Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2024/01367

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

                                                                                     Хэргийн индекс:135/2024/01597/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /утас: *******, *******/-т холбогдох,

19,090,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Хариуцагч: А.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Я.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“...Я.******* миний бие Дархан суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд модны зах дээр ажилладаг юм. Би болон манай нөхөр бид 2 А.*******тай 2011 оноос эхлэн манай захад мод авч ирж өгдөг байсан үеэс нь эхлэн танилцаж танилын харилцаатай болсон юм. А.******* нь 2013-06-03-нд том машин авах гэсэн юм гээд 19 сая ерэн мянган төгрөгийг ямар нэг хүүгүйгээр, барьцаагүй зээлж авсан юм. Уг нь эхэндээ 1 жил 6 сар буюу 18 сарын хугацаатай авч гэрээ хийж, нотариатаар баталгаажуулсан. Гэвч түүнээс хойш А.******* нь 2 хөлөө хугалж гэмтэн удаан хугацаагаар эмчилгээнд байсан мөн хэрэгт холбогдсон гэх шалтгаанаар мөнгийг маань өгөх боломжгүй байсан тул би түүнийг нь харгалзан боломжтой үедээ өгөөрэй гээд зээлээ 2016-05-16-нд ярилцаж тохиролцоод ******* нь 5 жилйн дотор төлж өгөхөөр болсон. Гэвч тохирсон хугацаанаас хойш нэг ч төгрөг өгсөнгүй. 2021 оноос хойш бараг өдөр болнон мөнгөө нэхэж шаардсан боловч элдэв шалтаг тоочиж зугтсаар өдий хүрч байна. Сүүлдээ утсаа ч авахгүй болж гэр орныхоо хаягийг өөрчилж алга болсон. Хамгийн сүүлд би 2023-12-08-нд түүний ******* тоот утсаар ярихад удахгүй өгнө гэсэн боловч өгсөнгүй. Сураг сонсоход ******* нь бие нь сайжирч нэгэн компанид ачаа тээврийн том тэрэг барьж цалин сайтай болж, мөн лексус маркийн жип машин унаад амьдрал ахуй нь сайжирсан байна.

Гэтэл энэ олон жил их хэмжээний мөнгөө зээлээд боломжтой үедээ өгөөрэй гээд өвчтэй зовлонтой үед нь тусалсан надаас зугтаж нэг ч төгрөг өгөхгүй байгаад нь үнэхээр гомдож байна. Иймд би одоо арга буюу шүүхээр шийдүүлэхээр нэхэмжилж байна. 2024.03.15-нд би өмгөөлөгчөөрөө дамжуулан утсаар ярихад “Увс аймагт ачаа зөөж явна, очоод уулзана” гэсэн боловч уулзах байтугай утсаа ч авахаа байлаа. Иймд А.*******аас 19 сая ерэн мянган төгрөгийг гаргуулж өгнө үү. Би *******аас мөнгөө нэхэж хэлэн зуун удаа ярьсан. Энэ болгоны утасны билл надад байгаа, хамгийн сүүлд ярьсан баримтаа гаргаж хавсаргалаа” гэжээ.

 

2. Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Миний бие ******* овогтой ******* нь нэхэмжлэх гаргасан Ч.*******тэй, нөхөр болох тай 2008 онд анх танилцаж, мод модон материал нийлүүлж ирсэн. Энэ хугацаандаа аас 7,800,000 мянган төгрөг зээлж авсан. 19,090,000 төгрөгийг зээлсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад 19,090,000 төгрөг шилжүүлсэн бол тухайн үед шилжүүлсэн ны хуулгаа авчирч өгнө үү” гэв.

 

3. Зохигчид шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд эвлэрэн хэлэлцэж ирүүлсэн гэрээндээ:

“...Нэхэмжлэгч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариуцагч А.*******аас нэхэмжилсэн 19,090,000 төгрөгөөс 8,500,000 төгрөгийн үнийн дүн дээр эвлэрч, 10,590,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, эвлэрлийн гэрээ байгуулав.

8,500,000 төгрөгийг 2024 оны 11 сарын 30-нд, 2025 оны 01 сарын 30-нд 2 хувааж, нэхэмжлэгч ийн тоот ны дансанд төлж өгөхөөр тохирч эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч А.*******т холбогдуулан 19,090,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

1. Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигчид нь “...Нэхэмжлэгч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариуцагч А.*******аас нэхэмжилсэн 19,090,000 төгрөгөөс 8,500,000 төгрөгийн үнийн дүн дээр эвлэрч, 10,590,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, эвлэрлийн гэрээ байгуулав.

8,500,000 төгрөгийг 2024 оны 11 сарын 30-нд, 2025 оны 01 сарын 30-нд 2 хувааж, нэхэмжлэгч ийн тоот ны дансанд төлж өгөхөөр тохирч эвлэрлийн гэрээ байгуулав” гэх эвлэрлийн гэрээг ирүүлжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэжээ.

Дээрх зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын багасгасан дүн болох 8,500,000 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож 150,950 төгрөгийг хариуцагч А.*******аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ийн нэхэмжлэлтэй, А.*******т холбогдох 19,090,000 төгрөг гаргуулахыг хүссэн хүссэн иргэний хэрэгт зохигчдын ... нэхэмжлэгч нь 10,590,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж, үлдэх 8,500,000 төгрөгийг хариуцагч нь 2024 оны 11 сарын 30-нд, 2025 оны 01 сарын 30-нд 2 хувааж, нэхэмжлэгч ийн тоот ны дансанд төлөхөөр тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын багасгасан дүн болох 8,500,000 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцож 150,950 төгрөгийг хариуцагч А.*******аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА