| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00256/И |
| Дугаар | 155/ШШ2016/00403 |
| Огноо | 2016-03-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2016/00403
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: Т.Н
Хариуцагч: Д.Т
Зээлээр худалдан авсан барааны үнэ 1.773.200 /нэг сая долоон зуун далан гурван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2016/0256/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Надтай хамтран ажиллаж байсан Хүдэр хүнсний дэлгүүрийн эзэн Овш овогтой ********** нь 2014 оны 06-р сарын 19-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж 2014 оны 12-р сарын 30-ны өдөр 5.486.400 /таван сая дөрвөн зуун наян зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийн бараа, нэмж 2015 оны 03-р сарын 06-ны өдөр 686.800 /зургаан зуун наян зургаан мянга найман зуу/ төгрөг нийт 6.173.200 /зургаан сая нэг зуун далан гурван мянга хоёр зуу/ төгрөгийн бараа падаан бичүүлж зээлээр авсан. Үүнээс 2015 оны 06-р сарын 01-ийг хүртэл нийт 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг өгч барагдуулсан. Үлдэгдэл төлбөр 1.773.200 /нэг сая долоон зуун далан гурван мянга хоёр зуу/ төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна. Гэрт нь удаа дараа очиж уулзаж, утсаар ярьж төлбөрөө төлөхийг шаарддаг боловч өгөхгүй чирэгдэл учруулж байна. Иймд О.**********гаас барааны үнэ болох 1.773.200 төгрөгийг гаргуулж өгнө үү.
...миний бие хариуцагч **********гийн гаргасан хүсэлтийг хүндэтгэн үзэж хариуцагчаар Д.Тыг солихыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ...барааны үнэ 1.773.200 төгрөгийг 2016.07.15-ны дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Би Н гуайгаас бараа материал зээлээр авч зардаг байсан бөгөөд үлдэгдэл нь 1.773.200 үлдсэн болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Даваацогт шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Таас 1.773.200 төгрөг гаргахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь 2016.07.15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан ярилцаж тохиролцлоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч О.**********д холбогдуулан зээлээр худалдан авсан барааны үнэ 1.773.200 /нэг сая долоон зуун далан гурван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.********** нь Д.Тыг хариуцагчаар солих хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1118 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Д.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 1.773.200 /нэг сая долоон зуун далан гурван мянга хоёр зуу/ төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Даваацогт хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг зөвшөөрч байх ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.321 төгрөгийн тал хувь болох 21.660 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Таас 21.660 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Нгийн зээлээр худалдан авсан барааны үнэ 1.773.200 /нэг сая долоон зуун далан гурван мянга хоёр зуу/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Т 2016 оны 07 дугаар сарын 15-ны дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.321 /дөчин гурван мянга гурван зуун хорин нэг/ төгрөгийн тал хувь болох 21.660 /хорин нэгэн мянга зургаан зуун жар/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Таас 21.660 /хорин нэгэн мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан +шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ