| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01250/и |
| Дугаар | 135/ШШ2024/01445 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 135/ШШ2024/01445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01250/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ****** байрны ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ******* төв, ****** тоотод байрлах, “******* *******” ХХК /РД:*******/-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.Энхтайван,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* /цахимаар/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч “**************” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Миний бие нь 2022 оны 06 сарын 25-ны өдөр “******* *******” ХХК-тай орон сууц захиалах гэрээ байгуулж, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ****** дүгээр байрны ****** орц,****** давхарын ****** тоот 34.48 мкв байрыг 48 272 000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бүрэн төлсөн. Орон сууцыг захиалан бариулах гэрээний дагуу ************** ХХК нь орон сууцны барилгыг ашиглалтанд оруулсан боловч орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийг баталгаажуулах үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Захиалагч миний бие орон сууц захиалан бариулах гэрээний 6.3 болон 5.7 дахь заалтуудын дагуу орон сууцны үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг олж авах ёстой ч энэхүү эрх маань зөрчигдсөөр байгаа тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгон зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.******* намайг Дархан сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ****** дүгээр байрны ****** орц, ****** давхарын ****** тоот 34.48 мкв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч “**************” ХХК шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Тус компани нь банкны Дархан-Уул аймгийн салбарт зээлийн үлдэгдэлтэй бөгөөд тухайн зээлийг төлж барагдуулж ****** дугаар байрны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх гэрчилгээ гараагүй айлууд чөлөөлөгдөх бөгөөд тухайн зээл төлж барьцаалбар чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж эрх бүхий байгууллагад шилжүүлэх бөгөөд хуулийн хугацаанд гэрчилгээг гаргуулж өгөх болно. Манай байгууллага нь тухайн барилгын ажил явагдаж байх хугацаанд санхүүжилтийн зориулалтаар зээл авсан ба айл бүрийн гэрчилгээг гаргаж тус бүрд нь банкны барьцаанд тавиагүй болно. Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 6 сарын 25-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ, итгэмжлэлийг /хх 2-6 хуудас/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хаан банкны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 27-ны өдрийн 135/ШШ2024/01011 дугаартай шийдвэр /хх 30-74 дэх хуудас/
4.Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “**************” ХХК-ийн дүрэм, итгэмжлэл зэргийг баримтаар гаргаж өгсөн. /хх 14-19 хуудас/
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банкны итгэмжлэлүүд, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагааг /хх 83-89 хуудас/
6.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Дархан сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ****** дүгээр байрны хувийн хэргээс “******* *******” ХХК-ийн банктай байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээг нотлох баримтаар бүрдүүлсэн. /хх 40-50 хуудас/
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч “**************” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...2022 оны 06 сарын 25-ны өдөр “**************” ХХК-аас Дархан сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ****** дүгээр байрны ****** тоот 34.48 мкв байрыг 48272000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн төлсөн боловч өнөөдрийг хүртэл орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэж тодорхойлсон.
2.Хариуцагч “**************” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх ба “...2021 онд банкнаас 2 тэрбум төгрөгийн зээл авсан. Одоогийн байдлаар 500,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулан байрны гэрчилгээг гаргаж өгнө” гэж тайлбарлаж байна.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...******* ******* ХХК нь Хаан банкнаас 2021 оны 11 сарын 22-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж 1,7 тэрбум төгрөг, 2021 оны 12 сарын 28-ны өдөр 300,000,000 төгрөг нийт 2,000,000,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй авсан. Тус зээлийн гэрээний үүргийг баталгаажуулах зорилгоор Барьцааны гэрээ байгуулан Дархан сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, Үндэсний эрх чөлөөний гудамж байр, тоот 5941,14 мкв талбайтай орон сууц болон автомашины зогсоолын борлуулалтын орлогыг тус тус барьцаалсан. ...Гэвч ******* ******* ХХК нь өнөөдрийн байдлаар 502,111,372.38 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байгаа тул банк барьцаанаас чөлөөлөх боломжгүй байна. ...Цаашдаа энэ зээлээ төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэл хангуулах эрх нь банкинд байх бөгөөд банк, зээлдэгч нараас гадна захиалагч иргэд бас хохирох эрсдэлтэй тул банк шүүхийн бус замаар зээлийг төлүүлэхээр ************** ХХК-ийн төлөөлөгч нартай хэд хэдэн удаа уулзалт хийгдсэн боловч нааштай үр дүнд хүрээгүй байгаа болно гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 06 сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч “**************” ХХК-тай 2022 оны 06 сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, талууд Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ****** дүгээр байрны ****** тоот 34.48 мкв орон сууцыг 48,272,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч нь гэрээ ёсоор төлбөрийг хариуцагчид бүрэн төлсөн, тухайн орон сууцанд амьдарч, орон сууцыг эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байна.
-Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн банкны “**************” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг зэрэг баримтуудаар дээрх орон сууц байр гэж дугаарлагдаж байгаад ****** дүгээр байр болж өөрчлөгдсөн, банкны зээлийн гэрээний барьцаанд улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтуудтай зохигчид маргаагүй.
4.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Энэхүү хуульд зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч “**************” ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууц болон түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх, нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчид хэлэлцсэн тохирсон орон сууцны үнэ болох 48,272,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
5.Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу орон сууцны үнэ болох 48,272,000 төгрөгийг хариуцагчид төлсөн бөгөөд хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Хариуцагчаас үүргээ биелүүлээгүй үндэслэлээ “...тухайн барилгыг бүхэлд нь банкны барьцаанд тавьсан байгаа бөгөөд энэхүү барьцааны үүрэг дуусгавар болмогц орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан өгөхөд татгалзах зүйлгүй. Одоогийн байдлаар зээлээ төлж, байрыг барьцаанаас чөлөөлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэж тайлбарласан.
6.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заасан.
Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө банкны барьцаанд байсны улмаас улсын бүртгэлд өмчлөх эрх бүртгэгдээгүй байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгч Б.******* өмчлөгч биш гэж үзэх үндэслэл болохгүй юм.
7.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байр, ****** тоот 34.48 мкв орон сууцны өмчлөгчөөр Б.*******ыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцаалагчийн барьцааны эрх хэвээр хадгалагдах бөгөөд энэхүү шийдвэр нь тус үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой өмнө үүссэн гэрээний үүрэгт саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
8.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******од олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ****** дугаар байрны ****** тоот 34.48 мкв орон сууцны өмчлөгчөөр регистрийн дугаартай Боржигин овгийн *******ын *******ыг тогтоосугай.
2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т зааснаар дээр дурдсан орон сууцны улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөгчөөр Б.*******ыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “**************” ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******од олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА