Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжирхүүгийн Энхтайван |
Хэргийн индекс | 2018/2015/0042/З |
Дугаар | 126/ШШ2015/0050 |
Огноо | 2015-12-18 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2015 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 126/ШШ2015/0050
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван би Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, ээлжийн амралтын зөрүү 2.530.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ч.Б**********ннэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б**********ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа Удирдлагын хэлтсийн мэргэжилтэн надад 2015 оны 3 дугаар сарын 18-нд Тамгын газрын дарга ажлаас чөлөөлөх мэдэгдлийг ямар нэгэн үндэслэл заагаагүйгээр өгөхөд би хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гарын үсэг зурж аваагүй болно. Гэвч 2015 оны 4 дүгээр сарын 29-нд Тамгын газрын дарга Г.Т**********р намайг дуудаж, мэдэгдлийн хугацаа дууссан тул ажлаас халах, чөлөөлөх тухай хэлж, цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэсэн тул ажилласан хугацааныхаа амралтыг авсан билээ. Ээлжийн амралтаа дуусгаад ирэхэд Тамгын газрын дарга хот явсан байсан ба Засаг дарга намайг ажлаа хийж бай гэсэн тул 10-аад хоног ажлаа хийж байтал Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга 2015 оны 6 дугаар сарын 22-нд манай хэлтсийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэн нарыг байлцуулан намайг дуудаж, тэр хоёрт намайг ажлаас чөлөөлөх тушаал төлөвлөн оруулж ирэхийг үүрэг болгосон. Би тэдэнд надад ажлаас халагдах, чөлөөлөгдөх үндэслэл байхгүй, би ганцхан жил болоод тэтгэвэрт гарах учир төрд ажилласан 30 гаруй жил, түүндээ тооцуулж авах буцалтгүй тусламж минь хайран байна гэсэн чинь аймгийн ЗДТГ-ын дарга тэгж бодож байгаа бол жилийн чөлөө аваад тэтгэмжээ суулгуулах боломж л байна гэж шахсан тул би жилийн чөлөө авъя гэсэн. ... ЗДТГ-ын дарга маргааш өглөө намайг ажилдаа очиход ажлаас чөлөөлөх Б/30 дугаар тушаалаа гаргасан байсан . Уг тушаалд миний овог, нэр буруу, ажилд эргэн орох хугацаа заагаагүй, миний ажлын байр хадгалагдах үндэслэл болох үүднээс чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг байгууллагаас шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг тусгаж өгөөгүй. ...Миний тушаалыг шинэчилж гаргасан гэсэн сураг сонсоод очиход холбогдох албан тушаалтнууд байхгүй байсан тул Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Мөнхтуяатай уулзахад өөрчилж гаргасан тушаалыг надад гарын үсэг зурж хүлээлгэн өгсөн. Үүнээс хойш Хөвсгөл аймгийн Засаг даргатай хоёр ч удаа уулзахад шийдвэртэй хариу өгөхгүй цаг өнгөрөөгөөд байгаа тул Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгож, миний өмнөх ажилд минь эгүүлэн ажиллуулж, ажилгүй байх хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, ээлжийн амралтын зөрүү 2 530 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Б**********жшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 405 дугаар тогоол дээр төрийн албан хаагчийн буцалтгүй тэтгэмжийг олгохдоо хамгийн сүүлд ажиллаж байсан цалингийн дунджаар тогтооно гэсэн байдаг. Би нийгмийн даатгал болон өөр бусад асуудлаар мэргэжлийн хүнээс нь лавлаж асуухад миний сүүлд төрд ажиллаж байсан 2 жил, ажилгүй байсан хугацааны 1 жил нийт 3 жилийг тооцож тэтгэмж олгоно гэж тайлбарлаж байсан. Би төрийн байгууллагад 30 гаруй жил ажилласан болохоор хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж мөн 2015 оны ээлжийн амралтын зөрүү 5 хоногийн мөнгийг уг тэтгэмж дээр нэмээд өгөх юм бол цаашид ажил төрөлдөө орох болон ажилгүй байсан хугацааны цалин, мөнгийг авна гэхгүйгээр эвлэрэх саналтай байнагэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Т**********р шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ч.Б**********ж нь эрүүл мэндийн шалтгаанаар нэг жилийн чөлөө авах хүсэлтээ 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн ба 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/30 дугаар чөлөө олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Т**********р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албан хаагчийн тухайд нэг удаагийн 18 337 470 төгрөгийн тэтгэмж өгөхөөр төсөв батлагдсан бөгөөд энэ мөнгийг Ч.Б**********ж-д2016 ондоо өгөх боломжтой байна. Үүнийг манай байгууллагын нягтлан бодогч бодохдоо нэхэмжлэгчийн сүүлийн 3 жилийн буюу 2014, 2015, 2016 оны үндсэн цалингийн дунджаар бодсон. Өөрөөр хэлбэл 2016 оныг бүтэн тооцож тэтгэмжийг олгож байгаа. Төрийн албан хаагчийн ТЗ-5-5-н шатлалаар сарын 628.344 төгрөгийг 2 сараар бодож 1.256.680 төгрөгийг 2016 оны эхний хагас жилд өгөх боломжтой. 2016 онд улсын хэмжээнд төсөв танагдаж ирсэн бөгөөд амралтын зөрүү мөнгийг олгоход хүндрэлтэй байна. Тэгэхдээ нэхэмжлэгчийн 5 хоногийн амралтын зөрүү мөнгийг 2016 оны эхний хагас жилд олгохоор эвлэрэх боломжтой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ч.Б**********жнь Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, ээлжийн амралтын зөрүү 2.530.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба Шүүх, нэхэмжлэгч Ч.Б**********нгаргасан нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэнхэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуусан бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-дНэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаанд эвлэрсэн гэрээнд:
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа буцааж 1 удаагийн буцалтгүй тэтгэмжийн 18 637 470 төгрөгийг Ч.Б**********ж-д2016 оны 10 дугаар сарын 05-нд олгох;
2.2015 оны ээлжийн амралтын 5 хоногийн зөрүүг тооцож үзээд 2015 оны 12 дугаар сард, эсвэл 2016 оны 01 дүгээр сард олгох;
3.ТЗ-ын 5.5-аар бодож үндсэн цалин 628 344 төгрөгийг 2 сараар бодож, 1 256 688 төгрөгийг 2016 оны эхний хагас жилд багтаан олгох;
Дээрх 3 нөхцлөөр нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн тохиролцсоноо бичгээр илэрхийлж байна гэсэн эвлэрлийн гэрээ байгуулж, энэ тухай тохиролцоогоо бичгээр илэрхийлж гарын үсгээ зурж маргаанаа дуусгавар болгосон явдал нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.4 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан Ч.Б**********н нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох "Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/30 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл, ээлжийн амралтын зөрүү 2.530.000 төгрөг гаргуулах" шаардлага бүхий захиргааны хэргийннэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд энэ асуудлаар анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурьдсугай.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар хэргийн оролцогчид тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЭНХТАЙВАН