Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2024/01370

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 135/2024/0282/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, өөрийн байр, Дархан-Уул аймгийн прокурорын газар /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, өөрийн байр гэх үндсэн хаягтай ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, ****** байр, ****** тоот гэх хаягт байршилтай ******* ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд *******, утас: *******/-д холбогдох,

“151,781,964.90 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн прокурорын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээд байх бөгөөд 2024 оны 05 сарын 31-ний өдрийн байдлаар 151,781,964.90 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэж, төр болон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүхэд 2024 оны 05 сарын 31-ний өдрийн байдлаар 151,781,964.90 төгрөгийн өр үүссэн байгааг хүлээн зөвшөөрч байгаа, уг төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Маргаан байхгүй болно” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн прокурорын газар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 151,781,964.90 төгрөг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болохоор зохицуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан ба хариуцагчийн дээрх тайлбар нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч ******* ХХК-д холбогдох 151,781,964.90 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч ******* ХХК-д холбогдох 151,781,964.90 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрсөн дүн болох 151,781,964.90 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж тооцон 916,860 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА