Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2024/00845

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: “Дорнод ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* *******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,261,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “Дорнод ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Д.******* нь “Дорнод финас *******” ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ЗГ40000197 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3,500,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн бөгөөд Хэрлэн сумын  3 дугаар баг, ******* 3 дугаар гудамжны ******* тоот хаягт байршилтай  837 м.кв бүхий газар, 120 м.кв хувийн сууцыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээг одоог хүртэл бүрэн биелүүлээгүй байна. Иймд Д.*******ээс үндсэн зээл 1,833,381.55 төгрөг, зээлийн хүү 400,229.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,072.47 төгрөг, нийт 2,261,700 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах хүсэлтэй байна гэжээ.  

Хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Дорнод ******* *******” ХХК-ийн нэхэмжилж байгаа 2,261,700 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг төлбөрийг өөрийн боломжоор төлж барагдуулна. Хэрэв төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Дорнод финас *******” ХХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,261,700 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,261,700 төгрөгийг гаргуулах шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, хэрэв төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Дорнод ******* *******” ХХК-ийн 2,261,700 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,137 төгрөгийн 50 хувь болох 25,568.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 25,568.50 төгрөгийг, хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 25,568.50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дорнод ******* *******” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ