал ажилтай Д.Батдаваа тэр үед зээлийн мэргэжилтэн байсан бөгөөд надад ээжийн чинь хүсэлтээр 2 дахь гэрээг хийсэн тул Honda CRV маркийн машиныг нь барьцаанд авч банкны нэр дээр шилжүүлнэ гэж барьцаанд авч банкны нэр дээр шилжүүлнэ гэжнотариатаар батлуулсан машины бичиг баримт үзүүлж итгүүлэн тэд хоёр талаас 4 сая гаруй төгрөгөнд ээжийн чинь машинаар төлөгдөх боломжтой гэх мэтээр шахаж байж гарын үсэг зуруулсан. Энэ үед би төөрөгдөлд орж маргаан гарахад төлөх төлбөр нь бага, ээж Д.Раднаахандын машиныг банк нэр дээрээ шилжүүлнэ гэдэгт итгэж л гарын үсэг зурсан. Зөвхөн эд хөрөнгөө барьцаалуулагч гэдгээр зээлийн гэрээнд орж гарын үсэг зурсан гэж бодсон. Зээлийн гэрээг уншуулж танилцуулаагүй бөгөөд 2 хувь үйлдэж банк, ээж Д.Раднааханд нар нэг нэгээр нь авч байсан. Үүнээс хойш Д.Раднааханд өөрөө хүсэлт гаргаж 18 сард хуваалгаж төлж байсан долларын ханшны зөрүүгээ хэдэн сар төлж байснаа гэнэт би банкинд илүү төлбөр төлж байгаа юм байна гээд өмгөөлөгч аван Х*** банктай хэдэн жил шат шатны шүүхээр маргалдсан. Би энэ үед бүх шатны шүүхэд хүсэлт тайлбар гарган зээл аваагүй болон, эх Д.Раднаахандын зээл байсан талаар тайлбарлаж байсан ч шүүх биднийг хамтран хариуцуулан шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл иргэн миний эрх ашиг, цаашлаад гэр бүлийнхэн минь бүгд сэтгэл санааны дарамтанд амьдарч ирлээ. Уг нь Х*** банкны зээлийн мэргэжилтэн Д.Батдаваа, Д.Раднааханд нар 2 дахь гэрээг банкны ажилтнуудын танил тал, албан тушаалаа ашиглан иргэн миний эрх ашгийг илт хохироосон гэрээ хэлцэл хийж, түүндээ өөрийн эд хөрөнгийг барьцаалсан мэт дүр үзүүлж, дараа нь бусдын өмчлөлд шилжүүлсэн байхад хуулийн байгууллага анхаарч үзэж зөв бурууг ялган салгах үүрэгтэй баймаар юм. Миний төрсөн эх Д.Раднааханд миний эзэмшлийн хашаа байшинг /ам бүл 5/ банкны барьцаанд оруулж, өөрийнхөө 3 өрөө орон сууц, мөн машин, цаашлаад банк нэр дээрээ шилжүүлж авах ёстой шинээр барьцаа болгон авсан Сүүж дэх амралтын газраа бүгдийг нь ямар аргаар банкнаас авч зарж худалдаад байдаг юм бол. Банк ч гэсэн банкны нэр дээр шилжүүлэх ёстой машин амралтын газрыг хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Раднааханд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байхад яагаад барьцаанаас сулладаг юм бэ? Учир нь танил тал уу, эсвэл хуулийн өмнө иргэн бүр эрх тэгш байна гэсэн зарчим алдагдсанаас уу. Банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй олон заалтыг дурдахад гэрээний 2.2.42-т зааснаар худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд гэрээг цуцлах ёстой. 2.2.4.3-т зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, 2.2.8. барьцаалуулагч барьцаа хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлсэн нөхцөлд банкны барьцааны эрх хүчин төгөлдөр хэвээр байх ба уг этгээдээс барьцаа хөрөнгийг гаргуулан авна гэж заасны дагуу миний хашаа байшинг албадан дуудлага худалдаагаар борлуулна гэсэн тогтоол гарсан үед би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба газрыг нь шинээр барьцаанд авч банкинд барьцаалуулсан тул банкинд зээлийг авч ашигласан Улаанбаатар хотод орон сууц худалдан авсан ээж Д.Раднааханд энэ зээлийн хамтран хариуцагч тул банк энэ хүнээс төлбөр гаргуулах эрхтэй.

Миний бие Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хууль хэрэгжиж, хугацаа сунгагдан аян явагдаж байх үед багийн Засаг даргаар дамжуулан өргөдлийн маягт бөглөж манай өрх газраа өмчилж авах хүсэлтээ гаргасан. Багийн Засаг дарга тэр үед айл өрхийн газар эзэмших гэрээ гэрчилгээ аль банкны барьцаанд байгааг асууж тодруулан, иргэд бичиг баримтаа бүрдүүлэн өгч байсан. Банкин дээрээс нь эзэмших гэрчилгээг канондан авч байгаа гэсэн мэдээлэл өгч байсан. Энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэний хувьд газраа өмчлөх хүсэлтээ гаргасан. Банкны барьцаанаас эзэмших гэрчилгээгээ чөлөөлөгдөхөд Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг авах ёстой тул ээж Д.Раднаахандыг барьцаанд оруулсан гэрчилгээг гаргаж өгөхийг хүлээн олон жил болж байна. Би өөрөө ч өөрийнхөө хүсэлт зорилгоор энэ зээлийн харилцаанд ороогүй бөгөөд төрсөн эх Д.Раднааханд янз бүрийн хуурамч бичиг баримт бүрдүүлэн, намайг зээлдэгч мэтээр гарын үсэг зуруулсан, энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож гэрээг байгуулсан зээлийн мэргэжилтэн Д.Батдаваа нар илт буруутай тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэзээд хүлээн зөвшөөрөхгүй. Миний гэр бүлийн ам бүл 5. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар манай өрхөд өмчлүүлсэн газар тул одоогоор миний нэр дээр бичигдсэн ч 5 хүний өмч мөн юм. 2003 онд анх газар эзэмших гэрчилгээг миний төрсөн эх Д.Раднааханд Мөрөн сумын газрын албанаас ганц миний нэр дээр гаргуулж авсан нь /тэр үед нөхөр 1 охины хамт бичигдсэн байсан/ банкуудад өөрөө болон манай дүүгийн зээлийн барьцаанд тавих зорилготой байсан юм байна. Эцэст нь хэлэхэд иргэн миний хувьд эдгээр банкны ажилтнуудын эрх ашгийн золиос болж миний гэр бүлийн 5 гишүүн үүний дотор бага насны 2 ч хүүхдийн эрх ашиг хохирч, бид сэтгэл санааны хүнд дарамтанд амьдарч байна гэжээ.

Гуравдагч этгээд С.Б********** шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баг хорооны Засаг дарга маань иргэнд газар өмчлүүлэх аян зарлагдаж Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар иргэдэд газар өмчлүүлж байгаа гэсэн шаардлагын үндсэн дээр би газраа өмчилж авах хүсэлтийг гаргаж бичиг баримтаа бүрдүүлж өгч өмчлөх эрхийн захирамж авч байсан. Тэгээд улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж өмчлөх эрхээ бүртгүүлэх гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээгээр өмчлөх эрхийн гэрчилгээгээ сольж авна гэж мэдэгдсэн. Миний газар эзэмших эрхийн гэрчилгээ банкны барьцаанд байдаг. Иргэний өмчилсөн газрыг мэдэгдэлгүйгээр банкинд өмчлөх эрхийг шилжүүлэх болсонд гомдолтой байгаа. Би сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод амьдарч байсан учраас өөрийгөө газар өмчилж авсан гэдгийг ч мэдээгүй. Миний эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа талаар би мэдээгүй. Х*** банкны зүгээс манай эзэмшлийн газар дээр байгаа үйлчилгээний зориулалттай байшингаас гадна манай гэр бүлийн амьдардаг байшин байдаг түүнийг албадан буулгуулахаар иргэний журмаар нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд 2015 оны 7 дугаар сард гаргасан байдаг. Мөн захиргааны хэргийн шүүхэд энэ маргаанаар давхар нэхэмжлэл гаргасан байдаг. Харин иргэний хэргийн шүүхээс Х*** банкны нэхэмжлэлийг буцаасан боловч Х*** банкнаас дахин нэхэмжлэл гаргасан учир би одоо Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцож байгаа юм. Тиймээс энэ хэргийг шийдэгдтэл хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Зээлийн гэрээнээс харахад хамтран зээлдэгч үндсэн зээлдэгч яг нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг байтал манай төрсөн эх Раднааханд нь өөрийн барьцаанд байсан хөрөнгөө чөлөөлөөд авчихсан байдаг. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт долларын зөрүү гэж тусгасанаас Д.Раднааханд С.Б********** нараар зээлийн үлдэгдэл төлүүлэх талаар шат шатны шүүхийн шийдвэр гараагүй. Х*** банкны зүгээс иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг бариад Д.Раднаахандын эд хөрөнгө барьцаанд байгаагүй гэдэг үндэслэлээр миний эзэмшлийн газрыг дуудлага худалдаанд оруулсан байдаг.

... Манай төрсөн эх намайг 2004 онд газрын албан дээрээс очиж газар эзэмших гэрээ, гэрчилгээгээ аваарай гэж хэлсэн. Тэгээд газрын албан дээр очиход миний нэр дээр гэрээ гэрчилгээ гарсан байсан. Би тухайн үедээ нэг гэр бүлийн хүмүүсийн хэнийх нь ч нэр дээр гэрчилгээ гарч болдог юм байх гэж бодоод л өнгөрсөн. Одоо бодоход манай эх миний нэр дээр банкнаас зээл авахуулах гэж л миний нэр дээр болгуулсан нь харагдаж байна... гэв.

Шүүх нэхэмжлэгчхариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэдболон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь;

Нэхэмжлэгч Х*** банк нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаартай захирамжийн хавсралтаар баталсан жагсаалтын 678 дугаар мөрд байрлах иргэн С.Б******-дхолбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаартай захирамжийн С.Б******-дгэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэгж талбарын 210701388 дугаар бүхий 730,4 м.кв газрыг өмчлүүлэхтэй холбогдсон хэсгийг хүчингүй болгуулах, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаартай захирамжид үндэслэн гаргасан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны Иргэний газар өмчлөх эрхийг цуцлах, шилжүүлэх, газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/05 дугаар захирамжийн С.Б******-нгазар өмчлөх эрхийг цуцалж, өмчлөлийн газрыг Х*** банкны Хөвсгөл аймаг дахь 117 дугаар салбарт өөрчлөн өмчлүүлэхтэй холбогдсон хэсгийг болон Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны Албан бичгийн хариу хүргүүлэх тухай 4/74 дугаартай албан бичгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх-ээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Нэхэмжлэгч Х*** банк нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны А/95, 2015 оны А/05 дугаар захирамжууд болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 4/74 тоот албан бичиг нь тус банкны барьцааны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т зааснаар ... газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр ...-ээрээ газрын тухай хууль тогтоомж ... зөрчсөн бол ... шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоохоор заасан тул нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Б********** нь Барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах 65000049 дугаартай гэрээгээр үүрэг хүлээж Мөрөн сумын 11 дүгээр багийн 35 дугаар гудамжны 01 тоотод байрлах, нэгж талбарын 210701388 дугаар бүхий газар эзэмших эрхээ барьцаалуулж, иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

Нэхэмжлэгч Х*** банкны Хөвсгөл салбар нь барьцааны гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд С.Б******-дбарьцааны зүйл болох Мөрөн сумын 11 дүгээр багийн 35 дугаар гудамжны 01 тоотод байрлах нэгж талбарын 210701388 дугаар бүхий 600 м2 газрыг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаар захирамжаар кадастрын зурагт тусгагдсан 730,4 м2 хэмжээгээр өмчлүүлсэн нь барьцаалагчийн эрхийг зөрчсөн хууль бус захиргааны акт болсон гэж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга нь С.Б******-д730,4 м2 газар өмчлүүлснийг хууль зөрчөөгүй гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Б********** нь хууль ёсоор уг газрыг өмчилж авсан гэж тус тус маргажээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/53 дугаартай Аян зарлах тухай захирамжаар 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 20-ны хооронд Газар таны өмч сэдэвт 40 хоногийн бүтээлч ажлын аяныг аймгийн хэмжээнд зарлаж, улмаар 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/95 дугаар захирамжаар нэр бүхий 217 иргэнд газар өмчлүүлсэн болох нь хэргийн материалд авагдсан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/53 дугаар захирамж, 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/95 дугаар захирамж болон түүний хавсралтаар тогтоогдож байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга нь иргэн С.Б******-дМөрөн сумын 11 дүгээр багийн 35 дугаар гудамжны 01 тоотод байрлах нэгж талбарын 210701388 дугаартай газрыг 2012 оны А/95 дугаар захирамжаар өмчлүүлсэн, иргэн С.Б********** нь нэгж талбарын 210701388 дугаар бүхий газрын эзэмших эрхээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 35.3.6, 38 дугаар зүйлийн 38.1, 38.5-д заасны дагуу Х*** банкны Хөвсгөл салбарт барьцаалуулсан байхдаа тухайн газраа өмчлөх тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад өгч байсан гэх боловч аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаар захирамжийн хавсралтад /аймгийн Засаг даргын Тамгын газрын архиваас нотлох баримтаар гаргуулан авсан/ С.Б******-дгазар өмчлүүлсэн талаар бичигдээгүй байна.

Харин Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/757 тоот албан бичигт дурдсанаар аймгийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/95 дугаартай Иргэдэд газар өмчлүүлэх тухай захирамжийн хавсралтаар 1654 иргэнд газар өмчлүүлсэн талаар дурдаад уг захирамжийн хавсралтаас С.Б******-дхолбогдох 678 дугаар бүхий хэсгийг хуулбарлан ирүүлсэн байна.

Гэрч аймгийн Засаг даргын Тамгын газрын архивч Ц.Баасанжавын Манай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж байгаа 522 дугаар бүхий хадгаламжийн нэгжээс аймгийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/95 дугаар захирамжийг хавсралтын хамт бүрэн хуулбарлаж хүргүүлсэн. ... хавсралтын хуудас бүр дээр Хөвсгөл аймгийн Засаг даргын тамга дарагдсан байгаа. Энэхүү Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/95 дугаар захирамжийн хавсралтаар 1-217 дугаар бүхий хүснэгтээр нэр бүхий иргэдэд газар өмчлүүлсэн тухай бичсэн байгаа. ... Манай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивт хадгалагдаж байгаа захирамж, түүний хавсралт нь жинхэнэ эх хувь юм ... гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Ц**********нБи Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ... 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан ба 2003 оноос эхлэн Газар өмчлөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ... 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар нийт ирсэн өргөдлүүдээс аяны хүрээнд бүрэн хянагдсан 217 иргэнд газар өмчлүүлэх тухай захирамж гарсан юм. Энэ үед газар өмчлөхийг хүссэн иргэдийн өргөдөл мянга хол давчихсан байсан боловч 217 иргэний хувьд өргөдлийн шаардлага, түүнд хавсаргах баримтын шаардлагыг бүрэн хангасан байсан тул эдгээр 217 иргэнд газрыг нь өмчлүүлсэн захирамж гарсан. ...Газар таны өмч аяны хугацаа өнгөрсөн байсан боловч иргэдээс газар өмчлөхийг хүссэн өргөдлөө нэмж өгсөөр л байсан. Тэгээд би Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/95 дугаар захирамжийн хавсралтад багтаж ороогүй иргэдэд газар өмчлүүлэх тухай дараагийн ээлжийн захирамжийг гаргах хэрэгтэй байна гэж байгууллагынхаа даргад хэлсэн. Тэгээд манай байгууллагын дарга Г.Ц**********ш аймгийн Засаг даргатай уулзаж энэ талаар танилцуулахад аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавын зүгээс дахин захирамж гаргах шаардлагагүй, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/95 дугаар захирамжийн хавсралтыг нэмж гарга гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би газар өмчлөхийг хүссэн иргэдийн өргөдөл өгсөн хугацаа Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/95 дугаар захирамжийн он, сар, өдрөөс хойш байгаад байна шүү дээ гэж байгууллагынхаа дарга Г.Ц**********шидхэлэхэд тэрээр аймгийн Засаг дарга дахин газар өмчлүүлэх тухай захирамж гаргах шаардлагагүй, 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/95 дугаар захирамжаар иргэдийн газрыг өмчлүүл гэж хэлсэн, түүгээр нь хий гэж хэлсэн. Тэгээд би Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/95 дугаар захирамжийн хавсралтыг үргэлжлүүлэн бичиж нийтдээ 1600 гаруй иргэдэд газар өмчлүүлэх тухай хавсралт үйлдэж байгууллагынхаа архивт хүлээлгэж өгсөн. ...Би аймгийн Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/95 дугаар захирамжийн хавсралтыг нэмж бичээд өөрийн байгууллага буюу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэж өгсөн. Харин манай бичиг хэргийн ажилтан аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгөх ёстой байсан ... гэх мэдүүлэг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г**********ншүүх хуралдаанд өгсөн ... 2012 оны А/95 дугаар захирамжийн хавсралтаар газар өмчлүүлсэн 217 хүнээс хойшхи хүмүүст газар өмчлөх захирамжийг цаг тухайд нь гаргаж өгч байсан байх. Тухайн үед энэ ажлыг хариуцаж хийж байсан мэргэжилтэн энэ талаараа тодорхой хариулт өгсөн байх. ... Ямар учраас сүүлчийн хүмүүсийг хавсралтад нэмсэнийг мэдэхгүй байна ... гэх тайлбар,

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/95 дугаар захирамж, түүний хавсралтын хуулбар,

Аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын 522 дугаартай хадгаламжийн нэгжид хийсэн үзлэгийн тэмдэглэл,

Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/757 тоот албан бичиг, түүний хавсралтууд зэргээс үзэхэд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/95 дугаар захирамжаар нэр бүхий 217 иргэнд газар өмчлүүлсэн бөгөөд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын өмчлөл хариуцсан мэргэжилтэн уг захирамжийн хавсралтаар 217 иргэнд газар өмчлүүлсэн байсан дээр нэмж бичин 1654 иргэнд газар өмчлүүлсэн мэтээр өөрчилсөн болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар аймгийн төвийн сумын Засаг даргын ... өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрх нь аймгийн Засаг даргад хадгалагдаж байна.

Гэтэл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын өмчлөл хариуцсан мэргэжилтэн аймгийн Засаг даргын захирамжийн хавсралтыг өөрчилж, нэмж бичсэн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасанчлан захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага албан тушаалтан гаргасан илт хууль бус захиргааны акт байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Эрх зүйт төрд нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтны хариуцах үүрэг, түүний эрх хэмжээг хууль тогтоомжоор нарийн зааглан тогтоосон байдаг бөгөөд тухайн байгууллага, албан тушаалтанд эрх мэдлийг нь хуулиар тусгайлан зөвшөөрч олгосон тохиолдолд тодорхой захиргааны акт гаргах боломжтой ба Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргах эрхийг аймгийн Засаг даргад олгосон байгаа болохоос Газрын өмчлөл хариуцсан мэргэжилтэнд олгоогүй байна.

Иймд иргэдэд газар өмчлүүлэх тухай аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаар захирамжийн хавсралтад иргэн С.Б******-днэгж талбарын 210701388 дугаар бүхийгазрыг өмчлүүлсэн мэтээр үндэслэлгүйгээр нэмж бичсэн хэсэг нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй байна.

Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн хувьд ямар ч үйлчлэлгүй тул түүнийг хүчингүй болгох тухай ойлголт байхгүй, харин илт хууль хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх ёстой.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгүүлснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ ...-г үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгохоор зохицуулсан байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Б******-нтайлбар, гэрч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хяналтын улсын байцаагч ажилтай Н.Д**********нМанай байгууллагын цахим бүртгэлийн санд байгаа мэдээллээр С.Б********** /РЮ73031069/ нь ямар нэгэн газар өмчлөөгүй байдаг гэх мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3/1449 тоот албан бичиг зэргээс үзэхэд гуравдагч этгээд С.Б********** нь газар өмчлөх эрхгүй байгаа болохыг дурдъя.

Хоёр. Аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/05 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь заалтаар Мянганбуу овогт Сэргэлэнгийн Болормаагийн нэгж талбарын 210701388 дугаар бүхий кадастрын зурагт 730 м2 хэмжээтэй байгаа Мөрөн сумын 11-35-01 тоотод байрлах газрын өмчлөх эрхийг Х*** банкны Хөвсгөл аймаг дахь 117 дугаар салбарт шүүхийн шийдвэрээр шилжүүлсэн гэж бичжээ.

Гэтэл гуравдагч этгээд С.Б******-дгазар өмчлүүлсэн гэх аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаар захирамжийн хавсралтын С.Б******-дхолбогдох хэсэг нь дээр дурдсанчлан илт хууль бус бөгөөд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар С.Б******-дгазар өмчлөх эрх үүсээгүй байхад аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/05 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь заалтаар С.Б******-нгазар өмчлөх эрхийг Х*** банкны Хөвсгөл салбарт шилжүүлсэн гэж бичсэн байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасанчлан захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус болжээ.

Өөрөөр хэлбэл иргэн С.Б******-дгазар өмчлөх эрх үүсээгүй байхад түүний газар өмчлөх эрхийг Х*** банкны Хөвсгөл салбарт шилжүүлсэн мэтээр захиргааны акт гаргасан байгаа тул утга агуулгын хувьд илэрхий алдаатай, илт хууль бус захиргааны акт байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгч Х*** банкны Хөвсгөл салбар нь аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаар захирамжийн С.Б******-дхолбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2015 оны А/05 дугаар захирамжийн С.Б******-дхолбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага гаргасан ба Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны А/95 дугаар захирамжийн хавсралтаар С.Б******-днэгж талбарын 210701388 дугаар бүхий 730,4 м2газар өмчлүүлсэн гэх хэсэг, 2015 оны А/05 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь заалтаар С.Б******-ннэгж талбарын 210701388 дугаар бүхий 730 м2 хэмжээтэй Мөрөн сумын 11-35-01 тоотод байрлах газрын өмчлөх эрхийг Х*** банкны Хөвсгөл аймаг дахь 117 дугаар салбарт шүүхийн шийдвэрээр шилжүүлсэн гэж бичсэн хэсгүүд нь тус тус илт хууль бус байх тул хүчингүй болгох шаардлагагүй бөгөөд харин илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй байна.

Гурав. Нэхэмжлэгч Х*** банкны Хөвсгөл салбар нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/74 тоот албан бичгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/74 тоот албан бичиг нь захиргааны акт биш бөгөөд энэхүү мэдэгдлээрээ Засаг даргын захирамжийг хүчингүй болгож байгаа юм биш. Засаг даргын алдаатай шийдвэрийг хүчингүй болгохын өмнө мэдэгдэж байгаа процедурын ажиллагаа юм гэж тайлбарлажээ.

Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/74 тоот албан бичгээр аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/05 дугаар Иргэний газар өмчлөх эрхийг цуцлах, шилжүүлэх, газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай захирамжийн хавсралтын 2 дахь заалтыг хүчингүй болгож байгааг Х*** банкны Хөвсгөл салбарт мэдэгдсэн байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг ... хэлэх бөгөөд Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/74 тоот албан бичиг нь захиргааны актад байх захирамжилсан шинжийг агуулаагүй байна.

Захиргааны актын захирамжилсан шинж гэдэг нь заавал биелэгдэх чанартай, эрх зүйн үр дагавар шууд бий болгох нэг талын зохицуулалт байдаг. Гэтэл дээрх албан бичиг нь заавал биелэгдэх чанартай, эрх зүйн үр дагавар шууд бий болгох шинжгүй тул захиргааны акт биш, харин захиргааны актыг гаргахаас өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж байгаа хэлбэр гэж үзэв.

Захиргааны байгууллага, албан тушаалтан аливаа захиргааны акт гаргахын өмнө тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх болзошгүй этгээдэд мэдэгдэж, сонсгох нь эрх зүйт төрийн зарчимд нийцнэ.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь аймгийн Засаг даргын захирамжийг өөрчлөх буюу хүчингүй болгох эрхгүй бөгөөд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр ...-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож үйлдлийг таслан зогсоохоор заасан.

Мөн аймгийн Засаг даргын 2015 оны А/05 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь заалтыг хүчингүй болгосон ямар нэгэн захиргааны акт гаргаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Х*** банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлагуудаас Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/74 тоот албан бичгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь илт хууль бус захиргааны актыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба эрх зүйт төрд илт хууль бус захиргааны актын эсрэг хэзээ ч гомдол, нэхэмжлэл гаргаж болох ба хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа баримтлах шаардлагагүй юм. Учир нь илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн хувьд үйлчлэлгүй, алдаа нь илэрхий бөгөөд ноцтой байдаг ба нэхэмжлэгчид дарамт учруулсаар байдаг.

Дөрөв. Гуравдагч этгээд С.Б********** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ... иргэний ... өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, түдгэлзүүлэх үндэслэлгүй байх тул хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудаас аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3, 70.2.8-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.3-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/95 дугаар захирамжийн хавсралтаар С.Б******-днэгж талбарын 210701388 дугаар бүхий 730,4 м2 хэмжээтэй, Мөрөн сумын 11 дүгээр багийн 35 дугаар гудамжны 01 тоотод байрлах газрыг өмчлүүлсэн гэх хэсэг болон Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/05 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь заалтаар С.Б******-ннэгж талбарын 210701388 дугаар бүхий 730 м2 хэмжээтэй Мөрөн сумын 11 дүгээр багийн 35 дугаар гудамжны 01 тоотод байрлах газрын өмчлөх эрхийг Х*** банкны Хөвсгөл аймаг дахь 117 дугаар салбарт шүүхийн шийдвэрээр шилжүүлсэн гэх хэсэг нь тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2015 оны Албан бичгийн хариу хүргүүлэх тухай 4/74 дугаартай албан бичгийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х*** банкны Хөвсгөл салбарт олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ