| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00289/И |
| Дугаар | 155/ШШ2016/00401 |
| Огноо | 2016-03-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2016/00401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ********** багт оршин суух, РФ************** дугаар регистртэй, эмэгтэй, Сонгино овогт Д-гийн Г-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны ********** сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2016/00289/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Г- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1965 онд Эрдэнэбулган суманд төрсөн. 1981 оны 02 сарын 01-нээс 1985 оны 12 сарын 02 хүртэл Тариалан Сангийн аж ахуйн Эг-Үүрийн 3 дугаар тасгийн үйлдвэр бригадын нормчноор ажиллаж байгаад 1985 оны 12 сарын 02-ны өдрийн Тариалан Сангийн аж ахуйн даргын 188 дугаар тушаалаар Эг-Үүрийн Сангийн аж ахуйд үйлдвэр бригадын нормчноор үргэлжлэн ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон гарсан тушаал, бичиг баримт дутуу гэсэн. Иймд Д.Г- миний Хөвсгөл аймгийн Тариалан Сангийн аж ахуйн Эг-Үүрийн 3 дугаар тасгийн үйлдвэр бригадад 1981 оны 02 сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 сарын 02-ны өдөр хүртэл нормчноор, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эг-Үүрийн Сангийн аж ахуйд 1985 оны 12 сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1957 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт оршин суух, РФ5706227********** регистртэй, Сонгино овогт Д-гийн Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Д.Г- миний төрсөн дүү бөгөөд тэрээр 2 дугаар анги төгсөөд сургуулиас гарч эхийн хамт амьдарч байгаад насанд хүрч Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйн Эг-Үүрийн ********** тасгийн үйлдвэр бригадад 1981 оны 02 сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 сарын 02-ны өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан. Дараа нь Тариалангийн Сангийн аж ахуйн Эг-Үүрийн ********** тасаг нь 1985 оны 12 сарын 02-ны өдөр Эрдэнэбулган сумын Эг-Үүрийн Сангийн аж ахуй болон тасарч нэр өөрчлөгдсөн бөгөөд Д.Г- тус газарт 1985 оны 12 сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 сарыг дуустал нормчин, туслах малчнаар ажиллаж байсан. Нормчин гэдэг маань тухайн Сангийн аж ахуйд янз бүрийн ажил хийдэг байсан ба өөрөөр хэлбэл тариа цайруулах, барилгын ажил, туслах малчин зэрэг хаана, ямар ажил хийх шаардлага гарч байна тэр ажлыг хийдэг байсан. Д.Г-ийн 1981 оноос 1985 оны хооронд ажиллаж байсантай холбоотой баримт олдохгүй байгаа ба гэр нь шатсан учраас ажиллаж байсан талаарх өөрт нь байсан баримтууд устсан. Харин 1983 онд Д.Г-ийн ээлжийн амралт авч байсан тухай тушаал архиваас олдсон. Тухайн үед бүтэн нэг жил ажиллаад ээлжийн амралтаа авдаг байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Д.Г-ийн Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйн Эг-Үүрийн ********** тасгийн үйлдвэр бригадад 1981 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд нормчноор, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эг-Үүрийн Сангийн аж ахуйд 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Г- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар
шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Д.Г- Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйн Эг-Үүрийн ********** тасгийн үйлдвэр бригадад 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд нормчин, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эг-Үүрийн Сангийн аж ахуйд 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Г-ийн 1985 оны 1 дүгээр сараас 1992 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Тариалан Сангийн аж ахуйн даргын 1983 оны 10 сарын 25-ны өдрийн 1. Нэр бүхий 264 ажилчдад ээлжийн амралтын хуваарийн 1983 оны ээлжийн амралтыг хавсралтаар олгосугай. 2. Хавсралтаар амрагсадын амралтын мөнгийг 11 дүгээр сарын 3-ны дотор бодож олгохыг санхүүд зөвшөөрсүгэй гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай 189 дугаартай тушаалын хуулбар, ...3-р тасаг туслах үйлдвэр Д.Г-, халууны усны үйлчлэгч, үндсэн амралт 15 хоног, албан тушаалын нэмэгдэл 3, бүгд хоног 18, амралт эхлэх хугацаа 11 сарын 01... гэх бичилттэй 189 дугаартай тушаалын хавсралтын хуулбар, 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ...1. Шинээр байгуулагдаж байгаа Эг-Үүрийн Сангийн аж ахуйд нэр бүхий ажилчин, албан хаагчдыг хавсралтаар шилжүүлсүгэй... гэх бичилттэй Эг-Үүрийн Сангийн аж ахуйд ажилчид шилжүүлэх тухай 188 дугаартай тушаалын хуулбар, овог нэр Д.Г-, албан тушаал нормчин, дэвтрийн дугаар шинэ дэвтэр гэх бичилттэй 188 дугаартай тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн Сангийн аж ахуйн даргын 1986 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ...2. Туслах үйлдвэрийн нормчин Д.Г-ийг 1986 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 1 дүгээр фермийн хурга бордох бааз дээр туслах малчнаар...ажиллуулсугай гэх бичилттэй МАА дээр төвийн зарим албан байгууллагын ажилчдыг ажиллуулах тухай 11 дугаартай тушаалын хуулбар, 1986 оны ********** сарын 20-ны өдрийн ...2. Барилгын бригадын ажилчдыг хавсралт ёсоор албан тушаалаар томилон ажиллуулсугай гэх бичилттэй Барилгын байнгын бригад байгуулж ажилчдыг томилох тухай 30 дугаартай тушаалын хуулбар, Засварчин-будагчнаар 4. Д.Г-... гэх бичилттэй 30 дугаартай тушаалын хавсралтын хуулбар, 1990 оны ********** сарын 19-ний өдрийн ...6. Д.Г-ийг 20/III-оос барилгын бригадын засварчны үүрэгт ажлаас чөлөөлж, МАА-н 2-р фермд малчнаар... гэх бичилттэй Ажилд томилох ба чөлөөлөх тухай 24 дугаартай тушаалын хуулбар, гэрч Х.Т-гийн ...Би тэр үеийн Хөвсгөл аймгийн Тариалан Сангийн аж ахуйн Эг-Үүрийн 3 дугаар тасаг үйлдвэр бригадад 1983 онд ажилд орсон. Энэ үед Д.Г- нь тус тасагт нормчноор ажиллаж байсан. Ингээд 1985 оны 12 сард Тариалан Сангийн аж ахуйгаас салж Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн Сангийн аж ахуй болсон. Тариалан Сангийн аж ахуйн Эг-Үүрийн 3 дугаар тасгийн ажилчдыг бөөнөөр нь тусдаа салсан Эг-Үүрийн Сангийн аж ахуйд шилжүүлсэн. Энэ үед Д.Г- нь үйлдвэр бригадад ажиллаж байсан. Үйлдвэр бригад нь дотроо гуанз, халуун ус, буудал, түлээ мод бэлтгэх хэсэгтэй байсан. Ямар л ажил гарна, түүнийг хийдэг байсан...Тариалан Сангийн аж ахуйн Эг-Үүрийн 3 дугаар тасаг болон Эг-Үүрийн Сангийн аж ахуйд тус тус хамт ажиллаж байсан... Д.Г- нь 1989 оныг дуустал ажилласан...Би Тариалан Сангийн аж ахуйн Эг-Үүрийн 3 дугаар тасагт 1983 оны 8 сараас эхлэн ажиллаж байгаад, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн Сангийн аж ахуй болоход тэнд мөн ажиллаж 1990 он хүртэл ажилласан. Тогооч, бэлтгэгч, үйлчлэгч зэрэг ажил хийж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагч Д.Г-ийн Хөвсгөл аймгийн Тариалан Сангийн аж ахуйн Эг-Үүрийн 3 дугаар тасгийн үйлдвэр бригадад 1981 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов.
Учир нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Д.Г- нь 2 дугаар анги төгссөн ба ээжийгээ асарч байгаад 16 насанд хүрч Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйн Эг-Үүрийн ********** тасгийн үйлдвэр бригадад 1981 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан гэж тайлбарлаж байгаа боловч тэрээр 1981 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 16 насанд хүрэх байсан болон тухайн үед ажиллаж байсан талаарх нотлох баримт байхгүй байна.
Иймд Д.Г-ийн Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйн Эг-Үүрийн ********** тасгийн үйлдвэр бригадад 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд нормчин, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эг-Үүрийн Сангийн аж ахуйд 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйн Эг-Үүрийн 3 дугаар тасгийн үйлдвэр бригадад 1981 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Д.Г-ийн сууцны байшин 1990 онд шатсан, түүний ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй, Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйн Эг-Үүрийн 3 дугаар тасгийн үйлдвэр бригадад 1981 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд авч байсан цалин хөлс 70 дугаар дансанд бичигдээгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны ********** сарын 07-ны өдрийн Тус аймгийн Тариалан Сангийн аж ахуйн даргын 1981 онд томилсон, Эг-Үүрийн Сангийн аж ахуйн даргын 1985 онд томилсон тушаал байхгүй тул Д.Г-т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/121 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны ********** сарын 15-ны өдрийн Эрдэнэбулган сумын харъяат Д- овогтой Г-ийн Тариалан Сангийн аж ахуйн ********** тасагт 1981 оны 2 дугаар сарын 01-нээс 1985 оны 12 дугаар сарын 02-ныг хүртэл хугацааны үйлдвэр бригадад нормчин хийж байсан хугацааны материал нь манай архивт байхгүй нь үнэн гэх бичилттэй 3/192 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга багийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Тус багийн иргэн Д- овогтой Г- нь тухайн суманд 1965 оноос өнөөг хүртэл амьдарч байгаа бөгөөд 1990 оны 4 дүгээр сарын 27-нд сууцны байшин шатсаны улмаас эд зүйлс, бичиг баримтаа авч чадаагүй гэх бичилттэй 18 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны ********** сарын 16-ны өдрийн Тус сумын иргэн Д- овогтой Г-ийн гэр нь 1990 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр /сууцны байшин/ шатсан бөгөөд тухайн үед эд зүйлсээ болон бичиг баримтуудаа тухайн гамшгаас авч чадаагүй нь үнэн гэх бичилттэй 3/86 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтбуудаар нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 13********** зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сонгино овогт Д-гийн Г-ийн Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйн Эг-Үүрийн ********** тасгийн үйлдвэр бригадад 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд нормчин, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эг-Үүрийн Сангийн аж ахуйд 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйн Эг-Үүрийн 3 дугаар тасгийн үйлдвэр бригадад 1981 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА