Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 184

 

                                                        

                

 

 

                                         

       

 

 

 

 

                                      Монгол Улсын нэрийн өмнөөс

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанд:

     Прокурор                                                       А.Энхтуяа  

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч       Ж.Отгонпүрэв

      Иргэний нэхэмжлэгч                              Т.Буянхишиг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            М.Гансүх 

Хохирогчийн өмгөөлөгч                            Л.Доржпүрэв

     Нарийн бичгийн дарга                    С.Энхтайван нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчих” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Ведрогийн Ганболдод холбогдох 1731001080052 дугаартай   хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:1969 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан гагнуурчин мэрэгжилтэй, одоогоор “Сүнжин Агро” ХХК-нд менежер ажилтай, Нийслэлийн Баян зүрх дүүргийн 22 дугаар хороо, Ойн 2-ын 4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овгийн Ведрогийн Ганболд. Регистрийн дугаар НЭ 69092878.

 

  Шүүгдэгч В.Ганболд нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарийн хур” гэх нэртэй газрын хажуугийн Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн төв засмал замд өөрийн эзэмшлийн 69-50 УБД улсын дугаартай “бенз” маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7...Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэргсэл жолоодох, 8.2-д эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиролдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно..” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчигч Ж.Амартүвшингийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч В.Ганболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... Мэдүүлэг өгөхгүй гэв.

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонпүрэвийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн үед миний дүү Амартүвшин хадланд явлаа гээд машинтайгаа гараад явсан. Орой нь 21 цагийн алдад эмнэлэгт ажилладаг танил эгч маань утасдаад дүү чинь аваарт орсон байна гэж хэлсэн. Тэгээд яваад очтол дүү Амартүвшин маань эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх тасагт ухаангүй хэвтэж байсан. Яг юу болсон талаар би сайн мэдэхгүй байсан. Бид нар дүүг маань Дархан руу авч яваад анхны тусламж үзүүлсэн. Дарханы эмнэлгийн эмч нар хотод очиж үзүүлсэн нь дээр юм байна гэж хэлсэн. Тэгээд хотод очоод 10 дугаар сарын 19-нд тархины хагалгаанд оруулсан. Нэг өдөртөө л 2-3 хүн сахихгүй бол болохгүй маш хүнд хагалгаа байсан. 11 дүгээр сарын 03-ны өдөр хөлний тасаг руу шилжсэн. 10 дугаар сарын 05-нд зүүн гуянд нь хагалгаа хийлгэсэн. Дүү маань 15-16 хоног ухаангүй байсан. 2017 оны 10 дугаар сарын 16-нд гэмтэл согогоос гараад орон нутгийнхаа эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлсэн. Одоогийн байдлаар дүү маань байнгын хүний асаргаанд байгаа гэв.

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонпүрэвийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарыни 16-ны өглөө 10 цагийн үед Амартүвшин манай гэрт орж ирээд хадланд явлаа гэж хэлээд явсан. Ингээд орой 21 цагийн үед над руу утсаар Амартүвшинг аваарт орсон талаар мэдэгдсэн. Би эмнэлэг дээр ирэхэд дүү Амартүвшин ухаангүй байдалтай эмч нар яаралтай тусламж үзүүлж байсан. Тэгээд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг рүү яаралтай авч явах хэрэгтэй гэж хэлээд яваад Дарханы эмнэлэгт сэхээн амьдруулахад хоносон. Ингээд 2017 оны 9 сарын 17-ны орой 18  цагийн үед эмч нар энэ хүнийг Улаанбаатар хот руу нарийн шинжилгээнд оруулах шаардлагатай байна гээд орой нь гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж хэвтэн эмчлүүлсэн. Амартүвшингийн биеийн байдал хүнд байсан учраас яаралтай хагалгаанд орохоор болоод 09 сарын 19-ний өдөх эхний тархины хагалгаанд орсон дараа нь 10 сарын 05-ны өдөр зүүн хөлний бүдүүн чөмөгний хагалгаанд орсон. Ослын улмаас Амартүвшингийн зүүн нүд харахгүй болсон. Ухаан санаа нь орон гаран болж хөдөлгөөний бэрхшээлтэй байнгын хүний асаргаанд орсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/

            4.Иргэний нэхэмжлэгч Т.Буянхишигийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Надаас 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр манай бэр дүү болох Алтанцэцэг гуйж аваад манай эхнэр Долгорхандын хамт Жавхлант сум руу ургамал худалдан авах гэж явсан ....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/

            5.Гэрч Ц.Алтанцэцэгийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би 2017 оны 09 сарын 16-ны өдөр 18 цагийн үед эгч Долгорхандын хамт Жавхлан сум руу манай хүргэн ах Буяннэмэхийн хонда Сивик маркын 05-32 СЭҮ улсын дугаартай суудлын жижиг авто машинаар Далаанхаан тосгоноос ургамал худалдаж авах гэж очсон юм. Жавхлант суманд ирээд орой 21 цаг 05 минут болж байхад буцаад Дулаанхаан тосгон руу явах гэж хөдөлсөн. Машиныг би жолоодоод Долгорханд эгч хажуугын суудалд суугаад явж байсан. Жавхлант сумаас хөдлөөд нээх холдоогүй замаар явж байхад тойрог тойроод машины гэрэл гарч ирээд машиныг чиглэж ирээд машины зорчигч талаар мөргөлдсөн. Манай машин замын хажуу руу уначихсан байсан ба машинаас гараад цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/

            6.Гэрч Б.Долгорхандын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....2017 оны 09 сарын 16-ны өдөр Дулаанхаан тосгон руу дүү Алдтанцэцэгийн хамт “хонда сивик” маркын тээврийн хэрэгслээр явсан. Жавхлант суманд бараг 18 цаг өнгөрч байх үед очсон. Ингээд тухайн орон нутгийн иргэдээс “дэрэвгэр жиргэрүү” ургамал худалдан авч байгаад орой 21 цагийн үед Дулаанхаан тосгон руу хөдөлсөн. Машиныг Алтанцэцэг жолоодож би зорчигчийн суудал дээр сууж явсан. Тэгээд Жавхлант сумын төвөөс хөдлөөд удаагүй тойрог тойроод машин гарч ирсэн, уг машин бид нарыг чиглээд хүрч ирээд “түс” гэх хүчтэй чимээ гараад л юу болсон талаар мэдэхгүй. Нэг сэрсэн чинь манай дүү Алтанцэцэг намайг “сэрээрэй эгчээ, машинаас гараарай” гэж хэлсэн. Машинаас буугаад зам дээр гарсан чинь замын нөгөө талд бас нэг машин замаас гарчихсан байсан..... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/

            7.Гэрч Ж.Өлзийбүрэнгийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Ж.Амартүвшин нь 2017 оны 09сарын 16-ны орой зам тээврийн осолд ороод ухаангүй байдалтай Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдээд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт 1 өдөр хоноод Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвийн тархины тасагт 1 сар хэвтэн эмчлүүлсэн. Амартүвшин тархины хагалгаа зүүн хөлний дунд чөмөгний дээд хэсэгт хагалгаанд орсон. Одоо нүүр болон нүдний хагалгаанд орох шаардлагатай гэж байгаа. Энгийн хүн шиг сэтгэж хэлж ярьж яадахгүй үг үйлдэл нь ойлгомжгүй дэмийрсэн өөрөө бие засаж чадахгүй хэлж чадахгүй байнгын 2-3 хүний асаргаанд байдаг болсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

            8.Гэрч Б.Энхзоригийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шаанд өгсөн... Ж.Амартүвшингийн биеийн тархины духны хэсэг гэмтсэн учраас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй, энгийн хүн шиг хэлж ярьж чадахгүй хагас ухаантай, уналт таталт өгнө, байнгын хүний асаргаанд байх шаардлагатай...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 178-179 дүгээр хуудас/

            9.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хүний биед үзлэг хийсн шүүхи эмнэлгийн шинжилгээ №12015 тоот:

            1.Ж.Амартүвшингийн биед тархи доргилт, зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, суурь ясны их бие, их далавч, зүүн нүдний ухархай дээд хана, гадна хана руу үргэлжилсэн зөрүүтэй, этмойд ясны урд хана арын хана этмойд хөндийн таславч, зүүн духны хөндийн гадна, дотор ялтас, зүүн дух, чамархай ясны нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн гадна, дотор хана, баруун хацар ясны нум, зүүн хацар ясны нум, зүүн гайморовын хөндийн дотор хана, урд хана, арын хана, нүдний ухархайн доод хана, хамар яс, суурь ясны жигүүрэн сэртэнгийн нийлмэл хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа зүүн чамархай духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн дух чамархай зулайн тал бөмбөлөгүүдийн таславч хоорондын болон тенториумын зүүн хэсгийн субарахнойдаль зайн цус харвалт, зүүн дунд чөмөгний ил хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний дээд зовхи баруун хацрын төвгөрийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна .....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/

            10.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №326 тоот:

            1.Ц.Алтанцэцэгийн биед зүүн хөх хэвлийд цус хуралт, баруун ташаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/

            11.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хүний биед үзлэг хийсн шүүхи эмнэлгийн шинжилгээ №327 тоот:

            1.Б.Долгорхандын биед зүүн сарвуу, баруун гуяанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/

           

            12.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2017 оны 09 сарын 20-ны өдрийн №А-19 тоот:

  1. В.Ганболд гэж хаягласан цус нь  шинжилгээнд тэнцэж байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн “Ганболд” гэж хаягласан цусанд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 71дүгээр хуудас/

13.Шинжээчийн 2017 оны 10 сарын 27-ны өдрийн №97 тоот:

1.Хонда сивик маркын 05-32 СЭҮ улсын дугаартай автомашины жолооч Ц.Алтанцэцэг нь Монгол улсын замын хөдөлгөөний заалтыг зөрчөөгүй.

2.Мерседес бенз маркын 569-50 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Ганболд нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/ Согтууруулах ундааны зүйл..хэрэглэсэн үедээ ...тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2-д Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад торихолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн.

3.4-р асуултанд хариулах боломжгүй.

5. Мерседес бенз маркын 569-50 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В.Ганболд нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/ Согтууруулах ундааны зүйл..хэрэглэсэн үедээ ...тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2-д Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад торихолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдлээс зам тээврийн осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргав....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/

14.Тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийсэн тухай 2017 оны 10 сарын 02-ны өдрийн №19/17 тоот  дүгнэлт /хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас/

15.Тээврийн хэрэгсэлд шинжилгээ хийсэн тухай 2017 оны 10 сарын 02-ны өдрийн №21/17 тоот  дүгнэлт /хавтаст хэргийн 85-87 дугаар хуудас/

16.Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээ тогтоосон тайлан, гэрэл зургийн үзүүлэн /хавтатс хэргийн 93-94 дүгээр хуудас/

17.Шүүгдэгч В.Ганболдын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас/

18.Шүүгдэгч В.Ганболдын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2017 оны 09 сарын 16-ны орой 20 цагийн үед Жавхлант сумын салдаг уулзвар дээр Улаанбаатар хотоос трокторын сэлбэг ирчихлээ гэх тендерийн жолооч ярьсан. Ингээд би Жавхлантын салдаг уулзвар руу явах гэж байтал манай хашааны гадаа Амартүвшин гэх залуу цэнхэнр өнгийн портер машин дотор согтуу 1 шил архи барьчихсан сууж байсан. Амартүвшин надтай уулзахад Амартүвшинд ажилтай байна гэхэд миний машинд архи аяга бариад ороод ирсэн. Амартүвшин бид хоёр хамтдаа 1 шил 0.75 литрийн хараа архи уусан. Ингээд би өөрийн эзэмшлийн 59-60 УБД улсын дугаартай Бенз маркын машинтай Жавхлант сумын салдаг уулзвар руу явахад Амартүвшин нь хамт явсан. Архи уучихсан үедээ машинаа гайгүй барьчих байх гэж бодоод л явчихсан юм....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/

19. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас/

20. Хэв загвар дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10-17-дугаар хуудас/

21.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас/

22. Шүүгдэгч В.Ганболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 113 дугаар  хуудас/

23.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 109 дүгээр хуудас/

24.Шүүгдэгч В.Ганболдын ажил байдлын тодорхойлолт /хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас/

25.Хохирогчийн хохиролын баримтууд /хавтаст хэргийн 149-158 дугаар хуудас/

26.Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 173-177 дугаар хуудас/

27.Ж.Амартүвшингийн өвчний түүх /хавтас хэргийн 183-198 дугаар хуудас/

28.Хохирогчийн хохиролын баримтууд /хавтаст хэргийн 210-245 дугаар хуудас/ зэрэг болно. 

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад

үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар өгөх дүгнэлт:

 

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ведрогийн Ганболдыг 2017 оны 09 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарийн хур” гэх нэртэй газрын хажуугийн Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн төв засмал замд өөрийн эзэмшлийн 69-50 УБД улсын дугаартай “Бенз” маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7...Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэргсэл жолоодох, 8.2-д эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиролдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно..” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчигч “Ж.Амартүвшингийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмыг баримтлан хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна

      Учир нь: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарийн хур” гэх нэртэй газрын хажуугийн Сэлэнгэ-Улаанбаатар чиглэлийн төв засмал замд шүүгдэгч Ганболд нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн орчим өөрийн эзэмшлийн 69-50 УБД улсын дугаартай “Бенз” маркын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7...Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2-д эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиролдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно..” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчигч “Ж.Амартүвшингийн эрүүл мэндэд хүнд хохирол” учруулсан нь хавтаст хэргийн 79-101 дүгээр хуудсанд байгаа шинжээчийн дүгнэлтүүд, 85-94 дүгээр хуудсанд байгаа осолд өртсөн тээврийн хэрэгсэлд үнэлгээ буюу шинжилгээ хийсэн дүгнэлтүүд, хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд байгаа замын хөдөлгөөний дүрмийн заалдуудыг зөрчиж осол хийсэн тухай замын мэргэжилтний дүгнэлт,  хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд байгаа В.Ганболдын цусанд шинжилгээ хийж согтуурлын хэмжээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 178-179 дүгээр хуудсанд байгаа гэрч Б.Энхзоригийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шаанд өгсөн... Ж.Амартүвшингийн биеийн тархины духны хэсэг гэмтсэн учраас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй, энгийн хүн шиг хэлж ярьж чадахгүй хагас ухаантай, уналт таталт өгнө, байнгын хүний асаргаанд байх шаардлагатай...гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 46 дугаар хуудсанд байгаа хохирогч Амартүвшингийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудсанд авагдсан тээврийн хэрэгслэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч, хохирогчийн мэдүүлгүүдээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байхаас гадна шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.  

  Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай үйлдэлд ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хэрэгт авагдсан баримт сэлтүүдээс харахад хохирогч Ж.Амартүвшин нь ослын улмаас маш хүнд гэмтэл авсан нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч В.Ганболдоос хохирогч Ж.Амартүвшинд нийт 4.676.200 төгрөгийн хохирол төлсөн, иргэний нэхэмжлэгч Т.Буянхишиг нь хохирол, төлбөрөө төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлтгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэнээс харахад гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохиролуудыг арилгасан байна.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ж.Отгонпүрэв, түүний өмгөөлөгч Л.Доржпүрэв нар нь шүүхийн шатанд замын зардал болон дахин эмчилгээний төлбөрт нийт 3.200.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ганболд төлж барагдуулахаа илэрхийлж байхаас гадна хохирогчийн биеийн байдлыг харгалзан Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр тэтгэлэг төлүүлж байхаар тогтоолгох тухай хүсэлт гаргаж байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин  нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна Учир нь: Хохирогч нь нийгмийн халамж үйлчилгээний байгууллагаас халамж авах эрх үүссэн эсэх, энэ чиг хандлагыг тогтоолгосны дараа шаардлагаа нэхэмжилвэл зохино.

Харин цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх талаар гаргасан хүсэлтийг хангах нь зөв гэж үзлээ. 

Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байдал,  хувийн байдлыг нь харгалзаж хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч В.Ганболд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдав. В.Ганболдын эзэмшлийн 69-50 УБД улсын дугаартай, “Бенз” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилснийг чөлөөлж, шүүгдэгчид буцаан олгох зүйтэй байна.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  34, 35 дугаар бүлэг, 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

      1.Боржигон овгийн Болдбаатарын Ганболдыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан эгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиснөөс, хүний биед хүнд хохирол учруулах” гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Ведрогийн Ганболдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч,  ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хэсэгчлэн арилгах, зан үйлээ засах, дадал олгох 24 цагийн сургалтанд хамрагдах давхар үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсугай.

      3.Үүрэг хүлээлгэх эрүүгийн хариуцлагад хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ялтанд хорих ял оногдуулахыг дурьдсугай.

5.В.Ганболд нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Т.Буянхишигт 799.200 төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Ж.Амартүвшинд 4.676.200 төгрөгийн хохиролыг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус  дурьдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар ялтан В.Ганболдоос 3.200.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Моностой” 2 дугаар багийн иргэн Жамганжавын Отгонпүрэвт олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Отгонпүрэв нь хохирогч Ж.Амартүвшинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар бүр тэтгэмж гаргуулах шаардлага гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн 69-50 УБД улсын дугаартай, “Бенз” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилснийг чөлөөлж, В.Ганболдод буцаан олгосугай.

9.В.Ганболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

      12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.НАЦАГДОРЖ