| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/00990/и |
| Дугаар | 135/ШШ2024/01390 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 135/ШШ2024/01390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2024/00990/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /утас:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /утас: утас: *******/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн /утас: /,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух овгийн гийн /утас:/,
Хариуцагч: аймаг, сум, Зэст баг, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн гийн /утас: /,
Хариуцагч: аймаг, сум, Зэст баг, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн гийн /утас: /,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* ****** баг, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн гийн /утасгүй/,
Хариуцагч: хот, дүүрэг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн гийн Батдөл /утас: / нарт холбогдох,
Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** хороолол, ****** байр, ****** тоот орон сууцны хууль бус өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнээс хасуулах, Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** байр, ****** тоот 3 өрөө орон сууцаар 2012.04.08-ны өдөр арилжсан арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Булган
Хариуцагч: Г.*******,
Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Дурсахбаяр оролцов.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд ирүүлсэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“…Би Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод амьдардаг байсан. 2012.04.08-нд миний төрсөн ах *******ийн нь гэрт ирж надтай Дархан сум, ******* багийн ****** байрны ****** тоот байраа сольё гээд арилжааны гэрээн дээр гарын үсэг зуруулаад миний иргэний үнэмлэхийн хамт таньдаг нотариатчин дээр очиж батлуулна гээд явсан. Тэгээд бүтчихлээ гэхээр нь байраа солилцоод орсон. ****** байрны ****** тоот гэрчилгээг ах надад одоо болтол өгөөгүй, олохгүй байна гэдэг. Би ч шаардлага гарахгүй болохоор тоолгүй орхисон. Би ганц бие болохоор Дархан сум, ******* баг, ****** байр, ****** тоотод төрсөн эхийн хамт амьдарч байгаа ба төрсөн дүү *******ийн ыг ****** байрны****** тоотод хэсэг хугацаанд байлгасан. Гэтэл миний төрсөн дүү *******ийн ******* уг байрны эзэмшигч нь гээд ыг албадан гаргуулахаар шүүхэд хандаж шийдүүлсэн байна.
Г.******* нь уг ****** байрны ****** тоот байрны өмчлөгч биш юм. Г.******* нь 2000 оны эхээр улс руу яваад олон жил тэндээ гадаад хүнтэй амьдарч 2 хүүхэдтэй болоод буцаж ирсэн. Цагдаагийн газраас гадаад улсын иргэн ямар айлд ирсэн, тодорхой хаяггүй бол буцаана гэсэн юм билээ. ах чи ганцаараа амьдардаг юм чинь *******ыг танай хаяг дээр бүртгүүлчихье гэж байсан. Би түр хаягийн бүртгэл хийлгэх юм байна гэж ойлгоод зөвшөөрсөн. Тэгсэн чинь *******ыг миний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар уг байрыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсныг саяхнаас мэдлээ. Арилжааны гэрээ байгуулахдаа намайг нотариатч дээр очуулаагүй, таньдаг хүнээр хийлгэнэ гээд л гэрт гарын үзсэг зуруулаад явсан юм. Гэтэл *******ыг хамтран өмчлөгчөөр оруулсан байна. Г.******* энэ байранд огт амьдарч байгаагүй. Иймд Г.*******ыг хууль бус өмчлөгчөөр тогтоон, улсын бүртгэлийн гэрчилгээнээс хасалт хийлгэж өгнө үү.
Г. нь төрсөн дүү Г.*******ыг сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийг учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон үед нь түүний өмчлөлийн орон сууцыг 2 өрөө орон сууцаар сольж авсан нь Иргэний хуулийн 56.1.6-д заасан хэлбэрийг зөрчсөн, анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлбэл хийж өөртөө ашиг олсон байна. Г. нь 2012.04.09-ний өдрийн Дархан сумын ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоот орон сууцны дугаарын гэрчилгээг өмчлөгч Г.*******т одоо болтол өгөхгүй явж байгаа билээ. Ингэж гэрээ хийхдээ хамтран өмчлөгч Г.*******ыг Монгол Улсад байхгүй хойгуур нь гарын үсгийг нь хуурамчаар үйлдэн Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн байна. Иймд уг арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хэлцлээр шилжүүлсэн байрыг харилцан буцааж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“...******* овогтой ******* миний бие нэхэмжлэгч ******* овогтой *******ын 2024 оны 06 сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцлаа.
Энэхүү нэхэмжлэл нь саяхан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 сарын 08-ны өдрийн 135/ШШ2024/00210 дугаартай шийтгэх тогтоол, 135/ШШ2024/00210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 сарын 02-ны өдрийн магадлалаар Г.******* намайг Дархан сумын ******* багийн ****** хорооллын ****** байрны ****** тоот орон сууцны өмчлөгч мөн гэдгийг тогтоогоод Г., нарт тус байрыг суллаж Г.*******д хүлээлгэж өгөхийг даалгаж эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэгтэй шууд холбоотой учраас ямар учир холбогдолтой талаар тодруулж тайлбарлахыг хүсэж байна.
Түүх сөхвөл 1991 онд миний том ах Г. Дархан хотын захиргаанаас өөрт хувиарлагдсан Дархан сумын ****** баг, ****** байр, ****** тоот орон сууцанд орж амьдарч байсан. Тэр үед -ын мэргэжилтнүүд нутаг буцаж тэдний амьдарч байсан орон сууцыг Дархан хотын захиргаа ард иргэддээ хувиарлан өгч байлаа. Манай том ах Г. хотын захиргаан хүсэлт гарган хөөцөлдөнийн үр дүнд Дархан сумын ******* баг, ****** байрны ****** тоот 2 өрөө орон сууцыг авч тэр байранд нүүж орсон бөгөөд өөрийн сууж байсан ****** баг, ****** байр, ****** тоот орон сууцаа дүү нартаа өгөхдөө: миний 9 дүү нараас 3 нь тусдаа гараад 6 дүү аав ээжтэйгээ хамт амьдарч байна. Та хэд аав ээжийнхээ ачааллыг хөнгөлөөд өөрсдийн гэсэн орон байртай болж тусдаа гартлаа энэ байранд амьдарч бай, харин энэ байрыг зарж, үрж болохгүй шүү гэж хэлээд өгч байсан юм. эгчийн гэр бүл, ахын гэр бүл, эгчийн гэр бүл бүгд энэ байранд амьдарч байгаад тусдаа гарцгаасан байдаг. 1998-1999 онд орон сууцны хувьчлал явагдах үед ****** баг, ****** байр, ****** тоотод ******* бид хоёр сууж байсан тул бид хоёрын нэр дээр хувьчлагдсан байр юм.
Ах ******* нь 1999 онд с руу ажиллахаад яваад тэндээ гэмт хэрэгт холбогдон 4 жил шоронд суусан бөгөөд шоронд байх хугацаандаа сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй болсон байлаа. ах ах хоёр 2006 онд *******ыг сын шоронгоос гаргаад Монголд авчиран шар хадны эмнэлэгт 3-4 удаа хэвтүүлж эмчлүүлсэн боловч үр дүн өгөөгүй бөгөөд энэ цагаас хойш оюуны хомсдол сэтгэцийн өвчний улмаас ой санамжаа алдаж өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, ойлгож дүгнэ чадваргүй болж байнгын эмчилгээтэй сэтгэцийн эмчийн хяналтад байдаг эрх зүйн чадамжгүй хүн болсон.
Би 1998 оны 10 сарын 23-нд тухайн үед Дархан хотын Орос 10 жилд хамт сурч төгссөн тэй гэр бүл болж 2000 онд ы хот руу явж 2014 он хүртэл түр амьдран ирж очин байсан юм. ******* ах бид хоёрыг гадаадад байх 6 жилийн хугацаанд бидний байрны төлбөрийг ах маань төлж барагдуулан байрыг маань хадгалж байсан. Том ах 2012 онд 4 хүүхэд маань том болоод байраа жаахан томосгохгүй бол болбхгүй нь та хоёртой ах нь байраа солъё гэж зөвшилцсөний дагуу ******* ах бид хоёр ахтай байраа сольж ******* багийн ****** байрны ****** тоотод шилжин орсон юм.
Би ы хотод түр амьдарч байгаап иргэний дайн дэгдсэний улмаас 2014 онд Монголдоо амьдрахаар ирэхэд Г.*******ыг төмөр замын ****** байрны ****** тоотод суудаг ээж дээр оруулаад Г. эхнэр нар миний өмчлөлийн ******* багийн ****** байрны ****** тоот орон сууцанд амьдарч байсан тул би өөр байр түрээслэн сууж 10 жил амьдарлаа. Дүү Г.ыг төмөр замын депод өндөр цалинтай ажил хийж байгаа болохоор удахгүй өөрийн гэсэн байртай болоод намайг байранд маань оруулах байх гэж итгэж хүлээсээр байсан. Г., нар нь өөр байранд нүүж орсон боловч намайг байранд маань оруулалгүй манай байрыг зарж борлуулах гээд тэр нь илэрч, зарж болохгүй болонгуут мөнгөний барьцаанд тавиад эхнэрийнхээ дүүг оруулж, хууль бус үйлдэл хийсэн учраас би шүүхэд хандан шийдвэрлүүлсэн юм.
Г., нар нь хийсэн буруу үйлдэлдээ уучлалт гуйгаад, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн ороход хууль зөрчсөн луйвардах гэмт хэргийн шинжтэй үйлдлээ гүйцэлдүүлэхээр шийдэж намайг ******* багийн ******-ын ****** тоот байрны өмчлөгчөөс хасуулж байгаад байрыг маань авна гэж бодсон бололтой ах Г.*******ын өмнөөс шүүхэд нэхэмжлэл бичиж шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэх гэсэн бохир арга сэджээ. 2014 онд Г., нар ах Г.*******т ээжийн байрыг танд өгнө гэж аргалж залилан төмөр замын ****** байрны ****** тоотод суух настай ээжтэй хамт оруулан өөрсдөө манай байранд нь орсон байгаа юм. Г.******* нь нарийн учрыг ойлгохгүй өөрөө орох орон байргүй болох гэж байгаагаа ч мэдэхгүй байгаа хүн. Г.*******ын нэр ээжийн байранд бүртгэлгүй байгаа бөгөөд эсрэгээрээ Г. нь ээжийнхээ байрыг хамтран өмчлөгчөөр өөрийнхөө нэрийг оруулаад уг байрыг барьцаалан банкнаас 20 сая төгрөгийн зээл аваад төлбөрийг нь барагдуулаагүй ээжийнхээ байрыг банканд алдаж орон байргүй болгож мэдэхээр эрсдэлтэй үйлдэл хийчихээд байгаа юм. Г., нар бөөн мөнгөний өртэй болсон болохоор манай байрыг авах гээд улайраад байгаа юм байна гэж бодогдлоо. Г. нь шүүхийн шийдвэрийг үл тоомсорлож хүн гүтгэж утгагүй худал зүйл бичсэн нэхэмжлэлийг үйлдэн дахин дахин хууль зөрчин ажил удан чирэгдэл учруулж байгаад ихэд харамсан гутарч байна. Иймд саяхан шүүхээр тогтоогдон эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэг тул Г.*******аас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
3. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“...Манай гэр бүл Дархан хотын ззахиргаанаас надад хувиарлан олгосон Дархан сумын ****** багийн ****** хорооллын ****** байрны ****** тоот орон сууцанд 1990 оны 03 сард эхнэр 4 хүүхэдтэйгээ нүүж орсон юм. 1991 онд мал аж ахуй, худалдаа үйлчилгээний чиглэлээр “Жигүүр” нэртэй хоршоолол байгуулан ажиллаж байхдаа уг 1 давхарын орон сууцаа дэлгүүрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан боловч манай 5 дүү тусдаа байр сууцтай болж гарч амжаагүй, аав ээжийнхээ 2 өрөө сууцанд бөөнөөрөө амьдарч тав тухгүй байсан тул аавынхаа зөвлөсний дагуу ээж аавынхаа ачааллыг хөнгөлж туслан дүү нараа байр оронтой болж тусдаа гартал нь эзэмшүүлэхээр шийдэж өөрийн амьдарч байсан Дархан сумын ****** багийн ****** хорооллын ****** байрны ****** тоот 3 өрөө байраа тэр үед 21 настай байсан дүү Г.*******ын нэр дээр эзэмших ордер нээлгэн дүү нараа суулгасан юм.
1998 оноос манай улсад орон сууцны хувьчлал явагдах үеэр би дүү нартайгаа ярилцаад одоохондоо *******, ******* нарын нэр дээр хувьчилж авъя яваандаа бүгд байр орон сууцтай болохоор ах нь энэ байранд дэлгүүр ажиллуулъя гэж тохирцгоосны дагуу манай дүү ******* нь дүү *******тай хамт Дархан сумын ****** багийн ****** хорооллын ****** байрны ****** тоот орон сууцыг хувьчилж авах хүсэлтээ аймгийн орон сууц хувьчлах товчоонд бичиж өгсөн. Г.*******, Г.******* нар уг байрыг хамт өмчилснөөр өнөөдрийн тохиолдол шиг *******ыг ашиглан луйварчид орон сууцыг нь авах эрсдэлээс хамгаалж чадсан арга хэмжээ болсон байна гэж боддог.
2009 онд манай хүүхдүүд том болж том хүү эхнэр хүүхэдтэй болсноор ам бүл нэмэгдэж олуулаа болсон тул би өөрсдийн амьдарч байсан Дархан сумын ******* багийн****** хорооллын ****** байрны ****** тоот 2 өрөө орон сууцаа дүү нартайгаа сольж оръё гээд дүү *******, ******* нартай зөвшилцөн байраа сольж орохоор шийдвэрлэсэн байлаа. Тухайн үед д түр амьдарч байсан дүү ******* Монголд ирсэн тул гэдэг нотариатчид: Манайх дүү нартайгаа байраа сольж орох гэсэн юм, хүүхдүүд маань ажил төрөл, сургууль соёл гээд зарим нь Дархандаа байхгүй байна, сольж орох байрны өмчлөгч нэг дүү маань Монголд байнга байдаггүй учир ирсэн дээр нь арилжааны гэрээг байгуулаад дараа нь хүүхдүүдээ бөөнд нь авчирч гэрээгээ баталгаажуулж авах хүсэлтээ хэлэхэд зөвшөөрсөн учир эхнэр , дүү *******, ******* нарын хамт нотариатч дээр очиж бүгд иргэний үнэмлэхээ конандуулж арилжааны гэрээнд гарын үсэг зурцгаасан. нотариатч бидний байгуулсан гэрээг өөр дээрээ үлдээгээд надад хэлэхдээ: хүүхдүүдээ увж цувуулахгүй бүгдийг цуг авчирч гэрээгээ баталгаажуулж аваарай гэсэн. Тэр үед 2009 оны зун би с явах болж виз гарсан тул байраа солих ажлаа хойшлуулахаас аргагүй болоод явсан. 2012 онп хүүхдүүдтэйгээ нотариатч дээр очиж арилжааныхаа гэрээг баталгаажуулж аваад байраа сольсон.
Ингэж бидэнд хууль журмын дагуу Аймгийн Улсын Бүртгэлийн хэлтсээс Дархан сумын ****** багийн ****** хорооллын ****** байрны ****** тоот орон сууц болон ****** хорооллын ****** байрны ****** тоот 2 өрөө орон сууцтай холбоотой түүхчилсэн лавлагаагаар Г.*******ын 2024 оны 06 сарын 13-нд шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагад бичсэн: 1992 онд Дархан хотын аас Дархан сумын ****** багийн ****** хорооллын ****** байрны ****** тоот орон сууцыг надад өгсөн юм, 2012 онд орон сууц солилцох арилжааны гэрээ байгуулахад би өөрөө очоогүй, Г.******* нь 1998 онд Дархан сумын ****** багийн ****** хорооллын ****** байрны ****** тоот орон сууцны өмчлөгч болоогүй, 2012 онд ах *******ын нэрийг өмчлөгчөөр нэмж оруулсан гэх мэдүүлгүүд нь бүгд худал гүтгэлэг байсан гэдэг нь нотлогдож байгаа юм.
2024 оны 08 сарын 15-ны өдөр шүүгчийн 135/ШЗ2024/04629 тоот захирамжаар хангахаас татгалзсан Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ын өмгөөлөгч Ч.Булганы 2024 оны 07 сарын 08-ны өдөр гаргасан хүсэлттэй утга нэг нэхэмжлэлийг *******ын өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Г. дахин энэ асуудлыг хөндөн байр солилцох асуудал хууль бус болсон мэт арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ах дүүсийн байрыг буцаан олгуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан нь шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж аль болох удаашруулан хугацааг сунжруулах гэсэн арга ядсан арга саам хэрэглэж байгаагийн илрэл гэж үзэж байна.
Нэгэнт шүүх хангахаас татгалзсан арилжааны гэрээг хүчингүй болгуулан ах дүүсийн байраа солилцсоныг буцаах гэсэн Ч.Булганы хүсэлттэй утга нэг нэхэмжлэлийг өмнө бичиж өгсөн хүний нэрийг өөрчилөхөөр шүүх будилна гэж бодсон юм байлгүй Г.ын нэрээр дахин бичиж шүүхийг будилуулж байгаад хүчингүй болгуулахыг санаархан шүүхэд өгсөн байна гэж үзэж байна. 2012 онд Дархан сумын ****** багийн ****** хорооллын ****** байрны ****** тоот орон сууц болон ****** хорооллын ****** байрны ****** тоот орон сууцыг ах дүүс хоорондоо солилцох арилжааны гэрээ байгуулснаас хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.4-д зааснаар Г.ын 2024 оны 09 сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
Г. нь хууль шүүхийн байгууллагад чирэгдэл учруулж өөрт нь огт хамаагүй хэрэгт оролцон ах *******, эгч ******* хоёрынхоо маргаантай асуудалд хөндлөнгөөс оролцон асуудлыг дэвэргэн муудалцуулсанаас ******* нь *******ыгаа айлган зодож гэмтээх ч эрсдэлтэй нөхцөл байдал үүсгээд байна. Иймд энэ маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэж, Г., нарыг Дархан сумын ******* багийн ****** хорооллын ****** байрны ****** тоот орон сууцнаас хөөж гаргах гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцалж өгөхийг хүсэж байна.
Г.******* сэтгэцийн өвчнийулмаас 2007 оноос хойш шизофрени оноштой группэд орж, сэтгэцийн эмчийн байнгын хяналтанд байдаг эрх зүйн чадамжгүй хүн болсон юм. Г.*******ын энэ байдлыг ашиглан Г., Ю.Одонцэцэг нар элдэв шалтаг тоочин худал ярьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гацааж сунжруулан удаашруулахыг оролдсон хууль бус үйлдлийг таслан зогсоож хуулийн хариуцлага тооцон арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
4. Шүүхээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, Г.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх болон шилжүүлсэн лавлагаа, 2012 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн арилжааны гэрээ, Г.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, , нарын иргэний үнэмлэхийн хуулбар, шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, хариу тайлбар, улсын бүртгэлийн газраас эд хөрөнгө шилжүүлсэн гэх лавлагаа, сэтгэцийг тодорхойлолт, Нийгмийн даатгалын хэлтсийн магадлал, комиссын шийдвэр, итгэмжлэл, хүсэлт, шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, өмгөөллийн гэрээ, өмгөөлөгчийн хүсэлт, шинжээч томилуулах хүсэлт, нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагч Г.*******ын гаргасан хүсэлт, хариу тайлбар, шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, хариуцагч Г.*******ын хүсэлт, шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, улсын бүртгэлийн хэлтсээс ирсэн лавлагаа, 1999 оны 02 дугаар сарын 01-ний үл хөдлөх эд хөрөнгийн мэдүүлэг, орон сууц эзэмших бичиг-1992 оны 04 дүгээр сарын 21-нд, өргөдөл, орон сууцын үнэ, мөнгөний баримтууд, орон сууц хувьчлах товчооноос ирсэн баримт, эд хөрөнгө өмчлөх тухай мэдүүлэг, арилжааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгөөс хасуулах, 1999 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор шилжсэн баримт, хамтран өмчлөгчийн гэрчилгээ, гэрчилгээний хуулбар, 53 тоот орон сууцны өмчлөгч, Аймгийн орон сууц товчоонд гаргасан өргөдөл, итгэлцүүр, мөнгөний баримт, ам бүлийн тодорхойлолт, мөнгөний баримт, Г.*******ын мэдүүлэг, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, шүүгчийн захирамж, шүүхийн баримт, нэхэмжлэл нэмэгдүүлсэн, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн баримт, хариу тайлбар, хариуцагч Г.*******ын тайлбар, шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт, Давж заалдах шатны шүүхийн магадлал, гэрч асуух хүсэлт, хариуцагч Г.*******ын хүсэлт, шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, хүсэлт, Г.Болбаатарын мэдүүлэг, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, Батдөлийн өгсөн тайлбар, өмгөөллийн гэрээ, хариуцагчийн хариу тайлбар, шүүгчийн захирамж, шүүхийн баримтууд, шүүхийн шийдвэр, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт зэрэг тус тус шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* баг ****** хорооллын ****** байрны ****** тоот байрны хууль бус өмчлөгч болохыг тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээнээс хасуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар Г., Г.*******, Ч., С., С., С., нарт холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** багийн ****** тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг Дархан сум ****** баг, ****** байрны ****** тоот 3 өрөө орон сууцаар 2012 оны 4 сарын 08-ны өдөр арилжсан арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэмэгдүүлжээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч тал нь шаардлагын үндэслэлийг тодруулж ... Г.******* нь уг ****** байрны ****** тоот байрны өмчлөгч биш юм. Г.*******ыг улс руу яваад олон жилийн дараа ирэхэд Цагдаагийн газраас гадаад улсын иргэн ямар айлд ирсэн, тодорхой хаяггүй бол буцаана гэсэн юм билээ. ах чи ганцаараа амьдардаг юм чинь *******ыг танай хаяг дээр бүртгүүлчихье гэхээр нь зөвшөөрсөн. Тэгсэн чинь *******ыг миний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар уг байрыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсныг саяхнаас мэдлээ. Иймд уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээнээс нэрийг нь хасуулах, мөн Г. нь төрсөн дүү Г.*******ыг сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийг учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон үед нь түүний өмчлөлийн орон сууцыг 2 өрөө орон сууцаар сольж авсан нь Иргэний хуулийн 56.1.6-д заасан хэлбэрийг зөрчсөн, анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлбэл хийж өөртөө ашиг олсон байна. Г. нь 2012.04.09-ний өдрийн Дархан сумын ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоот орон сууцны дугаарын гэрчилгээг өмчлөгч Г.*******т одоо болтол өгөхгүй явж байгаа билээ. Ингэж гэрээ хийхдээ хамтран өмчлөгч Г.*******ыг Монгол Улсад байхгүй хойгуур нь гарын үсгийг нь хуурамчаар үйлдэн Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн байна. Иймд уг арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хэлцлээр шилжүүлсэн байрыг харилцан буцааж өгнө үү гэж тайлбарласан.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ... 1998 оноос манай улсад орон сууцны хувьчлал явагдах үеэр би дүү нартайгаа ярилцаад одоохондоо *******, ******* нарын нэр дээр хувьчилж авъя яваандаа бүгд байр орон сууцтай болохоор ах нь энэ байранд дэлгүүр ажиллуулъя гэж тохирцгоосны дагуу манай дүү ******* нь дүү *******тай хамт Дархан сумын ****** багийн ****** хорооллын ****** байрны ****** тоот орон сууцыг хувьчилж авах хүсэлтээ аймгийн орон сууц хувьчлах товчоонд бичиж өгснөөр өмчлөгч болсон. 2009 онд би өөрсдийн амьдарч байсан Дархан сумын ******* багийн ****** хорооллын ****** байрны ****** тоот 2 өрөө орон сууцаа дүү нартайгаа сольж оръё гээд дүү *******, ******* нартай зөвшилцсөн. Тухайн үед д түр амьдарч байсан дүү ******* Монголд ирсэн тул гэдэг нотариатчид: Манайх дүү нартайгаа байраа сольж орох гэсэн юм, хүүхдүүд маань ажил төрөл, сургууль соёл гээд зарим нь Дархандаа байхгүй байна, сольж орох байрны өмчлөгч нэг дүү маань Монголд байнга байдаггүй учир ирсэн дээр нь арилжааны гэрээг байгуулаад дараа нь хүүхдүүдээ бөөнд нь авчирч гэрээгээ баталгаажуулж авах хүсэлтээ хэлэхэд зөвшөөрсөн учир эхнэр , дүү *******, ******* нарын хамт нотариатч дээр очиж бүгд иргэний үнэмлэхээ конандуулж арилжааны гэрээнд гарын үсэг зурцгаасан. нотариатч бидний байгуулсан гэрээг өөр дээрээ үлдээгээд надад хэлэхдээ: хүүхдүүдээ увж цувуулахгүй бүгдийг цуг авчирч гэрээгээ баталгаажуулж аваарай гэсэн. Тэр үед 2009 оны зун би с явах болж виз гарсан тул байраа солих ажлаа хойшлуулахаас аргагүй болоод явсан. 2012 онд хүүхдүүдтэйгээ нотариатч дээр очиж арилжааныхаа гэрээг баталгаажуулж аваад байраа сольсон. Бүх зүйл хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаагаар маргаан бүхий Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** багийн ****** хороолол, ****** байрны ****** тоот орон сууцыг Г.******* нь 1992 оны 4 сарын 21-ний өдрөөс ОСА 3-р контортой гэрээ байгуулан орон сууц эзэмших эрхийн бичгийн дагуу эзэмшиж байгаад 1998 оны 12 сарын 25-ны өдөр Аймгийн орон сууц хувьчлах товчоонд Г.*******ын хамт өргөдөл гаргаж, гэрчилгээний үнийг төлснөөр Орон сууц хувьчлах товчооны 1999 оны 1 сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор өмчлөгчөөр Г.*******, хамтран өмчлөгчөөр Г.******* нарыг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон, / хх-ийн 69-71/
хариуцагч Г. нь 1992 оны 4 сарын 22-ны өдрөөс эхлэн ОСА 3-р контортой гэрээ байгуулан Дархан-Уул аймгийн, Дархан сумын ****** хорооллын, ****** байрны ****** орцны ****** тоот, 2 өрөө орон сууцыг Орон сууц эзэмших эрхийн бичгийн дагуу эзэмшиж байгаад 1997 оны 12 сарын 24-ний өдөр Аймгийн орон сууц хувьчлах товчоонд Ч., С., С., , С. нарын хамт өргөдөл гаргаж, гэрчилгээний үнийг төлсөн баримт, ам бүлийн тодорхойлолт, өмчлөх эрхийн үнийг төлсөн мөнгөний баримтыг гаргаж өгснөөр 1997 оны 12 сарын 31-ний өдрийн 10 дугаар тогтоолоор өмлөгчөөр Г., хамтран өмчлөгчөөр Ч., С., С., , С. нарыг бүртгэж орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. / хх-ийн 83-88, 95-96/
Хэрэгт авагдсан 2012 оны 4 сарын 08-ны өдөр байгуулсан Арилжааны гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** багийн ****** хороолол, ****** байрны ****** тоот орон сууцны өмчлөгч Г.*******, хамтран өмчлөгч Г.******* нар нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч Г., Ч., С., С., , С. нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн, Дархан сумын ****** хорооллын, ****** байрны ****** орцны ****** тоот, 2 өрөө орон сууцаар солилцож арилжааны гэрээ байгуулсан байх ба уг гэрээний дагуу ****** тоот 3 өрөө орон сууцны өмчлөгөөр Г., Ч. нарыг, 53 тоот 2 өрөө орон сууцыг Г.*******, Г.******* нарын өмчлөлд бүртгэсэн байх ба гэрээ байгуулснаас хойш талууд уг байрандаа амьдарч байгаа үйл баримтууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.******* нь ****** тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.*******ыг миний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар уг байрны хамтран өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсныг сая мэдлээ гэж маргаж өмчлөх эрхийн гэрчилгээнээс түүнийг нэрийг хасуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч уг маргааны агуулгаас үзэхэд ****** тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох маргаан гэж үзэхээр байна.
Тус шүүхийн 2024 оны 2 сарын 08-ны өдрийн 135/ШШ2024/00210 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Г.*******ын Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** дугаар баг, ******* баг, ****** дүгээр хороолол, ****** дугаар байрны ****** тоотод байршилтай 28 мкв талбайтай, орон сууцыг Г., нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэж, уг орон сууцны өмчлөгч Г.******* мөн болох нь тогтоогдож байна, өмчлөгч нь бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ шаардах эрхтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх ба хариуцагчийн Г.ын гомдлоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 сарын 02-ны өдрийн 209/МА2024/00023 дугаар магадлалаар хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр, магадлал хүчин төгөлдөр байна. / хх-ийн 118-125/
Тус шийдвэрийг Г.*******ын хүсэлтээр албадан биелүүлэх захирамж гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч дээрх орон сууцыг дангаараа өмчлөх эрхтэй, уг 53 тоот байрандаа ах Г.ыг оруулсан байхад түүнийг Г.******* шүүхэд нэхэмжлэл гаргаснаар түүнийг өмчлөгчөөр бүртгэснийг мэдсэн маргаж байгаа боловч ****** тоот 3 өрөө орон сууцыг хувьчилж авахаар Г.*******, Г.******* нар нь Аймгийн орон сууц хувьчлах товчоонд өргөдөл гаргаснаар Орон сууц хувьчлах товчооны 1999 оны 1 сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор өмчлөгчөөр Г.*******, хамтран өмчлөгчөөр Г.******* нарыг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон буюу эрх бүхий байгууллагын шийдвэрээр тэдэнд уг орон сууцыг хувьчилсан байх ба уг хувьчлалыг хууль бус хүчин төгөлдөр бус талаар ямар нэгэн шийдвэр хэрэгт авагдаагүй улмаар уг орон сууцны өмчлөгч Г.*******, Г.******* нар нь 2012 оны 4 сарын 08-ны өдөр өөрийн орон сууцыг арилжааны гэрээний дагуу бусдад арилжиж ****** тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч болсон байна.
Дээрх үйл баримт нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж зааснаар өмчлөгч нарыг өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах эрхтэй холбоотой байх ба хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.
Нэхэмжлэгч нь арилжааны гэрээнд хариуцагч Г.*******ын гарын үсгийг хуурамчаар зурсан гэж маргаж байгаа боловч уг баримтад хариуцагч Г.******* өөрөө гарын үсэг зурсан уг арилжааны гэрээг өөрийн хүсэл зоригийн дагуу хийсэн, миний эрх ашиг хөндөгдөөгүй гэсэн тайлбарыг гаргасан тул хуульд заасан хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзэхгүй. Харин Г.*******ын эрхийг зөрчиж хэлцэл хийсэн талаар нэхэмжлэгч маргаагүй тул хэлцэл нь талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэж үзнэ.
Мөн хариуцагч нарыг нэхэмжлэгч Г.*******ыг сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийг учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон үед нь түүний өмчлөлийн орон сууцыг 2 өрөө орон сууцаар сольж авсан нь Иргэний хуулийн 56.1.6-д заасан хэлбэрийг зөрчсөн, анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлбэл хийж өөртөө ашиг олсон гэж маргаж байгаа боловч уг гэрээг байгуулах үед эрх зүйн чадамжгүй болохыг тогтоосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин тус шүүхийн 2024 оны 10 сарын 01-ний өдрийн 135/ШШ2024/01191 дугаартай шийдвэрээр Г.*******ыг эрх зүйн чадамжгүйд тооцсон байх тул арилжааны гэрээ байгуулах үед эрх зүйн чадамжгүй байсан гэсэн үндэслэл үгүйсгэгдэж байна.
Нэхэмжлэгч нь Г.*******ыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг орон сууцны хамтран өмчлөгч болохыг мэдсэн гэж тайлбар гаргасан боловч Аймгийн өмч хувьчлалын товчоонд өргөдөл гаргаж өгснөөр орон сууцыг хамтран өмчлөх болсныг мэдээгүй буюу мэдэх боломжгүй гэж үзэхгүй тул уг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацаа тоолоход Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан хугацаа өнгөрсөн байна.
Иймд нэхэмжлэгч Г.*******ын хариуцагч Г.*******, Г., Ч., С., С., , С. нарт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** хороолол, ****** байр, ****** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнээс Г.*******ын нэрийг хасуулах, 2012 оны 04 сарын 08-ны өдрийн арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр Г.т, хариуцагч С., Ч., С., С., нар нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр Г.д олгосон байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй түүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Булган, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагч Г.******* нар тайлбар гаргасан тул түүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Ч., С. нарт хууль сануулан гэрчийн мэдүүлэг авсан боловч уг хэргийн хариуцагчаар нэхэмжлэгчийн хүсэлтээр татан оролцуулсан үндэслэлээр, гэрчээр асуугдсан Г.Болдбаатар нь нэхэмжлэгч Г.*******ыг сэтгэцийн өөрчлөлтэй талаар мэдүүлсэн боловч энэ нь түүнийг эрх зүйн чадамжгүй байдлыг нотлохгүй үндэслэлээр тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 75 дугаар зүйлийн 75.1, 274 дүгээр зүйлийн 274.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Г.*******ын хариуцагч Г.*******, Г., Ч., С., С., , С. нарт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ****** хороолол, ****** байр, ****** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнээс Г.*******ын нэрийг хасуулах, 2012 оны 04 сарын 08-ны өдрийн арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА