Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2024/01447

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 135/2024/01380/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, өөрийн байр гэх үндсэн хаягтай ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, ****** байр, ****** тоот гэх хаягт байршилтай ******* ХХК /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд *******, утас: *******/-д холбогдох,

17,884,800 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Жавхлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“... ХХК-д өгсөн ны үнэ болох 17,884,800 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

ХХК иргэн П.*******т төлөх 17,884,800 төгрөгийг 2025.03.01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно. Иргэн П.******* би ХХК-аас авах 17,884,800 төгрөгийг 2025.03.01-ний өдрийн дотор авахаар тохиролцлоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан 17,884,800 төгрөг гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.******* болон хариуцагч ******* ХХК нар эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болохоор зохицуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана.

Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан ба хариуцагчийн дээрх тайлбар нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар П.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* ХХК-д холбогдох 17,884,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх тул зохигчийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар П.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч ХХК-д холбогдох 17,884,800 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжипд урьдчилан төлсөн 247,375 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас 247,375 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.******* /РД:/-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхийг, сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУЯА