Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0054/З |
Дугаар | 128/ШШ2024/0536 |
Огноо | 2024-06-24 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2024/0536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.,
Гуравдагч этгээд: “” ХХК,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,
Маргааны төрөл: Баянзүрх дүүрэг 1-р хороо хотхон, 105 байрны 2-р орц ******* тоот орон сууцны харалдаа доор зоорийн давхарын 00 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр О.ыг бүртгэхээс татгалзсан шийдвэр хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л., гэрч Б., Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.аас Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо хотхон, 105 байрны 2 дугаар орц ******* тоот орон сууцны харалдаа доор зоорийн давхарын 00 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр О.ыг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бусад тооцуулах, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.1. Нэхэмжлэгч О. нь 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дугаар “Зоорийн давхар худалдах, худалдан авах гэрээ”-г “” ХХК-тай Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо хотхон, 105 дугаар байрны доор байрлах 81 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар гэрээ байгуулсан бөгөөд 2013 онд гэрээний үнэ болох 12,000,000 төгрөгийг бүрэн төлж дууссан.
2.2. “” ХХК-иас 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 49 дүгээр албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт маргаан бүхий объектын үл хөдлөх эд хөрөнгийг О.ын нэр дээр бүртгүүлэх тухай албан бичгийг гарган өгсөн байна.
2.3. Улмаар дээрх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдлөө гаргахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 11-, 11-, 11-, 11- мэдүүлгийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг тус тус гаргажээ.
3. Ийнхүү улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.гаас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасныг хүлээн авч тус газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр албан бичгээр “...таны гомдолд дурдсан Нийслэлийн Баянзүрхй дүүргийн 1 дүгээр хороо Голден вилл //, Денверийн гудамж 105 дугаар байр нь бүхэлдээ 60 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт анх 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “” ХХК //-ийн өмчлөлд бүртгэгдсэн байна. ... гэж тус тус заасны дагуу тусгай тэмдэглэлийг хүчингүй болгосон тухай эрх бүхий этгээд шийдвэр, ******* болон ******* банкны барьцаалсан барьцаа хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлөсөн албан бичгийг авч, эсхүл барьцааны эрхийг дуусгавар болгосон тухай шүүх, арбитрын шийдвэр, бусад нотлох баримтыг хавсарган ... харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандана уу.” гэсэн хариуг өгсөн байна.
4. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Э.гаас 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гзарын дарга Б.од хандан гомдол гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дүгээр албан бичгээр “...Таны гомдолд хавсарган ирүүлсэн итгэмжлэлд иргэн О.ыг төлөөлөн Улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах эрх олгогдоогүй байх тул Таны гомдлыг хянан үзэхгүйгээр буцаан хүргүүллээ.” гэж, дахин гомдол гаргасныг тус газрын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар албан бичгээр “...тус газраас 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн байна.” гэж тус тус хариу өгчээ.
5. Улмаар нэхэмжлэгчээс дээрх хариуг эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгч О. нь 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дугаар “Зоорийн давхар худалдах, худалдан авах гэрээ”-г Монгол-БНСУ-ын хамтарсан “” ХХК-тай “Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Голден Вилл хотхон, 105 байрны 2-р орц ******* тоот орон сууцны харалдаа доор зоорийн давхарын 00 тоот хаягт байршилтай 81м² талбай бүхий зоорь зориулалттай үл хөдлөх эд хөрөнгииг худалдан авахаар гэрээ байгуулсан.
Гэрээний үнэ болох 12.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, худалдагч компани төлбөр бүрэн хүлээн авсан тул 2013 онд О. нь “Зоорийн давхар худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлж төлбөр тооцоогоо төлж барагдуулсан, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах албан бичгийг “” ХХК-иас худалдан авагч О.ын өмчлөлд бүртгэж, эрхийн гэрчилгээ гаргуулах албан бичгийг гаргаж өгсөн. Тухайн үед дээрх гэрээний дагуу худалдан авсан зоорийн давхрын Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авахаар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандахад “” ХХК нь “******* банк” ХХК-тай эд хөрөнгийн маргаантай байгаа ба тухайн асуудал шүүхээр хянан хэлэлцэгдэж эцсийн шийдвэр гарах хүртэл гэрчилгээг гаргах боломжгүй гэх хариу өгсөн тул хүлээцтэй хандсан Энэхүү асуудал шүүхээр шийдвэрлэгдэж, төлбөр төлөгдөж дууссан, миний энэ хөрөнгөтэй холбогдох ямар нэгэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа байхгүй гэдгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын 2023 оны 06 дугаар сарын 4/179/763 тоот албан бичгээр хариу өгсөн. Гэтэл энэ компанийн хувьцаа эзэмшигчид барилгын маргааны улмаас гэрчилгээг гаргахгүй байсан.
Иймд зохих журмын дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр Эд хөрөнгийнэрхийн бүртгэлийн газарт удаа дараа бүх шатанд нь хандсан боловч тус газраас бүртгэхээс татгалзсан хариу өгсөн.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр тусгай тэмдэглэлийг хүчингүй болгосон эрхй бүхий этгээдийн шийдвэр гарсан тохиолдолд үл хөдлөх эд хөнөргийн газар бүртгүүлж бүртгүүлж болно” гэж заасан тул энэ дагуу бичиг баримтыг бүрдүүлж, өнөөдрийг хүртэл удаа дараа хүсэлт, гомдол гаргасаар байсан тул энэ бичигт заасны дагуу баримт бүрдүүлж, дахин мэдүүлэг гаргасан.
Улсын бүртгэгч Т.*******ийн 11-******* мэдүүлэгийн дугаартай үл хөдлөх өрөнгийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг эс зөв зөвшөөрч гомдол гаргахад Улсын бүртгэлийн ерөнхий газраас намайг гомдол гаргахад итгэмжлэлээ хавсаргаагүй” үндэслэлээр 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар албан тоотоор хариу өгсөн. Би тухайн үед итгэмжлэлээ хавсарган өгсөн байсан бөгөөд дахин гомдол хавсаргасан материалыг нэг бүрчлэн бичиж, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргахад “2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр шийдэж, хариу өгсөн тул нэг шийдсэн суудлаа дахин шийдэхгүй” гэсэн албан хариуг 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шуу шуудангаас хүлээн авч ийнхүү шүүхэд хандаж байна. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэхээр 2023 оны 11 дүгээр сард хандсан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариуг эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газар 2023 оны 11 дүгээр сарын 22-ны гомдлыг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шийдвэрлэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
Иймд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар анхны өмчлөгчөөр бүртгэх үүргээ хариуцагч тал биелүүлэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Монгол-Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан “” ХХК-тай Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Голден Вилл хотхон 105 дугаар байрны 2 дугаар орц ******* тоот орон сууцны харалдаа доор зоорийн давхрын 0 тоот хаягт байршилтай 81м2 талбайтай дугаар “Зоорийн давхар худалдах худалдан авах гэрээ”-г байгуулсан. 12 сая төгрөгийг бүрэн төлж дуусгасан. О. өөрийн нэр дээр орон сууц, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг тухайн компанид удаа дараа мэдэгдэж байсан боловч тухайн компанийн хувьцаа эзэмшигч нарын хоорондын маргаанаас болж гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй гэж хэлсэн.
Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн цагдаагаар 3 жил шалгагдсан бөгөөд 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “ ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт төлбөрийг бүрэн төлж дууссан байгаа тул гэрчилгээг гаргаж өгнө үү гэсэн албан тоотыг өгсөн. Орон сууц захиалгын гэрээ учир уг албан тоотыг заавал үндэслэж анхны өмчлөгчөөр бүртгэнэ. Бүртгэлээ хийлгэж чадахгүй 3 жил болсон. “” ХХК-ийн захирал ******* тодорхойлолт бичиж өгснөөр үл хөдлөх эд хөрөнгийн бүрдүүлэх материалын бүрдэл хангагдсан. Албан бичгийг Баянзүрх дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар өгсөн боловч удаа дараа татгалзсан. Татгалзлын үндэслэл нь тухайн барилгын 60% нь ******* банк болон Хана банкны барьцаанд байгаа. Барьцаа хөрөнгүүд суллагдсан тохиолдолд бүртгэлийг хийх боломжтой. Танай эд хөрөнгө битүүмжлэгдсэн тул бүртгэх боломжгүй гэсэн хариунуудыг удаа дараа өгсөн. 60%-ийн барилгыг барьцаалсан гэх боловч зоорийн давхар болох 105 дугаар байрны 0 тоот ороогүй. Голден вилл хотхонтой холбоотойгоор байрны анхны өмчлөгчөөр бүртгүүлж буй бүх хүн Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрээ гаргуулсан байдаг.
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас дарга н. Монгол Улсад тогтсон жишгийн дагуу шүүхэд ханд. Ингэснээр бүртгэл хийгдэнэ гэж хэлсэн. Тиймээс бид шүүхэд хандаж байгаа юм. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хяналтын газрын байцаагч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өр төлбөртэй, маргаантай, барьцаа хөрөнгөд орсон эсэх лавлагааг өгвөл бүртгэе гэсэн албан бичиг өгсөн. Үүний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахад барьцаанд ороогүй гэсэн албан бичгийг өгсөн бөгөөд уг албан бичгийг өгч бүртгэлийг хийлгэхээр хүсэлт гаргахад хариуцагч татгалзсан. Татгалзсан үндэслэл нь шүүхийн шийдвэр байхгүй учраас бүртгэх боломжгүй гэсэн. Тиймээс хамгийн сүүлд 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хариуг авч шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Баянзүрх дүүргийн энэ 81м.кв зоорины зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр О.ыг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бусад тооцуулах, нэхэмжлэгч О.ыг зоорины давхрын 0 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр эд хөрөнгийн эрхийн бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “” цогцолборын 105 дугаар байр буюу Денверийн гудамж-15/5, барилгыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 60%, 85%-ийн гүйцэтгэлтэйгээр “” ХХК //-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэсэн байх бөгөөд “*******” банк болон БНСУ-ын “Хана” банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 1/6542, 1/9731, 11/13253, 2012 оны 2/4309, 2/5394, 2/9693, 2/10559, 2013 оны 2/2931, 2/2236, 2014 оны 2/1449 Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2010 оны 10/5-701, Баянзүрх дүүргийн засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэсийн мөрдөн байцаах тасгийн 2011 оны 14и/6/133 албан тоотоор захиран зарцуулах эрхийг нь тус тус түдгэлзүүлсэн байна.
Тухайн орон сууц, авто зогсоолыг “” ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж 60%-ийн гүйцэтгэлтэй байхад нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн орон сууцыг тоот тус бүрээр нь иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхийн тулд өмнө нь олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгодог. Тухайн гэрчилгээ нь манай байгууллагад өнөөдрийн байдлаар ирээгүй байх тул тоот тус бүрээр нь иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгох боломжгүй байна.
“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” хэмээн заасан байдаг.” гэжээ.
9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...”” ХХК Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денверийн гудамж, “Голден вилл” хотхоныг барьж ашиглалтад оруулсан. Нэхэмжлэгч тухайн хорооллын 105 байрны зоорийн давхарын 81 м.кв талбайг худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч ямар нэгэн төлбөр хийгээгүй байгаа тул үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш болно. Дээрх байдлаар гэрээний төлбөрөө төлөөгүй атлаа одоог хүртэл эзэмшилдээ байлгаж компанийн эрхийг зөрчсөөр байна.
Иймд Улсын бүртгэлийн хэлтсээс өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
10. Гэрч Б. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “О. бид 2 нэг төрлийн наймаа хийдэг. О. Нарантуул зах дээр цоожны төрөлжсөн худалдаа эрхэлдэг. Эхнэр бид хоёр 100 айлын Жоби, Одкон гэсэн 2 дэлгүүрт цоожны худалдаа хийдэг. Би Хятад Улсаас, О. Орос Улсаас бараагаа оруулж ирдэг. О.ын орос барааг бид зээлж авдаг байсан. О. Голден вилл хотхонд амьдардаг. Хотхоныхоо подволд нэг агуулах авна гэж ярьж байсан. 2011 оны шинэ жилээр зээлсэн мөнгөө өгөөрэй. Нөгөө агуулахаа авахаар болсон. Мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. 2 сая төгрөгийн барааг бид зээлээр авчихсан байсан. Мөнгийг нь өгөх гэтэл маргааш Голден Вилл хотхонд хүрээд ирээрэй гэсэн. Голден вилл хотхоны хашаанд усан бассейн баригдаж байсан. Усан басейны 2 давхарт мөнгө хураадаг цэгт О. мөнгөө тушаачхаад баримт барьчихсан гарч ирсэн. Голден вилл хотхоны ажилтан подволыг танилцуулж хүлээлгэн өгсөн. Хамт подвол руу орж, мөнгөө тушаахад нь хамт байсан болохоор энэ үйл явдлыг сайн санаж байна. Долларын ханшаар тооцоолж Монгол төгрөгөөр 12 сая төгрөг төлсөн гэж хэлсэн. Сайн санахгүй байна. Солонгос эзнийг нь мэдэхгүй. Орчуулагч юм уу нярав юмуу мэдэхгүй н.******* гэдэг эмэгтэй хүн подволыг хүлээлгэж өгсөн. Мөнгөө тушаасан. Одоо таных боллоо гэж хэлж байсан.” гэжээ.
11. Гэрч Д. шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “О. нь эхнэрийн хамт цоожны наймаа хийдэг. Тэдний цоожийг би авч зардаг байсан. 2010 оны өвөл, шинэ жил болох үед Голден виллд гэр бүлээрээ ирээрэй. Байрныхаа доор зоорины давхрыг худалдаж авсан. Энэ баярыг тэмдэглэе, бараагаа байршуулж, хадгалж болно. Мөнгийг нь төлчихсөн гэж хэлж байсан. Мөн гэрээ, төлбөр төлсөн баримтын хамт үзүүлсэн. Тэр гэрээг би нягталж хараагүй. Тухайн үед баяр хүргэсэн. ... Би 100 айл төвийн Жоби барилгын материалын дэлгүүрт цоож зардаг. Хавар болж байхад О.тай таарсан. Гэрэл аваад явж байсан. Зоориныхоо гэрчилгээг авч чаддаггүй. Мөнгө тушаасан баримтаа хайгаад олдоггүй. Шүүх цагдаагийн асуудалтай явж байна. Чамд санаж байгаа зүйл байна уу гэж асуусан. 10 жилийн өмнөх хэрэг учраас нэг бүрчлэн санахгүй байна. Гэрээгээ төлбөр төлсөн баримтын хамт надад үзүүлж байсан шүү дээ гэж хэлэхэд хайгаад олохгүй байна гэж байсан. Тэгээд намайг шүүхэд очоод энэ талаар хэлээд гэрчийн мэдүүлэг өгч туслаас гэж гуйсан.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хэргийн оролцогч болох нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасныг хүлээн авч, мөн шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл 2006 оны 12 дугаар сарын 18-нд “” ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денвер гудамжны 15/5 тоот хаягт орших 6305,64 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн /60 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилга, гараажийн барилгад/ өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2201020093 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг “” ХХК-д олгосон,
2007 оны 8 дугаар сарын 07-нд “” ХХК нь “******* банк” ХК-тай зээлийн нэмэлт гэрээг байгуулж, улмаар 2007 оны 9 дүгээр сарын 04-нд тус банктай “Барьцааны гэрээ”-ний нэмэлт гэрээг байгуулснаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Денвер гудамжны 15/5 тоот хаягт орших дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулж уг барьцааны эрхийг бүртгүүлэх мэдүүлэг гаргаснаар улсын бүртгэлд бүртгэсэн, дээр дурдсан зээлийн барьцааны гэрээнүүдийн харилцаанд нэхэмжлэгч О.т ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээж оролцоогүй,
Нэхэмжлэгч О. Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхээ бүртгүүлэх, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар мэдүүлэг гаргасан боловч хариуцагч захиргааны байгууллагаас 11-25788286 дугаар бүхий “Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл” хүргүүлсэн, уг мэдэгдэлд татгалзсан шалтгаанаа “...Хана банктай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй байна, Мөн НШШГГ-ын 2019 оны 4/3067 дугаартай албан бичгийн дагуу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1., 30 дугаар зүйлийн 30.5-д заасныг тус тус үндэслэн буцаав.” гэж дурдсан байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана” гэж, мөн зүйлийн 29.1.3-д “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн”, 29.1.5-д “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэж тус тус заасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-д “барьцаа” үүргийн гүйцэтгэлийг хангах арга байхаар, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т барьцаалбар гэж “үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх”-ийг ойлгохоор, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчээс гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлгийг “******* банк” ХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна...” гэж татгалзсан нь хууль бус бөгөөд хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгчийн үнийг нь төлж худалдан авсан гэх 00 тоот хаягт байрлах үл хөдөх эд хөрөнгө нь “******* банк” ХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бариулсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй, хариуцагчаас татгалзсан мэдэгдэл гаргах хуульд заасан үндэслэл байхгүй байна.
Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас дээрхи үндэслэлээр “...барьцаалагчдын зөвшөөрөлгүйгээр тухайн орон сууцыг иргэдийн өмчлөлд салгаж бүртгэх боломжгүй” гэсэн тайлбар хийж, нэхэмжлэгчийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3 болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан тохиолдолд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаахаар зааснаас үзвэл хариуцагчийн 11-, 11- дугаар бүхий татгалзсан мэдэгдэл нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул уг мэдэгдлийг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 1/6542, 1/9731, 1/13253, 2012 оны 2/4309, 2/5394, 2/9693, 2/10559, 2013 оны 2/2236, 2/2931, 2014 оны 2/1449 тоот албан бичгүүдээр “” ХХК-ийн 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын барьцааны гэрээтэй холбоотойгоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн боловч 100 хувь ашиглалтад орсон орон сууцны барилгыг буюу О.ын өмчлөлийн 00 тоот үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, түдгэлзүүлээгүй байна.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ,”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана,”, 8.1.1-т “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан,”, 8.1.2-т “мэдүүлэг гаргагч энэ хуулийн 7.1-д заасан эрхтэйг нотлох баримт байхгүй”, 8.1.3-т “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй”, 8.1.4-т “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд заасан үйлчилгээний хөлс, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5.1.40-д заасан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй”, 8.1.5-т “энэ хуулийн 4.1-д заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн гэрээ, хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй”, 8.1.6-т “энэ хуулийн 4.1-д заасан эрхийн хүчинтэй хугацаа дууссан”, 8.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно.” гэж заажээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д ”улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх;” гэж заасан бөгөөд О.ын үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн ямар нэгэн шийдвэр гараагүй.
Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд О. нь 105 дугаар байрны 202 тоот 3 өрөө 81,75 м.кв орон сууц болон В-27 тоот автозогсоолыг өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаас "" ХХК-ийн 60 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны дуусаагүй барилгын барьцааны гэрээтэй холбоотойгоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэсэн үндэслэлээр О.ын өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч О.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо хотхон, 105 байрны 2 дугаар орц ******* тоот орон сууцны харалдаа доор зоорийн давхарын 00 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр О.ыг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг тус тус баримтлан иргэн О.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо хотхон, 105 байрны 2 дугаар орц ******* тоот орон сууцны харалдаа доор зоорийн давхарын 00 тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр О.ыг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН