| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0175/Э |
| Дугаар | 178 |
| Огноо | 2017-12-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.10.3., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 178
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Шүүх хуралдаанд:
Прокурор М.Энхбаатар
Хохирогч О.Уламбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Баян овогт Мөнхөөгийн Баярхүүд холбогдох 1731001540080 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: 1966 оны 05 дугаар сарын 25-нд Баян-Өлгий аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, трактор комбайнч, хувиараа мал малладаг, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг Тавин гэх газар рошин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянавгай овогт Мөнхөөгийн Баярхүү /РД:МЕ-66052514/
Шүүгдэгч М.Баярхүү нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын чиглэлд явдаг асфальтан замын төгсгөл хэсгийн орчимд “Тоёота Премио” маркын 15-39 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тус машинд зорчиж явсан иргэн Б.Цэцэгбалын биед хүндэвтэр хохирол учирч, иргэн Ш.Оюуны амь насыг хохирооосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч М.Баярхүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу айл руу явж байгаад зам дээр огцом тойрог гарч ирээд нэг мэдэхэд замын хажуу руу орчихсон байсан. Тэр өдөр манан будантай байсан. Би хурд багатай явж байсан юм. Талийгаач эгч миний яг хажуу талын суудалд суучихсан байсан. Машин 1-2 удаа бүтэн өнхрөөд 4 дугуй дээрээ зогссон. Тэгээд юу болсон бэ зүгээр үү гэж асуусан. Тухайн үед юу болсныг сайн мэдэхгүй байна. Ийм л зүйл болсон гэв.
2.Хохирогч О.Уламбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... Хүдэр суманд хурим болно гээд тэгээд бид хэд явж байтал замд юу болсныг мэдэхгүй осол маш хурдан болоод өнгөрсөн. Уг нь хурдтай биш гайгүй явж байсан юм яагаад тийм зүйл болсныг мэдэхгүй байна. Осол гарсны дараа тухайн үед замын унаанууд огт явахгүй байсан. Машин таарвал ээжийгээ суулгаад төв рүү явуулах гэж байсан. Ийш тийшээ холбоо барих ямар ч боломжгүй байсан бөгөөд нэг харсан чинь өөр нэг машин ирчихсэн байсан би тухайн үед хзээ тэр машиныг ирснийг анзаараагүй гэв.
3.Хохирогч О.Уламбаярын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай ээж талын хамаатны хүүхдийнх нь хурим 10 сарын 22-ны өдөр болох байсан. 2017 оны 10 сарын 20-ны өдөр ээж Дархан-Уул аймагт өөрийн гэртээ хүрээд ир хоёулаа хуриманд хамт явъя гээд би Дарханд ээжийнхээ гэрт ирж хоносон. Маргааш өглөө нь 12 цагийн үед би ээж Оюун, нагац эгч Подоосүрэн нарын хамтаар замын унаанд суугаад Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хамаатны айлд очсон. Хамаатныхаа айлд байж байхад 06-07 цагийн үед манай ээжийн хамаатны ах Оросоо болон түүний эхнэр зэрэг хүмүүс ирцгээсэн. Бид нар босож хоол цай болоод Хүдэр сум руу хөдөлсөн. Баярхүүгийн жолоодсон суудлын автомашинд урд талын суудалд ээж Оюун, жолоочийн арын суудал дээр би өөрөө харин миний хажуугийн суудал дээр нагац эгч Подоосүрэн, Подоосүрэн эгчийн хажууд Цэцэгбал сууж явсан. Харин нөгөө машиныг Очир жолоодоод Оросоо ах жолоочийн хажуугийн суудал дээр, Очирын эхнэр Мөнхжаргал, зээ охин Мөнхсаруул, охин Энхжин нар нь суусан харагдсан. Бид нар Ерөө сумаас гараад асфальтан шинэ замаар явж байхад гэнэт бид нарын хэн нэг нь хашгирах шиг болсон бөгөөд тэрхэн зуур автомашин замын хажуу руу орж онхолдож 2 удаа эргэх шиг болсон. Нэг мэдсэн би өөрийн сууж байсан хэсэгтээ сууж байсан. Миний хажуугын хаалганы цонх нь хагарсан байхаар нь тухайн цонхоор гарсан. Гараад ээжийг ямар байгаа талаар харсан. Тэгсэн ээжийн маань зүүн хөл нь машины доод талын хэсэгт дарагдсан байдалтай нүдээ аниад ямар нэг хөдөлгөөн хийхгүй мөртлөө удаан амьсгалтай байсан. Тэгээд би арын автомашины хүмүүсийг дуудаад машиныг өргөж байгаад ээжийнхээ хөлийг машин дороос авъя гэж санаад эргэж хартал арын Очирын жолоодож машин мөн адил замын хажуу хэсэг рүү онхолдоод дээшээ хараад унасан байсан. Тэгсэн тэдний автомашинд байсан хүмүүс зүгээр юм шиг гараад ирсэн. Тэгээд би тэд нарыг дуудаад бүгдээрээ нийлж машиныг бага зэрэг хөндийрүүлж байгаад ээжийнхээ хөлийг машины дороос гаргасан. Тэгээд би ээжийнхээ дэргэд сууж байхад миний ээжийн амьсгаа нь сул байсан бөгөөд би зөндөө дуудсан боловч нүдээ нээж харахгүй байсан. Удалгүй ээж минь нэг нүдээ нээгээд над руу харчихаад эргээд нүдээ аниад амьгалахаа больсон. Тухайн үед миний ухаан санаа балартаад түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/
4.Гэрч Б.Цэцэгбалын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Маргааш өглөө нь буюу 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан аймгаас нөхрийн хамаатан талийгаач Оюун, Уламбаяр, Подоосүрэн нар ирсэн. Бид нар босож цай ундаа уугаад Хүдэр сум руу хөдлөхөөр болж манай нөхөр Баярхүү 13-59 СЭА улсын дугаартай Тоёота Премио маркын хүүгийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодоод голын суудал дээр талийгаас Оюун эгч, арын суудал дээр баруун хэсэгт би, голд Подоосүрэн, зүүн талд Уламбаяр нар суугаад 07 цаг цаг өнгөрч байх үед хөдөлсөн. Харин манай арын автомашиныг Оросоо ахын хүү Очир жолоодоод түүний хажуугын суудал дээр Оросоо ах суугаад манай машины араас дагаад хөдөлсөн. Хүдэр сум руу дөхөж байх үед гэнэт манай машин замын хажуу хэсэг рүү орж онхолдсон. Миний бага сага санаж байгаагаар онхолдоод 2 удаа өнхөрөөд дөрвөн дугуй дээрээ тогтоод зогссон. Би өөрийн сууж байсан хэсэгтээ сууж байсан хэвтэж байсан эсэхээ санахгүй байна. Нэг мэдсэн машинаас гараад ирсэн зогсож байсан. Тэгээд хартал манай машины баруун талын доод хэсэгт талийгаач Оюун эгч зүүн хөлөөрөө дарагдсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би арын машин руу харахад мөн онхолдоод дээшээ харсан байдалтай байсан. Манай нөхөр тухайн машины хүмүүсийг дуудахад тэд нар ирсэн. Бид нар нийлж манай машиныг хөндийрүүлж байгаад талийгаачийг татаж гаргасан Тухайн үед Оюун эгч удаанаар амьсгалж байх шиг надад санагдсан. Тэгээд удаагүй байхад Оюун эгчийг нас барсан талаар Оросоо ах бид нарт хэлсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/
5.Гэрч М.Мөнхсаруулын 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 10 сарын 22-ны өглөө 06 цаг өнгөрч байх үед босоод унд цайгаа уугаад 07 цаг өнгөрч байхад Хүдэр сум руу хөдөлсөн. Тухайн үед манай машинаас гадна Баярхүү ах 13-59 СЭА улсын дугаартай тоёота премио маркын тээврийн хэрэгслээ жолоодоод түүний машинд нагацын талын хамаатан Оюун эмээ түүний охин Уламбаяр, Баярхүү ахын эхнэр Цэцэгбал, Оюун эмээгийн дүү Подоосүрэн нар суугаад явсан. Баярхүү ах манай машины урд гараад түрүүлээд явсан. Тэгээд хэсэг явж байх үед Мөнхжаргал эгч орилох шиг болсон. Нэг мэдсэн машин онхолдож дээшээ харсан байсан. Тухайн үед би автомашины баруун хойд талын цонхоор мөлхөж гарсан. Тухайн цонхны шил хагарсан байсан. Тухайн үед би их цочирдсон байсан учраас надаас бусад хүмүүс хэрхэн машинаас гарсан талаар санахгүй байна. Машинаас гараад харах үед Баярхүү ахын машин мөн онхолдоод машин нь эвдэрч гэмтсэн байсан. Тэгээд Баярхүү ах наашаа ирээрэй энд болохоо байлаа гэж орилсон. Тэгээд бид нар Баярхүү ахын машин руу гүйгээд очих үед Оюун эмээгийн зүүн хөл нь шилбэ хэсгээрээ машины доод хэсэгт дарагдсан байдалтай байсан. Оюун эмээ нэг тийм сонин зовиуртай удаан амьсгалаад байсан. Тэгээд бид нар нийлж байгаад машиныг хөндийрүүлээд Оюун эмээгийн хөлнөөс би татаж машинаас холдуулсан. Тэгээд Баярхүү ах тэд нар утсаар яриад цагдаа дуудсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/
6.Гэрч О.Очирын 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 10 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед би өөрийн эзэмшлийн 45-83 УНС улсын дугаартай Субору Порестер маркын тээврийн хэрэгслийг жолоодоод надтай хамт манай аав Оросоо, эхнэр Мөнхжаргал, зээ дүү Мөнхсаруул, охин Энхжин нар суугаад Хүдэр сум руу найранд суухаар явцгаасан. Орой нь Баярхүү ахынд ирж хоносон. 10 сарын 22-ны өглөө 06 цаг өнгөрч байх үед босоод унд цайгаа уугаад 07 цаг өнгөрч байхад Хүдэр сум руу хөдөлсөн. Тухайн үед манай машинаас гадна Баярхүү ах 13-59 СЭА улсын дугаартай тоёота премио маркын тээврийн хэрэгслээ жолоодоод түүний машинд нагацын талын хамаатан Оюун эмээ түүний охин Уламбаяр, Баярхүү ахын эхнэр Цэцэгбал, Оюун эмээгийн дүү Подоосүрэн нар суугаад явсан. Баярхүү ах манай машины урд гараад түрүүлээд явсан. Хүдэр сумын төвөөс 5-6 км-ийн зайтай Хүдэр сумын хөшөөний орчим явж байх үед огцом эргэлттэй зам дээр Баярхүү ахын машин шороон зам руу гараад цаашаа замын огцом налуу хэсэг рүү орчихсон. Тэр үед би машиныхаа хурдыг хасаж зуугуухан гишгэхэд Баярхүү ахын машин орсон замын хажуу хэсэг рүү чигээрээ ороод нэг мэдсэн онхолдоод дээшээ харсан байсан. Тэгээд би түрүүлээд машинаас өөрийн талын хаалгаар буугаад аавын сууж байсан тал руу очоод аавыг машинаас гаргахад туслаад эхнэр хүүхдээ машинаас гаргаж байх үед Баярхүү ахын машины хүмүүс наашаа ир Оюун эгч болохоо болилоо гэж орилохоор нь яваад очтол Оюун эмээгийн зүүн хөл нь шилбэ хэсгээрээ машины доод хэсэгт дарагдсан байдалтай байсан. Оюун эмээ нэг тийм сонин зовиуртай удаан амьсгалаад байсан. Тэгээд бид нар нийлж байгаад машиныг хөндийрүүлээд Оюун эмээгийн хөлнөөс би татаж машинаас холдуулсан. Тэгээд Баярхүү ах тэд нар утсаар яриад цагдаа дуудсан гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/
7.Гэрч О.Мөнхжаргалын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Бид Ерөө сумаас хөдлөөд хэсэг хугацаанд явж байх үед Очир урд талын машин яачихав гэж хэлэхээр нь хартал манай урд талын Баярхүү ахын машин замын хажуу өндөр эрэгтэй хэсэг рүү орж харагдсан. Тэгээд манай машин зогсох гэж байх шиг надад санагдсан бөгөөд нэг мэдсэн урд талын машины орсон замын хажуу хэсгийн орчим руу дагаж ороод онхолдсон. Миний мэдэхийн манай машин хоёр гурав ойх шиг болсон. Бөгөөд нэг мэдсэн дээшээ хараад уначихсан. Миний хувьд жолоочийн арын суудалд хажуу талаараа хэвтэж байсан. Би тэгээд нөхрөө дуудтал ямар нэг юм дуугараагүй ямартай ч машинаас гаръя гэж санаад түрүүлээд охиноо гаргасан. Миний араас Мөнхсаруул өөрөө гараад ирсэн. Тэгээд нөхрийгөө нийлж гаргаад нөхөр бид хоёр нийлээд хадам аавыг татаж гаргасан. Тухайн үед нөхрийн шанаанаас цус гарсан хадам аавын хамраас цус гарсан байсан. Мөнхсаруулын гарын алга бага зэрэг зүсэгдээд жаахан цус гарсан байсан. Охины хөл хөхөрсөн цээж өвдөөд байна гэсэн. Тэгээд Баярхүү ахын машины хүмүүсийг дуудахаар гүйгээд очих үед Оюун эмээгийн хөл нь шилбэ хэсгээрээ машины доод хэсэгт дарагдсан байдалтай байсан. Оюун эмээ удаан амьсгалаад байсан. Тэгээд бид нар нийлж байгаад машиныг хөндийрүүлээд Оюун эмээгийн хөлнөөс би татаж гаргасан.Тэгээд удаагүй Оюун эмээг нас барсан талаар хадам аав хэлсэн..... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/
8.Гэрч О.Подоосүрэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Миний хувьд Баярхүүгийн жолоодсон мөнгөлөг саарал өнгийн машинд суусан. Надтай хамт Оюун эгч, арын суудал дээр би голд нь миний хажууд Цэцэгбал нар сууж явсан. Уламбаяр нар суугаад 07 цаг цаг өнгөрч байх үед хөдөлсөн. Харин манай арын автомашиныг Оросоо ахын хүү Очир жолоодоод түүний хажуугын суудал дээр Оросоо ах суугаад манай машины араас дагаад хөдөлсөн. Хүдэр сум руу дөхөж байх үед гэнэт хэн нэгэн нь орилох шиг болсон. Нэг мэдсэн манай машин замын хажуу хэсэг рүү орж онхолдсон. Хэдэн удаа өнхөрснийг мэдээгүй нэг мэдсэн Уламбаяр машинаас буугаад ээж ээж гэж хашгирсан. Харин би машины арын суудлын хөл тавьдаг хэсэг дээр хэвтэж байсан. Цэцэгбал бид хоёр нэг нэгнээ татаж гаргахад тусалж машинаас гарсан. Гараад харах үед Оюун эгчийн зүүн хөл машины хажуугийн доод талын хэсэгт дарагдсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд Оюун руу очих үед түүний нүүр нь хөхрөөд нэг цайгаад муухан удаан амьсгалтай байсан.Тэгээд удаагүй байхад Оюун эгчийг нас барсан талаар Оросоо ах бид нарт хэлсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/
9.Гэрч М.Ганзаяагийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 1 сарын 22-ны өдөр өөрийн гэртээ байхад танихгүй дугаараас өглөөний 09 цагийн үед 2 автомашин онхолдож нэг хүн газар дээрээ нас барсан хурдан хүрээд ир гэсэн дуудлага ирсэн.Тэгээд багийн хамт осол болсон газар очсон. Хүдэр хөшөөний ойролцоо асцальтан зам дээр ертөнцийн зүгээр урд тал руу хоёр суудлын автомашин онхолдож нэг нь дээшээ харсан нөгөө нь дөрвөн дугуй дээрээ байсан. Тэгсэн саарал өнгийн тээврийн хэрэгслийнх нь баруун талд нь 70 орчим насны эмэгтэйг дээш харуулан хэвтүүлж улаан хүрэн өнгийн дээлээр хучсан байсан. Би тухайн эмэгтэйд үзлэг хийхэд аль хэдийн нас барж бие нь хөрсөн байсан. Тэр эмэгтэйн нүүр хэсэгт хэд хэд зүсэгдсэн шархтай зүүн хөлний тавхай хэсэг нь гадагш эргэсэн байдалтай байсан. Ослын газарт байсан бусад хүмүүсийн зарим нь гэмтэлгүй зарим нь бага зэрэг гэмтсэн айж сандарсан байдалтай байсан. .....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/
10.Шинжээчийн 2017 оны 10 сарын 27-ны өдрийн №97 тоот:
1.Тоёота Премио маркын 13-59 СЭҮ улсын дугаартай автомашины жолооч Мөнхөө овогтой Баярхүү нь жолоочийн нэгдсэн санд ВС ангилалын 147381 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй Субару-Простер маркын 45-83 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Оросоо овогтой Очир нь жолоочийн нэгдсэн санд В ангилалын 957539 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй эдгээр нь тухайн тээврийн хэрэгслүүдийн ангилалд тохирно.
2.Тоёота Премио маркын 13-59 СЭҮ улсын дугаартай автомашины жолооч Мөнхөө овогтой Баярхүү нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, Субару-Простер маркын 45-83 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Оросоо овогтой Очир нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн үйлдлээс зам тээврийн осол гарсан гэж үзэв.....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/
11. Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн № 1050 тоот:
1.Ц.Оросоогийн биед баруун нүдний зовхи, хамрын цус хуралт, зулгаралт тогтоогдлоо.
2. Дээрхи цус хуралт, зулгаралт нь хэрэг болсон цаг хугацаанд буюу 2017.10.22-нд үүссэн байх боломжтой. .
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.....гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/
12. Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн № 1051 тоот:
1.М.Мөнхсаруулын биед баруун алганы зулгаралт, баруун шилбэний цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх зулгаралт, цус хуралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу мөргөх, цохигдох үед үүсгэгдэх боломжтой.
2. Дээрхи цус хуралт, зулгаралт нь хэрэг болсон цаг хугацаанд буюу 2017.10.22-нд үүссэн байх боломжтой. .
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.....гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 67 дугаар хуудас/
13.Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн № 1052тоот:
1.О.Энхжингийн биед духанд зулгаралт, хамрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр зүйлийн үйлчлэлээр буюу мөргөх, цохигдох үед үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 70 дугаар хуудас/
14.Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн № 1053 тоот:......гэх дүгнэлт /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/
15.Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн № 1054 тоот:...гэх дүгнэлт хавтаст хэргийн 76 дугаар хуудас/
16.Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн № 1055 тоот:...гэх дүгнэлт хавтаст хэргийн 78 дугаар хуудас/
17.Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн № 1056 тоот:...гэх дүгнэлт хавтаст хэргийн 80 дугаар хуудас/
18.Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн № 1057 тоот:...гэх дүгнэлт хавтаст хэргийн 83 дугаар хуудас/
19.Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн № 1058 тоот:.
1.Б.Цэцэгбалын биед цээжний 11-р нугаламын их биеийн шахагдсан хугарал тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 86 дугаар хуудас/
20.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 10 сарын 27-ны өдрийн №А-37 тоот:
21.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт №125:
1.Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, биеийн ерөнхий доргилт, хуйхны язарсан шарх, аалзан бүрхүүл доорх цус харвалт, хэлэн доорх ясны баруун хэсгийн хугарал, гол судасны гадна ханан дахь цус хуралт, уушгинд нэвт хатгагдсан шарх, гялтан хальсан доорх цус харвалт, уушгины гадаргууд хавирганы дарагдлын ором, Цээжний зүүн талд суганы арын шугамаар 1,2,3,4-р хавирганы толгойн хэсгийн хөндлөн хугарал, баруун хэсэгт суганы шугамаар 1,2,3,4,5,6,7-р хавирганы хөндлөн сэтэрхийт хугарал, дунд шугамаар урд шугамаар 1,2,3,4,5,6,7-р хавирга, арын шугамаар 1,2,3,4,5,6,7,8,9-р хавирганы хөндлөн сэтэрхийт хугаралтай, зүүн өвдөгний үе, чөмөгт ясны толгойн хэсгийн бяцарсан хугарал, зүүн шилбэний шаант, тахилзуур ясны хөндлөн сэтэрхийт хугарал, зүүн чамархайн язарсан шарх, хацар, эрүүний зулгаралт, шанаанд хатгагдаж язарсан шарх, зүүн гуя шилбэний зулгаралт, цус хуралт, зүүн өвдгөнд хатгагдаж язарсан шарх, баруун сарвуунд зулгаралтын зөөлөн эдийн няцралтай гэмтлүүд тогтоогдлоо. .
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.10 болон 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна.
3. талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж амь насыг аврах боломжгүй.
5. Талийгаач гавал тархины гэмтэл, хавсарсан гэмтлийн улмаас хурц цус алдалт ШОК-н хүндрэлээр нас баржээ.
6. Талийгаачийн цус А./II/ бүлгийн харьяалалтай байна. ...гэх дүгнэлт
/хавтаст хэргийн 102 дугаар хуудас/
22.Шүүгдэгч М.Баярхүүгийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 10 сарын 21-ний өдөр манай гэрт аавын төрсөн дүү Оюун эгч болон түүний охихн Уламбаяр, дүү Подоосүрэн нарын хамтаар ирсэн. Тэд нарын хувьд манай гэрт хоногдлоод маргааш өглөө нь эхнэр бид хоёрын хамтаар Хүдэр сум руу хуриманд явах гэж ирсэн юм. ....Маргааш өглөө нь 10 сарын 22-ны өглөө 06 цаг өнгөрч байх үед босоод 07 өнгөрч байх үед хөдөлсөн. Тухайн үед би өөрийн хүүгийн машин 13-59 СЭҮ улсын дугаартай тоёота премио маркын тээврийн хэрэгслийг жолоодоод явсан....Хүдэр сум руу дөхөж явах үед огцом эргэлт бүхий хэсэг гарч ирсэн бөгөөд миний хувьд хурдаа сааруулаад огцом дараад яах вэ гэж бодоод жолооны хүрдээ аажуухан дарсан боловч яагаад ч юм миний тээврийн хэрэгсэл чигээрээ яваад замын хамгаалалтын эрээн шонг зүүн урд хэсгээрээ мөргөөд цааш чигээрээ замын хажуу огцом өндөр хэсэг рүү орж онхолдож хоёр эргээд 4 дугуй дээрээ тогтоод зогссон. Тэгээд нэг мэдсэн машинаас гараад ирсэн байсан. Оюун эгч зүүн хөл хэсгээрээ машины баруун талын доод хэсэгт дарагдсан байдалтай байсан. Би арын Очирын машин руу харахад түүний машин онхолдоод дээшээ харсан байсан. Гэхдээ дотор нь явсан хүмүүс машинаасаа эсэн мэнд гараад ирсэн. Тэгээд би тэд нарыг дуудсан. Ирээд бүгдээрээ автомашиныг өргөөд Оюун эгчийг татаж гаргасан. Тухайн үед Оюун эгч удаанаар амьсгалж байсан. Гэхдээ нүдээ аниатай байсан. Тэгээд бид нар Оюун эгчийг эмнэлэг авч явах гэсэн боловч машин олдоогүй хэсэг сандралдаж байх үед Оюун эгчийг нас барчихлаа гэж Оросоо ах хэлсэн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/
23.Шүүгдэгч М.Баярхүүгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...гэх мэдүүлэг
/хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас/
24. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 3-13 дугаар хуудас/
25. Хэв загвар дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/
26.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 16-23 дугаар хуудас/
27.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 103-110 дугаар хуудас/
28. Шүүгдэгч М.Баярхүүгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 127 дугаар хуудас/
29.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 132 дугаар хуудас/
30.Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас/
31.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 143 дугаар хуудас/ зэрэг болно.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Баян овогт Мөнхөөгийн Баярхүүг 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар баг, Хүдэр сумын чиглэлд явдаг асфальтан замын төгсгөл хэсгийн орчимд Тоёота Премио маркын 15-39 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тус машинд зорчиж явсан иргэн Б.Цэцэгбалын биед хүндэвтэр хохирол учруулж, иргэн Ш.Оюуны амь насыг хохироосон үндэслэлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6 дугаар зүйлүүдэд заасан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нөхцөл байдлуудыг хангасан байна.
Шүүгдэгч Баярхүү нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын чиглэлд явдаг асфальтан замын төгсгөл хэсгийн орчимд “Тоёота Премио” маркын 15-39 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж, асфальтан замын тойруу хэсэгт гулгаанд орж замын хажуу руу машин 2-3 өнхөрч, зам тээврийн осол гаргасны улмаас тус машинд зорчиж явсан иргэн Ш.Оюуны амь насыг хохироож, иргэн Б.Цэцэгбалын биед цээжний 11 дүгээр нугаламын их биеийн шахагдсан хугарал гэмтэл учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилээр хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулах ялын нээлттэй хорих ангид эдлүүлэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв.
Шүүгдэгч үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохиролыг нь төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Баярхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 17.5 дугаар зүлийн 5 дахь хэсгүүдэд, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баян овогт Мөнхөөгийн Баярхүүг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Мөнхөөгийн Баярхүүг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баярхүүг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхийг дурьдсугай.
6.М.Баярхүү нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
8.М.Баярхүүд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, Прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ