| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/00904/и |
| Дугаар | 135/ШШ2024/01243 |
| Огноо | 2024-10-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 135/ШШ2024/01243
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/00904/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* ****** хэсэг, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /утас: *******, *******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** байр, ****** тоотод оршин суух ****** ******* овгийн *******гийн ******* /утас: , /-д холбогдох,
Тээврийн хэрэгслүүд гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: И.*******,
Хариуцагч: Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Миний бие нь 2024 оны 03 сарын 21-ний өдөр УНД, УНД улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг ББСанхүүгийн байгууллагаас зээлээр авсан. УНД улсын дугаартай машиныг өөрийн нэр дээр зээлийн гэрээ хийж, хамтран амьдрагч байсан Д.*******д итгэл үзүүлэн УНД машиныг Д.******* дээр гэрээ хийж гаргуулан авсан. Уг 2 тээврийн хэрэгслийг авахдаа нийт 27,000,000 сая төгрөг, урьдчилгаанд өгсөн. Үүнээс УНД машины урьдчилгаанд 16,000,000 төгрөг, машины урьдчилгаанд 11,000,000 төгрөг бэлнээр тушаасан. Мөн тээврийн хэрэгслийн даатгал, гэрчилгээ, татвар зэрэгт 3,100,000 төгрөгийг зарцуулсан. Нийт 30,100,000 төгрөгөөр авсан.
Гэвч хамтран амьдрагч Д.******* нь хүний итгэл ашиглан дугаартай машиныг хүүдээ түр унуулъя гэж гуйж авсан. 2024 оны 05 сарын 27-ны орой хамт хоолонд оръё гэж гуйгаад байхаар хамт хоолонд орчоод 23 цагийн үед гарсан, гэртээ харих гэтэл эрэгтэй хүний давуу байдлаа ашиглан хүч хэрэглэж цүнхнээс УНД машины түлхүүрийг булаан авч зугтсан бөгөөд машинаа буцаан өгөхгүй байна.
Хэрэв замын хөдөлгөөнд орж байх үедээ машины эд анги гэмтэх, эвдрэх, торгууль зэрэгт би өөрөө хохироод үлдэх учир 2 тээврийн хэрэгслүүдийг буцаан авах хүсэлтэй байна” гэжээ.
Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Иргэн ******* овогтой ******* миний бие нэхэмжлэгч И.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь:
1. И.******* бид хоёр 2013 оноос холбоотой байж, 2015 онд бидний дундаас охин Ө.Сүнжээ төрсөн. албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, 2019 оноос хойш хамтран амьдарсаар ирсэн. Гэвч И.******* гэр бүлийн гадуур харилцаа удаа дараа үүсгэж, байнга зөрчилддөг байсны улмаас 2024 оны 05 сарын 18-нд 3 хүүхэд болон эд хогшлоо аваад нүүгээд явсан.
2. Энэ нэхэмжилж байгаа машинууд нь яг одоогоор бидний өмчлөлд байхгүй, учир нь “” ББСБайгууллагын нэр дээр байгаа зүйл дээр маргаан гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Зээлээр авсан тул “” ББСБ-ын өмч болно.
3. маркийн машин нь И.*******гийн нэр дээр 44,000,000 төгрөгөөр авсан. Би машиныг 66,000,000 төгрөгөөр зээлээр авсан байхад И.******* нь хоёр машиныг хоёуланг нь авна гээд байгаа нь үндэслэлгүй болно.
4. И.******* нь урьдчилгаанд 27,000,000 төгрөгийг өгсөн гэх нь худал бөгөөд харин би эдгээр машинуудыг зээлээр худалдаж авах урьдчилгаанд нь төлөөрэй гээд өөрийн банкны тоот данснаас И.*******гийн банк тоот дансанд 2023 оны 09 сарын 15-наас 2024 оны 03 сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд нийт 25,425,000 төгрөгийг нийлүүлсэн. Тиймээс 2 машины урьдчилгаанд хийсэн мөнгө нь минийх болох нь банкны дансны хуулгаар нотлогдоно.
5. И.*******гийн нэхэмжлэлийн үндэслэл нь нотлогдохгүй байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...Миний бие нь Д.*******аас УНД, -450 УНД улсын дугаартай авто тээврийн хэрэгслийг гаргуулж авахаар нэхэмжилсэн. Шүүх хуралдаанаар бид дараах байдлаар эвлэрлээ. Үүнд: Prius41 маркийн автомашиныг 24,000,000 төгрөгт 2024 оны 10 сарын 25-нд авч өгөх. Энэ төлбөрийг гаргахын тулд Д.******* нь УНД, УНД улсын дугаартай машинуудын хүүг төлж ББСБайгууллагаас чөлөөлж зарахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч И.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан тээврийн хэрэгслүүдийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч И.*******д Prius41 маркийн автомашиныг 24,000,000 төгрөгт 2024 оны 10 сарын 25-нд авч өгөх, энэ төлбөрийг гаргахын тулд Д.******* нь УНД, УНД улсын дугаартай машинуудын хүүг төлж ББСБайгууллагаас чөлөөлж зарахаар тохиролцож талууд эвлэрэн хэлэлцсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болохоор зохицуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан ба зохигчдын дээрх эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар И.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******д холбогдох тээврийн хэрэгслүүд гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид эвлэрэн хэлэлцсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар И.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******д холбогдох тээврийн хэрэгслүүд гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаар “...хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч И.*******д Prius41 маркийн автомашиныг 24,000,000 төгрөгт тохируулан 2024 оны 10 сарын 25-нд авч өгнө, энэ төлбөрийг гаргахын тулд Д.******* нь УНД, УНД улсын дугаартай машинуудын хүүг төлж ББСБайгууллагаас чөлөөлж зарахаар тохиролцсон зохигчидын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА