Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 114/ШШ2024/0023

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
 /гомдлоосоо/ татгалзсаныг баталж, 
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


        *******-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Б.Тэмүүжин нарыг оролцуулан “*******-******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт, шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ******* холбогдох хэргийг хянан хэлэлцээд
                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:
          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... нэхэмжлэгч “*******-******* *******” ХК-ийн хувьд зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа, нэмж хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаагүй, тиймээс шүүхэд гаргасан гомдлоосоо бүхэлд нь татгалзаж байна” гэжээ. 
                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:
       “*******-******* *******” ХК нь *******-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт, шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ******* холбогдуулан гаргасан “2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлоосоо татгалзаж байгаагаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарласан. 
        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:”, 21.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах,...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ /гомдлоосоо/ бүхэлд нь татгалзах эрхтэй бөгөөд “*******-******* *******” ХК нь 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/429 дүгээр албан бичгээр “...******* нь “*******-******* *******” ХК-ийг төлөөлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 27, 28-р зүйлд заасан” эрхийг, тодруулбал нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах эрхийг олгосон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлоосоо бүхэлд нь татгалзаж буйгаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн гомдлоосоо татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 
          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаасаа /гомдлоосоо/ татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан ба түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч илэрхийлсэн болно.
        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 
          1.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан “*******-******* *******” ХК нь *******-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын хяналт, шалгалтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ******* холбогдуулан гаргасан “2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ /гомдлоосоо/ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
          2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгөөс 139 850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч “*******-******* ******* ХК-д олгосугай. 
         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдол гаргах эрхгүй. 

                                                                              ШҮҮГЧ                              Ө.МӨНХ-ЭРДЭНЭ