Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 135/ШШ2024/01468

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2024/00494/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ****** дугаар хороо, ******* ******* /******/, ****** тоотод оршин суух ******* овогтой *******ийн ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, утас: 9908-3349/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******сум, ****** дугаар хороо, ****** баг, ******* ****** тоотод оршин суух овогтой ийн /итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр, утас: 9939-9940/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, ****** хороо, ****** гуд*******ж, ****** тоотод оршин суух овгийн ын /итгэмжлэгдсэн төлөөлөгч , утас: 9511-0089/,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Дархан-Уул аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух овгийн ын /утас: 8811-2866/ нарт холбогдох,

 

105,492,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 63,427,393.23 төгрөг гаргуулах бие даасан гуравдагч этгээдийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Хариуцагч М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Хариуцагч Б.гийн өмгөөлөгч:

Хариуцагч Б.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Анхбаяр /цахимаар/,

Хариуцагч:Б. /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“...Д. нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ, түүнд үндэслэн газар эзэмших эрхийн гэрээг Г.*******тай байгуулсан. Энэ гэрээнд Г.******* гарын үсэг зураагүй, Б. зурж гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Улмаар уг гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөх эрх болон газрын гэрчилгээг Г.*******ад шилжүүлсэн. Уг гэрээг Г.******* хүлээн зөвшөөрч Д.т орон сууцны үнийг Голомт банкнаас зээл авч шилжүүлсэн. Дээрх гэрээнүүдийг хүлээн зөвшөөрөх болсон учир нь Б.д Г.******* нь тусалсан. Хэрвээ Б. Голомт банкнаас авхуулсан зээлийг 2 жилийн дотор төлсөн нөхцөлд Б.д шилжүүлэх нөхцөлтэй байсан. Гэвч Б. зээлийг төлөөгүй атлаа орон сууцанд *******ьдарсаар байсан тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар орон сууцыг Б.гаас шаардаж, тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч Б. дээр нэхэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохын тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс Д. болон Г.******* нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Г.*******ыг орон сууцны өмчлөгч болон газар эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Г.******* болон Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж шийдвэрлэсэн. Д. шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө би Г.*******ад худалдаагүй, Б.д худалдсан гэж орон сууц худалдах худалдан авах гэрээ ч үгүйсгэж гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Д. нь Г.*******тай худалдах худалдан авах гэрээг байгуулаагүй атлаа уг гэрээнд Б.гаар гарын үсэг Г.******* гэж зуруулж хүчин төгөлдөр бус хэлцэл хийж. Г.*******аас 80,000,000 төгрөг шилжүүлэхэд түүнийг Д. өөрийн дансандаа хүлээн авсан байдаг. Шүүхээс дээрх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож Г.*******ын өмчлөлд шилжсэн орон сууц болон газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэх болсон тул Г.******* нь Д.т шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу буцаан шаардаж, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу буцаан Голомт банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхдөө овогтой гоос сарын 3% хүүтэй зээл авч 50,000,000 төгрөг авснаас учирсан хохирол өнөөдрийн байдлаар нийт хүү болох, 18,000,000 төгрөг төлсөн, өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөг, Улаанбаатар хотоос Дархан шүүхийн маргааны улмаас 10 гаран удаа ирж буцах зардал болох 1,700,000 төгрөг, Голомт банкнаас 80,000,000 төгрөгийн зээл авахад 792,000 төгрөг зээлийн шимтгэл төлсөн зэрэг хохирол учирсан байна. Учир нь үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр бус болсон тул Д. нь 80,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Мөн энэхүү гэрээнээс учирсан хохирол болох 25,492,000 төгрөг байна.

Иймд Д.ээс 105,492,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байгаа. Дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болон нэмж хариуцагчаар татуулах хүсэлт гаргасан. Хариуцагч Д.тэй 2018 он 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс учирсан хохирол 25,492,000 төгрөг Б. болон тухайн гэрээг баталсан тойргийн  нотариатч М. нарыг х*******тран хариуцагчаар татуулах хүсэлт гаргасан. Учир нь Г.*******ыг байхгүй байхад Д., Б., М. нар үгсэн хуйвалдаж энэхүү худалдах худалдан авах гэрээг байгуулж гэрээн дээр Г.*******ын гарын үсгийг дуурайлган зурж тухай гэрээг үндэслэн Г.*******ын нэр дээр Голомт банкнаас зээл авсан бөгөөд тухайн гэрээнд Б. болон Д. нар энэ гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шүүхээр тогтоолгож өнөөдрийг хүртэл Д. нар энэ гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шүүхээр тогтоолгож өнөөдрийг хүртэл Д. үндэслэлгүй хөрөнгжиж, Г.******* нь байргүй, газаргүй болсон ба өрийг авч үлдсэн байдалтай байна. Мөн өнөөдрийг хүртэл гэж хүнээс авсан зээлийн 3 хувийн хүүтэй 50,000,000 төгрөгийн үргэжлэл явж байгаа. Тухайн учирсан хохирлыг нэмээд нийт хариуцагч Д.т шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ь зааснаар Д.ээс буцаан шаардаж байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу Д., Б. нотариатч М. нараас нийт 32,992,000 төгрөгийг нэхэмжилж байна.”гэжээ

 

2. Хариуцагч Д.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 80,000,000 төгрөгийн асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөрт тоогцогдсонтой холбоотой өгсөн авсан зүйлээ буцаах үр дагавар үүсэж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөөд гэрээний дагуу төлсөн 80,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол гэж нэхэмжлээд байгаа 32,992,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ мөнгийг Д.ийн ямар буруутай үйлдлээс учирсан гэж үзээд байгааг ойлгохгүй байгаа. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

            3.  Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.  нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон бие даасан шаардлагадаа

            “...Г.******* бид хоёр найзууд байж байгаад найздаа туслах зорилгоор надад орон сууцны зээл авч өгсөн. Гэхдээ манайх 2015 онд тухайн орон сууцандаа *******ьдарч байсан. 2018 онд Д. байр худалдах санал гаргаад 80,000,000 төгрөг дансаар шилжүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн байрыг Г.*******ын нэр дээр шилжүүлээд, үлдэгдэл мөнгийг Г.*******ын нэр дээр зээл авсан. Зээлээ төлж байгаад Г.*******, ******* нар нь 2023 оноос байрны зээлийг үлдэгдэл төлбөрийг өөрсдөө төлөөд маргаан үүсгээд яваад байгаа. Яагаад уг байрны мөнгийг өөрсдөө төлөөд яваад байгааг ойлгохгүй байгаа, өөрсдөө төлж яваад явах зорилготой байсан юм болов уу. Төлсний дараа ийм нэхэмжлэл үүсгээд яваад байгаа. Би өөрөө банканд 63,000,000 төгрөг төлсөн байгаа. Д. эгч энд ямар ч х*******аа байхгүй, 80,000,000 төгрөгийг төлөх ёстой” гэжээ.

            ...Нэхэмжлэгч *******ийн ******* нь хариуцагч ийн т холбогдуулан 105,492,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч *******ийн Эрдэнэбатад холбогдуулан доорхи үндэслэлээр бие даасан шаардлага гаргаж байна. Б. миний бие нь улсын бүртгэлийн Ү- дугаартай Дархан-Уул аймаг, ****** сум ****** баг, ****** хороолол, ******* ****** байр, ****** тоот орон сууцыг Д.ээс худалдаж авахаар харилцан тохиролцож, уг байрандаа 2016 оны 07 сарын 23-ны өдөр нүүн орсоноос эхлэн 2018 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл байрны урьдчилгаанд нийт 41,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн. Миний бие байрны үлдэгдэл төлбөрийг төрийн банкнаас зээл авч төлөхөөр хөөцөлдөхөд тухайн үед Хас банканд орон сууцны зээлтэй байсны улмаас банкууд надад зээл өгөхгүй байсан. Иймд өөрийнхөө нэр дээр зээл авч өгөөч гэж гуйхад Г.******* зөвшөөрсөн. Дээрх орон сууцыг барьцаалж, Г.*******ын нэр дээр банкнаас зээл авахын тулд 2018 оны 08 сарын 10-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхэд Г.******* ирж гарын үсэг зураагүй, Г.*******ын өмнөөс Б. би ******* гэж бичсэн. Г.*******ын нэр дээр шилжсэн орон сууцыг барьцаалж, Голомт банкнаас 2010 оны 10 сарын 16-ны өдөр тоот зээлийн гэрээгээр Г.*******ын нэр дээр 79,200,000 төгрөгийг 20.8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээл гаргуулж авсан. Уг мөнгөнөөс 80,000,000 төгрөгийг Д.т шилжүүлсэн.

            Зээл ашиглалтын хугацаанд Б. нь Г.*******ын нэр дээрх зээлийн төлбөрийг графикийн дагуу сар бүр 1,400,000 төгрөг буюу зээл, зээлийн хүүгийн х*******т нийт 63,427,393.23 төгрөгийг 2022 оны 11 сар хүртэл төлөөд явж байсан. Гэтэл 2022.09.07-ны өдөр Г.******* нь Б.д холбогдуулан уг байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн үлдэгдэл төлбөр 69,211,077.15 төгрөгийг төлсөн. Орон сууц худалдаж авсантай холбоотой Г.*******, Б. нарын хоородох маргааныг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 13-ны өдрийн дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 15-ны өдрийн дугаар магадлалаар худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.4-т заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон ба магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгахад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар хэлцэл хийсэн талууд буюу тухайн хэлцэлд оролцсон талууд шилжүүлсэн зүйлээ буцааж өгөх үүрэгтэй байдаг. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн Голомт банкны зээлээс шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр, хохирол гэж 25,492,000 төгрөг, нийт 105,492,000 төгрөгийг Д.ээс гаргуулахаар Г.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            Гэтэл дээр дурьдсанаар Г.*******ын нэр дээрх зээлийг төлөхийн тулд Г.*******ын Голомт банк дахь зээлийн данс руу 2018.11.13-ны өдрөөс 2022.11.21-ний өдөр хүртэл хугацаанд 51 удаагийн гүйлгээгээр 63,427,393.23 төгрөгийг Б. би шилжүүлсэн байхад Г.******* нь өөрийн данс руу орсон 63,427,393.23 төгрөгийг тооцохгүйгээр Д.т холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь миний эрх ашигт нөлөөлөхөөр байна. Иймд ИРгэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу Г.*******аас миний шилжүүлсэн 63,427,393.23 төгрөгийг буцаан гаргуулахаар бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.

 

            4. Хариуцагч М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            “...Энэ хэрэг 6 жилийн өмнө болсон байна. Нотариатч үйлдэл гэрчлэхдээ хөндлөнгийн байр сууринаас гэрчилдэг. 32,992,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлд 68.1 "Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэсэн байгаа. Гэтэл Г.******* нь Б.д зээл авч өгөхийг зөвшөөрсөн. Дээрээс нь барьцааны гэрээ, зээлийн гэрээ Б.д зээл авч өгөхийг зөвшөөрсөн. Дээрээс нь барьцааны гэрээ зээлийн гэрээ байгуулаад улсын бүртгэлд өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн. Энэ нь зөвшөөрсний илрэл гэж үзэж байна. Энэ хоёрын гэрчлүүлсэн  баримтаас мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Гэтэл энэ гэрээ хэлцлийг Д., Б. нар хийсэн учраас энэ хүмүүс хариуцах ёстой” гэв.

 

            5. Хариуцагч Б.гийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтдээ:

            “...Энэ зээл миний зээл, би энэ зээлийг аваад өгчихсөн гэж байна. Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл гэж шүүх өмнө нь тооцсон. Ингэж тооцохдоо гарын үсэгтэй холбоотой асуудлаар тэгж тооцоогүй. Яагаад гэвэл Г.******* өөрийнхөө эрхийг Б.д шилжүүлсэн байна. Г.*******ын хүсэл зоригийн дагуу энэ худадах худалдан авах гэрээ хийгдсэн учраас хүчин төгөлдөр бус гэрээ биш маргадаг. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр Г.******* насанд хүрсэн хүн өөрөөр хэлбэл энэ худалдах худалдан авах гэрээг хийхийг Б.д зөвшөөрсөн. Энэ гэрээний үндсэн дээр Г.******* өөрөө ирж Голомт банктай зээлийн гэрээ байгуулсан. Голомт банк, Г.******* нарын хооронд хийгдсэн гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бус гэж маргадаггүй. Тэгэхээр нь хүчин төгөлдөр гэрээ байна. Тэгэхээр энэ Г.*******ын нэр дээр байгаа хүчин төгөлдөр гэрээг хариу төлбөр болох 63,427,393 төгрөгийг Б. төлсөн. Тэгэхээр Б.гийн нэхэмжлээд байгаа нь үндэслэлтэй. Учир нь Г.*******ын нэр дээр байгаа хүчин төгөлдөр гэрээг хариу төлбөр болох 63,427,393 төгрөгийг төлчхөөд байхад Г.******* 80,000,000 төгрөг бүхэлд нь нэхэмжлээд байгаа. Яг үнэндээ Г.******* 68,077,059 төгрөгийн дансны хуулга байгаа. Тэгэхээр үндсэн нэхэмжлэлийг сөрөг нэхэмжлэлтэй уялдуулж холбох үндэслэлтэй байна гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа” гэв.

 

6. Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хура*******ж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 209/МА2023/00072 дугаартай Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ХТ2023/00240 дугаартай Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэдийн хэргийн шүүх хуралдааны тогтоол, нэхэмжлэгч Г.*******ын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 21-ны өдөр хүртэлх Голомт банкны //  дансны хуулга, 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн  нэхэмжлэгчийн хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2023 оны 06 сарын 16-ны өдрийн 0672 дугаартай зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн 2023 оны 06 сарын 21-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 24-ний  хүртэлх Голомт банк //-ны дансны хуулга, нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрилгээ, хариуцагч Д.ийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн О.Анхбаярт олгосон итгэмжлэл, хариуцагч Д.ийн 2018 оны 08 дугаар сарын 10 өдрийн  үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн график, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ЗБ4335106422 дугаартай ипотекийн гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 209/МА2024/00007 дугаартай Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол, хариуцагч Б.гийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх Хаан банк //-ны дансны хуулга, хариуцагч Б.гийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх Хаан банк //-ны дансны хуулга, Т.Батдолгорын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх Хаан банк //-ны дансны хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хариу тайлбар, хариуцагч М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хариу тайлбар,

/хх 1-5х, 6-8х,9-14х, 15-21х, 28х, 29-33х, 34х, 36-41х, 42-45х, 46-52х, 70х,  74-81х, 88-96х,116-162х,163-164х, 165-166х, 189х хуудас/

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Д.т холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 80,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 25,492,000 төгрөг нийт 105,492,000 төгрөг гаргуулахаар шүүхэд анх нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б., М. нарыг х*******тран хариуцагчаар татан оролцуулж, хариуцагч Б., М., Д. нараас гэрээнээс учирсан хохирол 32,992,000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагаа нэмэгдүүлсэн.

 Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Д.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр нь 80,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч нар нь гэрээнээс учирсан хохирол 32,992,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлийг тодруулж ...Б.Ундарьяатай найз нөхдийн харилцаатай тул түүнийг гуйснаар Д.тэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлэн улмаар Голомт банкны ипотекийн зээлээр хувийн сууц, газрыг миний нэр дээр шилжүүлсэн. Дээрх гэрээнүүдийг зөвшөөрөх болсон учир нь Б. уг зээлийн төлбөрийг 2 жилийн дотор төлсөн нөхцөлд түүний өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Гэтэл Б. нь шүүхэд хандаж уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шүүхэд хандсаны дагуу түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Ингээд хэлцлийн дагуу Д.т 80,000,000 төгрөг шилжүүлсэн тул буцаан шаардаж байна, мөн гэрээнээс учирсан хохиролд өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөг, ирж буцах з*******ын зардал 1,700,000 төгрөг, банкны зээл хаахаар Э.гоос авсан сарын 3 хувийн хүүтэй 50 сая төгрөгийн хүүд төлсөн 25,500,000 төгрөг, зээлийн шимтгэлд төлсөн 792,000 төгрөг нийт 32,992,000 төгрөгийг хариуцагч Д., М., Б. нараас тэнцүү хэмжээгээр гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч Д.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр нь тайлбартаа ...зээлийн гэрээний дагуу Г.*******аас шилжүүлсэн 80,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, харин уг гэрээ байгуулагдахад Д.ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй тул хохиролыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч Б. татгалзлын үндэслэлийг ...би Г.*******тай найзууд байгаад надад туслах зорилгоор орон сууцны зээл авч өгсөн. Зээлээ төлж байгаад Г.*******, ******* нар нь 2023 оноос байрны үлдэгдэл төлбөрийг өөрсдөө төлөөд маргаан үүсгээд байгааг ойлгохгүй байна. Өөрсдөө төлөөд авах зорилготой байсан байх. Би өөрөө банкинд 63,000,000 төгрөг төлсөн. Д. эгч энд ямарч х*******аа байхгүй. Би 80,000,000 төгрөг төлөх ёстой. Харин хохирол гээд нэхэмжлээд байгаа 32,992,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, энэ нь баримтаар нотлогдохгүй байна гэж тайлбарласан.

Хариуцагч М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлийг ...нотариатч үйлдэл хийхдээ хөндлөнгийн байр сууринаас гэрчилдэг. 32,992,000 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. ...Г.******* нь Б.д зээл авч өгөхийг зөвшөөрсөн, дээрээс нь барьцааны гэрээ, зээлийн гэрээ байгуулаад улсын бүртгэлд өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн. Энэ нь зөвшөөрсний илрэл гэж үзэж байна. Гэрээ хэлцлийг Д., Б. нар хийсэн учраас энэ хүмүүс хохирлыг хариуцах ёстой гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 13-ны өдрийн шийдвэрээр ... Г.*******ын нэхэмжлэлтэй Б.д холбогдох хууль бус эзэмшлээс хувийн сууц гаргуулах тухай нгэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.гийн хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар уг гэрээний үндсэн дээр Ү- дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 10 дугаар хороолол, ******* 01 дүгээр байрны 01 тоотод байрлах орон сууцны өмчлөгч, тус хаягт байрлах нэгж талбарын 4505701533 дугаар бүхий 283 мкв талбайтай, *******ины орон сууцны зориулалттай газрын эзэмшигчээр Г.*******ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Д. болон Г.******* нарын хооронд 2015 оны 04 сарын 01-ний өдөр байгуулагдсан ******* хотхоны гадна з******* талбайн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.*******ын гаргасан гомдлоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 11 сарын 21 –ны өдрийн дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Дээрх тогтоолын дагуу Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 15-ны өдрийн 209/МА2024/00007 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байх ба 2024 оны 03 сарын 21-ний өдрийн дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрүүдээр Д., Г.******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар Г.******* хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн гэх үндэслэлүй, харин энэхүү гэрээ нь Б.Ундарьяа, Д. нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн дагуу Б. үнийг нь төлөх зорилгоор Г.*******ын нэр дээр банкнаас орон сууцны зээл авахын тулд хийсэн хэлцэл байна гэсэн үндэслэлээр талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бөгөөд түүний үр дагавар буюу хэлцлээр шилжүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр болсон байна.

Иймд хэлцлийн дагуу байрны төлбөрт шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг  Д.ээс Г.******* буцаан шаардах эрхтэй байна.

Хариуцагч Д. нь байрны төлбөрт шилжүүлсэн 80,000,000 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* нь хохирол гаргуулах шаардлагын үндэслэлийг ...нотариатч М., Д., Б. нар 3-лаа сууж байгаад Г.*******ыг байхгүйд гарын үсэг зурж гэрээ байгуулснаас үүссэн хохирол юм. Нотариатч М. нь гэрээний талуудыг байлцуулж байгаад гэрээ хийх байтал Г.*******ыг байлцуулахгүйгээр хийсэн, улмаар энэ гэрээг батлаагүй байсан бол эд хөрөнгө Г.*******ын нэр дээр шилжихгүй байсан. Иймд гэрээнээс учирсан хохиролд  өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөг, ирж буцах з*******ын зардал 1,700,000 төгрөг, банкны зээл хаахаар Э.гоос авсан сарын 3 хувийн хүүтэй 50 сая төгрөгийн хүүд төлсөн 25,500,000 төгрөг, зээлийн шимтгэлд төлсөн 792,000 төгрөг нийт 32,992,000 төгрөгийг хариуцагч Д., М., Б. гурвуулаа хариуцах ёстой гэж тайлбарласан.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 13-ны өдрийн дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч Г.*******ад өмчлөх эрх шилжсэн үндэслэл нь Д., Г.******* нарын хооронд 2018 оны 08 сарын 10-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ байх бөгөөд тус гэрээнд нэхэмжлэгч Г.******* гарын үсэг зураагүй, хариуцагч Б. гэрээнд Г.******* гэж бичсэн, мөн улсын бүртгэлийн газарт гаргасан дээрх хуулинд заасан улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг гэрээний талуудын аль нь ч гаргаагүй, харин хариуцагч Б. Г.*******ын өмнөөс түүний нэрийг бичиж мэдүүлэг гаргасан зэрэг байдал нь тус хэлцлийн үр дагавар болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.******* өөрийн өмчлөлд худалдан авах хүсэл зориггүй байсан болох нь тогтоогдож байна. ....Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Г.*******, Д. нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө, худалдах худалдан авах гэрээг Г.******* хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй. Харин нь энэхүү гэрээ нь Б., Д. нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийн дагуу Б. нь үнийг төлөх зорилгоор Г.*******ын нэр дээр банкнаас орон сууцны зээл авахын тулд хийсэн хэлцэл байна. Өөрөөр хэлбэл энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр байна гэж дүгнэж шийдвэрлэжээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-д Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залг*******жлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэжээ.

 

            Дээрх үйл баримтыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нэгэнт хүчин төгөлдөр болсон тул уг үйл баримтын талаар дахин нотлох, маргах эрхгүй юм.

 

            Иймд Д., Г.******* нарын хооронд 2018 оны 08 сарын 10-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ нь Б., Д. нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг халхавчилж хийсэн байх ба өөрөө хувийн сууц авах зорилгоор уг хэлцлийг хийхэд хүргэсэн Г. нь буруутай гэж үзэх үндэслэлтэй байх тул Г.*******ын уг хэлцлийн улмаас зээлийн шимтгэлд төлсөн 792,000 төгрөгийг Б.гаас гаргуулж Г.*******ад олгох нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгчээс уг хэлцэлд талуудыг байлцуулаагүй гэж М.ыг буруутгаж байгаа боловч нотариатчын үйлдлийг буруутай эсэхийг тогтоосон талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй бөгөөд уг үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцоогүй байна.

 

Мөн хохирол гэж нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөг, ирж буцах з*******ын зардал 1,700,000 төгрөг гаргуулах шаардлага нь түүний иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хувьд уг ажиллагаанд оролцохоор зарцуулсан зардал байх тул гэрээнээс учирсан хохирол гэж үзэхгүй.

 

Г.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс хувийн сууц гаргуулах, хариуцагч Б.гийн хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.******* нь Э.гоос 50,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээл авч зээлийн хүүд 25,500,000 төгрөг төлсөн байдал нь түүнээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээ, Г.*******ын дансны хуулгаар тогтоогдож байх боловч Г.******* нь шүүхээс уг маргаанд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад өөрөө сайн дураараа банкны төлбөрийг төлж хаасан байдалд хэн нэгнийг буруутгах үндэслэлгүй байх тул хохирол 25,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хэлцлийн дагуу шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлийн зүйл гэж үзэж, бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлөхүүлэхээр гаргасан түүний нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байхад Голомт банкны ипотекийн зээлийн төлбөрийг төлж зээлийг бүрэн хаасан явдалд хариуцагч нарыг буруутгах үндэслэлгүй юм.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Г.*******ын нэхэмжлэлтэй Д.т холбогдох 105,492,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Ундарьяа нь Г.*******ад холбогдуулан 63,427,393.23 төгрөг гаргуулах бие даасан шаардлагыг гаргасан тул шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулахаар тус шүүхийн 2024 оны 04 сарын 30-ны өдрийн дугаартай захир*******жаар шийдвэрлэсэн байна.

 

Гэвч уг хүсэлтийг шийдвэрлэсний дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б., М. нарыг х*******тран хариуцагчаар татан гэрээнээс учирсан хохирол гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд х*******тран хариуцагчаар татан оролцуулжээ.

 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.гийн Г.*******ад холбогдуулан гаргасан 63,427,393.23 төгрөг гаргуулах бие даасан шаардлага нь тухайн маргаанд х*******ааралтай байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэгэн адил гэж үзэж адилтган шийдвэрлэв.

 

Х*******тран хариуцагч Б. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...  зээл ашиглалтын хугацаанд Б. нь Г.*******ын нэр дээрх зээлийн төлбөрийг графикийн дагуу сар бүр 1400 000 төгрөг буюу зээл, хүүгийн х*******т нийт 63,427,393.23 төгрөгийг 2022 оны 11 сар хүртэл төлөөд явж байсан. Гэтэл 2022 оны 09 сарын 07-ны өдөр Г.******* нь Б.д холбогдуулан уг байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн үлдэгдэл төлбөр 69,211,077.15 төгрөгийг төлсөн байсан. ...Гэтэл дээр дурдсанаар Г.*******ын нэр дээрх зээлийг төлөхийн тулд Г.*******ын Голомт банк дахь зээлийн данс руу 2018.11.13-ны өдрөөс 2022.11.21-ний өдөр хүртэл хугацаанд 51 удаагийн гүйлгээгээр 63,427,393.23 төгрөгийг тооцохгүйгээр Д.т холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь миний эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Г.*******ад миний шилжүүлсэн 63,427,393.23 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарласан.

 

Х*******тран хариуцагч Б. нь сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагатай холбогдуулан Хаан банкны депозит дансны хуулга 114-166 дугаар талд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч Г.******* татгалзлын үндэслэлийг ...Голомт банкнаас зээлийн төлбөрийг шилжүүлж байх данс нээсэн. Уг дансанд Б. сар бүр төлөх төлбөрөө шилжүүлснийг банк төлбөрт тооцож авдаг. Уг мөнгийг би авч ашиглаагүй, хувийн сууцны төлбөрт төлөгдсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

Д., Г.******* нарын хооронд байгуулсан 2018 оны 08 сарын 10-ны өдрийн 708 бүртгэлийн дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 баг, 10 хороолол, ******* 01 байр, 01 тоот, 178 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 132,000,000 төгрөгөөр тохиролцож, 52 сая төгрөгөнд з*******, талбай, хашлагын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд үлдэгдэл 80,000,000 төгрөгийн төлбөрийг Голомт банкны зээлээр төлөхөөр гэрээ байгуулсан байна.

 

Дээрх гэрээний дагуу Г.******* нь 2018 оны 10 сарын 16-ны өдөр Голомт банктай дугаартай зээлийн гэрээ байгуулан 79,200,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай байгуулж, ипотекийн гэрээ байгуулан хувийн сууц, газар эрхийн гэрчилгээг барьцаалжээ.

 

Уг зээлийг авахын өмнө Г.*******, Б. нар тохиролцож, Г.*******ын нэр дээр зээл гаргуулж, төлбөрийг Б. төлөх тохиролцооны дагуу 2018.11.13-ны өдрөөс 2022.11.21-ний өдөр хүртэл хугацаанд 51 удаагийн гүйлгээгээр 63,427,393.23 төгрөгийг Голомт банкны зээлийн төлбөрт төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд уг төлбөр нь орон сууцны зээлийн төлбөрөөс хасагдсан байна. Х*******тран хариуцагч Б. нь гэрээ хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан уг төлбөрийг нэхэмжлэгч Г.*******аас гаргуулахаар шаардлага гаргасан боловч Г.******* уг төлбөрийг авч хэрэглэсэн талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Харин уг төлбөр нь зээлээс хасагдаж улмаар үлдэгдэл төлбөрийг Г.******* төлж банкны зээлийн төлбөр бүрэн хаагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 56.1-д заасан хэлбэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэжээ.

 

Иймд Д., Г.******* нарын хооронд байгуулсан гэрээ нь хийсэн цагаасаа хүчин төгөлдөр байх шинжийг агуулсан үндэслэлээр уг хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч гэрээний зүйл болох орон сууц нь Д.ийн өмчлөлд шилжсэн байх тул орон сууцны үнэд төлсөн төлбөрийг Г.******* хариуцах үндэслэлгүй байна.

 

Иймд х*******тран хариуцагч Б.гийн гаргасан орон сууцны төлбөрт шилжүүлсэн 63,427,393.23 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар хариуцагч Б.гаас 792,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******ад олгож, хариуцагч Д., Б., М. нараас гэрээнээс учирсан хохирол 32,200,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Г.*******аас 63,427,393.23 төгрөг гаргуулах хариуцагч Б.гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г.*******ын 80,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн урьдчилан 835,310 төгрөг, хариуцагч Б.гийн улсын тэмдэгтийн хура*******жинд урьдчилан төлсөн 475,100 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.ээс 557,950 төгрөг, хариуцагч Б.гаас 23,550 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.*******ад олгосугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУЯА