Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2024/0248/З |
Дугаар | 128/ШШ2024/0641 |
Огноо | 2024-08-22 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2024/0641
2024 08 22 1
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х******* овогт Т*******ын Б*******, РД:*******,
Нэхэмжлэгч:Ц овогт Нгийн Э, РД:,
Нэхэмжлэгч: А овогт Ггийн С, РД:,
Нэхэмжлэгч: Ц овогт Ёгийн Н, РД:,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Л*****,
Гуравдагч этгээд: М овогт Бын М, РД:,
Гуравдагч этгээд: Ж овогт Жгийн Н, РД:,
Гуравдагч этгээд: С овогт Цын Э, РД:,
Гуравдагч этгээд: Ж овогт Гын Д, РД:,
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц,
Гуравдагч этгээд Б.М, Г.Д нарын өмгөөлөгч: Б.Ч нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргыг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ё.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, гуравдагч этгээд Б.М, Г.Д нарын өмгөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б******* нараас анх, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан гаргасан “... 0,7 га газар эзэмших” тухай хүсэлтэд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны бүртгэлээс Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлж, тус албаны газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Л.Мэс “Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31.2 дахь заалт /Хүсэлт гаргасан байршил нь дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор засан байна/ Таны өргөдөл нь тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байгаа учир шийдвэрлэх боломжгүй байна” гэж шийдвэрлэсэн нь бүртгэл хяналтын картад тэмдэглэгдсэн.
1.2. 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан “...амины сууцны зориулалтаар 0,7 га газар эзэмших хүсэлтэй байгаа тул зохих журмын дагуу хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтэд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар зүйлийн 14-ний өдрийн 19/585, 19/584, 19/586, 19/591 тоот албан бичгүүдээр “... Газрын тухай хуулийн 29.1, 33.1.1-д заасны дагуу тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэдэг тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн,
1.3. 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан гаргасан“... бидний эзэмших өргөдөл гаргасан газарт байшин барьсан байх тул энэ газрыг бусдад эзэмшүүлсэн, эсвэл иргэд зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн байх магадлалтай байна ... холбогдох мэдээллийг өгнө үү” гэх гомдолд тус албаны 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/3547 тоот албан бичгээр “... Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн байна” гэсэн,
1.4. 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн засаг даргад хандан гаргасан “... хариу өгөөгүй, харьяа дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож энэ талаар тодорхой мэдээлэл, хариу өгөхийг даалгаж өгнө үү” гэх гомдолд, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01-08/5083 тоот албан бичгээр “... Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б******* нарын иргэдээс нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шинээр газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байна ... 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай хариу хүргүүлсэн нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн байна” гэсэн,
1.5. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан “... Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б******* нарт тухай газрыг эзэмшүүлж өгнө үү” гэх гомдлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/7357 тоот албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн,
1.6. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 тоот албан бичгээр нэхэмжлэгч нарт “... тухайн байршилд Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нар нь газар эзэмших эрх баталгаажуулах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд ...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжаар ... газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн ... газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай гаргасан хүсэлтэд Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн байх бөгөөд дээрх нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, иргэн Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б******* нарт газар эзэмших эрх олгох тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариуг хүргүүлсэн.
1.7. Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б******* нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Нийслэлийн Засаг даргыг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б******* нар нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших тухай өргөдөл гаргасан боловч энэ өргөдөлд 2023 оны 6 дугаар сар /бүтэн жил гаруй/ хариу өгөөгүй. Бидний хүсэлт болгосон газарт хүмүүс барилгын суурь ухаж эхэлсэн тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “2022 онд тус албанд гаргасан өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар болон энэ газар нь бусдад олгогдсон эсэх талаар мэдээлэл өгнө үү” гэсэн утгатай өргөдлийг гаргасан боловч Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шилжүүлсэн бололтой Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр шинээр газар хүссэн өргөдөлд өгдөг загвар албан бичгээр “...тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэдэг тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй юм” гэсэн хариу ирүүлсэн. Бидний 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гаргасан дээрх өргөдөл нь шинээр газар хүссэн өргөдөл биш, харин “2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн болон бидний хүсэлт болгосон газрын талаар бусад холбогдох мэдээллийг өгнө үү” гэсэн агуулгатай болохыг тайлбарлаж 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дахин Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд, 08 дугаар сарын 22-нд Нийслэлийн Засаг даргад тус тус гомдол гаргасан.
Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01-08/3547, 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01-08/5083 тоот албан бичгээр “Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байна” гэсэн мэдээллийг ирүүлж, тухайн хүсэлт болгосон газар нь бусдад олгогдсон эсэх талаар мэдээлэл авах хүсэлтийг мөн л шийдвэрлэлгүй орхигдуулсан болно.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 31 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь хэсэгт заасан захиргааны байгууллагаас өргөдөл, гомдол гаргасан иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, хүчин төгөлдөр болсон шийдвэртэй танилцах боломжоор хангах үүргээ биелүүлээгүй тул бидний 2022 онд эзэмших хүсэлт гаргасан газарт байшин барьж байгаа иргэдтэй очиж уулзаж тодруулж явсаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн газрыг эзэмшсэн болохыг тухайн иргэдээс өөрсдөөс нь очиж асуусаар олж мэдсэн. Дээрх газар эзэмшүүлсэн шийдвэрийн огноо, дугаар, иргэдээс хэрхэн хүсэлт гаргасан зэрэг мэдээллийг газрын мэдээллийн egazar.mn сангаас судалж үзэхэд иргэн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нар нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тухайн газрыг эзэмших хүсэлт гаргасан, энэ хүсэлтийг газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүйгээр, хувийн мэргэжлийн байгууллагаар бидний хийлгэсэн кадастрын зургийн координатаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамж гаргаж эзэмшүүлсэн гэсэн бүртгэл хийгджээ.
Иргэн Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б******* бид хуульд заасан хэлбэр, журмаар 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тухайн газрыг эзэмших хүсэлт гаргахад “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр тусгаагүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж татгалзсан хариу өгсөн мөртөө тухайн ондоо буюу 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр яг тэр байршилд, тухайн газрыг яг бидний адил гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших хүсэлт гаргасан 4 иргэнд тухайн ондоо багтааж 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн нь дараах хууль тогтоомж болон өмнө нь газар эзэмших хүсэлт гаргасан иргэд бидний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Дээрх захирамжийг хүчингүй болгуулах талаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Гомдлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/7357 дугаартай албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд судлан шийдвэрлэхийг даалгаж шилжүүлсэн боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01-08/7047 тоот албан бичгээр дээрх иргэдийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариу өгсөн болно.
Маргаан бүхий захиргааны актыг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дах заалт, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлд заасан Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэг, заалтууд нь нэхэмжлэл гаргагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөнтэй холбоотой үндэслэлүүд, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгүүд нь хариуцагч маргаан бүхий захиргааны актыг хууль зөрчин гаргасныг нотлох үндэслэлүүд гэж үзэж байна. Тодруулбал,
1. Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэл гаргагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаар /Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэг/:
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй, төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Иргэн хуульд заасан журмаар газар эзэмших тухай хүсэлтийг холбогдох байгууллагад гаргаснаар газрын эрх зүйн харилцааны оролцогч болж тодорхой эрх, үүрэг үүсэх, өөрөөр хэлбэл, иргэн газар эзэмшихтэй холбоотой өргөдлөө хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлүүлэх эрхтэй, холбогдох төрийн байгууллага нь тухайн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй болох юм.
Нэхэмжлэл гаргагч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б******* нар 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Газрын тухай хуульд заасан хэлбэр, журмаар тухайн газрыг эзэмших хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь өргөдөлд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаар дамжуулан “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд эзэмшүүлэхээр тусгаагүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж татгалзсан хариу өгснийг хожим олж мэдсэн. Гэтэл тухайн жилдээ буюу 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тухайн байршилд буюу “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй тул” гэж бидэнд мэдэгдсэн газарт яг бидний адил гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших газар эзэмших хүсэлт гаргасан гэх 4 иргэнд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамж /маргаан бүхий акт/-аар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан төрөөс “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг зөрчиж өмнө нь газар эзэмших хүсэлт гаргасан иргэд бидний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т газар эзэмших, ашиглах тухай хүсэлтийг эрх бүхий байгууллага хүсэлт гаргасан он, сар, өдөр, цаг, минутаар бүртгэн авч дарааллын дагуу шийдвэрлэхээр заасан. Хэрэв маргаж буй газрыг иргэдэд өргөдлийн дагуу нь эзэмшүүлж болох байсан бол 2022 оны 04 дүгээр сард эхэлж эзэмших хүсэлт гаргасан /нэхэмжлэл гаргагч/ Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б******* нарт эзэмшүүлэх нь хууль тогтоомжид нийцэх юм. Өмнө хүсэлт гаргаад, бидэнд эзэмшүүлэхээс татгалзсан газрыг 2022 оны 08 дугаар сард хүсэлт гаргасан Ц.Э, Г.Д, Б.М, Ж. Н нарт эзэмшүүлсэн маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэл гаргагч нарт чиглэсэн, Үндсэн хууль болон Газрын тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг нь зөрчсөн шийдвэр байна.
2. Маргаан бүхий захиргааны акт нь хууль бус захиргааны акт болох талаар /Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг/:
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор засан байна” гэж, 33 дугаар зүйлийн 33.4-т “... аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж, 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж тус тус заасан.
Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нар нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тухайн газрыг /хувийн мэргэжлийн байгууллагаар бидний хийлгэсэн кадастрын зургийн координатаар/ эзэмших хүсэлт гаргасан, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамж гаргаж эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан иргэн, аж ахуйн нэгжээс газар эзэмших тухай ирүүлсэн хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг нягтлан шалгах үүргээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотыг стандарт, хяналтын газар /мэргэжлийн хяналт/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон “Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурал”-аар хүсэлтийг хэлэлцүүлэх замаар хэрэгжүүлдэг. Гэтэл Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нараас 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хуульд заасан хүсэлтийг нягтлан шалгах үүргээ биелүүлэлгүйгээр 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжаар бусдын өмнө хүсэлт болгосон газар буюу тухайн жилийн /2022 оны/ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газрыг эзэмшүүлж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул маргаан бүхий акт нь хууль бус шийдвэр байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан үндэслэл бүрдсэн гэж үзэж маргаан бүхий актын холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэл гаргагч нар төрийн байгууллагад өргөдөл хүсэлт гаргаж, хуулийн дагуу үндэслэлтэйгээр шийдвэрлүүлэх эрх нь сэргэх юм. Иймд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дах заалт, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ё.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б******* нар нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр маргаж байгаа газарт газар эзэмших хүсэлт гаргаад, хуульд заасан бичиг баримтуудыг хавсаргаж, газрын байршил, иргэний үнэмлэх, Засаг даргын тодорхойлолт, өргөдлийг гаргаж өгсөн. Тухайн өргөдлийг Нийслэлийн Засаг дарга хүлээж аваад хуулийн хугацаанд 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлэхээр тусгаагүй учраас таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэдэг хариуг өгсөн. Хариуг хүлээн аваад маргаагүй. Газар зохион байгуулалтын алба тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаагүй өргөдлийг хүлээж аваад, дараа жилийн төлөвлөгөөнд тусгахаар тусдаа программд уг хүсэлтүүдийг хадгалаад бүртгэх ёстой байтал үүнийг хийгээгүй. 2023 оны 06 дугаар сард нэг хүн байшин бариад эхэлсэн учраас төрийн байгууллагад хандсан. Нэхэмжлэгч нар гэр барьсан асуудлыг мэдэж байсан. Учир нь Ж.Ны харгалзан дэмжигч Ж.Ж нь хажуу газарт нь хороолол бариад байгаа Ж.Ж нь гэртээ байсан, 2020 оноос хойш маргаж байгаа газрын зүүн урд зам дагуу хашаанд олон жил амьдарч байсан. Гэтэл хашааны хойд талаас, ертөнцийн зүгээр зүүн талаас байшингаа хөөж бариад амьдраад, газрыг чөлөөлөөд өөр газар байшингаа барья гэдэг асуудал яригдсан. Иймд Ж.Ж зам дагуу д буусан компанийн хашаанаас гарсан, учир нь том машинууд яваад, ажил яваад, бүтээн байгуулалт хийгдээд шороо дараад байгаа учраас танай дээд талын газарт д бууя гэдэг асуудлыг Т.Б*******д ярьсан. Т.Б******* уг газарт бид газар эзэмшихээр хүсэлт гаргаад, дутуу хашаа барьсан байгааг газрын үзлэг дээр харсан байх, хашаа бариад газар эзэмшихээр хүсэлт гаргасан, гэтэл Ж.Ж бид түр байж байгаад нүүнэ гээд тус газарт буусан. Уг газарт байшин бариад эхлэхэд дахин яриа явсан. Хүсэлт гаргасан газарт яагаад байшин бариад байгаа талаар асуухад бид гэрчилгээтэй гээд гаргаж ирэхэд уг асуудлыг мэдсэн учраас хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй байж бусдад эзэмшүүлсэн юм уу, ямар захирамжаар эзэмшүүлсэн талаар тодруулахаар гомдол гаргасан. Энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байсан учраас өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар он, сар, өдөр, огноо, цаг минутаар нь шийдвэрлэдэг хууль байсаар байтал өмнө газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй гэдэг байдлаар газар эзэмшүүлэхээс татгалзсан боловч дараа жилийн төлөвлөгөөнд оруулахаар хүлээж байсан. Гэтэл нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газарт гуравдагч этгээд нарын 2022 оны 08 дугаар сард гаргасан өргөдлийг хүлээж аваад, 09 дүгээр сард газар эзэмших шийдвэр олгосон байна. Иймд бид гомдол гаргаад явж байхад газар зохион байгуулалтын төлөвлөгөөг судалсан, тэр жилдээ дахин газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол ороогүй. Эдгээр хүмүүсийг 08 дугаар сард өргөдөл өгснөөс хойш ороогүй, 09 дүгээр сараас хойш ороогүй. Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний тодотгол хуульд зааснаар 1 дүгээр улирлын сүүлээр иргэдийн төлөөлөгчдийн чуулганаар ордог, гэтэл тодотгол ороогүй. 2022 оны төлөвлөгөөнд тусгаагүй гэдэг газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагад харшилж байгаа зөрчил арилаагүй байхад дараагийн этгээдүүдэд газар эзэмшүүлснээр төрийн байгууллагад өргөдөл, гомдлоо гаргаж, хуулийн дагуу шударгаар шийдвэрлүүлэх эрх, газар эзэмшүүлэхэд төрөөс баримтлах шударга ёс, эрх тэгш байдлын зарчмыг алдуулсан, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, 33 дугаар зүйлийн 33.4-д тус тус заасныг зөрчсөн шийдвэр байна. Иймд уг заалтууд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөнтэй холбоотой үндэслэлүүдийг дурдаад байна.
Маргаан бүхий акт хууль бус захиргааны акт байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.4-т тус тус заасныг зөрчсөн хууль бус шийдвэр. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар хүсэлт гаргасан газрын байршил нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгсан байна гэдэг заалтыг мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т тусгаад, газар эзэмшүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн зөрчиж газар эзэмшүүлсэн, 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар газар эзэмшихэд хүсэлт гаргахад тавигдах шаардлагуудыг Газрын тухай хуульд дурдсан байгаа, уг шаардлагыг хангасан хүсэлт гаргаагүй. Ямар хүн, ямар хүсэлт гаргаад, яагаад авсан тухай шүүхэд хандахаас өмнө Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргад 3 удаа гомдол гаргасан. Үүний талаар тодруулахаар явж байхад гарын үсэг эргэлзээтэй, 4 өөр хүний огноогүй өргөдлүүд гарч ирсэн. Уг өргөдлийн огноог бид Газар зохион байгуулалтын албанд бүртгэсэн бичиг хэргийн бүртгэлийн программ руу орж харж мэдсэн. 08 дугаар сарын 30-ны өдөр гэх мэт нэг, хоёр хоногийн дотор захирамж нь гарсан хууль бус шийдвэр байна. Кадастрын зураг нь мөн эргэлзээтэй, өөрийн хүсэж байгаа газарт зураг хийлгээд өгөх ёстой гэдэг хуулийн заалт байна. Гэтэл 4 иргэний хийсэн зургийн координатыг өөр газарт хийлгэсэн байдалтай зүйл байна. Бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-т заасныг зөрчсөн гэж үзээд, өргөдлөө хуулийн дагуу гаргаагүй. Газар эзэмших тухай хүсэлтийг Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хотын стандартын газар, Хотын стандарт, хяналтын газрын хамтарсан, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгч оролцдог газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ гэж байгаа. Гэтэл 08 дугаар сарын 30-ны өдөр хуулийн шаардлага хангаагүй өргөдлийг өгөөд 09 дүгээр сарын 16-ны өдөр шууд захирамж гарсан, хурлаар орсон төлөвлөгөө, протоколыг эрх бүхий этгээдүүдээр хүсэлт гаргаад, шалгуулаад үзэхэд хэлэлцэгдээгүй байдаг. Гэтэл хэн нэгэн хүнд Тамгын газар, Нийслэлийн Засаг даргыг төлөөлсөн хүмүүс газар эзэмшүүлэхэд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгсан эсэх, бусад инженер, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд харьяалсан эсэхийг шалгаж, хянах ёстой, гэтэл хурлаар ороогүй шууд захирамж гаргасан учраас хууль бус захирамж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Газрын тухай хуульд заасан байгаа, мөн нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх ёстой гэдэг агуулгаар 2 шаардлагыг хангаж байгаа учраас 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дугаар захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Хүчингүй болгуулах хуулийн үндэслэлүүдийг дээр дурдсан, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.4, 32.5, 33 дугаар зүйлийн 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бөгөөд Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн захирамжийг шүүд хүчингүй болгоно гэдэг үндэслэлүүдээ бариад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу захирамжийн 2022 оны А/1214 захирамжийн гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/1214 дүгээр захирамжаар иргэн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэг, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн. Иргэн Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б******* нарын зүгээс Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр газар эзэмшүүлэх хүсэлт гаргаж байсан бөгөөд Газрын тухай хуулийн 31.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор засан байна. Иймд таны өргөдөл нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байх тул шийдвэрлэх боломжгүй талаар хариуг хүргүүлсэн байна. Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 дугаар албан бичгээр Иргэн Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б******* нар хариуг хүргүүлсэн байна. Мөн газар эзэмших хүсэлтийг нийслэлийн Засаг даргад нэхэмжлэгч нарын зүгээс гаргаж байгаагүй болно. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Газар эзэмших эрх олгох тухай А/1214 дүгээр захирамжаар Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1-д тус тус заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргаас олгож шийдвэрлэсэн. Иргэн Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б******* нарын зүгээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан, Нийслэлийн Засаг даргад бид хүсэлтээ гаргасан гэж байгаа боловч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшүүлэх хүсэлтээ тавиад Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба чиг үүргийн дагуу Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу шийдвэрлүүлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргаж, нэхэмжлэгч иргэд хүсэлт гаргаж байсан бөгөөд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 31.2-т тус тус заасан үндэслэлүүдэд тухайн хүсэлт гаргасан сум, дүүргийн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлаар батлсан газар тухайн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны төлөвлөгөөнд тусгаагүй байсан учраас Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны зүгээс Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэнээс гаргасан өргөдөл, гомдлыг 30 хоног дотор шийдвэрлэж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг үндэслээд тухайн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариуг хүргүүлсэн байсан. Тус хариуг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 19/584, 19/585, 19/586, 19/591 албан бичгээр Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б******* нарт хариу хүргүүлж шийдвэрлэсэн байна. Иймд Нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгосон. Нэхэмжлэгч нарын зүгээс тухайн гаргасан байршлаа тухайн дүүргийн төлөвлөгөөнд тусгаагүй байсан учраас газар эзэмших эрх олгогдоогүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.
4.1. Гуравдагч этгээд Б.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Гуравдагч этгээд Б.М миний бие зохих хууль, журмын дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэр Жаргалантын аманд газар эзэмшиж амины орон сууц барьж амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргасан. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/1214 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Б.М надад Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэг, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, миний бие хууль ёсны дагуу өргөдлөө өгөөд хуулийн дагуу зохих журмыг хангаад газраа авсан. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ “... Гэтэл Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нараас 2022 оны 08-р сарын 30-ны өдөр гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хуульд заасан нягтлан шалгах үүргээ биелүүлэлгүйгээр 2022 оны 09-р сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжаар бусдын өмнө хүсэлт болгосон газар эзэмшүүлж... маргаан бүхий акт нь хууль бус шийдвэр байна...” гэжээ. Гэвч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурьдаад байгаачлан газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж нягтлан шалгаагүй гэх боловч “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж зохих ёсны дагуу шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.2. Гуравдагч этгээд Г.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Гуравдагч этгээд Г.Д миний бие зохих хууль, журмын дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэр Жаргалантын аманд газар эзэмшиж амины орон сууц барьж амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргасан. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/1214 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Г.Д надад Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэг, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн. Миний хувьд хууль ёсны дагуу өргөдөл хүсэлтээ өгөөд хуулийн дагуу ямар ч зөрчилгүйгээр газраа авсан байдаг. Иймд нэхэмжлэгч нар намайг гүжирдэж бичсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ “... Гэтэл Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нараас 2022 оны 08-р сарын 30-ны өдөр гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хуульд заасан нягтлан шалгах үүргээ биелүүлэлгүйгээр 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжаар бусдын өмнө хүсэлт болгосон газар эзэмшүүлж... маргаан бүхий акт нь хууль бус шийдвэр байна...” гэжээ. Гэвч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурьдаад байгаачлан газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж нягтлан шалгаагүй гэх боловч “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж зохих ёсны дагуу шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... Захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” байхыг шаарддаг гэтэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс үзэхэд тэдгээрийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.3. Гуравдагч этгээд Б.М, Ж.Н, Ц.Э, Г.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Гуравдагч этгээд Ж.Н, Ц.Э нар нь зохих хууль, журмын дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэр Жаргалантын аманд газар эзэмшиж амины орон сууц барьж амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргасан. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/1214 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Ж.Н, Ц.Э нарт Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх хэсэг, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ “... Гэтэл Ц.Э, Г.Д, Б.М, Ж. Н нараас 2022 оны 08-р сарын 30-ны өдөр гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хуульд заасан нягтлан шалгах үүргээ биелүүлэлгүйгээр 2022 оны 09-р сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжаар бусдын өмнө хүсэлт болгосон газар эзэмшүүлж...... маргаан бүхий акт нь хууль бус шийдвэр байна...” гэжээ.
Гэвч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурьдаад байгаачлан газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж нягтлан шалгаагүй гэх боловч “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж зохих ёсны дагуу шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно. Захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “...Захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” байхыг шаарддаг гэтэл нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс үзэхэд тэдгээрийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамж нь нэхэмжлэгч нарт чиглээгүй, гуравдагч этгээдэд эрх олгосон Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.4-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдсанаар нэхэмжлэгч нарт чиглээгүй бөгөөд тухайн актын улмаас тэдгээрийн субьектив эрх нь зөрчигдсөн зүйл байхгүй. Субьектив эрх гэдэг нь тодорхой этгээдийн бодит эрх буюу хуулиар зөвхөн түүнд олгогдсон тодорхой үйлдэл хийх болон тодорхой үйлдэл хийхийг бусдаас шаардах эрх, зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалах зорилгоор шүүхэд хандах боломж гэж үздэг. Гуравдагч этгээдүүдэд маргаан бүхий захирамжаар газар эзэмших эрх олгосон нь тэдгээрийн хувьд жинхэнэ субьектив эрх юм. Харин нэхэмжлэгч нь ямар субьектив эрхэд маргаан бүхий акт халдаж байгаа нь тодорхой бус, тийм эрхэд халдсан акт ч биш гэдгийг анхаарч үзнэ үү. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.4. Гуравдагч этгээд Б.М, Ж.Н, Ц.Э, Г.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гуравдагч этгээд нар зохих хууль, журмын дагуу Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жаргалантын аманд газар эзэмших, амины орон сууц барьж амьдрах хүсэлттэй байгаагаа илэрхийлж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өргөдлөө гаргасан. Улмаар үүнийг үндэслээд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ дурдаад байгаа үндэслэлд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг газрын хэсгийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хуульд заасан нягтлан шалгах үүрэг нь биелүүлээгүй гэж үзээд, тухайн акт нь хууль бус шийдвэр байна гэж тайлбарладаг. Гэтэл хавтаст хэрэгт авсан баримтаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээ дурдаад байгаачлан газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хянан шалгаагүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрх, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцээд зохих ёсны дагуу шийдвэр гаргаад явсан. Иймд нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн гуравдагч этгээд нарт олгосон байгаа захиргааны акт нэхэмжлэгч нарын ямар эрхэд халдаад, хөндөөд байгаа талаар тайлбарлахдаа төрөөс баримтлах үйл ажиллагааны журам, зарчим буюу Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасныг үндэслээд тайлбарладаг. Үүнийгээ тайлбарлахдаа хуулийн дагуу хүсэлт өгсөн, хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлүүлээгүй, хуулийн дагуу шийдвэрлэх хэрэгтэй гэж тайлбарладаг. Гэтэл Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд, Газрын тухай хуулийн зохих хуулийн үндэслэлийг баримтлаад, хуулийн дагуу шийдвэр гаргасан байгаа учраас эрх хангаагүй гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа.
Гуравдагч этгээд нарын хувьд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрхтэй. Үүний дагуу зохих байгууллагад хүсэлтээ өгсөн, зохих байгууллага нь шийдвэр гараад эзэмшүүлж, газар эзэмших эрхийг хуульд зааснаар олгосон, субъектив эрх гэж үзэж байгаа. Субъектив эрх гэдэг нь тодорхой этгээдийн бодит эрхийг хэлээд байгаа. Иймд нэхэмжлэгч тал бодитоор газар эзэмших эрхтэй холбоотой эрхийг эдэлж байна уу гэдэг шаардлага хангаж байгаа эсэхийн дүгнэх нь зөв байх. Иймд субъектив эрх нэхэмжлэгч талд үүсээгүй байна, акт байхгүй, тухайн акт нэхэмжлэгч талд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д зааснаас сөрөг нөлөөллийг үүсгэж байгаа, эрх ашгийг нь хөндөөд байгаа зүйл байхгүй. Эрх ашгийг нь хөндөөд байгаа зүйлийг тайлбарлахдаа гаргасан хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлээгүй гэж тайлбарладаг. Гэтэл хуулийн дагуу шийдвэрлэсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авсан баримтаар тогтоогдоно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4.5. Гуравдагч этгээд Б.М, Г.Д нарын өмгөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох гэж байгаа. Өөрөөр хэлбэл, нэр бүхий 4 хүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Гэтэл нэхэмжлэлийн үндэслэл буюу тавьж байгаа санаа нь захиргааны байгууллагын илт хууль бус үйл ажиллагаа гэж тайлбарлаад байгаа.
Нэхэмжлэл болон нэхэмжлэлийн үндэслэлийн үр дагавар нь өөр байна. Иймд яг аль нь юм бэ гэдэг зүйлийг тодорхой бус байдлаар тайлбарлаад байна. Хавтаст хэрэгт авсан материал болон хэргийн үйл баримттай холбоотой дараах үр дагавар хараж байна, нэхэмжлэгчийн зүгээс өргөдөл гаргасан нь үнэн юм байна, үүнийг шийдвэрлэсэн байна. Гэтэл өргөдөл гаргаад байгаа газар Жаргалантын ам буюу маргаан бүхий газар гэж хэлээд байгаа. 2023 онд гаргаад байгаа хүсэлт буюу түүний хариуд үргэлж шинээр газар эзэмшихтэй холбоотой хүсэлтийг шийдвэрлээд байгаа. Өөрөөр хэлбэл, юу нотлох баримт шинжлэн судлахад Тайнын ам гэдэг газар хараад байгаа. Нэхэмжлэгч нар тус газарт хүсэлт, өргөдөл өгөөд, үүнийг шийдвэрлээд байгаа. Иймд нэхэмжлэгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байна. Жаргалтын ам гэдэг газарт гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа 2022 онд дууссан. 2023 онд Тайнын ам гэдэг асуудал яригдаж байгаа учраас уг нөхцөл байдлыг мушгиж, нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргаад Жаргалантын ам гэж тайлбарлаад байгаа. Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нотлох баримтаар гаргаж өгсөн баримтад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд тусгсан байгаа, Жаргалантын ам гэж байгаа, Тайнын ам гэсэн газар байхгүй. Иймд нэхэмжлэгч талууд шүүхийг төөрөгдөлд оруулах, эсхүл санаатай, санамсаргүй, эсхүл төөрөгдөлд оруулах байдлаар өргөдөл, гомдлыг нэг утга агуулгаар тайлбарлаж байгаа нь хэрэгт эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэж байгаа. Иймд Жаргалантын ам гэдэг газарт хүсэлт гаргасан нөхцөл байдал арилсан, үүнтэй холбоотой өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн. Аргагүй эрхэнд өөр газарт өргөдөл өгөөд хэрэг үүсгүүлье гэдэг байдлаар нэхэмжлэгч тал ажиллагаа хийсэн байна гэж хэргийн материалыг уншихад үүсэж байгаа.
Өнөөдөр шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа өргөдөл, гомдол гаргах эрх нь сэргэнэ гэж. Тэгвэл өргөдөл, гомдол гаргах эрхийг сэргээлгэх шаардлага өөр, эс үйлдэхүйг тогтоолгох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагатай үндэслэл нь зөрөөд байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буруу байна, шаардлагын хүрээнд мөн нотлох баримтаа гаргаж өгөөгүй, холбогдох нотлох баримт уялдаж гарч ирэхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хангах боломжгүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулснаар ямар эрх нь сэргэх юм вэ гэдэг тодорхой баримт байхгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадахгүй, үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагатай нийцэхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б******* нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргыг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд газар эзэмших эрх олгох хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сард гаргасан боловч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй гэдэг үндэслэлээр татгалзсан атлаа биднийг хүсэлт гаргаснаас хойш хүсэлт гаргасан гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т заасныг зөрчсөн бөгөөд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаар хүлээж байсан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
3. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжаар 62 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгож шийдвэрлэсэн байх ба хавсралтын,
3.1. 25-д “Ж Н(Иргэний бүртгэлд бүртгэгдсэн нэр нь Жгийн Н), , 8, Амины орон сууц, 700 мкв, 15 жил, эзэмшүүлэх, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан”
3.2. 26-д “Г Д, , 8, Амины орон сууц, 700 мкв, 15 жил, эзэмшүүлэх, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан”
3.3. 27-д “Ца Э, , 8, Амины орон сууц, 700 мкв, 15 жил, эзэмшүүлэх, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан”
3.4. 28-д “Б М, , 8, Амины орон сууц, 700 мкв, 15 жил, эзэмшүүлэх, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан” гэжээ.
4. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11/33 дугаар тогтоолоор батлсан “Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд шинээр эзэмшүүлэх ашиглуулах газрыг байршлыг тогтоогоогүй байна(2 дугаар хавтаст хэргийн 4-7 дахь талд).
5. Нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт газар эзэмшихээр хүсэлт гаргахдаа “Л*******” ХХК-ийн үйлдсэн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн огноотой кадастрын зургууд хавсаргасан байх ба эдгээр хүсэлтүүд нь мөн сарын 28-ны өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны өргөдлийн бүртгэлд бүртгэгдэж, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31.2 дахь заалт /Хүсэлт гаргасан байршил нь дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор засан байна/ Таны өргөдөл нь тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байгаа учир шийдвэрлэх боломжгүй байна” гэж шийдвэрлэгдсэн нь бүртгэл хяналтын картуудад тэмдэглэжээ(1 хавтас хэргийн 88-117 дахь талд).
6. Дээрх хүсэлтүүдэд хавсаргасан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд байрлах тус бүр 700 мкв газрууд нь маргаан бүхий актуудаар гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлэхээр олгосон нэгж талбарын 17811*******, 17811******* дугаар бүхий Ж.Н, Ц.Э нарын эзэмшилд олгогдсон тус бүр 700 мкв газартай бүхэлдээ, нэгж талбарын 17811*******, 17811******* дугаар бүхий Г.Д, Б.М нарын эзэмшилд олгогдсон тус бүр 700 мкв газартай хэсэгчлэн давхцалтай болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2/1369 тоот лавлагаагаар тогтоогдов(1 хавтаст хэргийн 61 дэх талд).
7. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх” нь нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахаар, 31 дүгээр зүйлд зааснаар эзэмшүүлэх газрын байршил нь “... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор засан байх”, хоёрт “бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх…” зэрэг шаардлагыг хангасан байхаар, 32 дугаар зүйлд зааснаар газар эзэмшүүлэх харилцаа нь иргэнээс цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргасан хүсэлтэд үндэслэхээр зохицуулжээ.
8. Дээрхээс үзвэл, хариуцагч нийслэлийн засаг дарга нь Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг зөрчиж маргаан бүхий актыг гаргасан гэж үзэхээр байх бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “…2022 оны төлөвлөгөөнд тусгаагүй гэдэг газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагад харшилж байгаа зөрчил арилаагүй байхад дараагийн этгээдүүдэд газар эзэмшүүлсэн...” гэсэн тайлбар үндэслэлтэй.
9. Өөрөөр хэлбэл, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахтай холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн зохицуулалтуудын дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болох газрын байршил тодорхой байх буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөө эхлээд батлаад уг төлөвлөгөөг үндэслэн газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаар байх бөгөөд маргаан бүхий байршил нь нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгсан” гэсэн тайлбар үндэслэлгүй, хариуцагч нь хуульд заасныг зөрчиж маргаан бүхий актыг гаргасан гэж үзнэ.
10. Гэвч маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчийн “... өргөдөл, гомдол гаргах эрхийг сэргээлгэх шаардлага өөр, эс үйлдэхүйг тогтоолгох ёстой, нэхэмжлэлийн шаардлагатай үндэслэл нь зөрөөд байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буруу байна, ... Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулснаар ямар эрх нь сэргэх нь тодорхойгүй...” гэсэн тайлбар илүү үндэслэлтэй байна. Учир нь:
10.1. Маргаан бүхий байршил нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүйн улмаас мөн нэхэмжлэгч нарт эзэмшүүлэх боломжгүй байсан байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч нарын хувьд өмгөөлөгчийн тайлбарлаж буй өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх зөрчигдсөн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзнэ.
10.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “… өргөдөл, хүсэлтээ шийдвэрлүүлэх талаарх газрын, болон бусад хууль, Үндсэн хууль заасан эрх зөрчигдсөн, шүүхээр шийдвэрлүүлэх замаар энэ эрх сэргэнэ” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч нь газар эзэмших тухай хүсэлтээ 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргаснаас хойш тус хүсэлтээ хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх талаарх Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж буй эрх сэргэхгүй.
11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх 5 дахь хэсэгт дурьдсан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагчийн шийдвэрийг мэдээгүй” хэмээн тайлбарлах боловч иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөлд татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрсөн, эсхүл шийдвэрлэх хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор гомдол нэхэмжлэл гаргахаар хуульчилсан байхад нэхэмжлэгч нар нь энэ эрхээ хэрэгжүүлээгүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй.
12. Мөн нэхэмжлэгч талаас “... 2023 оны 06 дугаар сард өгсөн хариунуудаас өөр этгээдэд газар эзэмшүүлснийг мэдсэн, бидэнд татгалзсан атлаа гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн нь хууль бус” хэмээн тайлбарлан маргах боловч нэхэмжлэгч нарын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргасан хүсэлтэд хавсаргасан 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр огноологдсон кадастрын зураг газар нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Тайнын аманд байршилтай, эргэлтийн цэгийн солбицлуудын хувьд 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хүсэлтүүдэд хавсаргасан “Л*******” ХХК-ийн үйлдсэн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн огноотой кадастрын зураг бүхий газар биш байна.
13. Иймд нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б******* нарын гуравдагч этгээд нарт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах газрыг эзэмшүүлснээр зөрчигдсөн гэж үзэж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэхээргүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
14. Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хууль тогтоомж зөрчсөн шийдвэрээ зөвтгөх, нэхэмжлэгчээс Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б******* нараас Тайнын аманд газар эзэмшихээр гаргасан хүсэлтээ шийдвэрлүүлэхээр маргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Э, Ё.Н, Г.С, Т.Б******* нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргыг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжийн Ц.Э, Г.Д, Б.М, Ж.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ