| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01768/и |
| Дугаар | 135/ШШ2024/01469 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 135/ШШ2024/01469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2024/01768/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* ****** гудамж, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /утас: *******/-ийн хүсэлттэй,
Эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие нөхөр *******тэй 2017-2018 онд хамт улс руу яваад 6 сар тэнд амьдарч байгаад /төрсөн эгч нь тэнд байсан/ нэг өдөр намайг ажилдаа явсан хойгуур эгчтэйгээ яриад намайг хүний нутагт хаяад явсан. Тэр өдрөөс хойш надтай холбогдоогүй. Одоо хүртэл тусдаа амьдарч байгаа. Бидний дундаас 2012 онд охин төрсөн. Одоо хүүхэд маань миний асрамжид байдаг. Одоо ******* нь Дарханд байдаг сурагтай ч утсаа авдаггүй. Уг нь гэр нь Дархан-Уул аймаг Дархан сум ****** баг Хуучин хороолол ****** байрны ****** тоотод байсан. Одоо юу хийж, хаана амьдарч байгааг мэдэхгүй байна. Миний бие энэ хүнийг олж гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа учраас ийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Шүүхээс Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, цахим үнэмлэхийн хуулбар, ******* овогт *******ийн , Г.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорхойлолт, гэрэл зураг, Дархан сумын 14 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.******* нь *******ийн ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Г.******* нь хүсэлтийн үндэслэлээ ... Миний бие нөхөр *******тэй 2017-2018 онд хамт улс руу яваад 6 сар тэнд амьдарч байгаад /төрсөн эгч нь тэнд байсан/ нэг өдөр намайг ажилдаа явсан хойгуур эгчтэйгээ яриад намайг хүний нутагт хаяад явсан. Тэр өдрөөс хойш надтай холбогдоогүй. Одоо хүртэл тусдаа амьдарч байгаа. Бидний дундаас 2012 онд охин төрсөн. Одоо хүүхэд маань миний асрамжид байдаг. Одоо ******* нь Дарханд байдаг сурагтай ч утсаа авдаггүй. Уг нь гэр нь Дархан-Уул аймаг Дархан сум ****** баг Хуучин хороолол ****** байрны ****** тоотод байсан. Одоо юу хийж, хаана амьдарч байгааг мэдэхгүй байна. Миний бие энэ хүнийг олж гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа учраас ийг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэж тодорхойлжээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т Эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан ба хүсэлт гаргагч нь хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заасан.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суудаг болох нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** багийн Засаг даргын 2024 оны 10 сарын 17-ны өдрийн дугаартай албан тоот болон Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлий хэлтсийн 2024 оны 11 сарын 14-ний өдрийн дугаартай албан тоот, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 11 сарын 14-ний өдрийн №CVL2445000001007340 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* овгийн *******ын ******* *******ийн ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА