Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2024/00848

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Жигжидийн Ганцэцэгт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,970,880 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани *******тэй 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ХЗГ-22/288 дугаартай барьцаат хэрэглээний зээлийн гэрээг байгуулж 5,000,000 төгрөгийг хүүгүй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Гэтэл хариуцагч нь зээл авснаас хойш зээлээ нэг ч удаа төлөөгүй байна. ...Иймд хариуцагч *******ээс үндсэн зээл 5,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 970,880 төгрөг, нийт 5,970,880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилж байгаа 5,970,880 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Би улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг учраас энэ мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах саналтай байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,970,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн 5,970,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа талаар тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 5,970,880 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,485 төгрөгийн 50 хувь болох 55,242.50 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 55,242.50 төгрөгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 55,242.50 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******” ХХК олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ