Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/0587

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Б***

Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б***

Хариуцагчийн өмгөөлөгч: Х.У***

Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаагүй Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын эс үйлдэл үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, нэмэгдэл баталгаагаар хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговор, мөнгөн урамшууллыг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул, нэхэмжлэгч Т.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.У*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Б***аас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангахгүй эс үйлдэл үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, нэмэгдэл баталгаагаар хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговор, мөнгөн урамшууллыг гаргуулах-аар маргасан.

2.Нэхэмжлэгчээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлд 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШЗ2024/1003 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ирсэн нэхэмжлэлд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2024/1590 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны *** дугаар тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд даргаар томилогдож, төрийн жинхэнэ албан хаагч болсон бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хуулиар Засгийн газрын агентлаг дэд дарга, орлогч даргатай байхыг хориглосон тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн *** дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 46.2.5, 62.1.4-т заасныг үндэслэн ажлын байраар хангах арга хэмжээ авахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгасан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны *** дугаар тушаалын дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2022 оны *** дугаар тушаалаар Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ц***г эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөтэй байх хугацаанд уг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Э.Г***ыг, 2022 оны *** дүгээр тушаалаар Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.М***г хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2022 оны *** дүгээр тушаалаар Хяналт шалгалт, дотоод аудит мониторингийн газрын дарга М.М***гийн ажил үүргийг гүйцэтгэж ирсэн. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дугаар тогтоолоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга *** үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар тушаалаар агентлагийн даргын албан үүргийг Нийгмийн халамжийн үйлчилгээний газрын даргаар түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэр гарсан. Гэвч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тушаалаар Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Б.М***н хүүхэд асрах чөлөөний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр дуусгавар болох мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан хугацааны шимтгэлийг байгууллагаас төлөх хугацаа дуусгавар болох, миний бие тухайн албан тушаалыг гүйцэтгэх хугацаанд буюу газрын дарга Б.М*** нь ажилдаа орох хүсэлт гаргасан тул Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн *** дүгээр тушаалаар ажилд нь томилсон.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам миний Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд хуулийн дагуу томилогдсон, албан үүргийнхээ зэрэгцээ агентлагийн даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан байдлыг харгалзаж үзээгүй шууд албан тушаалаас чөлөөлж хохироосон. Тодруулбал, агентлагийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн боловч Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан тушаалаас чөлөөлөөгүй хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосонд гомдолтой байна.

Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна. гэж заасан бөгөөд миний бие 1999 онд Хөдөлмөрийн эдийн засаг-менежмент мэргэжлээр бакалаврын зэрэг, 2018 онд Эдийн засгийн ухааны магистрын зэрэгтэй төгссөн, өөрийн эзэмшсэн мэргэжлээр салбартаа ажиллах хүсэлт, урьд эрхэлж байсан эрхэлсэн түшмэлийн удирдах албан тушаалд жинхлэн томилогдсон эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах хүсэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад тавьсан боловч хүлээн аваагүй бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар тушаалаар намайг ажлаас бүрмөсөн чөлөөлсөн.

Ингээд Төрийн албаны зөвлөлд хандаж дээрх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалд гомдол гаргаснаар Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай тогтоолын 2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн *** дугаар албан бичгийн дагуу намайг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтад заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Э*******од даалгасан боловч одоог хүртэл биелүүлэхгүй цаг хугацаа аргацаасан, худал тайлбар Төрийн албаны зөвлөлд өгч намайг хохироож байна.

Иймд би шүүхэд дараах 3 шаардлагыг гаргаж байна.

1. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай тогтоолын 2 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн *** дугаар албан бичгийн дагуу намайг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаж, урьд эрхэлж байсан албан тушаал, зэрэг дэв, ангилал, зэрэглэл, цалин хөлс бууруулахгүй зохих албан тушаалд томилохыг даалгах.

2. Ажилгүй байсан хугацааны цалин олговрыг сарын үндсэн цалин *** төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах,

3. Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт болох Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамд заасан улирлын мөнгөн урамшууллыг үндсэн цалингийн 50 хувиар тооцож нийт 4 улирлын урамшуулал төгрөг *** төгрөгийг гаргуулах,

4. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ажилтнуудыг урамшуулах тухай тушаалын дагуу үндсэн цалин *** төгрөг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны *** дугаартай тушаалын дагуу 2023 оны төсвийн хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн байгууллагын ажлын үр дүнг харгалзан олгодог урамшуулал болох үндсэн цалин *** төгрөг нийт *** төгрөгийг нэхэмжилж байна. Иймд мөнгөн урамшуулалд нийт 8,359,504 төгрөгийг нэхэмжилж энэхүү үнийн дүнгээр тэмдэгтийн хураамжийг төлсөн болно.

4. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар 2016 оноос ажиллаж байна. 2018 онд Төрийн албаны зөвлөлд тусгай шалгалт өгч Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн дэд даргын албан тушаалд нэр дэвшиж, шалгалтад тэнцэн, тогтоолын дагуу томилогдон ажиллаж байсан. Дэд даргаар ажиллаж байх хугацаанд буюу 2018 онд агентлагийн дарга шүүхийн асуудалд орсон учраас агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. 2020 онд агентлагийн дарга томилогдоход буцаад дэд даргынхаа үүргийг гүйцэтгэж ажилласан.

2023 онд мөн манай агентлагийн дарга Ковид-19 цар тахлын хууль үйлчлэх хугацаа дууссантай холбогдуулан ажлаас чөлөөлөгдөж, мөн агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд 2023 оны 10 дугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тогтоол гаргаж, намайг урьд эрхэлж байсан ажилд дүйцэх хэмжээний ажлын байраар хангахыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Э*******од даалгасан. Уг тогтоолыг хэрэгжүүлээгүй учраас 2 удаа Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2 удаа Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргад тогтоол хэрэгжүүлэх тухай албан бичиг очсон. Өдий хүртэл хэрэгжүүлээгүй. Энэ хугацаанд би ажилгүй байгаа. Иймд шүүхэд үндсэн 3 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

1.Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, намайг урьд эрхэлж байсан албан тушаал, ангилал, зэрэг дэв, цалин хөлс бууруулахгүйгээр зохих албан тушаалд томилохыг даалгах.

2. Ажилгүй байсан хугацааны цалин орлого болох сарын үндсэн цалинг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах.

3.Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаарт хавсралтад зааснаар Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамд заасан улирлын мөнгөн урамшуулал, үндсэн цалингийн 50%-аар тооцож нийт 4 улирлаар урамшуулал олгосныг гаргуулах.

2023 онд би агентлагийн даргын үүргийг гүйцэтгэж байсан учраас улирлын урамшуулал авч байсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ажилтнуудыг урамшуулах тухай тушаалын дагуу үндсэн цалин *** төгрөг.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар тушаалын дагуу 2023 оны төсвийн хэмнэлт, үндсэн цалингийн нэмэлт орлогыг төсвийн байгууллагын ажлын үр дүнг харуулсан бүх ажилчдад урамшуулал олгосон 1 сарын цалин *** төгрөг, нийт мөнгөн урамшууллын 8,359,504 төгрөгийг гаргуулах.

Шүүхээр Төрийн албаны тухай хуулийг хэт зөрчиж, төрийн жинхэнэ албан хаагчийг ажлын байрнаас нь чөлөөлж олон сарын орлого, цалингүй байлгаж байгаад гомдолтой байна. Мэдээж би төрийн албан хаагч, цалингийн зээлтэй байсан. Цалингийн зээлийг төлөхөд хүндрэл үүсэх, өрхийн орлого тасрах гээд хүндрэлүүд олон гарсан. Шүүхээс хуулийн дагуу шийдвэрээ гаргаж өгөхийг хүсэж байна. гэв.

8.Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хууль хэрэгжүүлэн ажиллах, тогтоол хүргүүлэх тухай *** дугаар албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дүгээр тогтоолыг тус байгууллага 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар Т.Б***тай 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр уулзаж Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд хууль, журмын дагуу *** томилогдсон байгааг танилцуулан, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны *** дүгээр тогтоолын 2-т заасан .... төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг хангаж, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, туршлагын тусгай шаардлагыг хангасан албан тушаалд Т.Б***ыг томилох-ыг хэрэгжүүлэхээр Т.Б***т өөр албан тушаалд томилох саналыг тавихад татгалзсан хариу өгсөн тул төрийн албаны зөвлөлд Зөвлөмж хүсэх тухай ХХҮЕГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/09-ний дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Тус зөвлөмж хүссэн албан бичгээр ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын удирдах албан тушаалын сул орон тооны тусгай шалгалтын сонгон шалгаруулалтын захиалгыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн боловч одоог хүртэл тусгай шалгалт зохион байгуулагдаагүй талаар, мөн нийгмийн халамжийн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, нэгжийн үйл ажиллагааг тасралтгүй удирдлага, арга зүйгээр хангах, албан ажлын зайлшгүй шаардлагаар тус сул орон тоонд ажиллах хүсэлт гаргасан Намнансүрэнгийн Даваадоржийн халамжийн салбарт ажилласан туршлага, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөн төрийн албаны нөөцөд байгааг тус тус харгалзан Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын тусгай шалгалтыг зохион байгуулагдах хүртэл хугацаанд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор Авлигатай тэмцэх газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар албан бичгээр ирсэн хариуг харгалзан Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалаар Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын удирдах албан тушаалын тусгай шалгалтыг зохион байгуулагдах хүртэл хугацаанд ***ийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэрийг гаргасан талаар дурдаж холбогдох материалыг хүргүүлсэн.

Т.Б***ын гаргасан нэхэмжлэлд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтад заасны дагуу нэмэгдэл баталгаагаар хангахад тухайн үед хашиж байсан эрхэлсэн түшмэлийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтоолыг хэрэгжүүлэх албан тушаалын сул орон тоо ерөнхий газарт гараагүй байсан тул Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж хүссэн хариу одоогоор ирээгүй байна. гэжээ.

9.Хариуцагчийн өмгөөлөгч Х.У*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. Нэгдүгээрт, ажилд эгүүлэн томилуулах. Хоёрдугаарт, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах гэж байна. Тэгэхээр 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** тушаалаар Т.Б*** гэж хүн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдоод ажиллаж байсан. Тухайн төрийн албанаас өгөөд байгаа албан бичиг дээр 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн *** дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг тухайн төрийн тусгай албан хаагчийн шалгалт өгөөд тангараг өргөсөн албан тушаал дээр ажиллаж байхад энэ албан тушаал нь байхгүй болсон. Тэгээд нэхэмжлэгчийг Б.М*** гэж хүний оронд албан тушаалд томилсон. Б.М*** гэж хүний албан тушаалд томилоод эргүүлээд Б.М*** гэдэг хүнийг ажилд орохоос өмнө ахиад Т.Б***ын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Ингээд чөлөөлөгдсөн асуудал байдаг.

Энэ асуудал дээр өнөөдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тушаалыг хэрэгжүүлэх тухай төрийн албанаас өгөөд байгаа албан бичиг бол ердөө энэ юм. Түүнээс биш 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** сайдын гаргаад байгаа шийдвэр ийм шүү гэдгийг хөндсөн нэг ч өгүүлбэр байдаггүй. Өмгөөлөгчийн зүгээс 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар нэхэмжлэгчийн баталгаатай хийж байсан албан тушаал бол Хэмнэлтийн хуультай холбогдуулаад бүх байгууллагын дэд дарга нарыг чөлөөлсөнтэй холбоотой энэ албан тушаал байхгүй болсон. Тухайн албан тушаалтай нь холбогдуулаад нэхэмжлэгчийг хүний орон тоон дээр ажиллуулж байсан. Тэгээд харахаар Б.М*** гэж хүний оронд ажиллаж байгаад буцаад даргын үүрэг гүйцэтгээд байгаа юм. Тэгэхээр Т.Б***ын даргын албан тушаалд томилох нь зөв үү, үгүй юу. Миний харж байгаагаар 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн эрх зүйн актыг эргэж харах шаардлага байна гэж харж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэх үндэслэл байхгүй. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Б***аас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан гаргасан Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангахгүй үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, нэмэгдэл баталгаагаар хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговор, мөнгөн урамшууллыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан.

2.1.Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны *** дугаар тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд даргаар томилогдож, төрийн жинхэнэ албан хаагч болсон бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хуулиар Засгийн газрын агентлаг дэд дарга, орлогч даргатай байхыг хориглосон тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн *** дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөхдөө төрийн албан хаагчийн баталгааг хангаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2022 оны *** дүгээр тушаалаар Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж ирсэн.

2.2.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг Нийгмийн халамжийн үйлчилгээний газрын даргаар түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн тул уг албан тушаалыг эрхэлж байсан Т.Б*** миний бие Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан.

2.3.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд хуулийн дагуу томилогдсон, байхад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангаагүй төрийн албанаас чөлөөлж ажилгүй болгосон.

3.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Т.Б***ыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад санал болгосон /х.х-85/ Төрийн албаны зөвлөлийн 04 дүгээр сарын 16-ны өдрийн 344 дугаар албан бичгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хүргүүлсэн. /х.х-84/

4.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар тушаалаар Т.Б***ыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд даргаар 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилсон байна. /х.х-87/

5. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан ***ийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, /х.х-74/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар тушаалаар тус агентлагийн даргын албан үүргийг Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Б***аар түр орлон гүйцэтгүүлэхээр томилжээ. /х.х-75/

6.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн *** дүгээр тушаалаар Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.М***н хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болсон тул 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд томилж /х.х-76/, мөн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 4-ний өдрийн *** дугаар тушаалаар ...Б.М*** эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн.

7.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дүгээр тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б***ыг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, ...Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөр, хамгааллын сайдын 2023 оны *** дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон байна.

8.Ийнхүү Т.Б***ыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгохдоо түүний өмнө эрхэлж байсан тус агентлагийн Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд томилох боломжтой байжээ.

Учир нь, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн *** дугаар тушаалаар Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байсан Б.М***г хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас чөлөөлж, уг орон тоо сул байхад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дүгээр тушаалаар Т.Б***ыг агентлагийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсний дараа түүнийг өмнө эрхэлж байсан Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд томилохгүйгээр төрийн албанаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.

Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэхээс өмнө Т.Б*** нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд ажиллаж байсан тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар тушаал хүчингүй болсноор түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөх ёсгүй, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд томилогдох ёстой.

9.Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн *** дүгээр тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Т.Б***ыг ажлаас чөлөөлөх тухай *** дүгээр тушаал Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоож, харин Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтад заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, туршлагын тусгай шаардлагыг хангасан албан тушаалд Т.Б***ыг томилохыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалгасан байна.

10. Дээрх тогтоолын дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар албан бичгээр хууль хэрэгжүүлэн ажиллах талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Э*******од мэдэгджээ.

11.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хуульчилсан бөгөөд хуулийн 62.1.1-т энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;, 62.1.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох. гэж заасан нэмэгдэл баталгаагаар хангахгүйгээр Т.Б***ыг төрийн албанаас чөлөөлсөн нь дээрх хуульд заасныг зөрчжээ.

12.Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно., 49.2-т Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно. гэж заасан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхдөө нэмэгдэл баталгааг зөрчиж чөлөөлсөн нь захиргааны шийдвэр бодитой байх зарчимд нийцэхгүй байна.

13.Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаарт хавсралтын дагуу Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журамд заасан улирлын мөнгөн урамшуулал, үндсэн цалингийн 50%-аар тооцож нийт 4 улирлаар урамшуулал олгохоор шийдвэрлэсний дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн *** дүгээр тушаалаар /х.х-106/ агентлагийн бүх ажилтнууд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр дүгнэгдэн уг урамшуулалд хамрагдсан, мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар /х.х-109/ тушаалын дагуу 2023 оны төсвийн хэмнэлт, үндсэн цалингийн нэмэлт орлогыг төсвийн байгууллагын ажлын үр дүнг харуулсан бүх ажилтанд олгосон урамшуулал зэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Б***т тооцон олгох үндэслэлтэй.

14.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно., 128 дугаар зүйлийн 128.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. гэж зааснаар Т.Б***ын ажилгүй байсан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь зүйтэй.

15.Иймээс дээрх үндэслэлүүдээр Т.Б***ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Т.Б***ыг өмнө эрхэлж байсан Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд томилж, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Б***т урамшууллыг тооцон олгохыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгаж, Т.Б***ын ажилгүй байсан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар нэхэмжлэгч Т.Б***ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Т.Б***ыг өмнө эрхэлж байсан Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд томилж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Т.Б***т 2023 оны урамшууллыг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл тооцон олгохыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт даалгасугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар Т.Б***ын ажилгүй байсан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, илүү төлсөн 182.146 /нэг зуун наян хоёр мянга нэг зуун дөчин зургаан/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж Т.Б***т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН