| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0180/Э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2017-12-13 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 181
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Улсын яллагч: А.Золзаяа
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нарыг оролцуулан Мөрдөн байцаах албаны хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Бадамхандын Ганзориг, Шаргачин овогт Баасанжаргалын Батхолбоо нарт холбогдох 1702000390041 дугаартай хэргийг шинэчлэн найруулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 онд Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, ам бүл 4 , эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн Орбитын 597-г тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлсэн. Баянхогор аймгийн Эрүүгийн хэргийн шүүхээр 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож нэг жилийн тэнсэн харгалзах ял авч байсан, Шаргачин овогт Баасанжаргалын Батхолбоо /РД:УП-88050539/
Монгол улсын иргэн Архангай аймгийн Булган суманд 1974 оны 11 дүгээр сарын 14-нд төрсөн, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрийн 6 дугаар хороо 31 дүгээр байр 19 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шийтгүүлж байсан, Боржигон овогт Бадманын Ганзориг, /РД:АБ-74111410/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Батхолбоо, Б.Ганзориг нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хүдэрийн гол гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох үйл ажиллагааг явуулж, газрын хэвлийн 822 м2 буюу 0.08 га газарт эвдрэл үүсгэн 318.363 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Шүүгдэгч Б.Батхолбоогийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 2017 оны 06 дугаар сарын 04-нд ажлын талаар Өнөрбуян гэдэг хүнтэй уулзаж Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулсан. Зөвшөөрлөө хүлээнгээ 7 дугаар сарын 20-ноос дур мэдэн газар ухсан. Тэгээд ухаад байж байтал Хүдэр сумын цагдаа ирээд машины моторыг түгжээд, 8 сарын эхээр хотоос цагдаа нар ирээд хэмжилт хийж техникийг битүүмжилсэн. Тэгээд үйл ажиллагаагаа зогсоогоод дахиж үйл ажиллагаа явуулаагүй гацаасан байгаа гэв.
2.Шүүгдэгч Б.Ганзоригийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”.... Сэлэнгэ аймаг Хүдэр суманд Өнөрбуян гээд манай найз байдаг юм. 0.5 га газарт нөхөрлөл байгуулан уурхайн чиглэлээр ажиллуулъя гэж хэлсэн. Тэгээд бичиг баримтаа хүлээх зуураа 1-2 хоног ажилласан. Сумын ойн байцаагч цагдаа нар ирээд хурааж аваад бид хэдийг түймэрт авч явсан. Бид хэдийн эд зүйлсийг лацдаж хурааж авсан гэв.
3.Хохирогч Г.Энхтүвшингийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын сүүлээр манай Хүдэр сумын Баянцагаан 2-р багийн нутаг дэвсгэр Хэрч, Алтан-уул, Шоргоолж гэх мэт газруудад ойн түймэртэй байсан. Түймэр унтраах ажилд сумын төвөөс иргэдийг дайчлан чвж байхад Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2-р багийн нутаг дэвсгэр Хүдэрийни голын эх гэх газарт Могнол Алт ХХК-ийн ашигт малтмал олборлолт явуулж байгаад 2009 оны урт нэртэй хууль гарснаар тусгай зөвшөөрлийн цуцлагдсан талбайд Б.Батхолбоо гэх хүний удирдаж ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явжуулж байгаатай таарсан. Эдгээр хүмүүс нь 2 ширхэг 2900LC -3 эксковатортай улаан өнгийн дугуйтай зөөврийн усан буутай 3 гэртэй найман хүн ажиллаж байсан. Эдгээр хүмүүсийг ямар зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа талаар асуухад зөвшөөрөл байхгүй талаар хэлсэн. Ингээд ажиллаж байсан 2 экёковарторын комьптерийг салгаж хураан аваад тэнд ажиллаж байсан 8 хүнийг Хэрц нэртэй газарт асаж байсан ойн түймэрт дайчлан авч явсан. Намайг яг очиход 2 экскавоторын нэг нь ажиллаж байсан бөгөөд нэг нь ажиллахгүй байсан. ажиллаж байсан 1 экскавотор нь гэрт байрлуулсан газрын зүүн хойд талд газар ухаж эхэлж байсан. Угаалга хийгээгүй алт олборлох боловсруулах үйл ажиллагаа явуулаагүй байсан. Түүнээс хойш буву 2017 оны 08 сарын эхээр БОАЖЯ, МХГ, ЦГ, АМГТГ-ын хамтарсан шалгалтын үеэр Б.Батхолбоо нар нь үйл ажиллагаа явуулж байгаад МХЕГ-ын хүмүүс үйл ажиллагааг нь зогсоох тухай акт үйлдсэн байсан. Ингээд ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөгч нар Б.Батхолбоог тусгай зөвшөөрлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлосон үйл ажиллагаанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/
4.Иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэбатын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 сарын 14-15-ны өлдрийн орчим Батхолбоо гэх залуу манай найзаар дамжуулан миний утсыг авч надтай холбоо барьж миний эзэмшилд байгаа 71-87 УБ улсын дугаартай XG 951 загварын авто ачигч ковшийг түрээслэн алт олборлох үйл ажиллагаа явуулах санал гаргасан. Үйл ажиллагаа явуулах газар нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сум гэж хэлсэн. Ингээд бид хоёр ярилцаж тохироод 1 сарын 12 сая төгрөгөөр түрээслэх талаар тохиролцсон. Гэрээр бичгээр хийгээгүй. Амаар торихолцсон. Би 71-87 УБ улсын дугаартай XG 951 S071928 арлын дугаар бүхий шар өнгийн авто ачигч ковшоо 2017 оны 05 сарын 23-ны өдөр хүнээс 18 сая төгрөгөөр худалдаж авсан. Хүнээс анх авахдаа зээл хийж авсан болохоор түээсэлж мөнгө олох шаардлагатай байсан. Батхолбоо миний ковшийг 217 оны 07 сарын 15-ны өдрөөс одоог хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан газраа байлгаж байга. Батхолбоо надад 3.600.000 төгрөг түрээсийн мөнгө гэж өгсөн. Одоо түүнээс 9.500.000 төгрөг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49дүгээр хуудас/
5.Гэрч Б.Барсын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хүдэр суманд нөхөрлөлийн журмаар олгогдсон талбайд алт олборлох боломж гараад байна би тэнд Батхолбоо гэх хүнтэй хамтарч Хүдэр сумын иргэдийн байгуулсан Хүдэрийн ундарга нөхөрлөлийн талбайд үйл ажиллагаа явуулах гэсэн юм. Алт ушгаах зориулалт бүхий усан буу скруйбер байхгүй байна гэсэн. Тухайн үед надад хүнээс худалдаж авсан усан буу байсан учраас миний усан бууг хэрэглэх талаар санал тавьсан. Тухайн үед Ганзориг 1 сарын 15сая төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулахаар надтай тохиролцоод явсан. Ингээд би Улаанбаатар хотод 22 товчооны орчим байсан усан буугаа аваад 07 сарын 12-ны өдрийн орчим Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт 38 км орчимд байрлах Монгол алт нэртэй газар хүргэж өгсөн. Намайг очих үед 4 монгол гэр барьсан гэрийн гадна HYUNDAI маркын 2 эксковатор дизель цахилгаан үүсгүүр зэрэг техник хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа явуулахаар Ганзориг очсон байсан. Батхолбоо тухайн үед байгаагүй. Мөн ажил явуулахаар ирсэн 4-5 танихгүй залуучууд байсан. Ингээд би усан буугаа үлдээгээд тэнд 3 хоноод явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 50-53 дугаар хуудас/
6.Гэрч У.Ууганбаатарын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 сарын 15-ны орчим Сэлэнгэ аймгийн хүдэр сумын Монгол алт гэх нэртэй газарт нөхөрлөлийн зөвшөөрөлтэй газарт алт олборлох үйл ажиллагаа явуулахаар Улаанбаатар хотоос ирсэн Батхолобоотой уулзаж ажилд орохоор болсон. Би Батхолбоотой уулзахад усан буун дээр ажиллах хүн хэрэгтэй байна сарын 800.000 төгрөг эж хэлсэн. Тухайн үед би өөрөө ажилгүй эхнэр жирэмсэн байсан болохоор хамт ажиллах санал тавьсан. Тухайн газрын баруун талаараа ой модтой хуучин олборлолт явуулж байсан газар байсан. Намайг тэр газар очиход 3 ширхэг монгол гэр 1 ширхэг эрээн майхан 2 ширхэг шар өнгийн экскаватор 1 ширхэг шар өнгийн ковш 100 кт-ын цахилгаан гаргагч дизель 1 ширхэг зөврийн улаан өнгийн усан буу ус татах насос зэрэг техник хэрэгсэлтэй буудалласан байсан. тэнд ажиллахаар 5-7 хүн байсан. Батхолбоо хэлэхдээ Хүдэрийн ундарга нөхөрлөлийн Баясгалан, Өнөрбуян гэх хүмүүстэй хамтран бичил уурхай хэлбэрээр ажиллах гэж байгаа талбайгаа хүлээгээд байж байгаа гэж хэлсэн. Ингээд би очоод усан буны засвар үйлчилгээг хийгээд зөвшөөрөл хүлээгээд нэг хэсэг ажиллаагүй. 2017 оны 07 сарын 20-ны орчмоос будалласан газрынхаа баруун хойд талд ойн зүүн захаар 2 газар ухаж 7 хоног орчим олборлолт явуулсан. Тухайн газар ухаж угаах талаар Батбхолбоо Ганзориг нар шийвдэр гаргасан. Угаасан алтыг Батхолбоо ганзориг нар авдаг байсан. ....Бичил уурхайн хэлбэрээр ажиллах зөвшөөрөл удахгүй гарна гэж хэлж байсан. Би тэр зөвшөөрөл нь гараад л ажиллаж байгаа ювм байх гэж бодсон......” гэх мэдүүлэг /хх-ийн 70-73 дугаар хуудас
7.Гэрч Д.Баясгалангийн 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 04 сард Хүдэрийн ундарга нэртэй нөхөрлөл албан ёсоор байгуулж гэрчилгээ авсан. Манай нөхөрлөл 5 гишүүнтэй бөгөөд мал аж ахуй эрхлэн жимс жимсгэнэ тариалах жижиг дунд үйлдвэрлэл явуулах зорилгоор үүссэн. Манай нөхөрлөл Засгийн газраас гарсан бичил уурхай хэлбэрээр ашигт малтмал олборлох 151 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол алт гэх газар алт олборлох үйл ажиллагаа явуулах зорилгоор хүсэлтээ өгөөд одоо шийдвэрлэхийг нь хүлээгээд үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа. Тэгтэл 2017 оны 8 сарын эхээр байх манай сумын цагдаа Эрдэнэбаатар намайг дуудан Хүдэрийн ундарга нөхөрлөл Монгол алт гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа юм уу тэнлд хууль бусааар үйл ажиллагаа явуулж байгаа Батхолбоо гэх хүн чамтай хамтарч ажиллаж байна гэж надад хэлсэн. Би тийм асуудал байхгүй талаар хэлээд үйл ажиллагаа явуулж байгаа талбай дээр нь очиж үзэхэд ганаа гэх нэртэй залуу байсан. Батхолбоо нь байхгүй байсан. та нар ямар учраас манай нөхөрлөлийн нэрийг барьж үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ гэхэд бид нар ямарч нөхөрлөлийн нэр барьж ажиллаагүй гэсэн. Батхолбоо гэх залуу надтай өмнө 2017 оны 6 сард манай нөхөрлөлийн газар дээр хамтарч ажиллах санал тавьж байсан. Би өгөгдөл хүсэлт талбайгаа сонгохоор бичиг баримтаа сумын захиргаанд өгсөн байгаа шийдвэр нь арай гараагүй байгаа талаар хэлсэн. Ингэж уулзаж байсан болохоос хамтран ажилласан зүйл байхгүй. Манай нөхөрлөлийн нэрийг бариад үйл ажиллагаа явуулаад байгаа, мөн манай тиалбайг зааж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 дугаар хуудас/
8.Гэрч Ш.Өнөрбуяны 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай Хүдэрийн Ундарга нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл хүссэн талбайд зөвшөөрөл олгогдох юм бол та нар техник хэрэгсэлтэйгээ орж аль олборлох үйл ажиллагаа явуулж, олсон орлогын 20 хувийг нөхөрлөлийн гишүүд авахаар 80 хувийг нь Батхолбоо ганзориг нар авахаар амаар тохиролцож байсан. нэгэнт зөвшөөрөл гараагүй болохоор энэ аман яриа ажил болоогүй гэсэн үн. Миний хувьд хууль бусар алт олборлох талбай зааж өгсөн. шалгалт шүүлэг ирвэл үйл ажиллагааг саадгүй явуулах амлалт өгч байгаагүй. Харин манай нөхөрөлөл зөюшөөрөл хүссэн талбайд зөвшөөрөл нь гарч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахаао болсон тохиолдолд би оролцохоор байсан. Батхолбоо ганзориг нар нь зөвшөөрөл гараагүй байтал дур мэдэн алт олборлох ажилагааг явуулсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 77-80 дугаар хуудас/
9.Гэрч Ч.Ариунтуяагийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....Миний эзэмшилд 18-44 УН улсын дугаартай эксковатор байдаг. Ганзоригоос 2016 оны 11 сарын 30-нд шилжүүлэн авсан. Надаас 20 сая төгрөг зээлж аваад түүнийхээ оронд өгсөн юм. Авсан мөнгөө одоо болтол өгөөгүй байгаа. Одоо би мөнгөө нэхэмжлэхгүй надаас мөнгө зээлж барьцаанд тавьсан байснаа 2017 оны 06 сарын орчим Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт алт олборлох үйл ажиллагаанд ашиглахаар боллоо гэж буцааж авсан. Авахдаа надад 1 сарын 15 сая төгрөгний түрээс төлөхөөр тохирсон юм. Надад түрээсийн мөнгө өгөөгүй би нэхэмжлэхгүй зах зээлийн ханшаар эксковатороо 30 сая төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/
10.Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №1/17 дугаартай дүгнэлтэнд:
1.Тус эвдэгдсэн талбайн хэмжээ 822м2 буюу 0.08 га хэмжээтэй байна .Ухашын тоо 2 байна.
2Тус талбай урьд өмнө нь эвдэгдсэн газар байсан байна.
3.Тус талбай нь гол мөрөний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхийи газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулиар хязгаарласан бүсэд хамаарч байна.
4.Эвдэгдсэн талбай нь техниеийн болон геологийн нөхөн сэргээлтийн ажил огт хийгдээгүй байна.
5.Хууль бус үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчинд учирсан хохиролын нийт хэмжээ нь 318.363 төгрөг байна.
6.Тус талбайг нөхөн сэргээх иехникийн болон биологийн нөхөнр сэргээлтийн ажилын зардал нь 135.264 төгрөг болж байна....гэх дүгнэлт /хх-ийн 87 дугаар хуудас/
11.Шүүгдэгч Б.Ганзоригийн 2017 оны 10 дугаар сарын 149ний өдөр яллагдагчаар өгсөн....Би 2017 оны 04 дүгээр сарын орчим Батхолбоотой анх танилцсан. Батхолбоо бид 2 Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд алт олборлох үйл ажиллагаа явуулах боломж байгаа эсэхийг судалж үзэхээр болсон. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд амьдарч байгаа Өнөрбуянтай утсаар холбогдож танай суманд нөхөрлөлийн журмаар алт олборлох үйл ажиллагаа явуужл болох уу гэж асуухад “манай сумын хэсэг хүмүүс нийлж “Хүдэрийн Ундарга” нэртэй нөхөрлөл байгуулсан байгаа. Энэ онд Засгийн газраас тогтоол гарч орон нутгийн иргэдийн аж амьдарлыг дэмжих зорилгоо өмнө нь алт олборлох үйл ажиллагаа явагдаад орхигдсон талбайгаас тодорхой хэмжээгээр олгож ашиглуулах зөвшөөрөл олгож байгаа” талаар надад хэлсэн. “Хүдэрийн Ундарга” нөхөрлөл нь алт олборлох үйл ажиллагаа явуулах талбайгаа сонгож солбилцлын цэгийг тогтоолгож авсан талаар хэлж байсан. Тийм болохоор энэ асуудал хууль ёсоор явагдаж байгаа юм байна гэж би ойлгосон. Ингээд техник хэрэгсэл бэлтгэх ажилд орсон. Надад өмнө нь зарын дагуу худалдаж авсан HYUNDAI маркын 2900 LC-3 загварын эксковатор байсан болохоор түүнийгээ авч явахаар болсон. Мөн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай ковш хэрэгтэй болж түүнийг Батхолбоо Эрка гэх залуугаас 1 сарын 10 сая төгрөгөөр түрээслэхээр болж олж ирсэн. Бид нар 2017 оны 7 сарын 07-ны орчим Улаанбаатар хотоос гарч 07 сарын 14-15-ны өдрийн орчим Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр Монгол алт гэх газарт очсон. Хүдэр суманд очоод Өнөрбуянтай уулзахад нөхөрлөлд газар олгох үйл ажиллагаа ер нь шийдэгдэж байгаа та нар зөвшөөрөл олгох гэж байгаа Монгол алт нэртэй газраа манай хүсэлт өгсөн талбайн ойролцоо байж бай гэж хэлсэн. Нөхөрлөл хэлбэрээр зөвшөөрөл олгогдохгүй удаад байсан болохоор анх авч явсан түрээсийн техникийн төлбөр мөнгө ажил явуулахад шаардлагатай сэлбэг хэрэгсэл хоол хүнсний зүйлийг хүнээс зээлж авсан болохоор мөнгө төгрөг нэхэгдэж эхэлсэн. Ингээд Б.Батхолбоотой ярилцаж байгаад буусан газраа алт олборлох үйл ажиллагаа бага хэмжээгээр явуулж байх шийвдэрт хүрээд 2017 оны 7 сарын 20-ны өдрийн орчмоос 07 сарын 27-ны өдрийн орчим хугацаанд өмнө нь олборлолтонд өртөж байсан газарт 2 ухаш нүх үүсгэн олборлолт явуулсан. Тухайн газраас их алт олборлож чадаагүй бөгөөд ойролцоогоор 100 орчим гр алт олборлож авсан. Тухайн газар зөвшөөрөл гарахыг хүлээх боломжгүй өрөнд ороод л энэ байдал хүрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 183-185 дугаар хуудас/
12.Шүүгдэгч Б.Батхолбоогийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн....2017 оны Засгийн газрын 151дүгээр тогтоол гарч үйл ажиллагаа явуулж олборлолтонд өртсөн талбайд орон нутгийн хүсмүүсийг нөхөрлөл хэлбэрээр зохион байгууоан 5 га талбай олгож алт олборлуулах ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөх шийдвэр гарсантай холбогдлуулан сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хүдэрийн ундарга нэртэй нөхөрлөлийн Өнөрбуян гэх хүнтнй 2017 оны 6 сарын дундуур уулзаж тэдний зөвшөөрөл авахаар хүссэн талбайд хамтран ажиллахаар болж зөвшөөрөл гартал хүлээхээр болсон. Ингээд 2017 оны 07 сарын эхээр техник хэрэгсэл тоног төхөөрөмж гэр ахуйгаа сэлдэнгэ аймгийн Хүдэр сумаар оруулан Хүдэр сумаас зүүн ургаш чиглэлтэй Монгол алт гэх нэртэй газарт байрлуулсан. Молнгол алт гэх нэртэй газар өмнө нь алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаад орхигдсон талбай ыөгөөд тэр газарт одоогоос 3 жилийн өмнө алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан компанид эксковаторчин хийж байсан болохоор буух газраа сонгож гэрээ барьсан. Ингээд 2017 онгы 07 сарын 20-ны өдрийн орчмоос сонгосон талбайдаа алт олборлох үйл ажиллагаа чвуулж эхэлсэн. Энэ газар бол Хүдэрийн ундарга нөхөрлөлийн талбай бол биш, өмнө нь алт олборлох үйл ажиллагааны улмаас үүсэн овоолго шороог хажуу тийш нь ярж доод талын эрүүл газрыг ухаж угааж олтыг нь ялгах үзорилготой байсан. Бид нар яг олборлолтоос үлдсэн эрүүл газрыг олж чадахгүй байсан. Ингээдбиднар 2 газар нээж алт олборлох угаах үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд бид нарыг аижллаж байхад 7 сарын 28-ны өдрийн орим хүдэр сумын цагдаа, байгаль орчны хяналтын байцаагч нар ирэд манай 2 эксковаторын компьютерийг хурааж аваад бид нарыг түймэр аваад явсан. Надтай хамтран ажиллаж хувь авч байгаа хүн гэвэл ганзориг гэх залуу байгаа. Бид нарын ашиглаж байгаа усан буу ус татах зориулалт бүхий насосо дагалдах хэрэгслийг Барсаагаас 15 сая төгрөгөөр түрээслэн авсан. 2900 LC-3 маркын 1 эксковатор 100 дизель цахилгаан үүгүүр 1 шихэг таван ханатай монгол эсгий гэр минийх, Ганзоригийн хөрөнгө гэвэл 2900LC-3 маркын 1 эксковатор 5 ханатай 3 ширхэг монгол эсгий гэр байгаа 54-90 УБӨ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркын тээврийн хэрэгслийг найз Ууганбаатараас түрээслэн авсан. Мөн тэнд байгаа нэг ширхэг ковшийг Эрдэнбатаас 1 сарын 12 сая төгрөгөөр түрээслэн ажиллуулж байсан. Түрээсийн гэрээ байхгүй амаараа тохиролцож л авсан. Бид нарын ухаш үүсгэж нээсэн 2 газраас нийт 100 орчим грамм алт олборлож байсан байх. Түүнийгээ анх ажилд гарах үед мөнгө зээлсэн өрөнд болон сумын төвөөс хүнээс хоол хүнс зээлж авсан өрөндөө өгөөд дуусан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 188-190 дүгээр хуудас/
13.Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг Монгол алт гэх газар Хүдэрийн ундарга нөхөрлөлийн 0.08 га талбайна нөхөн сэргээлтийн зардлын тооцоо, эколги эдийни кзасгийн хохиролын үнэлгээ /хх-ийн 88-115 дугаар хуудас/
14.Б.Батхолбогийн тоног төхөөрөмжийн үнэлгээний тайлан /хх-ийн 120-123 дугаар хуудас/
15.М.Эрдэнэбатын тоног төхөөрөмжийн үнэлгээний тайлан /хх-ийн 124-127 дугаар хуудас/
16.Ч.Ариунтуяагийн тоног төхөөрөмжийн үнэлгээний тайлан /хх-ийн 128-131 дүгээр хуудас/
17.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-18 дугаар хуудас/
18.Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн Үйл ажиллагааг зогсоох тухай акт /хх-ийн 19-21 дүгээр хуудас/
19.Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол 22-37 дугаар хуудас/
20.Ашигт малтмал газрын тосны газрын лавлагаа /хх-ийн 141 дүгээр хуудас/
21.Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 191, 143 дугаар хуудас/
22.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 204-205, 209-213, 222-226-р хуудас/
23.Шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 229-230 дугаар хуудас/
24.Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх прокурорын санал /хавтаст хэргийн 231-232 дугаар хуудас/
25.Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хавтаст хэргийн /дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Батхолбоо, Б.Ганзориг нарын холбогдсон гэмт хэрэг, гэм буруугийн талаар өгөх дүгнэлт:
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Батхолбоо, Б.Ганзориг нарыг бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Хүдэрийн гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулж, газрын хэвлийн 822 м2 буюу 0.08 га газарт эвдрэл үүсгэн 318.363 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийн хамт шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэж байгаа нь тогтоогдсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” тухай шүүгдэгч болон хохирогчийн тавьсан хүсэлт, мөрдөн байцаагчийн прокурорт өгсөн санал, Прокуророос шүүхэд шилжүүлэхдээ гаргасан хүсэлт, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол, төлбөрийг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх эрх зүйн үр дагаварыг ойлгосон байдлууд бүрдсэн байна.
Боржигон овогт Бадамхандын Ганзориг, Шаргачин овогт Баасанжаргалын Батхолбоо нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас байгаль эколгид учруулсан хохиролыг төлж барагдуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл нь болов.
Шүүгдэгч Б.Ганзориг, Б.Батхолбоо нар нь ашиг хонжоо олох гэсэн санаа зорилго агуулсан байдал нь тухайн гэмт хэргийн субьектив шинжийг тодорхойлж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шууд санаатай гэмт хэрэгт тооцно. Шүүх гэм буруугийн талаархи нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж, шинжээчийн дүгнэлтээр “тус эвдэгдсэн талбайн хэмжээ 822м2 буюу 0.08 га хэмжээтэй байна .Ухашын тоо 2 байна. Тус талбай урьд өмнө нь эвдэгдсэн газар байсан байна. Тус талбай нь гол мөрөний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхийи газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулиар хязгаарласан бүсэд хамаарч байна. Эвдэгдсэн талбай нь техникийн болон геологийн нөхөн сэргээлтийн ажил огт хийгдээгүй байна. Хууль бус үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчинд учирсан хохиролын нийт хэмжээ нь 318.363+135.264=583.627төгрөгөөр тогтоосон нь зөв гэж шүүх дүгнэлээ.
Иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэбат нь шүүгдэгч Б.Батхолбоогоос 71-87 УБ улсын дугаартай ковш түрээслүүлсний төлбөрт 9.500.000 төгрөг нэхэмжилсэн байна.
Дээрхи хохирол, төлбөрийг шүүгдэгч нар төлж барагдуулсан байх тул хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэв. Гэмт хэрэг үйлдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан дээрхи нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Боржигон овогт Бадамхандын Ганзориг, Шаргачин овогт Баасанжаргалын Батхолбоо нарыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд Шүүх тооцов.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгааг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялаас Прокурорын шүүгдэгч тус бүрт оногдуулахаар санал болгосон 6000 нэгжээр торгох ял шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дүгнэлтэндээ: Хэрэгт битүүмжлэгдсэн Робекс 2900LC -3 маркийн 27-27 УБ улсын дугаартай экскаваторыг 60.000.000 үнэлснийг, Робекс 2900LC -3 маркийн 18-44 УН улсын дугаартай экскаваторыг 58.000.000 төгрөгөөр үнэлснийг тус тус битүүмжлэлээс нь чөлөөлж, эзэмшигчид нь буцаан олгож, эдгээрийн үнэ болох нийт 118.000.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал тавьсныг хүлээн авах болмжгүй гэж шүүх дүгнэв. Учир нь: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ энэ талаар урьдчилан тохиролцож шийдэлд хүрээгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт ийм шийдэлд хүрсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр байх тул хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн Робекс 2900LC-3 маркийн 27-27 УБ улсын дугаартай экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, Нийслэлийн Хан-уул дүүрэг 1-р хороо Богд Жавзандамбын гудамж, 17-5 байрлах GSB Capital бүрэн бус санхүүгийн байгууллагад, Робекс 2900LC-3 маркийн 18-44 УН улсын дугаартай экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигч шүүгдэгч Ө.Ганзоригт, зөөврийн усан бууг битүүмжлэлээс чөлөөлж, Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шар 1 дүгээр байр 71 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй Балжиннямын Барсад, 71-87 УБ улсын дугаартай ковш 1 ширхэгийг битүүмжлэлээс чөлөөлж, түүний эзэмшигч болох Нийслэлийн Баян Зүрх Дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 5-55 тоотод оршин суух хувиараа хөдөлмөр эрхэлдэг Дүү овогт Мэлсийн Эрдэнэбатад тус тус олгох нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Бадамхандын Ганзориг, Шаргачин овогт Баасанжаргалын Батхолбоо нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Бадамхандын Ганзориг, Шаргачин овогт Баасанжаргалын Батхолбоо нарыг тус тус 6000 /зургаан мянга/ нэгжээр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Батхолбоо, Б.Ганзориг нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулсан байхаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Б.Батхолбоо, Б.Ганзориг нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн Робекс 2900LC -3 маркийн 27-27 УБ улсын дугаартай экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, Нийслэлийн Хан-уул дүүрэг 1-р хороо Богд Жавзандамбын гудамж, 17-5 байрлах GSB Capital бүрэн бус санхүүгийн байгууллагад, Робекс 2900LC-3 маркийн 18-44 УН улсын дугаартай экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигч болох шүүгдэгч Ө.Ганзоригт, зөөврийн усан бууг битүүмжлэлээс чөлөөлж, Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шар 1 дүгээр байр 71 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй Балжиннямын Барсад, 71-87 УБ улсын дугаартай ковш 1 ширхэгийг битүүмжлэлээс чөлөөлж, Нийслэлийн Баян Зүрх Дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 5-55 тоотод оршин суух хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дүү овогт Мэлсийн Эрдэнэбат нарт тус тус олгож, Робекс 2900LC -3 маркийн 27-27 УБ улсын дугаартай экскаваторын үнэ 60.000.000 төгрөг, Робекс 2900LC -3 маркийн 18-44 УН улсын дугаартай экскаваторын үнэ 58.000.000 төгрөг нийт 118.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх прокурорын саналыг хэрэгсэхгүй болгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Батхолбоо, Б.Ганзориг нарт “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүрэг” хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
8Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Батхолбоо, Б.Ганзориг нарт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй болохыг дурьдсугай.
9. Б.Батхолбоо, Б.Ганзориг нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ
.