| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00218/И |
| Дугаар | 155/ШШ2016/00406 |
| Огноо | 2016-03-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2016/00406
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Жгийн Ч /МФ-********/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Ч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ж.Ч нь 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар томилогдон анх ажиллаж эхэлсэн бөгөөд нэгдэлдээ ажиллаж байгаад 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн 073 дугаар ангид цэргийн албаа 3 жил хаагаад Батлан хамгаалах яамны сайдын 1979 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн н/364 тоот тушаалаар цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Түнэл сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригаддаа малчин, тууварчнаар үргэлжлүүлэн Ялалт нэгдэл хувьчлагдах хүртэл буюу 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл тасралтгүй ажилласан бөгөөд одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр маань нэгдэл тарах үед алга болсон., ажилд орсон, гарсан тушаал надад байхгүй, цалингийн цэс шүүхэд 1987-1989 онуудын цалингийн цэс огт байхгүй зэргээс шалтгаалан ажиллаж байсан байдал тогтоолгоход хүндрэлтэй болоод байна. Мөн миний бие 1990-2000 онуудын хоорондох нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан, 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 3 жилийн цэргийн алба хаасан юм.
Иймд Ж.Ч намайг 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Түнэл сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригадад малчин, тууварчинаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Ж.Ч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригадад 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, тууварчинаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн архивын лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Б.Д-ын 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ....Ж.Ч нь анх 1972 оноос Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд туслах малчнаар ажиллаж байгаад 1976 оны хавар цэрэгт явж байсан юм. 3 жилийн цэргийн алба хааж ирээд Ялалт нэгдэлдээ 1990-ээд онд нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Я.Н-ийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ....Ж.Ч нь миний мэдэхээр 1979-1980 оны үед цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд малчин, тууварчнаар ажиллаж байсан 1990 онд Ялалт нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10/109 дугаартай ....тус аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Ж.Чид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болно.... гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.
Х .
Хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Мянгад овогт Жгийн Ч /МФ-********/-ийг Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 2 дугаар бригадад 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчин, тууварчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Чийг улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ